Зайнаас ажиллах – Нүүр хуудас https://tech-news.mn Технологийн Мэдлэгийг Түгээнэ Sat, 16 Jul 2022 06:59:02 +0000 mn hourly 1 https://wordpress.org/?v=6.5.2 https://tech-news.mn/wp-content/uploads/2021/04/cropped-Logopng-32x32.png Зайнаас ажиллах – Нүүр хуудас https://tech-news.mn 32 32 Өөрийн дуртай зайнаас ажиллах Home Office-оо тохижуулах санаанууд https://tech-news.mn/4383/ https://tech-news.mn/4383/#respond Tue, 31 Aug 2021 03:49:16 +0000 https://tech-news.mn/?p=4383 Дэлхий нийтийн хувьд зайнаас ажиллах нь шинэ эгэл байдал болон хувирч хүмүүс гэрийнхээ нэг өрөөг эсвэл нэг буланг гэрийн оффис болгон тохижуулах чиг хандлага руу бий болж байна.

Ирээдүйд оройн зайг зохиомжлох дизайны ямар арга хэлбэр зонхилох вэ? гэсэн асуултад Бондын их сургуулийн бүлгийн сэтгэл зүйн профессор Libby Sander ийн хариулжээ.

Тахлын дараа дэлхий даяар компаниуд оффисийнхоо зай талбайг илүү багасгах болно. Ирээдүйд хүмүүс гэртээ ажиллахыг илүүд үзэж тав тухтай, бүтээмж нэмэгдүүлэх, эрч хүч өгөх орчныг эрэлхийлнэ.Тиймдээ ч гэрийн орчинг ажиллахад илүү таатай болгох шийдлийг барилга болон интерьерийн компаниуд чухалчилж дуу чимээ тусгаарлалт, илүү тохь тухтай болгохыг зорьж байна. Түүнчлэн бидний орон байрны зай талбай илүү ихсэж, бүрэн автоматажсан төхөөрөмжүүдээр тоноглогдоно. Хүмүүс оффис руугаа өдөр бүр очих хандлага үлэмж буурна.

Ажлын байрны ашиглалтын зорилго нь багийн хамтын үйл ажиллагааны төв болж хувьсана. Тиймдээ ч оффисийн зохион байгуулалт тасалгаагаар хуваагдсан хэв загвар бус ажилчдын харилцаа, хамтын ажиллагаа, бүтээлч байдлыг илүүтэй дэмжсэн, сэтгэл зүй, бие физиологийн эрүүл байдлыг хангахуйц, задгай талбай бүхий орчин болж хувирна.

Харин одоо гэртээ оффисийн орчин бүрдүүлэх гэж байгаа танд зориулан практикт хэрэгжиж болохуйц зөвлөгөөг хүргэж байна.

Байгалийн гэрэлд ойр газрыг сонго

Байгалийн гэрэл нь орон зайг илүү том болгож харагдуулахаас гадна, гадаах орчныг харах боломжтой байх нь хана ширтэж суухаас илүү таныг бүтээмжтэй, сэргэг байлгадаг. Мөн та хэсэг зуур завсарлага авч, гадаах орчныг ширтэж, нарны гэрлийг мэдрэх нь төвлөрлийг нэмэгдүүлнэ.

Нэмэлт гэрэлтүүлгээр өрөөгөө тодруул


Интерьерийн сүүлийн үеийн трэндийг гэрийнхээ орчинд бий болгож led гэрлийнхээ тоог нэмэх нь таны гэрийн оффист цоо шинэ уур амьсгал нэмнэ гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр өрөө тань илүү саруул харагдахаас гадна, хэрэв та шөнийн шувуухай бол бүтээмжийг нэмэгдүүлэхэд гэрлийн нөлөө үлэмж их билээ. Дээрээс тусах гэрэлтүүлгээс гадна ширээний нэмэлт гэрэлтэй болсноор видео хурлын үеэр царай тань илүү гэрэлтэж харагдана.

Агаар чийгшүүлэгч


Орчны чийгшил, агаарын хэм нь таныг эрүүл эрч хүчтэй байлгах нэн чухал хүчин зүйлст тооцогдоно. Тэгэхээр ширээний орчимдоо агааржуулагч байршуулах нь таны арьсны тань чийгийг хангах, тоосжилтыг арилгаж, агаарыг цэвэршүүлнэ. Агааржуулагчийнхаа усанд амин тос, жимсний ханд зэргийг дусаавал бүр таатай мэдрэмж төрүүлнэ.

Компьютерийн хамгаалалттай шил


Хоногийн 24 цагийн гуравны нэгийг, тэр бүү хэл зарим хүн гуравны хоёрыг компьютерийнхоо урд өнгөрүүлдэг бол та нэн түрүүнд нүдээ хамгаалах шаардлагатай. Тиймээс дэлгэцний цэнхэр гэрлээс нүдээ хамгаалахаа шилтэй болоорой. Шилээ санасан үедээ биү ажлаа хийхдээ үргэлж зүүж хэвшээрэй, хэрэв байхгүй бол шинээр хийлгэх хэрэгтэй.

Чихэвч тогтоогч


Хэрэв та видео хурал, уулзалтуудад үе үе ордог бол хамгийн чухал төхөөрөмж болох чихэвчээ эмхэлж байх нь цаг тулсан уулзалтын үеэр чихэвчээ олохгүй сандрахаас сэргийлнэ. Ингэхийн тулд чихэвч тогтоогчтой болж тогтсон газраа чихэвчээ байршуулж дадаарай.

Тасалгааны ургамал


Ширээн дээрээ өдөржин шигдэх нь таныг хавханд орсон мэт мэдрэмж төрүүлж бүтээмжийг тань бууруулаад байна уу? Тэгвэл ойр орчимдоо тасалгааны ургамал, цэцэг байршуулах нь таны ажиллах орчныг бүрэн амилуулж чадна. Ногоон ургамал нь агаар, орчны бохирдлоос таныг хамгаалж стрессийн түвшинг бууруулах, сэтгэл заслын эмчилгээ болдог ач холбогдолтой.

Хөглөрсөн кабелын утсуудыг цэгцлэх хайрцаг


Суурин компютер, притерийн утас, цэнэглэгч, гэрэлтүүлэг, агаар цэвэршүүлэгч гээд хөглөрсөн олон кабелын утсыг цэгцтэй байлгах нь хүн бүрийн толгойн өвчин байдаг билээ. Тиймээс оффисийн булангаа илүү эмх цэгцтэй, минимал харагдуулахын тулд таны хөрөнгө оруулах ёстой дараагийн чухал хэрэгсэл бол кабелын утас цэгцлэгч хайрцаг юм.

Эргономикийн зарчмыг баримтал


Гэртээ оффис тохижуулахаар зэхсэн таны анхаарууштай дараагийн чухал зүйл бол эргономикийн цөөн хэдэн зарчмыг мэдснээр тав тухтай ажиллах боломжийг бүрдүүлнэ.

Таны сандал эргономикийн зарчмыг хангасан байх ёстой. Сандал болон ширээний өндрийн харьцаа зохистой мөн зөөлөн түшлэгтэй, байх ёстой. Ингэснээр таны хөл шалан дээр жийж хүрэхүйц байснаар тэгш суух боломжийг хангах нь нурууны суулт, ясны буруу хэлбэржилтээс сэргийлнэ.
Таны компьютерийн гарны байрлал нь эргономикийн зармыг хангасан байх ёстой буюу таны шуу газартай параллель байх шаардлагатай.
Таны дэлгэц эргономикийн зарчмыг хангасан байх буюу цэх суухад зориулагдсан, харааны түвшинд байх эсвэл түүнээс үл ялиг дээр байрлах ёстой.

Сайн сандалд хөрөнгө оруул


Та хамгийн багадаа 8 цагийн сандал дээрээ сууж өнгөрүүлэх тул гэртээ оффисийн орчин бүрдүүлэхдээ таны хамгийн чухал хөрөнгө оруулалт бол тав тухтай сандал байх ёстой. Тиймээс эрүүл мэнддээ анхаарч нурууны яс буруу хэлбэржих, хүзүү шохойжиж, мөрний булчин өвдөхөөс сэргийлсэн буюу эргономикийн зарчмыг хангасан сандал худалдан аваарай.

Эх Сурвалж: lead.style.mn

]]>
https://tech-news.mn/4383/feed/ 0
MOOC (Massive Open Online Course) буюу Нийтэд нээлттэй онлайн сургалт гэж юу вэ? https://tech-news.mn/3514/ https://tech-news.mn/3514/#respond Wed, 28 Jul 2021 01:45:43 +0000 https://tech-news.mn/?p=3514 Нийтэд нээлттэй онлайн сургалт гэдэг нь вэбээр дамжуулан нээлттэйгээр мөн хязгааргүй хэрэглэгчдэд хүргэх зорилго бүхий онлайн сургалт юм. Маш олон Нийтэд нээлттэй онлайн сургалтууд нь нэмэлтээр уламжлалт сургалтын материалуудийг үүсгэсэн байдаг бөгөөд тухайлбал видео лекцүүд, уншлага болон асуудлыг шийдвэрлэх хэсгүүдтэй.

Эдгээр интерактив сургалтуудыг хэрэглэгчдийн форум эсвэл олон нийтийн сүлжээ дэх ярилцлагын хамт профессорууд, багшийн туслахууд болон оюутнууд хооронд бие биедээ нөлөөлөхөд мөн асуулт хариулт болон даалгаваруудад харуилахад зориулан үүсгэсэн байдаг.

Анх 2008 онд танилцуулагдаж байсан бол 2012 оноос дэлхий нийтэд түгээмэл болсон юм. Өөрөөр хэлбэл хүн бүхэн дэлхийн аль ч өнцөг булангаас үнэ төлбөргүйгээр хүссэн чиглэлээрээ хичээл авах боломжийг олгодог.

Нийтэд нээлттэй онлайн сургалтууд нь шинэ ур чадвар олж авах, карьераа ахиулах, чанартай боловсролын туршлагыг цар хүрээтэй хүргэх боломжийн, уян хатан арга замыг санал болгодог.

Дэлхий даяар сая сая хүмүүс карьерын өсөлт, карьераа өөрчлөх, коллежийн бэлтгэл, нэмэлт сургалт, насан туршийн боловсрол, корпорацийн цахим сургалт, сургалт гэх мэт янз бүрийн шалтгаанаар Нийтэд нээлттэй онлайн сургалтыг сонгон суралцаж байна.

Одоогоор Нийтэд нээлттэй онлайн сургалтыг хэрэгжүүлэгч 30 гаруй вэб хуудсууд байдаг бөгөөд Coursera, edX, FutureLearn болон бусад шилдэг үйлчилгээ үзүүлэгч, их сургуулиудын өргөн хүрээний чиглэл сэдвүүдээс сонголтоо хийх боломжтой байдаг.

Тухайлбал EdX нь дэлхийн хамгийн шилдэг их сургуулиудын интерактив онлайн ангиуд болон Нийтэд нээлттэй онлайн сургалтуудыг санал болгодог. MITx, HarvardX, BerkeleyX, UTx болон бусад олон их дээд сургуулийн онлайн сургалтуудаас та биологи, бизнес, хими, компьютерийн шинжлэх ухаан, эдийн засаг, санхүү, электроник, инженерчлэл, хоол хүнс, хоол тэжээл, түүх, хүмүүнлэг, хууль зүй, утга зохиол, математик, анагаах ухаан, хөгжим, гүн ухаан, физик, шинжлэх ухаан, статистик болон бусад чиглэлээс сонголт хийх боломжтой. EdX–ийг Харвард болон MIT үүсгэн байгуулж бүтээсэн ба ашгийн бус онлайн санаачилга гэдгийг нийтэд зарласан байдаг.

Мэдээллийн эх сурвалж:

  • https://en.wikipedia.org/wiki/Massive_open_online_course
  • https://www.mooc.org/
  • https://www.edx.org/
]]>
https://tech-news.mn/3514/feed/ 0
Подкаст хэрхэн бэлдэх вэ? https://tech-news.mn/3512/ https://tech-news.mn/3512/#respond Wed, 28 Jul 2021 01:32:41 +0000 https://tech-news.mn/?p=3512 Алхаж явахдаа, гэртээ, замд түгжирч байхдаа гээд л хаана ч хэзээ ч сонсох боломжтой контентын нэгэн төрөл бол подкаст. Подкаст хийхээр шийдсэн бол…

Юун түрүүнд подкастынхаа нэр, өнгө төрх, хэмжээг тодорхойлоорой.

Үүний тулд та өөрөөсөө болон багийнхнаасаа Яагаад энэ подкастыг эхлүүлж байгаа билээ? гэсэн асуултыг асууж зорилгоо ойлгох хэрэгтэй. Ихэнх подкастын хувьд:

  • Сэжим үүсгэх
  • Тухайн салбартаа тэргүүлэгч болох зорилгоор анхаарлын төвд өртөх
  • Чухал мэдээ дуулгах
  • Хөгжилтэй байх гэсэн нийтлэг зорилгууд байдаг. Магадгүй танай байгууллагын хувьд ч эдгээрийн аль нэг нь байж болно.

Харин дараагийн асуулт Манай подкаст юуны талаар ярих билээ? өөрөөр хэлбэл өөрсдийнхөө хийх зүйлсийг илүү ойлгоход чиглэнэ. Сэдэв юу ч байсан болно. Гэхдээ цацаж буй хэл дээр тухайн сэдвээр хэр олон подкаст байгааг судлах хэрэгтэй.

Подкастын хэлбэр

Ярилцлага:

Хэн нэгэнтэй ямар нэг тодорхой сэдвийн хүрээнд ярилцдаг. Жишээлбэл манайтай ижил сошиал медиа маркетингийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын хувьд олон хүний анхаарлыг татсан контентыг бүтээсэн маркетер, дизайнерыг урьж тэдэнтэй яагаад ийм контент бэлдсэн юу нь амжилт олоход нөлөөлсөн зэргээр ярьж болох юм.

Шинжлэх ухааны сериал:

Энэ хэлбэрийн подкастууд бүтэн улирлын турш тухайн шинжлэх ухааны нэг сэдвээр ярилцдаг. Жишээлбэл манайтай ижил сошиал медиа маркетингийн агентлагуудын хувьд Facebook маркетинг сэдвээр эхний долоо хоногт Facebook алгоритм, дараагийн долоо хоногт постын хэмжээ харьцаа харагдац онцлог, 3 дахь долоо хоногт Facebook boost хийх талаар буюу сурталчилгаа үүсгэхэд анхаарах зүйл гэх мэтээр яриж болох юм.

Хураангуй мэдээ:

Подкаст өөрийн гэсэн байнга хөнддөг сэдэвтэй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн сэдвээс өөр сэдэв рүү хазайхгүйгээр чиг шугмаа байнга баримтлах нь танай подкастыг сонирхолтой болгоод зогсохгүй зорилтот хэрэглэгчийг танд олж өгөх болно. Хураангүй мэдээ хэлбэртэй подкастын хувьд ч гэсэн тухайлсан нэг салбарын мэдээг л багцлан тоймолж хүргэх нь хамгийн зөв шийдэл болно.

Боловсрол олгох:

Энэ төрлийн подкаст зорилтот хэрэглэгчдэд боловсрол олгоход чиглэнэ. Зарим талаараа шинжлэх ухааны сериал хэлбэр болон ярилцлага, хураангуй мэдээ хэлбэртэй подкастын шинжийг агуулдаг.

Зохиомжит:

Энэ төрлийн подкаст нь радио драматай төстэй.

Подкастын нэр сонгох

Подкастын нэрийг сонгоход анхаарах 3 дүрэм бий.

  1. Хайлтад өртөхүйц
  2. Ой тогтоолтод хоногшин үлдэхүйц
  3. Подкастын сэдэвтэй уялдахуйц байх

Apple Podcast-ийн зөвлөгөө

Apple podcast бол iPhone утас хэрэглэдэг хүн бүр нэмэж татаж авахгүй, мөнгө төлөлгүйгээр хэрэглэх боломжтой апп билээ. Тиймээс хэрэв та подкаст хийх гэж байгаа бол Apple podcast-ын зүгээс өгч байгаа зөвлөгөө мэдээллийг заавал анзаарах нь зүйтэй. Миний хувьд ч анх подкаст гэдгийг iPhone дээр л ажиллах боломжтой зүйл мэт төсөөлж байлаа.

Apple-д подкастаа байршуулахын тулд тухайн дугаарын гарчиг, подкаст бүтээж байгаа байгууллага эсвэл хувь хүний нэр, тайлбар зэргийг бөглөх шаардлагатай болдог. Гарчгийг бичихдээ сонирхол татахуйц хэрнээ хэт урт биш байхад анхаарах ёстой бол тайлбар хэсэгт дэлгэрэнгүй мэдээллээ оруулан тус подкастыг сонссоноор ямар асуултад хариулт авах талаар энгийн ойлгомжтой бичих хэрэгтэй. Түүнчлэн гарчиг болон тайлбар хэсгийн аль аль нь танай зорилтот хэрэглэгчийн хайлт хийх боломжтой үгтэй уялдаж байх хэрэгтэйг анхаарна уу.

Аль ч салбарын ямар ч ажилд хамгийн тустай мэдээлэл гэдэг амьдралаас хол онолын мэдээлэл бус бодит туршлагад үндэслэсэн мэдээллийг хэлнэ.

Подкастын урт ямар байвал тохиромжтой вэ?

Бусад контенттой харьцуулахад подкаст сонсогчдын 35 хувь нь подкастыг эхнээс нь дуустал сонсдог бол 45 хувь нь 80-90 хувь хүртэл нь сонсдог талаар нийтлэлийн эхэнд өгүүлсэн. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид подкастаа сонгож сонсохдоо харьцангуй зорилготой хайлт хийж, дуустал нь идэвхтэй сонсдог аж.

Подкастын сэдэв болон хэлбэр ямар байгаагаас шалтгаалан нэг дугаарын хамгийн тохиромжтой уртын хэмжээ ялгаатай байдаг. Танай подкаст ямар ч урттай байсан сонирхолтой, сонсогчдыг залхаахааргүй байж чадвал хүмүүс танайхыг сонссоор л байх болно. Гэхдээ ерөнхийдөө хамгийн зохист урт 20-30 минут байдаг аж.

Подкаст эхлүүлэхээс өмнө заавал мэдэж байх зүйлс

Гадны дуу шум

Подкаст бол “хайр татам” контент. Учир нь подкаст байршуулахад танд ямар ч саад тотгор үгүй. Гэхдээ байгууллагын зүгээс бэлдэж буй маркетингийн зорилготой подкастад өндөр чанартай дуу бичлэг маш чухал. Учир нь дуу шум ихтэй байвал хүмүүс дундаас нь орхих магадлал их.

Тиймээс подкаст бичих газраа хамгийн түрүүнд бодолцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бичлэг хийх газраа сонгох нь засвар хийх програм, микрофон сонгохоос илүү чухал зүйл. Учир нь орчны шум, цуурай ороогүй бичлэгийн засварлахад илүү хялбар байдаг. Цэвэрхэн бичигдсэн бичлэгийг дараа нь янз бүрээр засварлаж болох бол цаад шум, чимээ орсон бичлэгийг засахад мэргэжлийн өндөр ур чадвар, өртөг ихтэй программууд хэрэг болдог. Тиймээс та бичлэг хийх гэж байгаа газраа сайтар бодолцож, туршиж үзэх хэрэгтэй шүү. Аль болох жижиг цуурайтахгүй газар бичих хэрэгтэй. Болж өгвөл дуу тусгаарлагчтай юм уу хивс хивсэнцэр өлгөсөн газар сонговол зүгээр.

Төлөвлөгөө гарга

Дуугаа бичиж авсны дараа нь зарим хэсгийг хасч, зарим хэсгийг урд хойно нь оруулах зэргээр засвар хийх шаардлага гардаг. Хэрхэн засах нь та подкастаараа сонсогчдод ямар мэдээлэл өгөхийг хүсэж байгаатай холбогдоно. Тийм ч учраас та подкастынхаа дугаар бүрийг бичихээсээ өмнө заавал төлөвлөгөө гаргаж, түүнийгээ дагуу явах хэрэгтэй. Гэхдээ бэлдсэн материалыг шууд унших нь тухайн подкастын сонирхолгүй болгодог тул ерөнхий чиглэл, асуулт, хариултаа гаргаад түүнийхээ л талаар хэт нуршихгүйгээр ярилцахад анхаараарай.

Анхлан подкастеруудын гаргадаг хамгийн том алдаа бол сэдвээсээ хэт хазайх

Тийм учраас подкастаа бичихийн өмнө ямар сэдвээр, ямар дарааллаар, хэрхэн ярихаа бичмэл хэлбэрээр төлөвлөж, хэвлээд түүнийгээ харж ярих нь зүйтэй шүү. Хэрвээ та хэн нэгэнтэй хамт подкастаа бичиж байгаа бол хамтрагчтайгаа хамт төлөвлөгөөгөө гаргасныхаа дараа подкастаа бичвэл цаг хугацаа хэмнээд зогсохгүй танай подкастын чанар сайжрах болно.

Микрофонтой хэрхэн харьцах вэ?

Компьютертэй шууд холбогддог USB микрофон хэрэглэвэл зүгээр. Мөн микрофондоо зөөлөвч зүүгээрэй. Энэ нь таны хоолойг илүү цэвэр бичихэд тусална. Мөн түүнчлэн хэрвээ таны дуу шум ихтэй, хүнд амьсгал, шүлсээ залгих зэрэг чимээ бичигдэж, танай подкастыг баллад байвал микрофоноо өөр газар байрлуулан, зайгаа өөрчлөөд нэг үзээрэй.

Хэлбэрээ тодорхойл

Танай подкаст ярилцлага, шинжлэх ухааны сериал, хураангуй мэдээ зэрэг хэлбэрүүдийн аль нь байх талаар бодолцох хэрэгтэй.

Өнгө төрхөө тодорхойл

Подкаст бүрт өөрийн гэсэн өнгө төрхтэй байвал илүү үр дүнтэй байж чаддаг. Монгол хэлээр бэлтгэдэг олон сонсогчтой подкастуудаас жишээ авбал, “54 аяга кофе” подкаст улс төр, эдийн засгийн талаарх мэдээг энгийн үгээр, хөгжилтэй байдлаар хүргэдгээрээ онцгойрч, өнгө төрхөөрөө ялгарч байгаа бол “Unlock” подкаст өөр хоорондоо ялгаатай 3 хүн ярьж байгаагаараа болон сэдвийн хувьд оновчтой, өгөөжтэй байгаагаараа хэрэглэгчдэд сонирхолтой байж чадаж байна.

Ая ба ковер зураг

Подкаст бүрт өөрийн гэсэн ковер зураг болон эхлэл болоод төгсгөлийн аятай байх нь зүйтэй. Тэгэхдээ танай подкастын агуулга, дүр төрхийг илтгэж чадах ая, зургийг бэлдээрэй. Ая нь ярилцаж буй сэдэв болон ярианы өнгө аясаас шалтгаалан ямар ч байж болно. Зохиогчийн эрхийн асуудалгүй ая ашиглах хэрэгтэй шүү. Харин зургаа бэлдэхдээ аль болох монгол хэлээр бэлддэг подкаст гэдгээ илтгэхийн тулд монгол үг оруулсан байвал зүгээр. Түүнчлэн олон элемент оролцуулалгүй энгийн зураг бэлдвэл үр дүнтэй байж чадна.

Алдвал, алдсан үгээсээ биш өгүүлбэрийн эхнээс дахин эхэл

Подкаст бичиж байх үед үгээ буруу хэлэх, хэл ам ээдрэх зэрэг асуудлууд гарч болно. Тэгвэл та яг алдсан үгээсээ биш тухайн өгүүлбэрээ дахин хэлээрэй. Хэрэв алдсан үгээсээ эхэлчихвэл засвар хийж байх үед эвгүй таслагддаг болохыг анхаарна уу.

Амьсгаагаа зөв ав

Аль болох хаана амьсгаагаа авахаа сайн мэддэг байх хэрэгтэй. Хоолойны бичлэгийг засахад буруу авсан, микрофон руу хэт үлээсэн амьсгааг засахад тун хэцүү байдаг. Тиймээс амьсгаагаа зөв авахад анхаараарай.

Амны хөндийгөө шүлсгүй байлга

Подкастаа бичихээсээ өмнө хэлээрээ шүд болон амны хөндийгөө цэвэрлэх хэрэгтэй. Мөн хэлээ хоёр хацар руугаа ээлж ээлжээр түлхэх дасгалыг хийгээрэй. Энэ нь таныг цэвэр ярихад туслах болно.

Уух зүйл бэлд

Удаан ярихад ам хатаж, хоолой гарахгүй болох аюултай. Тиймээс бичлэг эхлэхээс өмнө аль болох уух зүйл ойр тавиж байгаад бичээрэй.

Подкастыг ямар программ ашиглан засварлах вэ?

Подкаст бичсэний дараа засвар хийх шаардлага гарч ирдэг. Зарим яриа хэт сунжирсан, зарим хэсэгт бид алдсан байж болно. Түүнийгээ засаж, чанарын хувьд илүү сайжруулахын тулд танд мэргэжлийн түвшинд аудио засдаг дараах 4 программыг санал болгож байна.

  1. Audacity-Үнэгүй, iOS, Windows аль аль дээр нь ажиллана.
  2. GarageBand– Үнэгүй, iOS, Windows аль аль дээр нь ажиллана.
  3. Filmora wondershare– Үнэгүй. iOS Windows аль аль дээр нь ажиллана.
  4. Hindenburg– 95$ iOS, Windows аль аль дээр нь ажиллана.

Подкастын формат

Ихэнх подкастын апп-д mp3 өргөтгөлтэй файл зохимжтой байдаг.

Энгийн яриа бүхий подкастыг 96 kbps моно, чимэглэл бүхий дуу оролцуулсан подкастыг 192 kbps стерео bitrate форматтайгаар бэлтгэхийг зөвлөж байна.

Подкастаа хэрхэн онлайнд байршуулах вэ?

Apple Podcasts, Google Podcasts, Spotify зэрэг подкаст апп танай подкастыг илүү олон хүнд хүрэх боломжийг бүрдүүлж өгнө.

Гэхдээ эдгээр апп-руу шууд upload хийх боломжгүй байдаг. Тиймээс юун түрүүнд podcast hosting website буюу подкаст байршуулдаг вэбсайт олох хэрэгтэй. Эдгээр вебсайт танд RSS FEED буюу подкастыг дээрх апп-уудруу байршуулах боломж олгох холбоос гаргаж өгдөг. Тус холбоосоор дамжуулан дээрх апп-ууд шинэ подкаст орсон дор нь өөрийн подкаст жагсаалтанд нэмж хэрэглэгчдэдээ хүргэж эхэлдэг гэж ойлгож болно.

Подкаст байршуулдаг /hosting/ 5 апп

  1. Anchor. Хязгааргүй, үнэгүй ашиглах боломжтой.
  2. Podiant. Хязгааргүй үнэгүй ашиглах боломжтой бөгөөд хэрэв та анализ мэдээлэл авахыг хүсвэл нэмэлт төлбөр төлөх хэрэгтэй болдог.
  3. PODBEAN. Эхний 100GB хэмжээтэй 5 цагийн бичлэг үнэгүй байршуулах боломжтой бөгөөд хэмжээнээсээ шалтгаалан сард 9-29$ төлөөд ашиглах боломж бий.
  4. Buzzsprout. Эхний 90 өдөр 2GB хэмжээтэй бичлэгийг үнэгүй байршуулах боломжтой бөгөөд үүнээс цааш хэмжээ болон хугацаанаасаа хамааран сард 12-24$ төлөөд ашиглах боломжтой.
  5. Spreaker. Эхний 5 цагийн бичлэгийг үнэгүй байршуулах боломжтой бөгөөд цаашдаа хэмжээнээс шалтгаалан 6-50$ төлөөд ашиглах боломжтой.

Одоо подкастаа цацдаг Apple Podcast, Google podcast, Spotify гэх мэт апп-уудад оруулах л үлдлээ. Таныг хүсэлт илгээснээс ойролцоогоор 14 хоногийн дараа таны подкаст нийтлэгдэхэд бэлэн болно.

Эх сурвалж: zabess.mn

]]>
https://tech-news.mn/3512/feed/ 0
Google Classroom ашиглан зайн сургалт зохион байгуулах тухай https://tech-news.mn/3003/ https://tech-news.mn/3003/#respond Sat, 10 Jul 2021 23:10:21 +0000 https://tech-news.mn/?p=3003 Google Classroom нь сургуулийн үйл ажиллагааг үүлэн технологид нэвтрүүлж цахим хэлбэрээр хялбаршуулах зорилготой Google-ийн үйлчилгээнүүдийн нэгдэл сургалтын платформ юм.

  • Classroom бол сургалтанд зориулсан ашгийн бус веб үйлчилгээ
  • Google-ийн боловсролын хаягтай хэн ч гэсэн үнэгүй ашиглах боломжтой.
  • Classroom нь багш нартай хамтран ажиллаж тэдний цагийг хэмнэхэд туслах үүрэгтэй, ангиудын зохион байгуулалтыг хангах, сурагчидтайгаа харилцаа холбоогоо сайжруулахад зориулан загварчлагдсан бүтэцтэй.

Google Classroom-н давуу тал:

  • Хялбар бүтэцтэй: Багш нар анги үүсгэж, үүсгэсэн ангидаа сурагч болон хамтрагч багш нарыг урьж болно. Ангийн урсгалд(Stream) дээрх хүмүүс нь даалгавар, зарлал болон асуултуудыг бусадтайгаа хуваалцдаг.
  • Цаг хугацаа болон цаас хэмнэнэ: Багш нар үүсгэсэн ангидаа даалгавар өгж түүний талаар санал бодлоо хуваалцах үйлдлүүд нь бүгд нэг дор байхаар бүтэцлэгдсэн.
  • Илүү сайн зохион байгуулалттай: Сурагчид даалгавараа ажлын хуудас, ангийн урсгалаас эсвэл ангийн календар дотроос харж болно.
  • Харилцаа холбоо болон эргэх холбоог сайжруулсан: Багш нар даалгавар үүсгэж, мэдэгдэл илгээх болон нүд ирэмх зуур ангид санал хураалт явуулж болно. Сурагчид бие биетэйгээ нөөцийг хуваалцаж ангийн урсгалаар эсвэл и-мэйлээр харилцаж болно. Багш нар хэн нь ажлаа заасан хугацаанд нь хийж чадсан, хэн нь дуусаагүй байгааг шууд харж чадна.
  • Цуг ашиглах аппликэйшн: Classroom Google Docs, Calendar, Gmail, Drive болон Form-той цуг ажилладаг.
    Боломжийн үнэ өртөг, аюулгүй байдал: Classroom нь ямар ч үнэ төлбөргүй, ямар ч зар сурталчилгааг агуулдаггүй мөн хэзээ ч таны хийсэн ажил болон хувийн мэдээллийг ашигладаггүй гэх мэт…

Дэмждэг интернет хөтөч болон төхөөрөмж:

  • Chrome, Firefox, Internet Explorer эсвэл Safari
  • Android, IOS application

Ta Classroom-ийг ашиглан юу хийж болох вэ?

Багш нар

  • Анги үүсгэнэ, үүсгэсэн ангидаа даалгавар өгч сурлагын дүнг үүсгэх ба удирдана6
  • Сурагчдад бодит хугацаанд зөвлөгөө өгнө.

Сурагч  

  • Төлөвлөгөөнд  тусгагдсан сургалтын төлөвлгөөг дагана.
  • И-мейлээр эсвэл ангийн урсгалаар дамжуулан нөөцийг бие биепээ харилцан хуваалцана.
  • Өгөгдсөн даалгаврыг хийх
  • Санал бодлоо солилцох, дүнгийн мэдээллээ харах

Эцэг эх 

  • Сурагчдын хийсэн ажлын хураангуй мэдээллийг и-мейлээр авна. Энэ хураангуй и-мейлд хийгээгүй ажил болон ангийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл агуулагдана.

Тайлбар: Эцэг эхчүүд Classroom-д шууд бүртгүүлж чадахгүй. Тэд и-мейлийн хураангуйг авахдаа өөр бүртгэлтэй хаягаар авна.

Администратор

  • Домайнд бүртгэлтэй байгаа бүх ангийн мэдээлэл харах, шинээр үүсгэх , эсвэл усгах
  • Ангиас багш болон сурагчдыг хасах, нэмэх
  • Ангийн бүх ажлыг харах
]]>
https://tech-news.mn/3003/feed/ 0
Онлайнаар бизнес эрхлэхэд ашиглагдах программууд https://tech-news.mn/2919/ https://tech-news.mn/2919/#respond Tue, 06 Jul 2021 13:40:55 +0000 https://tech-news.mn/?p=2919 БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ – GOOGLE WORKPLACE/G SUITE нь хэрэгцээтэй түүл юм. Энэ нь онлайнаар ажиллаж байгаа тохиолдолд видео хурал хийх, хамтын файл үүсгэн ажиллах, и-майл илгээх, ажлын хуваарь гаргах зэрэгт тохиромжтой байдаг.

  • Хамтран бичиг баримт боловсруулах
  • Хамтран ажиллаж байгаа багийн гишүүд Google Docs, Sheets, Slides ашиглан прецентаци, хүснэгтэн болон текст файлуудаа харах, засварлах, хамтран боловсруулах боломжтой. Мөн и-майл илгээж болно.
  • Файлуудаа хадгалан, бусадтай хуваалцах үүлэн тооцооллын систем
  • Google Drive ашиглан багийн гишүүд хоорондоо болон бусадтай мэдээллээ хуваалцаж болно
  • Багийн гишүүдийн ажлыг хуваарилах
  • GOOGLE CALENDAR ашиглан багийн уулзалт, сургалт, амралт болон бусад ажлуудаа зохицуулан хуваарилж болно.

АЖЛАА ТӨЛӨВЛӨХ, УДИРДАХ

  • Trello – Треллогийн удирдлагын самбар, ажлын жагсаалт удирдах, багийн гишүүдийн ажлыг дүгнэх функц нь хялбар, ойлгомжтой
  • Asana – нь багийн гишүүдийн өдөр тутмын ажлыг гүйцэтгэлийг хянах, удирдах, хуваарилахад хялбар програм
  • Basecamp –Бүгдийг нэг дороос. Харилцагч, хэрэглэгчтэйгээ холбогдох бүрэн боломжийг танд өгдөг.
  • Wrike – Байгууллагын нөөцийг удирдах, бүгдээрээ хамтран ажиллах бүрэн боломжийг энд бүрдүүлсэн байдаг.

БАГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА
Хэрэв та хамтран ажиллагчтайгаа холбогдож чадахгүй бол ажлаа сайн гүйцэтгэх боломжгүй. Багийн гишүүд хоорондоо харилцах бүрэн боломж бүрдсэн байх ёстой.

  • Microsoft Teams – Энэ нь оффис 365-н багаар хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн орон зай. Гишүүд хоорондоо онлайнаар уулзах, мэдээллээ хуваалцах, хамтран ажиллах боломжтой.
  • Discord – РС болон гар утсан дээрээсээ хамтран чөлөөтэй ажиллах, ярилцах, текст бичих боломжтой.
    Фейсбүүкийн workplace – Таны бизнесийг бүхэлд нь бүлэг болгон нэг дороос удирдах боломж
  • Skype – Онлайнаар уулзах, ярилцах боломж

ВИДЕО УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА

  • Google Meet – Багийн гишүүд хаанаас ч холбогдон хоорондоо видео дуудлага, ярилцлага хийх боломжтой хялбар апп
  • Microsoft Teams – Хамтран ажиллаж байгаа гишүүдээ урих, ярилцах, хамтран ажиллах боломжтой.
  • WebEx – Гэрээсээ ажиллаж байгаа хүн бүхэнд байнга, хязгааргүй хэрэглэх боломжтой апп

ХЭРЭГЛЭГЧТЭЙГЭЭ ХОЛБОГДОХ
Ихэнхдээ бид баг дотроо харилцдаг боловч хэрэглэгчидтэйгээ холбогдохоо мартаж болохгүй. Тэдэнтэйгээ харилцах боломжтой, хамтран ажиллах боломжтой апп-ууд олон бий

  • Twitter нь хэрэглэгчидтэй харилцах харилцааг дэмждэг. Олон бизнесүүд твиттерийг ашиглан хэрэглэгчидтэйгээ холбогдож байгаа
  • LiveChat – нь таны ажлыг хялбарчлах, автоматжуулах, борлуулалтыг нэмэх боломжтой хэрэглэгчийн үйлчилгээний платформ
  • PureChat – Таны вэбсайт дээр холбогдох боломжтой хялбар, энгийн чат. Үнэ төлбөргүй
  • Olark – Хэрэглэгчидтэйгээ шууд харилцах, хэрэглэгчийн мэдээллийг бүрдүүлэх боломжтой чат програм
  • ZoHo CRM –нь дэлхийн олон бизнесүүд хэрэглэгчидтэйгээ холбогдох, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд ашигладаг програм
  • Keap (InfusionSoft) – Таны цагийг хэмнэсэн, үр ашигтай, хэрэглэгчидтэй алхам бүртээ хамтран ажиллах боломжийг хялбархан бүрдүүлсэн байдаг.
]]>
https://tech-news.mn/2919/feed/ 0
Microsoft Teams-г ашиглан илүү үр дүнтэй онлайнаар хуралдах 4 арга https://tech-news.mn/2892/ https://tech-news.mn/2892/#respond Fri, 02 Jul 2021 06:47:30 +0000 https://tech-news.mn/?p=2892 Microsoft office 365 шийдлийн нэг хэсэг болох Teams нь 250 хүртэлх хүн нэг дор видео болон аудио дуудлага хийх боломжтой хүчирхэг аппликейшн юм. Энэхүү хүчирхэг харилцаа холбооны хэрэгслийн тусламжтайгаар remote буюу алсын зайнаас ажиллах үедээ багийн гишүүдтэйгээ аудио болон видео хурал хийх боломжийг олгодог. Тэгвэл Teams-ийг ашиглан илүү үр дүнтэй видео хурал хийх боломжийг олгох маш хэрэгцээтэй 4 үйлдлийг танилцуулъя.

1. ХУРАЛ ЗАРЛАХ, ТОВЛОХ

Та өөрийн баг хамт олон эсвэл хамтран ажиллагчтайгаа онлайн хурал хийх бол тухайн групп чат эсвэл хувийн чат руу орж “Meet now” товчийг дарснаар шууд видео хурлыг эхлүүлэх боломжтой. Харин энэхүү хурал эсвэл уулзалт яг одоо биш хэдэн өдөр эсвэл цагийн дараа болох бол “Schedule meeting” гэсэн сонголтыг сонгож, хурал хэдээс хэдийн хооронд үргэлжлэх, хэн оролцох зэрэг мэдээллүүдийг бөглөж тухайн хүмүүст илгээх хэрэгтэй.

Ингэснээр хурал болохоос өмнө оролцогчдод сануулга ирэх ба хурал товлосон цагтаа эхлэх болно.

2. ВИДЕО ХУРЛЫГ БИЧИЖ АВАХ

Хэрвээ ямар нэг байдлаар багийн нэг гишүүн онлайн хуралд оролцож амжаагүй үед түүнд зориулан хурлыг бичиж аваад хадгалах боломжийг Teams олгодог. Хурлыг бичиж авахын тулд та дэлгэцийн доод хэсэгт байрлах цэсээс “start recording” гэсэн хэсгийн сонгох хэрэгтэй.

Хурал дууссаны дараа видео хадгалагдаж байна гэсэн мэдээлэл гарч ирэх ба та хадгалж дуустал нь уг цонхыг хаахгүй байх хэрэгтэй. Харин бичлэг хадгалагдаж дууссаны дараа хуралд оролцсон болон оролцож чадаагүй хүмүүс нөхөж үзэх боломжтой юм. Мөн Майкрософт корпорацаас сүүлд нэмэлт хөгжүүлэлт хийж, хурлын бичлэгт тэмдэглэл хийх боломжтой болгосон юм.

Энэхүү үйлдлийн тусламжтайгаар та видео бичлэгт “Заавал үзэх ёстой хэсэг”, “Ажилтан Б-д хандсан хэсэг” г.м тэмдэглэлүүдийг хийх боломжтой болсон юм.

3. ДЭЛГЭЦЭЭ ХУВААЛЦАХ

Онлайн хурлын дундуур хэн нэгэн өөрийн дэлгэцээс мэдээлэл үзүүлэхийг хүсвэл бусадтайгаа дэлгэцээ хуваалцах боломжтой ингэхдээ “share screen” гэсэн товчийг дарж өөрийн дэлгэцээс бусдад үзүүлэхийг хүссэн цонхоо сонгоно.

Дэлгэцээ бусадтай хуваалцаж байх зуур тэдэнд өөрийн компьютерыг удирдах эрхийг өгч, нэг файл дээр хамт ажиллах боломжтой. Ингэхийн тулд дэлгэцийн дээд талд байрлах хэсгээс give control гэсэн хэсгийн сонгоход л хангалттай юм.

Хэрвээ та бусдадаа хэрэгтэй файлыг харуулж дууссан бол “stop presenting” товчийг дарахад таны дэлгэц бусдадаа харагдахаа болино.

4. BLUR MY BACKGROUND

Видео хурлын үеэр та гэртээ эсвэл хаа нэгтээ кофе шоп-т байж болно. Энэ үед та өөрийн ард байгаа зүйлсээ бусад оролцогчдод харуулахгүй байхыг хүсэж болох юм тэгвэл та “blur my background” цэсийг сонгоорой.

Энэхүү тусгай функцийг сонгосноор таны арын фоныг автоматаар бүдгэрүүлж, зөвхөн таныг камерт харуулах болно. 2019 оноос хойш нэвтэрсэн уг үйлдэл нь маш олон хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байгаа бөгөөд таны харуулахыг хүсээгүй зүйлсийг бусад оролцогчдод харуулахгүй байх боломжийг олгодог юм. Мөн хүний хөл ихтэй газраас видео хуралд оролцох үед ардуур холхих хүмүүс бусад оролцогчдын анхаарлыг сарниулдаг байсан асуудлыг шийдэж өгсөн юм.

Microsoft office 365 шийдэл бидэнд алсын зайнаас буюу remote ажиллах хэв маягийг олгодог. Энэхүү шийдлийн нэг хэсэг болох Teams бидэнд багийнхантайгаа байнгын харилцаа холбоотой байх боломжийг олгохоос гадна өөр бусад програмуудтай интеграцчлан ажиллах гэх мэт олон боломжийг олгодог юм.

Эх сурвалж: Mogulss

]]>
https://tech-news.mn/2892/feed/ 0
Зайнаас ажиллах технологийн шийдлийг хэрхэн сонгох вэ? https://tech-news.mn/2879/ https://tech-news.mn/2879/#respond Fri, 02 Jul 2021 06:06:07 +0000 https://tech-news.mn/?p=2879 Бид дижитал шилжилт хэмээх нэн сонирхолтой хувьсал өөрчлөлтийн гэрч болсон сонирхолтой цаг үед амьдарч байна. Хүн төрөлхтөн 18-20-р зуунд механикжилт, масс үйлдвэрлэл, автоматжуулалт гэсэн гурван том аж үйлдвэрийн хувьсгалыг хийж, 21-р зууны эхэнд дижиталчлал, роботжилт хэмээх 4 дэх хувьсгалыг эхлүүлэв. Өөрчлөлт хувьсгалыг дагаад хүмүүсийн амьдрах хэв маяг, ажиллах орчин өдрөөс өдөрт өөрчлөгдөн илүү дата дээр үндэслэн шийдвэр гаргаж , хамгийн дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн зорилгодоо хүрэх үе шатуудыг хурдасгахыг эрмэлзэх боллоо. Цаг минут бүрд хөгжин шинэчлэгдэж буй технологиудаас бид байгууллагын соёл, үйл ажиллагаандаа нийцсэн орчин үеийн ухаалаг технологийг сонгож амжилттай нэвтрүүлэн гэдэг хамгаас чухал алхмуудын нэг билээ

Алсын зайнаас ажиллах технологийн шийдлийг сонгохдоо та ЮУГ? ХЭЗЭЭ? ХЭРХЭН? Гэсэн асуултуудын дагуу өөрийн байгууллагад тохирсон зөв шийдлийг сонгоорой хэмээн зөвлөж байна.

ЮУГ?Байгууллагын салшгүй нэгэн хэсэг бол мэдээж ХҮН буюу ажилтан. Иймд хамгийн түрүүнд хүнээсээ эхлэн шаардлагаа тодорхойлох хэрэгтэй. Дараах байдлаар ажлын байрын үүрэг болон түүнд туслах технологийг холбон шаардлагаа тодорхойлж үзээрэй.

 ХЭЗЭЭ? : Хэзээ ямар ажлаас эхлэн технологийн шийдлийг нэвтрүүлж эхлэх вэ?

Хамгийн чухал ажлаа хийх нь үндсэн бизнест өгөх хамгийн том өгөөж бөгөөд тэдгээрийг хэрхэн хурдан чанартай хийхээ төлөвлөн шаардлагатай байгаа шийдэл дээрээ хуваарилах нь чухал

Хэрхэн хуваах:

Өндөр өгөөж – хамгийн эхэнд

Өндөр өгөөж, амархан хийх ажил

Дунд болон хэцүү ажил дээр илүү төлөвлөлт шаардах. Судалгаа, шинжилгээ бусад хүмүүс оролцуулах гэх мэт.

ХЭРХЭН? Ажлын байртай уялдуулан технологийн шаардлага гарган өндөр өгөөжтэй байгууллагын процессын зураглалаа та харсан бол ямар ажлын байртай хүн байгууллагын ямар процесст ямар технологийн шийдлээр ажиллах хэрэгтэйг төлөвлөөрэй. Ингэхдээ мэдээж шаардлагад нийцэж буй технологийн шийдлийг судлан сонгох нь зүйтэй.

Эх Сурвалж: Mogulss

]]>
https://tech-news.mn/2879/feed/ 0
Онлайн үйлчилгээ туслалцаа хамгийн их хэрэгтэй болж байгаа энэ үед онлайнаар ямар ажил хийж болох санаа https://tech-news.mn/2412/ https://tech-news.mn/2412/#respond Sun, 13 Jun 2021 03:15:12 +0000 https://tech-news.mn/?p=2412
  • VIRTUAL ASSISTANT- Онлайн орчин дахь ажил хэрэг, уулзалт, бичиг баримт, гэрээ, эмайл гээд бизнес эрхлэгчдэд онлайн орчинд туслах ажил. Нүүр тулсан уулзалтуудад туслахууд орох нь ховор бдаг болохоор энэ ажлыг virtual байдлаар хийхэд маш тохиромжтой.
  • SOCIAL MEDIA MANAGER – Энэ ажил өнөөдөр бизнес эрхэлж буй бараг компани болгонд хэрэгтэй байна. Энэ дээр сайн ажилдаг бол би ч чамайг ажилд авмаар байна. Чи бренд бүтээгч, контент боловсруулагч хийж чадахуу? Энэ чадварыг бас онлайнаар сурдаг.
  • ONLINE COACH- Толгой дахь, мэдлэг туршлагаа шууд мөнгө болгох боломж. Өөрийнхөө хамгийн сайн мэддэг юуг ч чи бусдад онлайнаар зааж өгч болно.

  • PODCAST EDITOR / VIDEO EDITOR – Өнөө цаг үед хүн болгон хүссэн видео, подкастаа хийдэг болсон ч тэднийг засч эдит хийхэд туршлагатай, гоё хийцлэл хийдэг хүмүүс хэрэгтэй болсон. Бас л онлайнаар ажлаа аваад хийгээд байх боломжтой.
  • GRAPHIC DESIGNER – Маш өндөр эрэлттэй мэргэжил яг одоо цаг үед. Энэ мэргэжил онлайн орчинд шилжээд нилээн удсан, зөвхөн Монголд биш өөрийн дизайнаа гадны вэбсайтуудад зарах боломжтой.
  • NETWORK MARKETING – Өөрийн онлайн сүлжээнүүд, групп, пэйжүүдээ ашиглан төлбөртэй маркетинг сурталчилгаа хийх ажил. Олны танил хүмүүс бүгд л энийг хийдэг. Бас одоо цаг үед ийм төрлийн маркетингд хүмүүс их мөнгө төлдөг болсон.
  • PODCAST/YOUTUBER – Өөрийнхөө сонирхол, хийдэг ажил ур чадваруудаа видео дүрсжүүлэн контент болгож тэрийгээ бас орлогын нэг эх үүсвэр болгох.
  • TUTORING– Хүүхдүүдийн хичээл давтуулах, Англи хэл заах, хоол заах зэрэг богино хэмжээний сургалтуудыг онлайн орчинд хийх
За тэгээд хийж эхлэх нь өөрийгөө хөгжүүлэх бас орлогоо нэмэх 2 том давуу талтай шүү
]]>
https://tech-news.mn/2412/feed/ 0
Хэрхэн гэрээсээ үр бүтээлтэй ажиллах вэ? https://tech-news.mn/1978/ https://tech-news.mn/1978/#respond Thu, 27 May 2021 00:45:28 +0000 https://tech-news.mn/?p=1978 1. Гэртээ оффис байгуул
Тусгай өрөө, ширээ, сандал дээрээс ажиллаж, тайвшрах бус ажил хийх цаг болсныг тархиндаа мэдрүүлснээр таны бүтээмж өснө.

2. Ажлаа төлөвлө
Ажиллаж эхлэхээсээ өмнө тухайн өдөр юун түрүүнд хийх зүйлүүд, ажлаа амжуулахад хэр их хугацаа шаардагдах, нэмэлт цаг гарвал юу хийхээ тооцоолж төлөвлө. Ажлаа цаг тухайд нь гүйцэтгэх нь чухал байдаг шиг шаардлагатай үед гэрийн амьдралд ч мөн цаг гаргаж өгөх нь чухал юм.

4. Тогтмол цагаар ажилла
Та өөрийн ажил эхлэх, амрах, ажил дуусах зэрэг цагуудыг уян хатан байдлаар төлөвлөөрэй.

5. Өдрийн завсарлага ав
Хэрэв та өөртөө зориулж завсарлага авахаар шийдсэн бол энэ үеэр ширээнээсээ босож байх нь чухал – цэвэр агаарт гарч, эрүүл зууш идэж, боломжтой бол өөр хүнтэй ярилц. Эдгээр нь таныг өмнөх ажлаа дуусган, дараагийн ажлуудыг шийдвэрлэхэд бэлдэнэ.

How to transition from work-at-home novice to pro | National News | madison.com

6. Ажил дээрээ байгаа юм шиг хувцасла
Үүнд хувцаснаас гадна шүршүүрт орох, шүдээ угаах зэрэг хувийн ариун цэврийн асуудлууд ч мөн орно! Спортын өмд, подволк нь илүү тохь тухтай байж болох ч таныг хойрго, нойрмог, хүсэл эрмэлзэлгүй болгоно.

7. Цэвэр цэгцтэй бай
Ажлын өрөө, ширээгээ цэвэр байлгах нь анхаарлаа төвлөрүүлж, цэгцтэй байж, үр бүтээлтэй ажиллахад тусалдаг.

8. Хязгаар тогтоо
Гэртээ үр дүнтэй ажиллахад хил хязгаар тогтоох нь чухал. Хүүхдүүд, гэрийн тэжээвэр амьтад, гэр бүлийн гишүүддээ таныг анхаарлаа төвлөрүүлэхэд садаа болохгүй байхыг уриалаарай.

9. Харилцаа холбоотой байгаарай
Оффис дээр ажиллах нь танд хамтын ажиллагаа, нийгэмших боломжийг олгодог. Тиймээс гэрээсээ ажиллаж байхдаа ч мөн хамт ажиллагсадтайгаа байнгын холбоотой байж и-мэйл, утас, видео дуудлага болон олон нийтийн сүлжээгээр харилцаа тогтоож байгаарай.

Эх Сурвалж: Sodura Consulting

]]>
https://tech-news.mn/1978/feed/ 0
Гэрээсээ ажиллах 5 давуу тал | Tech-News.mn https://tech-news.mn/1345/ https://tech-news.mn/1345/#respond Tue, 04 May 2021 06:41:54 +0000 https://tech-news.mn/?p=1345 Корона вирусийн халдварын дэгдэлттэй холбоотойгоор эдийн засгийн маш том алдагдлыг дагуулж байна. Учир нь байгууллагын үйл ажиллагаа нь өөрсдөөс нь гадна маш олон хүчин зүйлсээс хамааралтай байдаг. Тухайн хамаарч буй хүчин зүйлсээс аль нэг нь доголдох үед байгууллагын үйл ажиллагаа ч дагаад доголдох өндөр эрсдэлтэй. МҮХАҮТ-с явуулсан судалгаанд энэхүү шинэ төрлийн вирус нь бизнесийн үйл ажиллагаанд ихээхэн нөлөө үзүүлж байна гэсэн үр дүн гарсан.

Мэдээж хэрэг энэхүү сөрөг нөлөөллийг бага түвшинд барих ганц арга бол гэрээсээ ажиллах хэв маяг билээ. Тийм ч учраас Дэлхий нийт энэхүү чиг хандлагыг дэлгэрүүлээд байгаа бөгөөд Монголд ч байгууллагууд гэрээсээ ажлаа хийж байна. Энэхүү чиг хандлагыг зөвхөн одоо үүсээд байгаа нөхцөл байдалд бус цаашдаа ч өөрсдийн ажиллах хэв маягаа болгон ажиллах нь хэрхэн үр дүнтэй талаар танилцуулъя.

1. Гэрээсээ ажиллах нь ажилтнуудын бүтээмж, гүйцэтгэлд эерэг нөлөөтэй

Энгийнээр бодоод үзэхэд л ажилтнууд тань өглөө босохоос эхлээд ажилдаа явахдаа, ажлаасаа гэр рүүгээ явах хүртлээ дунджаар 30–120 минутыг зарцуулдаг. Түүнчлэн зарим ажилтнуудын хувьд ажлын байрны тав тух, орчин нөхцөл, дуу чимээ зэргээс хамаараад сатаарах, гүйцэтгэлд нөлөөлдөг. (гэр бол магадгүй хүний хамгийн тав тухай газар юм.) Түүнчлэн магадгүй ажилтны хувьд төвлөрөн ажиллах боломж хамгийн өндөр газар юм. Owl Labs болон TINYPulse-н “State of Remote Work” тайланд Remote-р ажиллахад гарах ач холбогдлыг тивээр нь хуваан авч үзсэн бөгөөд хамгийн нийтлэг ач холбогдол нь бүтээмж, төвлөрлийг нэмэгдүүлдэг гэж гарсан.

2. Технологийн талаар ур чадвар, мэдлэг нэмэгдэнэ.

Магадгүй on-site буюу оффис дээрээ ажилладаг ажилтнуудын хувьд зарим хэсэг нь байгууллагын хүрээн ашиглагдаж байгаа шинэ программ, систем, технологиудыг сурахаас төвөгшөөдөг, хойшлуулдаг. Хэрвээ танай байгууллагын хувьд Remote арга барилаар ажиллах нь тухайн ажилтнуудаа хурдан хугацаанд сурах, дадах боломжийг олгож байгаа буюу нэг талаасаа Дижитал компани, Дижитал ажилтнуудыг бэлтгэж буй хэлбэр билээ. Remote арга барилаар ажиллах нь цор ганц технологийн компанийн хувьд боломжтой гэдэг нь өрөөсгөл бөгөөд хэрвээ танай байгууллагын хувьд үйл ажиллагаа, процессоо технологийн тусламжтай хялбарчилж чадаж байгаа бол үйл ажиллагааны чиглэл, салбар хамаарахгүй боломжтой юм. Доорх зурагт Remote-р ажилладаг салбаруудыг тив тус бүрээр нь харуулав.

3. Зөв технологи, шийдлээ олох нь зөв дадлыг ажилтнуудад олгоно.

Remote-р ажиллах боломжийг танд технологи, шийдэл олгоно. Танай байгууллага зөв шийдлээ олж ажилласнаар байгууллагын маш олон давуу талыг авч ирэх бөгөөд хамгийн том давуу тал бол зөв дадлыг ажилтнуудад олгох бөгөөд энэ байгууллагын соёлд маш эерэг нөлөөлөл үзүүлэх болно. Учир нь Remote-р ажиллах нь ажилтны хувьд интернэт, клауд орчинд ажиллах шаардлагыг тавина. Ажилтан ажлаа хэрхэн үр дүнтэй хурдан хийх, баримт бичиг файлаа хэрхэн зөв цэгцтэй хадгалж, интернэтийг ажилдаа үр дүнтэйгээр ашиглах, онлайн орчинд мэдээллээ аюулгүй хадгалж сурах зэрэг маш олон эерэг дадал зуршлыг олгох болно.

Санал болгох шийдэлMicrosoft Office 365 — Оффисын хэрэглээний программууд болон клауд сервер OneDrive, байгууллагын дотоод интранэт Sharepoint, дотоод чат болон хурал хийх боломжтой Teams, дотоод мэдээллийн Yammer, ажлын гүйцэтгэлээ оруулах, үнэлүүлэх таск менежмент Planner

4. Ажилтны хариуцлага нэмэгдэж, байгууллагын зардал багасна.

Хамгийн том давуу тал бол мэдээж байгууллагын оффисын урсгал зардал болон бусад холбогдох зардлууд багасаж өөр бусад зүйлсдээ хөрөнгө оруулах боломж олгоно. /Мэдээж таны remote болох анхны хөрөнгө оруулалт чамгүй их гарч магадгүй / Мөн нөгөө талаас ажилтны хоол, унаа гэх мэт өдөр тутмын зардлууд хэмнэгдэнэ. Даатгалын салбар Дэлхийд алдартай компани бол Aetna Remote office-н арга барилын тусламжтай 78 сая долларыг жил бүр хэмнэсэн туршлага байна.

Ажилтны хариуцлагын хувьд ажилтан ажил дээрээ байхаас илүү гэртээ ажиллах нь тухайн ажилтны цагийн менежмент хувийн сахилга бат, хариуцлагыг нэмэх давуу талтай юм.

5. Эрүүл ажилтан

Энэ давуу талыг магадгүй бид одоогийн нөхцөл байдалд илүү мэдэж байна. Учир нь ажилтан өглөө ажилдаа ирэхээс явах хүртэл олон хүмүүстэй харилцах, олон газраар явах, нийтийн унаанд зорчих гэх мэт амьсгалын зам, бохирдлоос үүсэх өвчний эрсдэлээс сэргийлэхээс гадна стресс, цусны даралт ихсэх гэм мэт эрсдэлээс сэргийлнэ. FlexJobs — с гаргасан судалгаанд уян хатан, Remote-р ажиллах нь эрүүл хооллож, дасгал хийх гэх мэт эрүүл байна гэж судалгаанд оролцогчдын 77% нь хариулсан байна. Мөн 88% нь оффист ажиллахаас бага стресст орж байна гэсэн байна.

Эх үүсвэр: Цэнгэл Ганбаатар

]]>
https://tech-news.mn/1345/feed/ 0