Дижитал стратеги – Нүүр хуудас https://tech-news.mn Технологийн Мэдлэгийг Түгээнэ Thu, 01 Dec 2022 05:37:53 +0000 mn hourly 1 https://wordpress.org/?v=6.5.2 https://tech-news.mn/wp-content/uploads/2021/04/cropped-Logopng-32x32.png Дижитал стратеги – Нүүр хуудас https://tech-news.mn 32 32 ERP НЭВТРҮҮЛЭЛТИЙН ҮЕД ГАРГАДАГ АЛДААНУУДААС СЭРГИЙЛЭЭРЭЙ https://tech-news.mn/5700/ https://tech-news.mn/5700/#respond Thu, 01 Dec 2022 05:37:53 +0000 https://tech-news.mn/?p=5700 ERP системийг хүний биеийн тархи мэдрэлийн системтэй адилтгаж үздэг. Мэдрэлийн систем хэвийн ажиллаж байх үед хэн ч түүний ажиллагаанд санаа тавьдаггүй, харин асуудал гарахад бүх анхаарлыг түүнд хандуулдаг. ERP системийн хувьд мөн адил, асуудал гарвал бүх анхаарлаа хандуулах хэрэгтэй болдог.

Учир нь ERP системтэй холбоотой асуудал байгууллагын бүхий л чухал процесст нөлөөлж байдаг.
Том корпораци, компаниуд ERP систем нэвтрүүлэхдээ бүтэлгүйтэж байсан түүх цөөнгүй.
Ийнхүү ERP систем нэвтрүүлэх төслийн үед гардаг түгээмэл алдаануудаас зайлсхийх зөвлөмжийг хүргэж байна.  
Алдаа 1. Оновчгүй систем сонгох

Байгууллагууд санхүү, худалдан авалт болон хүний нөөцийн удирдлагын систем сэтгэл ханамжгүй болох үедээ цогц ERP систем сонгож асуудлаа шийдвэрлэх хандлагатай.
ERP систем нэвтрүүлэх шийдвэр гаргалт нь голдуу хөнгөн хийсвэр, демо ажиллуулж үзээд дурлачихдаг, бусад байгууллагын амжилттай нэвтрүүлсэн туршлагаар бүх асуудлыг тань шийдэж өгнө гэдэгт итгэчихдэг.
Шинэ систем сонгохын өмнө тухайн системийн давуу талуудыг судлаж, байгууллагын тань онцлогт тохирох эсэхийг судлаарай. Юун түрүүнд өөрийн байгууллагын хэрэгцээ шаардлагыг мэргэжлийн түвшинд тодорхойлж, түүнийхээ дагуу ERP системүүдийг үнэлэн сонгох нь хамгийн зөв арга юм.

Алдаа 2. Төслийнхөө амжилтыг хэмжиж чаддаггүй

Байгууллагууд ERP систем нэвтрүүлэх явцад үндсэн хэрэгцээг хангах зорилгуудыг оновчтой тодорхойлоогүй байдаг. Мөн төслийн цар хүрээ, санхүүгийн шаардлага ч тодорхойгүй байдаг.
Шинэ систем нэвтрүүлэхийн өмнө төслийн зорилго, төсөлд шаардлагатай цаг хугацаа, нөөц, төслийн гүйцэтгэлийг хэмжих түлхүүр үзүүлэлтүүдийг тодорхойлсон байх шаардлагатай.

Алдаа 3. Буруу төлөвлөлт

ERP систем нэвтрүүлэх ихэнх төслүүд буруу төлөвлөлтөөс болж бүтэлгүйтдэг. Буруу төлөвлөлт нь зарцуулагдах цаг хугацааг хэт өөдрөгөөр тооцох, бизнес процессын дахин инженерчлэл, байгууллагын өөрчлөлтийн удирдлагыг дутуу тооцоолсон, ур чадвар дутагдсан байдлаас хамаардаг.
ERP систем нэвтрүүлэх төлөвлөгөөг гаргах үйл явц нь байгууллага өндөр түвшний стратеги төлөвлөлт хийж байгаатай нэгэн адил юм. Төслийн төлөвлөгөөний үе шат бүр байгууллагын алба хэлтсүүд, багуудын үйл ажиллагаанд нөлөөлж байдаг. Мөн гарч болзошгүй асуудлуудыг тодорхойлж, эрсдлээс сэргийлэх төлөвлөлтийг хийх хэрэгтэй.

Алдаа 4. Нөөцийн дутагдал

Хамгийн чадварлаг ажилтанд ERP төслөө хариуцуулах ёстой гэж үзэх нь эрсдэлтэй. Учир нь ажилтан энэхүү төсөлд ажлын тодорхой хугацааг зарцуулдаг тул анхаарал төвлөрөл сарниж, чухал даалгаврууд дээр ажиллах цаг хугацаа багасч, төслийн ажлууд хугацаандаа дуусахгүй хойшлох шаардлага гардаг.
Тиймээс нөөцийг оновчтой хуваарилах нь хамгийн чухал. Хүчирхэг төслийн багийг бүрдүүлэх нь ERP нэвтрүүлэх төслийн бүтэлгүйтэх эрсдлийг бууруулна. Мэргэжлийн зөвлөх үйлчилгээ, аутсорсинг авах түгээмэл жишиг ч байдаг.

Алдаа 5. Хэт их өөрчлөлт

ERP системд хэт их өөрчлөлтүүд хийх, шинэ шинэ модулиуд хөгжүүлэх нь төслийн цар хүрээг өргөжүүлж, системийг түвэгтэй болгодог. Өөрчлөлт хийх нь буруу биш гэхдээ тохирсон хэмжээнд барих нь чухал.
Төслийн менежер төслийн цар хүрээ, бизнесийн хэрэгцээ, шаардлага, системийн чадавх, нөөцийн хуваарилалт зэрэг олон нөхцөлүүдийг тооцоолж системд шинэ модуль нэмэх, өөрчлөлт хийх шийдвэрийг гаргах нь зүйтэй.

Эх Сурвалж: MogulConsulting

]]>
https://tech-news.mn/5700/feed/ 0
МУЛЬТИМЕДИА ТЕХНОЛОГИ https://tech-news.mn/5667/ https://tech-news.mn/5667/#respond Wed, 26 Oct 2022 14:03:02 +0000 https://tech-news.mn/?p=5667 Мультимедиа технологи нь хэвлэмэл болон дижитал контентоор дамжуулан хүмүүс хоорондоо мэдээлэл солилцох, харилцаа холбоо тогтоох боломжийг дэмждэг интерактив, компьютерт суурилсан технологи юм. Энэ салбарын мэргэжилтнүүд компьютерын программ хангамж ашиглан онлайн график дүрслэл, контентийг боловсруулж, хөгжүүлдэг.

Тэмдэгт, зураг, аудио, видео зэргийг компьютерт нэгтгэн зохион байгуулж цахим агуулга бүтээхийг мультимедиа гэнэ. Тэдгээрийг бий болгоход ашигладаг программ хангамжийг мультимедиа бүтээх хэрэгсэл гэнэ. Movie maker, Flash зэрэг төрөл бүрийн программууд ашиглан мультимедиа контент бүтээнэ.
Мультимедиа технологийн жишээнүүдэд видео подкаст, аудио слайдууд, анимаци видео зэргийг дурдаж болно. Эдгээр нь ухаалаг гар утас, зөөврийн компьютер болон бусад төхөөрөмжүүдэд бичлэг хэлбэрээр хадгалагдсан байна. Аль эсвэл шууд стрим байдлаар цацагдаж болно.

Мультимедиа элементийн төрлүүд:

БИЧВЭР – Мультимедиа элементийн нэг төрөл нь бичвэр буюу текстэн агуулга.
ЗУРАГ – Мультимедиа элементэд зураг гол үүрэгтэй. Зургийн чанарыг дараах элементүүдээр тодорхойлно.
Зураг(Пиксель)- Зургийг бүрдүүлж байгаа хамгийн жижиг цэс бөгөөд зургийн чанарыг илэрхийлэх хамгийн бага нэгж. Пикселийн тоо их байх тусам мэдээллийн хэмжээ их болно.
Нарийвчлал- Пикселийн нягтаршлыг харуулдаг утга бөгөөд зургийн тод харагдах байдлыг хэмждэг хэмжүүр юм. Нэг инч (2.54 см)-д ногдох пикселийн тоогоор (PPI- пиксел/инч) илэрхийлдэнэ. Өндөр нарийвчлалтай зураг тод, бага нарийвчлалтай зураг бүдэг харагдана.
Өнгөний ялгарал- Өнгөний нягтаршлын өөрчлөлтийг илэрхийлэх бөгөөд зургийн тод харагдах дүрслэлийн хэмжүүр юм. Өндөр нягтаршилтай зураг тод харагддаг бол бага нягтаршилтай зураг бүдэг харагдана.

Зурган файлын форматууд:

  • PSD (Photoshop Document) – Фотошоп программ дээр боловсруулсан файлын өргөтгөл. Хадгалах гэж байгаа зургийг бус тухайн зургийн давхарга, маск зэрэг элементүүдийг өөртөө агуулна.
  • PDF (Portable Document Format) -Баримт, илтгэл, ном, сонинг бүрэн эхээр харуулах зориулалттай файлын формат.
  • GIF (Graphic Interchange Format) – Олон зургуудыг ээлж дараалалтайгаар харуулах хөдөлгөөнт зураг.
  • JPEG (Joint Photographic Experts Group) – Бага зай эзлэх зургийн формат.
  • PNG (Portable Network Graphic) – GIF файл ба JPEG файлын форматын сайн талуудыг ашиглан бий болгосон вэбсайт хэрэглээний зургийн файл.

ӨНГӨ – Өнгө бол зургийн хамгийн чухал элемент. Өнгө нь нягтрал, гэрэлтэлт, ханалт гэсэн 3 үндсэн элементтэй. Эдгээр 3 элементийг тохируулснаар өнгөний нэгдмэл байдлыг бий болгох, нүдэнд туссан өнгийг илүү тод гаргах боломжтой. Нягтрал нь өнгөнүүдийн нэг нь нөгөөгөөс ялгарах байдал. Гэрэлтэлт нь тусаж байгаа гэрлийн цацрагийн их баг тодорхойлогдоно. Өнгөний гэрэлтэлт их байвал өнгө илүү цайвар, бага байвал бараандуу байна. Ханалт нь өнгөний хурц тод харагдах байдал.
АУДИО – Дуу авиа нь мультимедиа технологийн үндсэн элемент . Тухайн объектыг зөвхөн харах биш, сонсох боломжтой. Аудио нь MP3, WMA, WAVE, MIDI, RealAudio гэх мэт форматтай байна.
ВИДЕО– Дүрс, аудио, текст бичвэр, өнгө зэрэг бүхий л мультимедиа элементийг өөртөө агуулна. Видео элемент нь хамгийн сэтгэл татам агуулгад тооцогддог.

Видео файлуудын хамгийн түгээмэл формат нь MP4, MPEG, AVI, WMV байна.
–  MPEG-4 – Гар утас болон видео хурлын системд ашигладаг. Өгөгдлийг хэдэн КВ-аас хэдэн арван КВ (kilobyte) хүртэл хурдаар дамжуулах боломжтой.
–  AVI – Windows үйлдлийн системийн видео болон аудио файлын нийлмэл формат. AVI файл тоглуулахад видео болон аудио файлын шахалтын форматаас хамааран CODEC программ хангамжийг ашиглана.

ХӨДӨЛГӨӨН – Хөдөлгөөнт элементүүд нь вэбсайт болон мультимедиа программ дээр аль алинд нь түгээмэл. Вэбсайтад зориулсан хөдөлгөөнт элемент үүсгэдэг хэрэгсэл бол Adobe Flash.

МУЛЬТИМЕДИА ТЕХНОЛОГИЙН ХЭРЭГЛЭЭ

График боловсруулалт нь мультимедиаг дүрслэн харуулах хэрэглээний технологи юм. График боловсруулалт нь компьютер ашиглан зураг, видео үүсгэж, бодит мэдрэмжийг бий болгох дуу болон бусад эффектийг зохиомлоор нэмдэг. Үүнийг энтертайнмэнт зориулалтын тоглоом, төрөл бүрийн мэргэжлийн сургалтад ашиглана.

ГОЛ ТЕХНОЛОГИУД:

КОМПЬЮТЕР ГРАФИК – Компьютер ашиглан зураг, видео бичлэг үүсгэж, боловсруулдаг технологи. Компьютер график нь 2 болон 3 хэмжээст дүрслэлийг бий болгоно. Хоёр хэмжээст дүрслэлийг зураг зурах, фото зураг боловсруулахад ашигладаг бол гурван хэмжээст дүрслэлийг видео тоглоомд виртуал ертөнцийг бий болгох, ирээдүйн хот суурин газрын ландшафт загварчлал, CAD-д суурилсан аж үйлдвэрлэлийн зохиомж зэрэгт ашиглаж байна.


ВИРТУАЛ БОДИТ БАЙДАЛ (VR)– Компьютер графикийг дууны эффекттэй хослуулан бодит байдлын хиймэл мэдрэмж (виртуал бодит байдал) бий болгох технологи бөгөөд уг технологийг ашиглан бодит бус хийсвэр орчинд өнгөрсөн болон ирээдүйн ертөнцийг мэдрэх, турших боломжтой болсон.
ӨРГӨТГӨСӨН БОДИТ БАЙДАЛ (AR)– Энэ нь компьютер графикийн аргаар бий болгосон мэдээллийг бодит ертөнцөд нэмэх технологи юм. Бодит ландшафт дээр компьютер ашиглан боловсруулсан газрын зургийг давхарлаж харуулах зэргээр бодит ертөнцийг өргөжүүлэх боломжтой.
КОМПЬЮТЕРЫН СИМУЛЯЦИ– Компьютер ашиглан дурын үзэгдлийн симуляци хийхийг хэлнэ. Төрөл бүрийн зохиомол нөхцөлөөр онол болон туршилтаар гаргах боломжгүй үр дүнг гаргана. Жишээ нь: Дэлхийн дулаарлын нөлөөлөлд үндэслэн цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах, барилга байгууламжид гал гаргах гамшгийн нөхцөл байдлыг турших зэрэг. Компьютерын симуляцид ашигладаг техник болон программ хангамжийг “симулятор” гэнэ.
МУЛЬТИМЕДИА БҮТЭЭХ (AUTHORING)– Мультимедиа бүтээх технологийг ашиглан өөрийн дуртай дуунуудыг нэгтгэн дууны цуглуулга, зургийг аудио болон бусад зүйлтэй хослуулан өвөрмөц видео хийж болно.

]]>
https://tech-news.mn/5667/feed/ 0
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ (IT) https://tech-news.mn/5658/ https://tech-news.mn/5658/#respond Sun, 23 Oct 2022 23:54:23 +0000 https://tech-news.mn/?p=5658 Мэдээллийн технологи (IT –Information Technology) хөгжихийн хэрээр хүний нөөцийн салбарт оюуны хөдөлмөр эрхлэх хандлага өсөж, шинэлэг, дэвшилтэт инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээх хэрэгцээ шаардлага нэмэгдэж байна.
Мэдээллийн технологи нь компьютер, харилцаа холбооны тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, программчлалын тусламжтай өгөгдөл, мэдээ, мэдээллийг хувиргах, дамжуулах, удирдах, хадгалах, хүлээн авах, боловсруулах тухай ойлголт юм. Мөн мэдээллийн технологи гэсэн ойлголтод цахилгаан хэрэгсэл, хагас дамжуулагч, интернэт болон бусад мэдээлэл түгээх технологиуд болох телевиз, гар утсыг хамааруулна.
МЭӨ 3000 жилийн тэртээд Месопотамийн Шумерчууд анхны бичиг үсэг бүтээснээс хойш хүн төрөлхтөн мэдээллийг хадгалах, олборлох, солилцох боломжтой болсон хэдий ч “Mэдээллийн технологи” нэр томъёог анх 1958 онд Харолд Ж Леавит, Томас Л Вислер нар “Энэ шинэ үйл явцад одоогоор тогтсон нэр байхгүй тул бид үүнийг мэдээллийн технологи гэж нэрлэх хэрэгтэй” хэмээн дурдснаар өргөн хэрэглэж эхэлсэн гэж үздэг.

Мэдээллийг хадгалах, боловсруулах технологийн үйл явц дээр тулгуурлан мэдээллийн технологийн хөгжлийг дөрвөн үе шатад хуваарилдаг. Үүнд: Механикаас өмнөх (МЭӨ 3000-МЭ 1450), Механик (1450-1840), Электромеханик (1840-1940), Электрон (1940-одоог хүртэл).

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ДЭД БҮТЭЦ

Мэдээллийн технологийн дэд бүтцийн зорилго нь өгөгдөл, программ хангамж, компьютер болон сүлжээний тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах, мэдээллийн аюулгүй байдалд эрсдэл үүсэхээс сэргийлэх, өгөгдөл, мэдээлэлд дүн шинжилгээ хийх бүхий л үйл ажиллагааг удирдах юм.

Мэдээллийн технологийн дэд бүтэц:
– Байгууллагын үндсэн систем – Хэрэглэгчийн бүртгэлийн систем, байгууллага доторх болон байгууллага хоорондын мэдээлэл солилцох систем, төлбөр тооцооны систем зэрэг хамаарна.
– Байгууллагын өгөгдлийн сан- Өгөгдлийн сангийн дахин төлөвлөлт, нэгтгэл, шилжүүлэг болон хяналтын үйл ажиллагаа хамаарна.

Мэдээллийн технологийн үндсэн салбаруудыг дурдвал:

– Мэдээллийн технологийн бизнес ба менежмент (IT entrepreneurship & management)
– Цахим аюулгүй байдал (Cybersecurity & Forensics)
– Өгөгдлийн удирдлага, дүн шинжилгээ (Data management & Analytics)
– Тоон систем ба эмбедед систем (Digital Technology & Embedded systems)
– Сүлжээ ба мэдээлэл харилцаа холбоо (Networking, Information & Communications Technology)
– Программ хангамж хөгжүүлэлт (Software development)
– Системийн администратор (System administration)
– Системийн анализ (System analysis)
– Веб болон аппликэйшн хөгжүүлэлт (Web design & Application development)


МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ЧАДВАРУУД
Мэдээллийн технологийн салбарт шаардагдаж байгаа үндсэн ур чадварууд:
– Интернэт орчинд ажиллах
– Компьютер дээр ажиллах
– Төрөл бүрийн мэдээлэл холбооны төхөөрөмж ашиглах
– Сүлжээний нууцлал буюу аюулгүй байдлыг хангах
– Хэрэглээний программ хангамж ашиглан, контент бэлтгэх
– Үйлдлийн систем дээр ажиллах
– Өгөгдөлд дүн шинжилгээ хийх, боловсруулах
– Программчлалын хэл бичих
– Вэбсайт, аппликэйшн зохиох
– Хэлний ур чадвар

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН НИЙТЛЭГ ҮГ ХЭЛЛЭГ:

Мэдээлэл холбооны технологи (ICT – Information & Communication Technology) – Мэдээлэл харилцаа холбооны хэрэгслийг ашиглан мэдээлэл хүлээж авах, түгээх, боловсруулах, хадгалах, дамжуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хамарсан нэгдмэл ойлголт.
Мэдээлэл холбооны төхөөрөмж – Компьютер болон бусад дагалдах төхөөрөмжүүд, дэвшилтэт техник болон технологийн хэрэгслүүдийг (дижитал камер, дрон, проектор гэх мэт) хамруулан ойлгоно.

]]>
https://tech-news.mn/5658/feed/ 0
Бизнесүүд яагаад вебсайттай болох хэрэгтэй вэ? Вебсайтаа хэрхэн маркетинг борлуулалтын цөм болгох вэ? | Tech-News.mn https://tech-news.mn/2061/ https://tech-news.mn/2061/#respond Mon, 20 Jun 2022 12:40:21 +0000 https://tech-news.mn/?p=2061 Бизнесээ өргөжүүлж, илүү олон хүнд хүргэхэд яагаад заавал вэбсайт хэрэгтэйг хараахан ойлгоогүй аль эсвэл бүрэн дүүрэн тодорхойлж амжаагүй байна уу? Тийм бол бид танд яг яагаад вэбсайт хэрэгтэйг ойлгуулах үүднээс дараах давуу талуудыг хүргэж байна. Эдгээр давуу тал нь таныг яагаад бизнесдээ зориулан вэбсайт хийлгэх хэрэгтэйг ойлгуулж чадна гэдэгт итгэлтэй байна.

1.  Илүү нээлттэй болж олон хүнд хүрнэ.

Интернэтийн хэрэглээний хурдацтай өсөлтийн үр дүнд ROBO /research online before buying online/ эффэкт буюу хэрэглэгч аливаа худалдан авах гэж буй бараа бүтээгдэхүүнийхээ талаар илүү ихийг онлайнаар судлах үзэгдэл бий болсон. Үр дүнд нь хэрэглэгч өөрт тулгамдаж буй асуудлыг цахим орчноос буюу интернэтээс хайх замаар тохирсон шийдлээ ч олж авч чаддаг болсон. Танай байгууллага нь вэбсайттай байснаараа хэрэглэгчиддээ илүү нээлттэй болж, хэрэглэгчид тулгамдаж буй асуудлаар дамжуулан өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэн зөв мэдээллээ хүргэж тэдний худалдан авалтын шийдвэрт нөлөөлөх боломжтой юм.

2. Цахим орчин дахь нэр хүнд өснө.

Тухайн байгууллагад итгэх итгэл нь вэбсайтын дизайнаас шууд хамаардаг хэмээн нийт хэрэглэгчдийн 75 хувь нь судалгаагаар хариулсан байдаг. Мөн вэбсайтад байрлах хэрэгцээт мэдээллүүд нь танай байгууллагын талаарх зөв мэдээллийг хэрэглэгчид хүргэж байдаг. Үнэн зөв, оновчтой мэдээлэл, итгэл төрүүлэхүйц загвар дизайнтай вэбсайт нь цахим орчинд байгууллагын нэр хүндийг өсгөх чухал хэрэгслүүдийн нэг болдог.

3. Хэрэглэгчтэй харилцахад илүү дөхөм болно

Зөвхөн фэйсбүүк гэлтгүй боломжит бүх хэрэглэгчтэй харилцах сувгийг хөгжүүлэх нь бизнесийн тогтвортой өсөлтөд чухал үр нөлөөтэй. Вэбсайт нь дан ганц мэдээлэл дамжуулахаас гадна хэрэглэгчийг байгууллагатай холбох, харилцаа үүсгэх суваг болж чаддаг. Ингэснээр байгууллага өөр сувгаар, өөр нөхцөл байдал, өөр орчноос орж ирэх хэрэглэгчдийн урсгалыг алдалгүй барьж авах боломжтой болно.

4. Зорилтот хэрэглэгчдийн мэдээлэлтэй болно

Вэбсайт бол цахим орчинд зорилтот хэрэглэгчдийн мэдээлэл цуглуулах гол суваг. Хамгийн гол нь зорилтот хэрэглэгчдийн мэдээлэлтэй болохын тулд вэбсайт тогтмол хэрэгцээт шинэ, шинэлэгч зөвлөгөө мэдээллийг хүргэдэг үр цэнэтэй контентоор баялаг байх шаардлагатай. Вэбсайтаараа дамжуулан цуглуулсан хэрэглэгчдийн мэдээллийг ашиглан цахим орчинд зорилтот хэрэглэгчдэдээ хүссэн зүйлээ харуулах боломжтой байдаг бөгөөд фэйсбүүкээр хийх зар сурталчигаагаа ч илүү бага зардлаар, илүү үр дүнтэйгээр боломжтой болдог.

Vessel Digital Marketing | Rochester NY Web Design and Marketing

5. Борлуулалтын шинэ сувагтай болно

Хэрэглэгчтэй харилцаа үүсгэж буй суваг бүр борлуулалтын суваг  болох боломжтой байдаг. Энэ утгаараа ч вэбсайт нь хэрэглэгчтэй харилцах сувгаас гадна борлуулалтын хүчирхэг сувгуудын нэг болдог. Учир нь вэбсайт руу хандсан хэрэглэгчдэд худалдан авалттай холбоотой, шийдвэр гаргалтад нь нөлөөлөхүйц контентоор дамжуулж, нөгөө талаас вэбсайтаар дамжин орж ирэх хэрэглэгчдийн урсгалыг алдалгүй барьж авснаар өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулах бүрэн боломжтой болдог. Хамгийн гол нь одоо биш ч ирээдүйд худалдан авах магадлалтай хүмүүсийн и-мэйлийг жагсаалтыг ч вэбсайтаараа дамжуулан үүсгэж болно.

Эдгээр давуу талууд бол вэбсайттай болсноор бий болох таны нүдэнд харагдуйц давуу талууд юм. Эдгээрээс гадна маркетинг, борлуулалтын бусад сувгуудыг дэмжих маш олон давуу талууд вэбсайтад байдаг.

Мөн дижитал маркетингийн хувьд хамгийн чухал хэмжүүр нь борлуулалтын сэжим бөгөөд та хэр чанартай борлуулалтын сэжим татаж байгаагаас танай байгууллагын борлуулалт шууд хамаардаг. Тиймээс энэ удаад байгууллагынхаа вэбсайтыг чанартай борлуулалтын сэжим татдаг маркетингийн гол хэрэгсэл болгохын тулд вэбсайтдаа юу юуг байлгах талаарх мөн доор дурдая.

1. Тодорхой хүнд хариуцуул

Ихэнх байгууллагын хувьд вэбсайтыг хэн хариуцдаг нь тодорхойгүй байдаг. Тодорхойгүй байдлын улмаар вэбсайт нь мартагдаж, үр дүнгүй хуучирсан мэдээлэлтэй болж үлддэг. Зарим байгууллагын хувьд АйТи-ийн албандаа хариуцуулдаг ч үнэндээ тэдний хийх ёстой ажил нь шинэ мэдээ, мэдээлэл вэбсайтад оруулах биш. Тиймээс вэбсайтаа тодорхой нэг хүнд хариуцуулах хэрэгтэй, тэр тусмаа маркетингийн менежерт хариуцуулах нь хамгийн зөв. Зөвхөн хариуцуулаад орхих нь хангалтгүй учир түүний үндсэн үйл ажиллагаатай холбосноор вэбсайтаа маркетингийн чухал хэрэгсэл болгох хамгийн эхний алхам бүрдэх юм.

2. Фэйсбүүк пиксел код

Фэйсбүүк дангаараа аль  эсвэл вэбсайт дангаараа дижитал маркетингийн үйл ажиллагааг бүрэн төлөөлж чадахгүй. Энэ 2 хамтдаа байж илүү үр дүнд хүрнэ. Фэйсбүүк пиксел кодын тусламжтайгаар фэйсбүүкийн хэрэглэгчдийг тодорхой үзсэн хуудсаар нь ангилж болдог. Тиймээс танай вэбсайт руу өдөр бүр орж, бүтээгдэхүүн үйлчилгээг үргэлж сонирхдог хүмүүсийг цаг алдалгүй тогтмол бүртгэх боломж бүрддэг.

3. Хэрэглэгч вэбсайтаар дамжуулан шууд харилцах

Ихэнх байгууллагын вэбсайт нь хэрэглэгч шууд  байгууллагатай холбоо тогтоох боломжгүй байдаг. Нэг бол холбоо барих хуудас руу дамжин орж санал хүсэлт илгээх, утас руу залгах, аль эсвэл сошиал хуудаснууд руу дамжин орох байдаг. Хэрэглэгч вэбсайтаар дамжуулан байгууллагатай шууд холбогдох хамгийн энгийн шийдэл бол вэбсайтдаа фэйсбүүкийн мессенжер холбох арга юм. Вэбсайтад ирсэн хэрэглэгчийн санал хүсэлтийг заавал и-мэйлээ шалгах шаардлагагүйгээр, шууд фэйсбүүкдээ хүлээн авснаар хэрэглэгч байгууллага хоёрын хоорондын харилцааг илүү хурдан ойртуулж өгөх юм.

4. Контент контент бас дахин контент

Оны шилдэг боллоо, Хамтран ажиллаа, Тусаллаа гэсэн мэдээнүүдийг та байгууллагын вэбсайтуудаас үргэлж хардаг байх. Хэдийгээр энэ нь байгууллагын хувьд үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулсан чухал мэдээ боловч танай бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож байгаа хүний хувьд худалдан авалтад нөлөөлөх тийм ч чухал мэдээлэл биш болов уу. Вэбсайтыг маркетингийн хэрэгсэл болгох хамгийн чухал зүйл бол вэбсайтдаа орж ирсэн хэрэглэгчдэд танай байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг яагаад сонгохыг ойлгуулсан, худалдан авалтаа хийхэд нь хангалттай нөлөөлөхүйц хэрэгцээт зөвлөгөө, мэдээлэл юм. Фэйсбүүкд тавьсан контентыг хэрэглэгч тухайн үедээ уншаад өнгөрдөг бол вэбсайтад байрласан мэдээллийг хэрэглэгч нэгээс нөгөөд шилжин уншиж, судлах замаар илүү их мэдээллийг нэг дор авч чаддаг.

5. СТА буюу Дараа дараагийн үйлдэлд чиглүүл

Контент агуулга, вэбсайтын бүтэц нь хэрэглэгч өөрөө ч мэдээгүй байхад эцсийн дүндээ танай бүтээгдэхүүн үйлчилгээ рүү чиглэж байхаар төлөвлө. Хэрэглэгчид шууд бүтээгдэхүүнээ танилцуулж тулгахаас өмнө яагаад танай бүтээгдэхүүн үйлчилгээг сонгох ёстойг, ямар давуу талтайг, ямар асуудал шийдэж байгааг ойлгуулсан мэдээллийг хамгийн түрүүнд хүргэж бага багаар чиглүүлэх замаар хэрэглэгчийг худалдан авалтдаа итгэлтэй болгох хэрэгтэй. Өмнө нь хэлсэнчлэн  нэг зөвлөгөө, мэдээлэл уншсан хэрэглэгчид дараа дараагийн холбоотой хэрэг болохуйц мэдээллүүдийг заавал санал болгох хэрэгтэй. Ингэснээр хэрэглэгчээ тогтоон барьж танай бүтээгдэхүүн үйлчилгээнд итгэх итгэл нь улам нэмэгдэх юм. Харин танай вэбсайт  яг одоо ингэж чадаж байна уу?  Хэрэв ҮГҮЙ хэмээн хариулж байвал дээрх зөвлөгөөг яг эхнээс нь хэрэгжүүлж эхлээрэй.

Call to Action: What is a CTA? How Can You Improve their Effectiveness?

6. Газардах хуудас, Баярлалаа хуудас

Бэлтгэж буй контент хэр үнэ цэнэтэйгээс хамаараад харилцан адилгүй байх хэрэгтэй. Холбоотой нийтлэлүүд уншиж явсаар хэрэглэгч хамгийн эцэст газардах хуудсанд ирэх бөгөөд энд зөвхөн танай бүтээгдэхүүн, үйлчилгээг авах магадлалтай хэрэглэгчдэд зориулж, тэдний онцлогт тохируулсан /персона/ үнэ цэнэтэй татаж авах контентыг санал болгоорой. Үр дүнд нь хүн бүрийн бус зөвхөн өөрийн байгууллагын зорилтот хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулах болно. Ингэснээр борлуулалтын багийн зөвхөн боломжит хэрэглэгчдэдээ анхаарал хандуулах боломж бүрдэнэ.

7. Форм

Газардах хуудсан дээр байрлах хамгийн чухал зүйл бол форм юм. Формын мэдээллийг бөглөж хэрэглэгч танайхаас санал болгож буй хэрэгцээт зүйлийг татаж авах бөгөөд формын тусламжтай та борлуулалтын сэмжүүдийг хүлээн авах болно. Бүртгүүлсэн и-мэйлээр дамжуулан таны сэжим хэр найдвартай болон танай зорилтот хэрэглэгч болж чадах эсэхийг үнэлэх боломжтой болдог. Дижитал маркетингийн хувьд форм байхгүй бол сэжим байхгүй, сэжим байхгүй бол хэрэглэгч байхгүй.

8.  Хайлтын системийн оновчлолыг заавал хийж өгөх

Хүмүүс өөрт тулгарсан асуудалд шийдэл олох, асуултандаа хариулт авах зорилгоор өдөрт 5 тэрбум орчим хайлтыг google дээр хийдэг гэсэн судалгаа байдаг. Энэ дотор танай бүтээгдэхүүн үйлчилгээг хайж байгаа хүмүүс ч байгаа гэдэгт итгэлтэй байна. Хайлтын системээр орж ирсэн хүн борлуулалтруу хувирах магадлал маш өндөр байдаг. Учир нь тухайн хүн асуудал болон хэрэгцээгээ аль хэдийн ойлгочихсон зөвхөн түүнд бүтээгдэхүүн үйлчилгээгээ сонгох л үлдсэн буюу шийдвэр гаргалтаныхаа шатанд очсон хүн байдаг тул хайлтын системээр орж ирсэн хэрэглэгч танай хэрэглэгч үйлчлүүлэгч болох бүрэн боломжтой.

9. Эцэст нь тогтмол тууштай байх

Телевизээр цацаж буй рекламуудын гол зорилго нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах байдаг ч үүнээс дутахааргүй хамгийн том зорилго нь тэдний тархинд хоногших, мартагдахгүй байх явдал байдаг. Үргэлж хэрэглэгчдээ харагдаж, тэдэнтэй холбоотой байхгүй бол хэрэглэгч таныг амархан мартдаг. Тиймээс үе үе контент бичээд таг болдог бус тогтмол тууштай  байдлаар зөвөлгөө, мэдээллийг хүргэдэг байх хэрэгтэй. Эдгээр зүйлсийг бий болгосноор танай байгууллагын вэбсайт танай маркетингийн гол цөм болох бөгөөд хамгийн чухал зүйл бол контент юм.

Эх Сурвалж: dima.mn

]]>
https://tech-news.mn/2061/feed/ 0
ВЕБ САЙТТАЙ БАЙХ 8 ШАЛТГААН https://tech-news.mn/5550/ https://tech-news.mn/5550/#respond Tue, 07 Jun 2022 03:38:43 +0000 https://tech-news.mn/?p=5550 ШАЛТГААН # 1: Хэрэглэгчтэй холбогдох боломж

Дижитал эринд веб сайт бол таны номер нэг маркетингийн хөрөнгө юм.

Америкчууд долоо хоногт дунджаар 23.6 цагийг онлайн орчинд өнгөрөөдөг бөгөөд өдөрт таван хүртэлх цагыг нь хөдөлгөөнт төхөөрөмж дээрээ ашигладаг байна. Мөн хүмүүс ямар нэгэн байгууллагын хэрэглэгч болохоосоо өмнө тухайн байгууллага (компани)-ийн веб сайттай танилцаж, тухайн бизнест нь итгэх итгэлийг олж авдаг байна.

ШАЛТГААН # 2: Хүмүүс таныг онлайнаар хайж байна …

Нийт хэрэглэгчдийн 97% нь өөрт хэрэгтэй, шаардлагатай байгаа зүйлээ онлайнаар хайдаг.

Олон компаниуд хайлтын системийн оновчлол (SEO)-ыг хийж, веб сайтдаа хөрөнгө оруулалт хийх нэг шалтгаан бий. Нийт хэрэглэгчдийн 97% нь бизнесийн үйл ажиллагааг онлайнаар хайдаг бөгөөд хайлтын дээгүүр илэрц нь хайлтын системийн оновчлолоос 93% нь хамаардаг байна. Өдөрт Google дээр 3,5 тэрбум хайлт хийгддэг бөгөөд яг энэ мөчид таны санал болгож буй үйлчилгээг ч мөн хайж байгаа. Таны гарт маш том боломж бий.

ШАЛТГААН # 3: Веб сайт нь таныг хэрэглэгчтэй холбох ГҮҮР

Хэрэглэгчид онайнаар бизнес эрхлэгчдийг олж судлан, хамтран ажилсаар байна.

АНУ-ын Дижитал хэрэглэгчдийн судалгаа-нд дурдсанаар хэрэглэгчдийн 63% нь тухайн компанийг үйл ажиллагааны чиглэлээр нь веб сайтаар дамжуулан холбогдож, бизнесийн хамтын ажиллагаагаа эхэлдэг байна. Үүнийг та онлайн дахь хайлтын системтэй хослуулан ашигласнаар таны бизнест эерэг үр дагаварыг авчрах болно. Мөн өөр нэгэн судалгаагаар хэрэглэгчид худалдан авалт хийх шийдвэрийг гаргахын өмнө дунджаар гурван эх сурвалжийг ашигладаг бөгөөд веб сайт нь таныг, таны бизнесийг хэрэглэгчтэй холбох томоохон гарц, гүүр юм.

ШАЛТГААН # 4: Худалдаа наймаа, аж үйлдвэрлэл зэрэг бизнесээс бизнес руу чиглэсэн үйл ажиллагаанд веб сайтын контент маш чухал

Бизнесээс бизнес руу чиглэсэн үйл ажиллагаатай компанийн худалдан авагчдын 75% нь веб сайтын агуулга нь худалдан авах шийдвэрт ихээхэн нөлөөлдөг гэж мэдэгдсэн бол 62% нь веб сайтын контент дээр тулгуурлан шууд худалдан авах сонголтыг хийдэг байна.

Бизнесээс бизнест чиглэсэн үйл ажиллагаатай компанийн дундаж худалдан авагч веб сайттай танилцаж, харилцахаас өмнө дунджаар 12 хайлт хийдэг бөгөөд тэд борлуулалтын төлөөлөгчтэй ярихаасаа өмнө худалдан авалтын 57%-ийг хийсэн байдаг. Үүгээр ч зогсохгүй бизнесээс бизнест чиглэсэн үйл ажиллагаатай компанийн хэрэглэгчдийн тал хувь нь веб сайтыг хэрэгцээтэй суваг гэж үздэг бөгөөд гуравны нэгээс илүү хувь нь веб сайт нь хамгийн их хэрэгцээтэй суваг болно гэж үзэж байна.

ТА ОФФИСГҮЙ БАЙЖ БОЛНО, ХАРИН ВЕБ САЙТГҮЙ БАЙЖ БОЛОХГҮЙ

ШАЛТГААН # 5: Веб сайтын дизайн нь компанийн нэр хүндийн илэрхийлэл.

Веб сайтгүй байх нь хэрэглэгчид танд итгэх итгэлийг бага болгодог. Нийт хэрэглэгчдийн 75% нь веб сайтын дизайнд тулгуурлан таны бизнес болон компанид дүгнэлт хийдэг байна. Хүмүүс өөрсдийн итгэдэг компанитай хамтран бизнес эрхлэх нь гарцаагүй бөгөөд веб сайт нь тэднийг илтгэх итгэмжлэл, шагнал авахаар очдог газар юм.

Веб сайт нь зочиддоо маш өндөр сэтгэгдэл үлдээж, тухайн компанийн нүүр царайг илтгэдэг учраас энэ нь маш чухал асуудал юм.

ШАЛТГААН # 6: Хүссэн хариултыг нь богионо хугацаанд өгөх хэрэгтэй.

Хүмүүс ямар нэг зүйлийг мэдэхийг хүсч, ямар нэг зүйл хийхийг хүсч байвал таны веб сайтаар зочилдог. Мөн тэр даруйдаа өндөр сэтгэл ханамжийг таны веб сайтаас хүлээх болно.

Веб сайтад зочилсон хүмүүс дараах асуултуудад маш богино хугацаанд хариулт авахыг хүсдэг.

Чи хэн бэ?
Та юу хийдэг / санал болгодог вэ?
Би тантай хэрхэн холбоо барих вэ?


ШАЛТГААН # 7: Таныг салбартаа тэргүүлэгч байр суурь эзлэхэд тань туслана

Вэб сайттай болох нь таны бизнесийн үйл ажиллагааны цар хүрээ болоод нэр хүнд зэрэгт шууд нөлөөлдөг бөгөөд хэрэглэгчидэд өөрийгөө таниулж, ажиллаж буй салбартаа тэргүүлэгч болох боломжийг маш хурдацтайгаар ахиулж өгдөг.

ШАЛТГААН # 8: Social media таныг бүрэн илэрхийлж чадахгүй.

Фэйсбүүк хуудастай байсан ч танд вэбсайт хэрэгтэй.

Яагаад гэж үү? Дэлхий дээрх томоохон платформуудыг ашиглан өөрийн бизнес орчинг үүсгэх боломжтой хэдий ч тэдгээрийн хувьсан өөрчлөгдөж буй алгоритмын шинэчлэлт нь бизнес эрхлэгчдэд хэрэглэгчидтэйгээ холбогдоход улам хүндрэлтэй болж байна.

]]>
https://tech-news.mn/5550/feed/ 0
СПАМ И-МЭЙЛЭЭС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ? https://tech-news.mn/5545/ https://tech-news.mn/5545/#respond Sun, 05 Jun 2022 14:10:40 +0000 https://tech-news.mn/?p=5545 И-мэйл хаягаа зөвхөн найдвартай эх сурвалжид бүртгүүлээрэй.
Цахим шуудан бол таны үнэ цэнэтэй хувийн мэдээлэлд тооцогдоно. Таних, танихгүй хэн нэгэнд таны и-мэйл хаяг байх нь тохиромжгүй тул олон нийтийн форум, мессэж самбарт тавихгүй, эргэлзээ төрүүлэхүйц, эрсдэлтэй вэб сайтуудад өгөхгүй, аль болох нууцлахыг хичээгээрэй.

Запас и-мэйл хаяг ашиглах

Та ямар нэгэн сайтад и-мэйл хаягаа өгөх шаардлага гарсан тохиолдолд байнга ашигладаг хувийн хаягаа өгөхийн оронд, TempMail гэх мэт сайтуудаас түр зуурын, ашиглаад хаях боломжтой түр хаяг нээж байнгын хаягаа аюулгүй байлгах боломжтой. Chrome болон Firefox-н Blur нэртэй plugin ашиглах нь таны хувийн и-мэйлийг хамгаалах үнэ төлбөргүй арга юм.

И-мэйлийн шүүлтүүрийг тохируулах

Ямар и-мэйлийн үйлчилгээ ашиглаж буйгаас тань хамаарч тодорхой гарчигтай эсхүл тодорхой хэрэглэгчээс ирсэн и-мэйлийг автоматаар шууд Junk folder эсвэл бүр устгах тохиргоо бүхий шүүлтүүр үүсгэх боломж ихэнх тохиолдолд байдаг. Спам и-мэйлүүдийг хэрхэн илүү сайн таньж, устгах тал дээр эдгээр шүүлтүүрүүдийг сургахын тулд ашигладаг и-мэйлийнхээ хэрэглэгчийн гарын авлагыг уншаарай. Түүнчлэн, хэрэв зарим нэг и-мэйлийг алдаатайгаар спам хэмээн тодорхойлж байвал и-мэйл үйлчилгээнийхээ тохиргоонд спам биш гэдгийг нь залруулан тодорхойлж өгөх хэрэгтэй.

Спам илгээж буй и-мэйл хаягуудыг блоклох

Энэ алхмыг хэрэгжүүлэхэд зарим тохиолдолд хүндрэлтэй байдаг. Учир нь спам и-мэйл илгээгчид нь ихэвчлэн хуурамч хаяг ашиглах ба илгээх бүртээ өөр өөр хаяг хэрэглэдэг тул тухайн хаягийг блоклоод ч спам ирсээр байх тохиолдол бий. Хэрэв нэг хаягнаас удаа дараа спам ирж байгаа бол үүнийг и-мэйл үйлчилгээнийхээ дотоод тохиргоогоор блоклох боломжтой ба ингэснээр уг спам таны inbox-т орж ирэхээс сэргийлэх болно.

Спам и-мэйлд хэзээ ч бүү хариул

Хэдийгээр хааяа ядаргаатай спам и-мэйлд ууртай хариу бичмээр, эсвэл тэднээс харилцагчийн жагсаалтаасаа таны и-мэйлийг хасахыг хүсмээр санагдавч, энэ ихэвчлэн эсрэг үр дагавар авчирдаг. Тэдэнд хариу бичсэнээр таныг уг и-мэйлээ идэвхтэйгээр ашигладаг болохыг илгээгч мэдэн, улам их спам илгээх шалтгаан болно.

Спам и-мэйлээс худалдан авалт хийх, линкээр нь орж хэрхэвч болохгүй.

Хэрэв танд ирсэн и-мэйл спам шиг харагдаж л байгаа бол, спам байх магадлал өндөр байдаг. Тиймээс и-мэйл хүлээн авахаас татгалзах буюу unsubscribe хийх линк байсан ч спам гэж сэжиглэсэн л бол уг и-мэйл доторх ямар нэгэн линк дээр дарах, аливаа худалдан авалт хийхгүй байх хэрэгтэй. Эс бөгөөс спам илгээгчдэд таны хувийн мэдээлэлд нэвтрэх боломж нээгдэх ба таны хаягийг мөн бусад спам илгээгч компаниудтай хуваалцан, танд илүү олон спам ирэх бас нэг шалтгаан болно.

Аль ч аргыг хэрэглээд амжилт олохгүй бол яах вэ?

Хэрэв таны inbox дахь спам и-мэйлийн тоо хяналтаас гарч, дээр дурдсан бүх арга хэмжээнүүд үр дүнд хүрээгүй бол шинэ и-мэйл хаяг авах талаар бодох цаг болсон байж магадгүй юм.

]]>
https://tech-news.mn/5545/feed/ 0
И-МЭЙЛ ХЭРЭГЛЭЭНД ЗАЙЛШГҮЙ МӨРДӨХ ДҮРМҮҮД https://tech-news.mn/5430/ https://tech-news.mn/5430/#respond Thu, 28 Apr 2022 00:32:35 +0000 https://tech-news.mn/?p=5430 Албан бичгийн харилцааг цахим шуудан буюу и-мэйл орлодог. Тиймээс и-мэйлийн зөв хэрэглээг хэвшүүлэх ур чадварт тань зайлшгүй мэдэж байх дүрмүүдийг танилцуулж байна.

1. АЛБАН МАЙЛ

И-майл бичих соёл, стандарт, дүрэм гээд янз бүрээр хүмүүс ярьдаг. Албан бичиг бичих стандарттай байгууллага, компаниуд олон байдаг. Тэдгээрийн нийтлэг баримтлах зарчмын хувьд:

  • Байгууллагын үндсэн брэндингийг илэрхийлнэ
  • Гарчиг нь и-мэйл, захидлын гол санааг илэрхийлж байх
  • Агуулгыг чухалчилна. Толгой, мөр, сүүл холбосон товч, ойлгомжтой.
  • Бичвэрийн хувьд 3-4 мөр хэтрэхгүй, Олон фонт солихгүй
  • Монгол болон бусад хэлээр хольж бичихгүй байх
  • Мэндчилгээ
  • Хавсралт файл хүргүүлж байгаа бол тайлбарыг дурдах
  • Signature буюу гарын үсэг ашиглах
  • И-мэйл захидлын төгсгөлд “Баярлалаа” “Хүндэтгэсэн ….” гээд өөрийн овог, нэр албан тушаал, холбоо барих мэдээлэл зэргийг заавал оруулах.

2. ҮСГИЙН ФОНТ

И-майл хэрэглээг дэмжих платформуудын хувьд хэрэглэгчдийг өөрсдөө фонтоо сонгох боломжийг өгдөг. Өөрөөр хэлбэл рс дээрээ тухайн фонтоор бичээд майл руугаа хуулах боломжтой. (Gmail-н хувьд 11 фонттой)

Албан майлын хувьд одоог хүртэл “Times New Roman” эсвэл “Arial” зэрэг сонгодог фонтыг ашигласаар байдаг. Зарим байгууллагуудын хувьд Tahoma, Cambria, Calibri, Verdana зэрэг фонтуудыг ашиглаж байдаг. Фонтын хэмжээний хувьд 11,12-тай байх. Хэт олон фонт, хэт олон фонтны хэлбэр (налуу, тод, доогуур зураастай гм), бүх текстийг томоор бичих зэргээс зайлсхийх хэрэгтэй.

3. SUBJECT БУЮУ И-МЭЙЛИЙН ГАРЧИГ ХЭСЭГ

Subject буюу Гарчиг маш чухал. Бид нарын дийлэнх нь өдөрт олон майл хүлээж авдаг. Бараг тухайн майлийг уншихгүй ч тохиолдол байдаг. Майл хүлээн авч байгаа хүн тухайн майлыг нээж үзэх, унших эсэхээ гарчигаас хамаарч шийдэх нь түгээмэл. Тиймээс гарчиг товч бөгөөд тодорхой, ойлгомжтой өгөх хэрэгтэй. Жиш: И-майл маркетингийн компанит ажлын гол амин сүнс нь майлын гарчигт байдаг.

Муу гарчгийн жишээ гэвэл

  • Сайн байна уу?, Hello, Hi гэх мэт мэндчилгээгээр эхлэх аль эсвэл ойлгомжгүй нэг үг бичих
  • Хэрэв та бизнес удирддаг, хөрөнгө оруулагч, эсвэл бизнесийн удирдлагад дундаас дээш түвшинд ажилладаг менежер гэх мэт хэт нуршуу, сунжирсан
  • Дэлгэрэнгүйг майлын агуулгаас уншиж танилцана гэх мэт

Сайн гарчгийн жишээ гэвэл

  • Хамтран ажиллах тухай гэх мэт товч бөгөөд тодорхой
  • Сургалт эхлэхэд нэг хоног үлдлээ гэх мэт сэдэлжүүлсэн, өдөөсөн

4. REPLY TO ALL

Энэ товчлуурыг дарахын өмнө таны хариуг бүх хүн үзэх шаардлага бий эсэхийг бодож үзээрэй. Тусгайлан нэг л хүнд хариу явуулах товчлуур бас бий шүү дээ. Түүнчлэн өмнө нь харилцаж байсан хүн ч гэлээ, өөр асуудлаар холбогдох гэж байгаа бол Reply ашиглалгүй шинээр Subject үүсгэж бичээрэй.

5. ATTACHMENTS буюу ХАВСРАЛТ ФАЙЛ

Ямар нэг файл хавсаргахдаа түгээмэл хэрэглээний програмаар нээгдэх эсэхийг шалгаарай. Microsoft Office-ийн хэрэглүүрүүд бол хаана ч бий, харин Prezi ашигласан илтгэлийн файлыг тань бүх хүн нээж чадах нь эргэлзээтэй. Тийм болохоор и-мэйл явуулахын өмнө өөр өргөтгөл ашиглавал зүгээр эсэхийг лавлаад асуусан нь дээр.

6. И-МЭЙЛИЙН БҮТЭЦ

Хэдий байнгын харилцагч, найз нөхөр шиг тань хүн боловч ажил хэргийн и-мейл л бол эхэнд нь заавал мэнд мэдэж, дараачийн мөрнөөс ажил хэргээ бичих хэрэгтэй. Мөн и-мейлийн төгсгөлд баярлалаа, баяртайгаа бичиж нэрээ заавал хавсаргах нь зүйтэй.

7. ХАРИУ ИЛГЭЭХ

Ажлынхаа и-мэйлийг өглөө бүр шалгах нь таныг хэр сайн ажилтан бэ? гэдгийг илтгэнэ. Хэрэв хариу өгөхөд хэлэлцэх, бодох шаардлагатай бол ядаж хүлээж авлаа гээд хэзээ хариу өгөх боломжтойгоо даруй мэдэгдэх нь том соёл. Бэлэн болоогүй байсан гээд хүний и-мэйлийг гурав хоног уншилгүй дарж болохгүй шүү дээ. Ер нь технологи хөгжсөн энэ үед гар утсандаа и-мэйлээ холбож тухай бүрт даруй хариу өгч сурах нь сайн мэргэжилтний нэг чанар юм.

8. SIGNATURE 

Dear

Хүндэтгэсэн,

Батын ТУНГАЛАГ

Гүйцэтгэх Захирал
Соёмбо ХХК
Холбоо барих дугаар: 9999-9999
И-майл хаяг: tungalag@soyombo.mnВэб хаяг: www.soyombo.com

ЗӨВЛӨМЖ

  • Албан майлд энгийн ярианы хэллэг болох Сайн уу, юу байна, Bye bye гэх мэт албан бус үг хэллэг ашиглах
  • Үг, үсгийн алдаатай
  • Латин, кирил үсэг холих
  • Subject, Мэндчилгээ, Signature хэрэглэхгүй байх
  • Албан ёсны и-мэйлд сэтгэл хөдлөлийн өнгө аяс илэрхийлсэн үг хэллэг бичихээс зайлсхийх
  • Fwd:…….хийх
  • Signature хэрэглэхгүй
  • Subject Буюу гарчигчаа буруу өгөх
  • Майл хүлээж авсан бол хүлээж авсан тухай мэдэгдэх
]]>
https://tech-news.mn/5430/feed/ 0
Бизнест түгээмэл ашигладаг мэдээллийн системүүд https://tech-news.mn/4736/ https://tech-news.mn/4736/#respond Sun, 12 Dec 2021 13:28:40 +0000 https://tech-news.mn/?p=4736 Мэдээллийн системийн хурдацтай хөгжил нь бизнесийн олон салбарт нөлөөлж байна. Бизнесүүд өдөр тутмын үйл ажиллагаандаа мэдээллийн системийн олон төрлийн төхөөрөмжүүдийг ашиглан нөөцөө удирдах, хэрэглэгчдэдээ хурдан шуурхай үйлчилгээ үзүүлэх, ажил үйлчилгээгээ хялбарчлах улмаар зах зээлд хурдацтай өсөх стратегийг баримталж байна.

Бизнесүүдийн түгээмэл ашигладаг мэдээллийн системүүдийг дурдвал:

ПОС систем / POS

ПОС систем нь бараа бүтээгдэхүүн борлуулах үед борлуулалтын мэдээлэл (юуг, хэзээ, хаана, хэдий хэмжээгээр, хэнд худалдсан) -ийг цуглуулдаг систем юм. ПОС систем нь бар кодын хэрэглээг бүтээгдэхүүний удирдлагын стандарт болгодог. Уг системийг сүлжээ дэлгүүр, супермаркет, их дэлгүүр, зоогийн газар, худалдааны төвийн түгээлтийн мэдээллийн систем-д ашигладаг. Энэ системийн давуу тал нь борлуулалтын цуглуулсан мэдээлэлд үндэслэн маркетингийн судалгаа, борлуулалтын урьдчилсан таамаглалыг хийх боломжтой. Цуглуулсан мэдээллийг бүтээгдэхүүний хөгжүүлэлт, шинээр дэлгүүр нээх стратеги зэрэгт ашиглах, улирал, бүс нутаг, цаг хугацаанаас хамааруулан захиалгын тоо, бараа материалын хэмжээг тохируулахад ашигладаг. Тухайлбал, жижиглэн худалдааны байгууллага ийм мэдээллийг өөрийн брэндийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэхдээ ашигладаг.

IС карт

IC карт нь IC чип буюу хагас дамжуулагч интеграл бүхий хуванцар карт юм. Өгөгдлийг шифрлэх боломжтой тул ийм картыг хуурамчаар хялбар үйлдэх боломжгүй. Уламжлалт соронзон карттай харьцуулахад хадгалах мэдээллийн хэмжээ нь хэдэн арваас хэдэн зуу дахин их тул их хэмжээний мэдээлэл хадгалах боломжтой. IC карт нь соронзон картаас илүү боломжтой тул төрөл бүрийн салбарт өргөнөөр хэрэглэгддэг.
IC картын энгийн жишээ нь ATM-ын карт, санхүүгийн байууллагын зээлийн карт болно.

RFID (Radio Frequency Identification)

RFID нь хүн болон объектын мэдээллийг жижигхэн радио чип-ээр таних механизм юм. Радио чипийг шошго, дугтуй, түлхүүрийн оосор, бугуйн зүүлт зэрэгт суулган унших боломжтой учраас хүн болон объектод түүнийг ашиглахад хялбар. Үүнээс гадна RFID нь хэд хэдэн радио чипыг нэг зэрэг таних боломжтойгоороо онцлог. Энэ боломжийг ашиглан түлхүүрийн оосорт буй радио чипээр хүмүүсийн орох, гарах хөдөлгөөнийг удирдах эсвэл жимс ногоо, мах зэрэг бүтээгдэхүүний шошгод суурилуулсан дээрх радио чипээр түгээлтийн мэдээллийн түүхийг хянах зэргээр мөшгөх систем-д ашиглаж байна. Радио чипийг IС шошго эсвэл утасгүй IC карт гэж нэрлэдэг. Радио чип болон уншигч төхөөрөмжийн холбогдох боломжит зай нь хэдхэн сантиметрээс 2 метр хүртэл хэмжээтэй байдаг ба тэжээлээ антенаар дамжуулан авах боломжтой. Түүнчлэн IC картанд антенн суурилуулснаар зайнаас унших боломжийг бүрдүүлсэн учраас хүрэлцдэггүй хэлбэрийн IC карт нь RFID технологийн ангилалд багтдаг. IC картын түгээмэл жишээ нь цахим мөнгө, тээврийн хэрэгслийн тасалбар, жолооны үнэмлэх болно .

Цахим мөнгө

Цахим мөнгө нь бэлэн мөнгөөр урьдчилан цэнэглэсэн хүрэлцдэггүй төрлийн IC картаар бүтээгдэхүүний үнэ болон бусад төрлийн төлбөрийг жинхэнэ мөнгөтэй ижил байдлаар төлөх механизм юм. Сүүлийн үед ухаалаг утсанд суулгасан IC карт хэлбэрийн цахим мөнгийг түгээмэл ашигласаар байна. Хэдийгээр түүнийг ашиглах арга нь урьдчилсан төлбөрт карт, бэлгийн купонтой төстэй боловч, IС картын олон дахин цэнэглэх боломжтой байдаг нь байгаль орчинд ээлтэй давуу талыг бий болгож, хэрэглэгчдийн сонирхлыг өргөнөөр татаж байна. Нөгөөтээгүүр задгай мөнгө ашиглах шаардлагагүй учраас өндөр настай хүмүүс болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэрэглэхэд хялбар байдаг нь түүний бас нэг давуу тал юм.

Кредит карт

Кредит карт нь хэрэглэгч болон картын компани хооронд гэрээ байгуулан ашиглах карт юм. Хэрэглэгч ийм картыг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авахдаа (хүчин төгөлдөр хугацаа, ашиглах хязгаар зэрэг) тодорхой нөхцлийн дор ашиглах боломжтой зээлийн карт юм. Энэ төрлийн карт эзэмшигч нь кредит картын компаниас хэрэглэгчийн ашигласан мөнгөн дүнг нэхэмжилсний дараа төлбөрөө төлнө.
Төлбөрийг тухай бүр хийх шаардлагагүй учраас хэрэглэгч дансандаа үлдэгдэлгүй байсан ч худалдан авалт хийх боломжтой. Зээлийн төлбөрийг нэг удаа эсвэл хэд хэд хувааж төлөх боломж нь зээлийн картын давуу тал юм. Гэвч зээлийн хүүгийн төлөх дүн нь эргэн төлөлтийн хуваарилалтаас хамаарах тул хэрэглэгч өөрийн төлбөрийн чадвараас хэтрүүлэн хэрэглэх эрсдэлтэй байдаг. Тиймээс ийм картыг хянуур хэрэглэх шаардлагатай.

Дебит карт (J -Debit)

Дебит карт нь санхүүгийн байгууллагын бэлэн мөнгөний картаар бараа бүтээгдэхүүн худалдан авч болох карт юм . Энэ нь аливаа бүтээгдэхүүн худалдан авах үед дебит картыг ПОС терминалд уншуулж хэрэглэгч нууц кодоо оруулахад тэр даруйд банкны данснаас нь мөнгөн дүн татагдах механизм юм. Банкны дансны үлдэгдэл хүрэлцэхгүй тохиолдолд төлбөр хийгдэхгүй тул, дебит картыг эзэмшигч өөрийн төлбөрийн чадвараас хэтрүүлэн ашиглах боломжгүй юм . Төлбөрийн системйн хураамж бодогддоггүй нь энэ картын давуу тал боловч зээлийн карттай харьцуулахад ашиглах боломжтой газрууд цөөн, карт ашиглах хугацаа хязгаартай байдаг учраас дебит картыг ашиглах боломжтой эсэхийг нягталж үзэх шаардлагатай.

GPS систем

GPS систем нь хиймэл дагуул ашиглан байршлыг нарийн олж тогтоодог цахилгаан соронзон долгионыг хүлээн авах систем юм. Энэ нь АНУ-ын зэвсэгт хүчний боловсруулсан батлан хамгаалах технологи. GPS систем нь уртраг, өргөрөг, өндрийг тодорхойлох боломжтой ба хүлээн авагчийн байрлалыг сантиметрээс хэдэн арван метрийн нарийвчлалтай тогтооно. GPS системийг хүмүүс дангаар нь хэрэглэхээс гадна автомашины удирдлагын систем болон гар утсанд суурилуулан өргөнөөр ашигладаг.

]]>
https://tech-news.mn/4736/feed/ 0
МЭДЭЭЛЛИЙН ХӨРӨНГӨ https://tech-news.mn/4714/ https://tech-news.mn/4714/#respond Tue, 30 Nov 2021 09:02:12 +0000 https://tech-news.mn/?p=4714 Мэдээллийн хөрөнгө нь өгөгдөл, программ хангамж, компьютер, сүлжээний тоног төхөөрөмж зэрэг аюулгүй байдлыг нь хангах шаардлагатай хөрөнгө юм.

Мэдээллийн хөрөнгийн голлох төрлүүд:

Үйлчлүүлэгчийн мэдээлэл

Ажил хэрэг хамтран эрхэлдэг үйлчлүүлэгчийн (компани, хувь хүн зэрэг ) мэдээлэл юм. Хүмүүсийн нэр, хаяг, утасны дугаар зэрэг мэдээллийг бусад хүн ашиглаж болно. Эдгээр мэдээлэл тухайн улсын хувийн мэдээллийг хамгаалах эрх зүйн бичиг баримтаар хамгаалагдаж байх ёстой байдаг учраас уг баримтад нийцүүлэн зүй зохистой удирдах шаардлагатай.

Борлуулалтын мэдээлэл

Зах зээл, үр ашгийн дүн шинжилгээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи, худалдан борлуулах аргачлал зэрэг борлуулалтын үйл ажиллагааны чухал мэдээлэл юм .

Оюуны өмчтэй холбоотой мэдээлэл

Зохиогчийн эрхээр хамгаалагдсан, үйлдвэрлэлийн өмчийн эрх бүхий мэдээлэл юм .

Хүний нөөцийн мэдээлэл

Албан хаагчийн нас, гэр бүлийн дэлгэрэнгүй мэдээлэл, цалин, албан тушаалын томилгоо, ажлын гүйцэтгэл зэрэг эрх бүхий этгээд ашиглаж болох ажилтнуудын хувийн мэдээлэл юм.

]]>
https://tech-news.mn/4714/feed/ 0
Дараа үеийн галт хана (NGFW)-ыг дахин тодорхойлох нь https://tech-news.mn/4612/ https://tech-news.mn/4612/#respond Fri, 17 Sep 2021 00:39:02 +0000 https://tech-news.mn/?p=4612 Та бидний хэзээний танил ашиглаж сурсан сүлжээ, сервер, төхөөрөмжийн аюулгүй байдлын төхөөрөмж бол ГАЛТ ХАНА буюу Firewall билээ. Гэвч байгууллагын хувьд өдөр ирэх тусам маш олон халдлага, аюулын эрсдэлтэй тулгарч болзошгүй болсон технологийн үсрэнгүй хөгжлийн үед бид ЧАНАРТАЙ firewall төхөөрөмж ашиглах шаардлагатай нүүр тулж байна. Гэхдээ бүх NGFW харилцан адилгүй бөгөөд та энэ төрлийн төхөөрөмжийг сонгохоосоо өмнө мэдсэн байх шаардлагатай бүх мэдээллийг багцлан хүргэж байна.

Дараа үеийн галт хана FortiGate NGFW гэж юу вэ?

Энэхүү шийдэл нь хоёрдугаар үеийн галт хана гэдгээрээ олонд танигдсан бөгөөд байгууллагын аюулгүй байдлыг ахисан түвшинд хамгаалдаг шийдэл юм. NGFW нь deep-packet inspection, intrusion prevention (IPS), ахисан түвшний malware хамгаалалт application control, болон сүлжээний урсгалыг бүхэлд нь хамгаалах г.м маш олон боломжуудтай юм.

Уламжлалт галт хана болон дараа үеийн галт хана (NGFW)-ийн ялгаа юу вэ?

Уламжлалт галт хана нь сүлжээнд нэвтрэх урсгалыг хянадаг бөгөөд зарим тохиолдолд сүлжээнээс гарах урсгалыг ч мөн адил хянадаг. Эдгээр төхөөрөмжүүд нь өгөгдөл дамжуулах эсвэл хориг тавих эсэхийг тодорхойлохын тулд пакет, сүлжээний хаяг, портуудыг хардаг. Хэрвээ энэхүү уламжлалт галт ханыг онгоцны буудалтай зүйрлэх юм бол ажиллагааны хувьд сүлжээний урсгалыг зөвхөн шалган тасалбартай эсэхийг шалгаад оруулдаг бөгөөд хэрвээ ямар нэг төрлийн халдлага маш эмх цэгцтэй орж ирвэл түүнийг ялгалгүй оруулах эрсдэлтэй байдаг. Үүнээс болж програмын урсгал зогсож, халдлага амжилттай болдог ба энэ нь халдлага үйлдэгчид маш овжиноор хортой kодыг нууж чадсанаас болдог.

Харин дараа үеийн галт хана (NGFW) нь хяналт ба халдлагаас урьдчилан сэргийлэх систем (IPS) гэх мэт шинэ функцуудын тусламжтайгаар сүлжээний урсгалыг сайтар ажиглан хортой програмыг олж хаах чадвартай болсон юм. Яг л өмнөх жишээн дээр дурдсан онгоцны буудлын шалган нэвтрүүлэх хэсэг дээр рентген аппарат нэмж байрлуулсантай адил юм.

Дараа үеийн галт ханыг сонгохын давуу тал юу вэ?

Мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжлийн улмаас өнөөгийн сүлжээний орчин урьд урьдынхаас илүү төвөгтэй болсон. Сүлжээний урсгал хязгааргүй болохын хэрээр түүний дотор байгаа хортой кодуудыг таньж, илрүүлэх нь улам хүнд болсоор байна. Тиймээс цаг үетэйгээр нийлэн шинэчлэлтүүдийг байнгын давтамжтай хийж байдаг сүүлийн үеийн технологийг сонгох хэрэгтэй юм. Сүлжээ нь хил хязгааргүй болохын оронд тэд сүвэрхэг болж, нэвтрэх цэгүүд болон төгсгөлийн цэгүүд урьд өмнө байгаагүй хурдаар үржиж байна. Anti-phishing work group (APWG)-ийн хамгийн сүүлийн тайланд дурдсанаар 2020 оны эхний улиралд бүх фишинг сайтуудын 75% нь SSL ашигласан байна. Тиймээс маш өндөр түвшинд хортой кодыг таних чадвартай технологийг ашиглах хэрэгтэй юм. Энэ нь мэдээж маш их хэмжээний CPU шаардлагатай бөгөөд ийм хэмжээний өндөр гүйцэтгэлийг зөвхөн дараа үеийн галт хана (NGFW) л гаргаж чадах юм.

Хэрвээ танай байгууллага дараа үеийн галт хана (NGFW) сонирхож байгаа бол дараах шалгууруудыг хангасан шийдлийг сонгоорой.

1. Хүчин чадал болон үзүүлэлт

IoT, Cloud гэх мэт зүйлсээс үүдэлтэй өгөгдлийн хэмжээ цаашид ч өсөж, сүлжээний цар хүрээ, цар хүрээ өргөжин тэлсээр байх болно гэдэг бол хөдөлшгүй үнэн юм. Тиймээс аюулгүй байдлын шийдэл нь өгөгдөл, нөөцийн хамгаалалтыг алдагдуулахгүйгээр энэ өсөлтийг идэвхжүүлж байх ёстой. Ихэнх энэ төрлийн шийдлүүд нь тус шаардлагыг хангадаггүй. Иймд энэ төрлийн шийдлийг сонгохдоо үүнийг анхаарч үзэх нь чухал юм.

2. Өргөн хүрээг хамруулдаг байх

Дээр дурдсанчлан онгоцны буудалд нэвтэрч байгаа зорчигчидтой сүлжээний урсгалыг харьцуулах юм бол тухайн зорчигчдын ачааг рентгенээр хянаад, өөр бусад хамгаалалтын системүүдээр оруулах нь маш их хэмжээний цаг авах бөгөөд ингэснээр зорчигчдын цуваа ихэсч түгжрэл үүсэх магадлалтай юм. Тиймээс их хэмжээний өгөгдлийг түргэн шуурхай шалгах чадвартай төхөөрөмжид сонгох нь чухал юм.

3. Автоматжуулалт, гүн хяналт, хиймэл оюун ухаан ашиглах боломжтой байх

Өнөө үеийн халдлагууд сүлжээнд нэвтэрснээс хойш хэдхэн секундийн дотор мэдээлэлд нэвтрэх, өгөгдлийг хулгайлах чадвартай болон хөгжсөн. Тиймээс хортой код эсвэл ямар нэг зөрчил илэрсний дараа маш хурдан хугацаанд хариу өгөх чадвартай шийдэл сонгох нь чухал юм.

Яагаад FortiGate галт хана гэж?

Дэлхийн аюулгүй байдлын шийдэл, төхөөрөмжийн зах зээлд тэргүүлэгч Fortinet компани нь жижиг байгууллагаас эхлээд томоохон enterprise түвшний хэрэгцээ, шаардлагад нийцсэн Firewall төхөөрөмжийг нийлүүлдэг. Firewall төхөөрөмжийн хувьд голлох үзүүлэлт бол бат бөх, эдэлгээ сайтай байхын зэрэгцээ халдлагаас хамгаалах хурд буюу секундэд эсэргүүцэх\хамгаалах халдлагын хэмжээг заасан байдаг. Fortigate төхөөрөмжийн хувьд байгууллагын цар хүрээнээс хамаараад 25mbps-80gbps хүртэлх хүчин чадалтай юм.

Эх Сурвалж: Itzone.mn

]]>
https://tech-news.mn/4612/feed/ 0