Сурталчилгаа & Хэрэглэгчийн сэтгэл зүй – Нүүр хуудас https://tech-news.mn Технологийн Мэдлэгийг Түгээнэ Fri, 27 Aug 2021 03:55:33 +0000 mn hourly 1 https://wordpress.org/?v=6.5.2 https://tech-news.mn/wp-content/uploads/2021/04/cropped-Logopng-32x32.png Сурталчилгаа & Хэрэглэгчийн сэтгэл зүй – Нүүр хуудас https://tech-news.mn 32 32 Маркетингийн lead гэж юу вэ? https://tech-news.mn/4320/ https://tech-news.mn/4320/#respond Fri, 27 Aug 2021 03:55:33 +0000 https://tech-news.mn/?p=4320 Вэб сайтад ирэх урсгал, тэр дундаа хайлтын системээс ирэх урсгалын тоо, сошиал медиа сувгуудад дагагчдын тоо, имэйл хаягаа бүртгүүлэгчид бүгд л таны онлайн бизнесийн үйл ажиллагааг илтгэх тоон мэдээллүүд гэхдээ Lead буюу бүртгүүлэгчид нь магадгүй хамгийн гол хүчин зүйл нь гэж хэлж болно.

Лийдийн тоо нэмэгдэх тусам таны онлайн бизнес их орлого олох буюу амжилттай байх болно.

Lead гэж юу вэ?

Лийд гэдэг нь борлуулалттай илүү хамаатай ойлголт бөгөөд таны санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээг тодорхой хэмжээнд сонирхож буй худалдан авалт хийх магадлалтай вэб сайтаар зочлогсод юм.

Тэд дурын нэгэн биш, худалдан авалт хийх үндэслэл бүхий ямар нэг шинж чанартай байдаг. Тэр зүйл нь тэдний сонирхол байж болохоос гадна өмнө нь хийж байсан худалдан авалт ч байж болно.

Тэднийг худалдан авалт хийх боломжтой эсэхийг нь, юу сонирхдогийн нь мэдээд түүнд нь тааруулж бүтээгдэхүүнээ санал болговол борлуулалт илүү үр дүнтэй байна.

Чанартай лийдийг хэрхэн үнэлэх вэ?:

Юунд дуртай болохыг олж мэдэх
Өмнө нь худалдан авалт хийж байсан хандлагаар нь
Жишээ нь: гитар тоглох дуртай, рок хөгжим сонсдог, хуучны хөгжим цуглуулдаг гэх зэрэг мэдээллүүд байж болно.

Борлуулалт хийх магадлалтай хэрэглэгчдийг 2 янзаар ангилдаг.

Маркетинг чанартай лийд гэдэг нь танай бүтээгдэхүүн үйлчилгээг сонирхож болохоос гадна мөн сонирхохгүй ч байж мэдэх хүмүүс бөгөөд тэд сурталчилгааг нь сонирхож үзэж байгаа хүмүүс юм.

Мөн тэд тухайн сонирхож буй бүтээгдэхүүн үйлчилгээгээ хайж судлаж байгаа ч яг юу авахаа хараахан шийдээгүй байгаа нэгэн юм. Ерөнхийдөө сайн сурталчилгаа үзвэл бусад хүнтэй харьцуулахад худалдан авалт хийх магадлалтай хүмүүсийг Маркетинг чанартай лийд гэж хэлж болно.

Борлуулалтын чанартай лийд гэдэг бол таны санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхож байгаа төдийгүй худалдан авахад бэлэн байгаа хүмүүс юм. Энэ хүмүүстэй борлуулалтын ажилтнууд аль болох хурдан холбоо тогтоовол борлуулалт болох магадлал өндөр байдаг. Вэб сайтаар дахин дахин зочлоод байгаа хүмүүс.

Тэд ямар бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэгтэй байгааг болон тэр нь ямар өнгөтэй, ямар брэндийнх байх, ямар хэмжээтэй байх зэргийг сайн мэдэж байхаас гадна, мөн мөнгөтэй, худалдан авалт хийхэд бэлэн байгаа хүмүүс юм.

Хэрхэн онлайн орчноос чанартай лийдүүд олж авах вэ?

1. Газардах хуудас

Энэ нь лийдийг хүлээж аван имэйл хаягийг бүртгэх зорилготой вэб хуудас юм.

Сайн газардах хуудас нь цор ганц л зорилготой байдаг. Вэб хуудсанд зочлогсодын имэйл болон утас зэрэг холбоо барих мэдээллийг нь авч бүртгэх.

Вэб сайтад зочлогсод яагаад бүртгүүлдэг вэ? Тухайн сайт дахь контентууд таалагдсан бөгөөд тус сайтад шинэ контент орж уу үгүй юу хэмээн байн байн зочлоод байхгүйн тулд, шинэ мэдээлэл оруулахаараа миний имэйл хаягаар мэдэгдчиж байгаарай гэж бүртгүүлж байгаа хэрэг юм.

Анхаарал татахаар аятайхан гарчигтай байх хэрэгтэй.

Сайн газардах хуудас тухайн вэб сайтад зочлогсдод хэрэгтэй байх тэр зүйлийг өгч тэднийг бүртгэж авдаг. Бүртгэхийн тулд түүнийг мөн уриалан дуудах товч /call-to-action/ байрлуулсан байна.

Мөн бүртгэхийн тулд мэдээж сайн загвар дизайн бүхий газардах хуудастай байх хэрэгтэй. Дараа нь хэрхэн лийдүүдийг хуудсандаа зочлуулах вэ гэсэн асуулт гарч ирнэ.

2. Сошиал орчинд идэвхтэй оролцогч байх

Сошиал медиа нь чанартай лийд олох гол газар гэж хэлж болно. Фэйсбүүк, твиттер зэрэг нь сонирхолтой контентууд үзэх, мэдээлэл авах талбар төдийгүй мөн ямар нэг бүтээгдэхүүн, үйлчилгээ сонирхож буй хүмүүсийг олох, тэдний итгэлийг олоход тохиромжтой суваг юм.

Хуудсан дээрээ сурталчилгаа оруулахаасаа өмнө дагагчиддаа үнэ цэнэ өгөхийг илүү чухалчлах хэрэгтэй! Түүний дараа тэд өөрсдөө таны бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхох болно. Эхлээд харилцаа үүсгэх нь чухал байдаг юм шүү.

3. И-мэйл илгээх

Магадгүй хамгийн үр дүнд хүргэдэг хэсэг нь хамгийн их цаг зарцуулах хэрэгтэй байдаг.

Хэрэв та чанартай лийдтэй болохыг хүсэж байгаа бол имэйл хаягаа вэб хуудсанд бүртгүүлсэн боловч идэвх муутай хэсгийг ч тоохгүй орхиж болохгүй. Тэдний итгэлийг олох аргыг хэрэв зөв хэрэгжүүлж чадвал бүтээгдэхүүн, үйлчилгээг тань сонирхох магадлалтай хэсгийг олж авах боломжтой.

Зөв хийнэ гэдэг нь?

Тухайн вэб сайтад бүртгүүлсэн хүмүүсийн сонирхолд нийцэх агуулга бүхий имэйл явуулах хэрэгтэй. Тухайн хүнд сонирхолд нь тааруулж имэйл явуулах, харилцаа тогтоох нь ямар үр дүнтэй болохыг судалгаагаар батласан байдаг.

Бүртгүүлсэн хүмүүстээ хэрэгтэй байх имэйл автоматаар явуулдаг байх хэрэгтэй. Үүнд жишээ нь: mailchimp програм зүгээр байдаг. Ингэснээр идэвх муу лийдийг борлуулалт хийх чанартай лийд болгон хувиргах болно.

Хэрэв та хэт бүтээгдэхүүнээ борлуулахад анхаараад байвал тухайн хүнээ алдаж ч болзошгүй гэдгийг санахад илүүдэхгүй болов уу. Түүнийхээ оронд тэр хүнд туслах тал дээр илүү анхаарах хэрэгтэй юм.

Бас нэг анхаарах хэрэгтэй зүйл бол имэйл дээр тань үйлдэлд дуудах үүрэг бүхий товч, агуулга байх ёстой юм.

4. Контент маркетингийг ашиглах

Мэдээж контент буюу блог бичих нь итгэл төрүүлдэг. Одоо эхлүүлэх нь ирээдүйд том ургац хураахад, хайлтын систем дэх байр сууриа нэмэгдүүлэхэд үр дүнгээ өгөх болов уу. Контент их бичих тусмаа их лийдтэй болох боломжтой болдог. Мөн контент нь идэвх муу лийдүүдийг эхний шатнаас дараагийн шатанд хүргэхэд гол үүрэг гүйцэтгэдэг.

Судалгаанаас үзэхэд ихэнх худалдан авагчид худалдан авалт хийхээсээ өмнө 3-5 контент үзсэн байдаг гэсэн байна.

Эх сурвалж: Компассо.mn

]]>
https://tech-news.mn/4320/feed/ 0
Худалдан авагчийн дүр буюу Buyer Persona-г хэрхэн бизнестээ ашиглах вэ? https://tech-news.mn/4313/ https://tech-news.mn/4313/#respond Fri, 27 Aug 2021 03:38:17 +0000 https://tech-news.mn/?p=4313 Сайн тодорхойлсон худалдан авагчийн дүр буюу buyer persona нь маркетингаа илүү үр дүнтэй хийх боломжийг олгодог.

Худалдан авагчийн дүрийг тодорхойлсноор сошиал орчинд зөв мессежийн тусламжтайгаар зөв хүмүүсээ олж авахад тусладаг бөгөөд интернет маркетингд магадгүй хамгийн гол хүчин зүйл болох контентийн чанарт нөлөөлдөг тул сошиал медиаг бизнестээ хэрэглэгчдийн хувьд гарцаагүй чухал ойлголт юм.

Хэрхэн худалдан авагчийн дүрийг сошиал медиа маркетингдаа ашиглах вэ?

Худалдан авагчийн дүр гэж юу вэ?

Энэ нь судлагааны үндсэн дээр хийсэн, танай хэрэглэгчдийн төлөөлөл, нийтлэг зан төлөвийг илэрхийлэх загвар юм. Гол санаа нь хэрэглэгчдээ төлөөлөх дүр буюу бодит хүнийг тодорхойлох учраас тэр хүндээ зориулж маркетингийн мессежээ боловсруулдаг ба энэхүү мессеж нь хэрэглэгчдийн хэрэгцээ, сонирхолд нийцсэн болж чаддаг.

Мэдээж олон янзын хүмүүс олон төрлийн шалтгаанаар бүтээгдэхүүн худалдаж авах боломжтой тул хэд хэдэн худалдан авагчийн дүрийг тодорхойлж болдог. Энэ тохиолдолд дүр болгон нь тус тусдаа худалдан авагчийн нас, зан төлөв, зорилго, асуудал, худалдан авалтын онцлог зэргийг агуулдаг.

Хэрэглэгчид бүрийнхээ онцлог талуудыг мэдэх боломжгүй ч гол сегмент тус бүрийг төлөөлөх дүрийг тодорхойлох боломжтой.

Худалдан авагчийн дүр тодорхойлсноор бүх контентуудаа тухайн дүрдээ зориулж хийхдээ тэдний хэрэгцээ шаардлагыг харгалзан үзэх тул маркетингийн стратегиа илүү сайн гаргах боломжтой болдог.

Худалдан авагчийн дүрийг бизнестээ хэрхэн ашиглах вэ?

Худалдан авагчийн дүр нь хэрэглэгчдэдээ тухайлсан зөв мессежийг тодорхойлоход тусладаг.

Та амьдрал дээр хэний анхаарлыг татах гэж байгаагаасаа шалтгаалаад тухайн төрлийн хүмүүст хүрэх мессежээ өөр өөрөөр тодохойлдог. Жишээ нь: эцэг эхдээ ямар нэг мэдээлэл хүргэх гэж байгаа бол нэг өөр мессеж, найзууддаа нэг өөр, ажилтнууддаа гээд бүгдэд нь өөр өөр байх нь мэдээж.

Худалдан авагчийн дүр тодорхойлох талаар сайн ойлголттой болсноор өөр өөр төрлийн хэрэглэгчдэдээ хэрхэн оновчтой хүрч болох талаар ойлголттой болох юм.

Хэрхэн худалдан авагчийн дүр тодорхойлох вэ?

Мэдээж төсөөлөхөөс илүү бодит мэдээлэл, судалгаанд үндэслэвэл илүү сайн дүр болж чадна.

Та хэнийг худалдан авалт хийхийг хүсэж байна тэр хүмүүсийг биш, танаас яг хэн худалдан авалт хийж байна тэр хүмүүсийг л тодорхойлохыг зорь.

Судалгаагаар ажлаа эхлүүлэх бөгөөд доорхи алхамуудын дагуу хийвэл зохино:

1. Худалдан авагчдын судалгаа хийх.

Танаас хэн худалдан авалт хийснийг сайтар судлах. Худалдан авагчдынхаа талаар болж өгвөл бүх мэдээллийг цуглуулах. Жишээ нь: нас, байшил, хэл, орлогын түвшин, худалдан авалтын хандлага, сонирхол, амьдралын хэв маяг /тэтгэвэрт, залуу ээж гэх мэт/. Худалдан авагчдынхаа мэдээллүүдээс боломжтой бүх мэдээллүүдийг имэйлээр, онлайнаар, ярилцлага хэлбэрээр гэх зэрэг арга замууд ашиглан цуглуулах.
Дүн шинжилгээ хийдэг програм хэрэгслүүдээсээ мэдээлэл авах. Сошиал сувгаас танай постуудыг онлайнаар сонирхож үзсэн хүмүүсийн талаар сайн мэдээлэл авах боломжтой. Жишээ нь: Facebook Audience Insights хэсгээс чанартай мэдээлэл авах боломжтой.

2. Хэрэглэгчдэдээ тулгарч буй асуудлуудыг олж мэдэх.

Тэдэнд зорилгодоо хүрэхэд нь ямар бэрхшээл, саад тулгарч байна вэ? Тэднийг амжилтанд хүрэхэд нь юу хойш татаж байна вэ?

Танай брэндийн талаар бусад хүмүүс юу ярьж байна вэ? Тэд яагаад танай бүтээгдэхүүн үйлчилгээнд дуртай вэ?

Тэд ямар төрлийн асуултуудыг танай ажилтнуудаас байнга асууж байна вэ?

3. Хэрэглэгчдийнхээ зорилгыг тодорхойлох.

Энэ нь хэрэглэгчдэд тулгарч буй асуудлынх нь эсрэг тал нь юм. Асуудал нь зорилгодоо хүрэхэд нь тулгарч буй бэрхшээл байдаг бол, зорилго нь хүрэхийг зорьж буй эерэг зүйл байдаг.

Зорилгын талаарх мэдээлийг олж авахын тулд сошиал сувгуудыг ашиглаж болохоос гадна байгууллагын ажилтнууд хэрэглэгчдэд юу тулгарч буйг мэдэх гол эх сурвалж байдаг бол, борлуулалтын ажилтнууд нь хэрэглэгчдийнхээ зорилгыг мэдэж болох эх сурвалж болдог.

Худалдан авагчидтай байнга харилцдаг борлуулалтын ажилтнууд тэд уг бүтээгдэхүүнийг хэрэглэснээр юунд хүрэхийг хүсэж байгаа талаар сайн мэдэж байдаг. Тэднээс хэрэглэгчдийг тань илэрхийлэх бодит ярилцлага, сонирхол зэргийг олж авах, борлуулалт хийхдээ хэрэглэгчдийнхээ асуудлыг шийдэхийн тулд ашигладаг гол стратегуудыг нь олж мэдэх хэрэгтэй.

4. Танай брэнд хэрхэн туслаж болох вэ?

Хэрэглэгчдийнхээ гол асуудлыг мэдсэний дараа танай бүтээгдэхүүн үйлчилгээ тэдэнд хэрхэн туслаж болох талаар сайн зураглал бий болгох хэрэгтэй. Энэ хэсэгт тухайн брэндийнхээ онцлог талаас нь бодохгүй харин хэрэглэгчдэд ямар үр ашгийг санал болгож байгаад илүү анхаарч дүн шинжилгээ хийх хэрэгтэй.

Худалдан авагчийн дүрийн хэрэгтэй байх бас нэг шалтгаан нь маркетерүүдрийн хувьд хэрэглэгчдийнхээ зан чанарын онцлогийг гаргаж ирэх хэцүү байдаг. Худалдан авагчийн дүр нь бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдийн өнцгөөс харах боломжийг олгодог.

Онцлог гэдэг нь бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой байдаг бол үр ашиг нь тухайн бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэгчдийн амьдралыг хэрхэн өөрчилж байгаатай холбоотой.

Хэрэглэгчдийнхээ зорилго, тулгарч буй асуудлуудыг нэгтгээд: Бид хэрхэн тэдэнд туслах вэ? хэмээн асуух хэрэгтэй. Хариулт нь мэдээж таны маркетингийн гол мессеж болно.

5. Судалгааныхаа мэдээллийг нэгтгэн худалдан авагчийн дүр болгох.

Цуглуулсан мэдээллүүдээсээ нийтлэг шинж чанаруудыг нь нэгтгээд худалдан авагчийн дүрээ гаргана.

Жишээ нь: Эмэгтэй, 30 орчим настай, хотод амьдардаг, гүйх дуртай, нохойтой гэх зэргээр тодорхойлно.

Худалдан авагчийн дүрдээ нэр өгөн эрхэлдэг ажлыг нь тодорхойлох, дүр тань яг бодит хүн шиг байх хэрэгтэй бөгөөд хэрэглэгчдийг тань илэрхийлэх зарим нэг чухал шинж чанаруудыг хасахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Тухайн хүнийхээ зорилго болон тулгарч буй асуудлыг нь орхиж болохгүй.

Илүү бодит хүн болгохын тулд дараах байдлаар тодорхойлох:

35 настай
Улаанбаатар хотод амьдардаг
Технологийн чиглэлийн компанид ажилладаг
Цэцэрлэгт хүрээлэнд өглөө болгон гүйдэг
Худалдан авагчийн дүр бол танай хэрэглэгчдийн аль нэг сегментийг төлөөлөх бодит нэг хүний тодорхойлолт гэдгийг санах хэрэгтэй. Мэдээж тухайн сегментэд олон хүн байх учраас бүх хүний шинж чанар багтана гэж байхгүй, гэхдээ энэ дүр нь тухайн сегментийн төлөөлөл бөгөөд таныг контентоо хийхдээ тухайн дүрээ бодож, бодит хүнд зориулж хийхэд туслах ёстой.

Хэрэглэгчдээ цаашдаа хэн болохыг хүсэж байна тийм болоход танай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрхэн туслах вэ? гэдэгт анхаарах хэрэгтэй.

Худалдан авагчийн дүрийг хэрхэн ашиглах вэ?

Худалдан авагчийн дүрийг хэрэглэгчдэдээ хандах маркетингийн мессежийг тодорхойлоход туслах бодит хүн гэж харах хэрэгтэй. Байгууллагын албаны хэллэгээс илүү бодит, амьд хүнд хандаж боловсруулсан мессеж илүү үр дүнтэй байдаг учраас худалдан авагчийн дүр тодорхойлох нь ач холбогдолтой байдаг.

Тухайн дүрд ямар асуултууд байна вэ? Тэрээр ямар сошиал суваг голдуу хэрэглэж байна вэ?

Бид түүнд хэрхэн туслаж болох вэ? Бүх дүрдээ энэ асуултанд хариулт өгөх маркетингийн мессежийг боловсруулах. Танай брэнд энэ дүрд зорилгодоо хүрэхэд нь, асуудлаа шийдэхэд нь хэрхэн туслах вэ?

Бизнестэй холбоотой ямар нэг шийдвэр гаргах, маркетингийн стратегиа тодорхойлох гээд бүхий л үед дүрийнхээ талаар бодож байх хэрэгтэй.

Ингэснээр хэрэглэгчдэдээ илүү үнэ цэнэ өгөх боломжтой болох бөгөөд борлуулалтанд сайнаар нөлөөлөөд зогсохгүй танай брэндэд итгэх итгэл бий болно. Та туршаад үзээрэй.

Эх сурвалж: Hootsuite

]]>
https://tech-news.mn/4313/feed/ 0
Хэрэглэгчдийг худалдан авах сэдэл төрүүлэх бүтээгдэхүүний зураг авалтын 7 төрөл https://tech-news.mn/3852/ https://tech-news.mn/3852/#respond Mon, 16 Aug 2021 00:13:55 +0000 https://tech-news.mn/?p=3852 Худалдан авагчид худалдан авалт хийхийн өмнө яг юу худалдан авах гэж байгаа вэ гэдгээ тодорхой мэдэхийг хүсдэг. Бүтээгдэхүүний зураг авалт нь таны бүтээгдэхүүнийг худалдан авагчдад төсөөлөхөд туслах үндсэн мэдээлэл болдог.

Сайн зураг дараах шаардлагуудыг хангах ёстой. Үүнд:

  • Худалдан авагчид амжилттай дарж орж ирээд худалдан авах сонирхлыг татахуйц байх
  • Бүтээлийг цэвэрхэн харуулж байх
  • Хэмжээ, өнгө, материал зэрэг чухал мэдээллийг илэрхийлсэн байх
  • Бүтээлийг зургаас хараад мэдрэх боломжтой байх
  • Худалдан авагчид бодит амьдрал дээр төсөөлж болохуйц байх

Танд дараах хэдэн аргыг туршиж үзэхийг санал болгож байна. Эдгээр 7 төрлийн зураг авалтыг хамтад нь хэрэглэвэл худалдан авагчид илүү өргөн ойлголтыг өгч чадна.

Студийн зураг

Яаж авах вэ: Бүтээлээ цулгуй гадаргуу дээр байрлуулан жигд гэрэл тусгаж авах
Яагаад хэрэгтэй вэ: Студийн зураг нь хэрэглэгчдэд хамгийн хялбар хүрдэг бөгөөд хялбархан төсөөлөх боломжийг олгодог. Ихэнх худалдан авагч бүтээл хайхдаа жагсаалтаас цэвэрхэн, тод нүүр зурагтай бүтээл рүү дарж ордог.

Lifestyle зураг

Яаж авах вэ: Бүтээгдэхүүнийг хэрэглэх, байх газарт нь тавьж авах
Яагаад хэрэгтэй вэ: Lifestyle төрлийн зураг нь худалдан авагчид бүтээлийг худалдан авсны дараа өөрт нь ямар харагдах эсвэл хаана тавих зэргийг төсөөлөхөд хялбар болгодог. Хэрэв та ижил өнгийн малгай, ороолт зарж байгаа бол нэг зурагт оруулан нэмэлт сонголт хэсэгт хослуулан авах гэсэн сонголт оруулж болох юм.

Хэмжээг харуулсан зураг

Яаж авах вэ: Таны бүтээлийг том эсвэл жижиг гэдгийг илэрхийлэх зураг
Яагаад хэрэгтэй вэ: Худалдан авагчид тухайн бүтээлийг бодит байдалд яаж харагдахыг мэдэхийг хүсдэг. Энэ нь таны малгай үнэндээ том хүнд таарах уу, жижиг хүүхдэд таарах уу эсвэл таны ваар нэг цэцэг багтаах уу, бүтэн баглаа цэцэг багтаах уу гэдгийг илэрхийлэх зураг юм. Жишээ зурагт цүнхийг хүнд үүрүүлсэн байдалтайгаар авснаар хэмжээг мэдрэх боломжийг олгож байна.

Нарийвчилсан зураг

Яаж авах вэ: Хамгийн ойроос бүтээлийнхээ бүх нарийн хийцийг харуулсан зураг
Яагаад хэрэгтэй вэ: Ойроос бүтээгдэхүүний материал, нарийн хийц, оёдол, зураг зэргийг харуулан авах. Жишээ нь түрийвчийн оёдол болон дотор тал, зүүлтийн түгжээ, дэвтэрийн үдээс гэх мэт…
Эсвэл хамгийн гоё, нарийвчилсан хэсгийг харуулах нь бүтээлийг зургаас мэдрэхэд илүү хялбарчилж өгдөг.

Цуглуулга зураг

Яаж авах вэ: Ижил төстэй бүтээлүүдтэй нь цуг тавьж авах
Яагаад хэрэгтэй вэ: Цуглуулга зураг нь ихэвчлэн олноор нь эсвэл цуг зарах бүтээлүүд, өөрөө хийдэг бүтээлийн багцын зурагт илүү тохирдог. Эвсэл бүтээлд өөр өөр өнгө, өөр материал, өөр төрөл байгаа тохиолдолд өөр хоорондын ялгааг илэрхийлж чаддаг.

Баглаатай зураг

Яаж авах вэ: Бүтээгдэхүүнийг илгээхэд бэлэн байдлаар баглаа боодолтой нь цуг зураг авах
Яагаад хэрэгтэй вэ: Таны бүтээл хэрэглэгчид очихдоо ямар өнгө төрхтэй байхыг харуулсан зураг. Хөөрхөн, гоё сав баглаа боодлын зурагтай бүтээлийг хүмүүс ихэвчлэн хайртай хүндээ бэлэг болгон өгөхийн тулд худалдан авах хандлагатай байдаг.

Хийх үйл явцын зураг

Яаж авах вэ: Бүтээлийг хийж байхдаа авсан зураг
Яагаад хэрэгтэй вэ: Хийж буй үе шатны зураг нь таны бүтээлийг туурвих явцыг харуулдаг учир нарийн ажиллагаа, ур чадвар оруулдаг бүтээл гэдгийг илэрхийлдэг. Энэ төрлийн зураг нь таны бүтээлийг эсвэл бизнесийг сошиал орчинд сурталчлахад тусалдаг.

Бүгдийг нь байршуул

Та дээрх 7 төрлөөс алийг нь ч хослуулан ашиглах боломжтой. Дээрх төрлүүдээс сонгохдоо таны бүтээлийг аль нь илүү илэрхийлж чадах вэ? гэдгийг бодолцох нь зүйтэй. Учир нь зураг бүр таны бүтээлд өөр өөрийн онцлог давуу талыг үүсгэн сурталчлахад тусална. Гэхдээ зургуудаа оруулахдаа хамгийн их анхаарал татахуйц зургийг эхэндээ оруулах шаардлагатай.

Эх сурвалж: Geru blog

]]>
https://tech-news.mn/3852/feed/ 0
Бүтээгдэхүүний зураг авалтыг үр дүнтэй хийх https://tech-news.mn/3840/ https://tech-news.mn/3840/#respond Sun, 15 Aug 2021 05:09:11 +0000 https://tech-news.mn/?p=3840 Таны хийсэн бүх зүйл дахин давтагдашгүй онцгой байдаг бол бүтээгдэхүүний зураг авалт хийх нь нилээн их цаг авдаг.

Жишээ болгон Пайр вэлл трэйдинг-ийг үүсгэн байгуулагч Али Аракава, Миа Граффам нарын кейс дээр ярилцацгаая. Тэд Нью Иорк хотод өөрсдийн онлайн дэлгүүрийн агуулахаа байршуулсан юм. Өдөрт дунджаар 50–80 бүтээл зардаг бөгөөд тэд мэргэжлийн зураг авалтын DSLR камер, студийн дэвсгэр, студийн гэрэл зэргийг ашиглан сард ойролцоогоор 400 орчим зураг авдаг байв. Тэд Бид бүхэл өдрийн турш бүтээл бүрийн зураг авалтыг нэг бүрчлэн хийж орой нь нэг бүрчлэн засах, пост бэлтгэх зэргээр өдрийг өнгөрүүлдэг байсан. Энэ нь биднийг галзууруулах дөхдөг байсан гэсэн юм.

Шийдэл

5 сарын турш зураг авалт хийсний дараа тэд зураг авалтын процессоо шинэчилхээр болов.

Утас ашиглах

Тэд зураг авалтын мэргэжлийн зүйлс ашиглахаас илүү хялбархан зураг авалт хийхээр ярилцав. Бид утас ашиглан зураг авалт хийдэг болсноор өмнөхөөсөө 10 дахин хурдан зураг авдаг болсон. Тэд байгалийн гэрэлд цагаан дэвсгэр дээр бүтээлээ тавин авдаг болов.

Дүрмээ сайжруулах

Бид бүх юмсыг зохион байгуулалтанд оруулахыг эрмэлздэг. Нэг нь зураг авч байхад нөгөөх нь дараагийн зураг авалтанд бэлддэг. Үүний ачаар бид нэг зураг авалт тутамдаа 5 мин хэмнэдэг болсон. Бүх зүйл эхлэхийн өмнө бид зураг авалт хийх бүтээлүүдээ зураг авалтын хүрээний яг гадна талд дараалуулан тавьдаг. Бүтээл бүр дээр юуг илүү тодруулан авах вэ гэдгийг нэг бүрчлэн тэмдэглэдэг. Тэгээд өмнөх бүтээлийг авч зураг авалтын хэсгийг цэвэрлэн дараагийн бүтээлийг тавиад элементүүдийг байрлуулан шууд зураг авалт хийдэг. Бид нэг зураг авалтанд 4-өөс илүүгүй элемент оруулахаар тохирсон. Нэг зураг авалт хийж дуусаад бүтээлийг зөөх хооронд зураг авсан хүн нь дараагийн зураг авалт хийхдээ анхаарах зүйлсийн тэмдэглэлийг уншиж байдаг.

Нарийн зүйлд анхаарах

Тэд нарийвчилсан зураг авахдаа дундаж үнэтэй утасны хавчдаг макро линз ашигладаг. Би гол өнцгийг харуулсан зураг аваад дараа нь илүү нарийвчлалтай зураг авахад төвлөрөн ажилладаг. Хэрэв хүмүүс нарийн зүйлсийг мэдэж чадахгүй бол тэд бүтээлийг худалдан авахгүй. Тиймээс тэд зураг авалт эхлэхийн өмнө тухайн бүтээл гэмтсэн эсэхийг нягтлан аль талыг нь харуулвал илүү хүнд хүрэх вэ гэдгийг тодорхойлон тэмдэглэдэг.

Зохиомж үүсгэн байрлуулах

Бид хүмүүс өөртөө худалдан авсны дараа ямар газар яаж байрлуулах вэ гэдгийг төсөөлөн түүний дагуу байрлуулан зураг авдаг. Тодорхой хэрэгцээгүй чимэглэлийн зориулалттай бүтээлүүдийг авсны дараа хэрхэн харагдах вэ гэдэг дээр төвлөрөн ажилладаг.

Үр дүн

Тэд 2013 онд дэлгүүрээ нээснээс хойш 1700 орчим бүтээл зарсан юм. Харин Миа 2014 онд Тэннэсси муш руу нүүсэн тул цугтаа ажиллах боломжгүй болсон. Тиймээс тус тусдаа гар утсаа ашиглан зураг авдаг болсон. Түүнээс хойш Миа, Али хоёр тус бүрдээ өдөрт 10–35 шинэ бүтээлийн зургийг онлайн дэлгүүртээ оруулж чаддаг болсон юм. Тэд Бид бизнесээ ингэж өсөлттэй байгаад тун баяртай байдаг. Мөн бид бие биенийгээ олон сайн хамтрагчид болж чадсандаа туйлын их баяртай байдаг гэж хэлсэн юм.

Эх сурвалж: Гэрү Блог

]]>
https://tech-news.mn/3840/feed/ 0
Дижитал урлаг дахь карьер https://tech-news.mn/3938/ https://tech-news.mn/3938/#respond Wed, 11 Aug 2021 02:40:04 +0000 https://tech-news.mn/?p=3938 Дижитал урлаг болон дизайны чиглэл нь хурдацтай өсөн хөгжиж буй салбаруудын нэг бөгөөд сурталчилгаа, худалдаа маркетинг, мэдээлэл, боловсрол зэрэг өргөн цар хүрээтэй салбар юм. Тэгвэл дижитал урлаг болон дизайнаар явах сонирхолтой хүмүүст зориулсан ажлууд/карьер ч өдрөөс өдөрт ихсэж байгаа бөгөөд дижитал урлаг дахь карьеруудаас дурьдвал:

Интерактив дизайн (вэб, гар утасны програм, VR, интернет)

  • UX дизайнер
  • UI дизайнер
  • Ерөнхий зураг төслийн
  • Хөдөлгөөн ба дууны дизайнер

Motion design (ТВ, вэб, кино корпораци)

3D зураглаач, аниматор
Видео зураглаач
Зураг төслийн ерөнхий

Visual Development (видео тоглоом, хөдөлгөөнт дүрс, редакцийн, комик, инфографик)

  • Дүр зураглаач
  • Хүрээлэн буй орчны зураглаач
  • Концепц ба продакшны зураач
  • Зураач

3D тоглоом

  • Зураглаач (дүр, хүрээлэн буй орчин, эд зүйлс)
  • Дүрс зураач
  • График дизайнер

2D анимейшн (тоглоом, хөдөлгөөнт дүрс, кино, апп)

  • Дизайнер
  • Аниматор/зураач
  • Өнгө/эффектийн зураач

Дижитал урлаг нь маш өргөн цар хүрээтэй бөгөөд хоорондоо уялдаа холбоотой байдгаараа туурвих боломжтой салбаруудын нэг юм. Хэрэв та уран сэтгэгч, зураач, үргэлжийн суралцдаг нэгэн бол дижитал урлагийг сонирхоод үзээрэй гэж хэлэх байна.

Эх сурвалж: E Ninjin Blog

]]>
https://tech-news.mn/3938/feed/ 0
ХАМГИЙН ӨНДӨР ҮНЭТЭЙ NFT ДИЖИТАЛ АРТ БҮТЭЭЛҮҮД https://tech-news.mn/2751/ https://tech-news.mn/2751/#respond Mon, 28 Jun 2021 03:54:39 +0000 https://tech-news.mn/?p=2751 Урлаг, технологийн хослол бүхий дижитал арт салбар дотроо тун олон төрөлтэй. Түүний дотроос сүүлийн үед олон нийтийн анхаарлыг ихээр татаж, бүтээлүүд нь өндөр үнээр үнэлэгдэх болсон нь блокчэйнд суурилсан NFT технологи юм. Эзэндээ асар өндөр үнээр очсон доорх 10 NFT бүтээлийг харсан хэн ч сонирхохгүй байхын аргагүй биз ээ.

Эхлэхийн өмнө: NFT гэж юу вэ?

NFT (Non Fungible token) гэдэг нь блокчэйн технологид суурилан баталгаажсан дижитал бүтээл юм. Блокчэйн технологийн гол төлөөлөгч болох биткойн гэхэд Fungible буюу нэг нь нөгөөгөөр орлогдох шинж чанартай бол NFT нь дахин давтагдашгүй гэдгээрээ илүү үнэ цэнтэй, онцлог. Крипто-арт ч гэж нэрлэгдээд буй энэ технологиор дамжуулан зөвхөн арт төрлийн уран бүтээлээс гадна гэрэл зураг, бичлэг, дуу бүр твиттер жиргээ гээд таны бодож байгаагаас ч олон зүйлийг дижиталд хөрвүүлэн, тоон гарын үсгээ нэмэн, өмчлөх боломжтой ажээ.

Энэ төрлийн бүтээл, токеныг бүтээх, арилжих, солилцох боломжтой платформуудын эрэлт ч сүүлийн үед нэмэгдэх болоод буй. 2021 оны дөнгөж эхний хоёр сарын байдлаар л гэхэд уг зах зээлд 300 сая ам.долларын NFT бүтээлүүд худалдаалагдсан байна. Салбарын тэргүүлэх зах зээл болох OpenSea-гийн өнгөрсөн жилийн борлуулалт 1.5 сая ам.доллар байсан бол жилийн дараа буюу энэ оны нэгдүгээр сард гэхэд найман сая, хоёрдугаар сард 86.3 сая ам.долларт хүрсэн нь салбарын тэлэлтийг ямар хэмжээнд явааг төвөггүй гэрчилнэ.

10. THE EVERLASTING BEAUTIFUL

Уран бүтээлч: FEWOCIOUS
Үнэ: 550,000$

АНУ-ын Лас Вегас хотоос гаралтай, 18 настай, ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч хүүгийн NFT уран бүтээл 550 мянган ам.доллараар үнэлэгджээ. Анимэйшнээс санаа авч туурвисан уг зураг түүний хамгийн өндөр үнэд хүрсэн бүтээл юм.

9. GENESIS

Уран бүтээлч: Trevor Jones and Jose Delbo
Үнэ: 552,603.98$

Энэ жил 87 настай комик номын зохиолч Хосе Делбо, крипто артист Тревор Жонстой хамтран өөрийн Бэтмэний хөрөг бүхий зургийн тосон будгаар зурсан хувилбар дээр ажилласан нь MakersPlace дээр 552 мянган ам.долларт хүрчээ.

8. NYAN CAT

Уран бүтээлч: Chris Torres
Үнэ: 561,000$

Интернэт хэрэглэгчдийн дунд хэдийнэ танил болсон Ниан муурны хөдөлгөөнт зураг 10 дах жилтэйгээ золгож байна. Зургийн бүтээгч Крис Торрес уг зургаа өнгөрөгч хоёрдугаар сард NFT хэлбэрт шилжүүлж Foundation-оор дамжуулан амжилттай борлуулжээ. NFT нь ихэнх талаараа Ethereum дэх блокчэйн технологитой хослон ажилладаг бөгөөд уг зураг 561 мянган ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 300 ether (ETH)-ээр үнэлэгдсэн байна.

7. THE COMPLETE MF COLLECTION

 

Уран бүтээлч: Beeple
Үнэ: 777,777.77$

Бийпл нэрээрээ алдаршсан NFT дижитал арт салбарын гол төлөөлөгч болоод буй Майк Винкелманн нь сүүлийн хэдхэн сарын дотор олон дээд амжилтыг эвдээд буй. Энэ бол рекорд эвдсэн бүтээлүүдийнх нь нэг юм. Уг зургийг түүний “Beeple Everydays: The 2020 Collection” нэрт, 20 зургаас бүтсэн бүрэн цуглуулгыг худалдан авсан Метапүрс нэрт эрхэм 777.7 мянган ам.доллароор худалдан авсан байна.

6. FINITE

 

Уран бүтээлч: Pak
Үнэ: 809,789.40$

Жинхэнэ нэр нь үл мэдэгдэх эл уран бүтээлч NFT-ийн зах зээлээс түр завсарлага авах хүртлээ салбартаа Бийплээс ч илүү нэр хүндтэй байсан юм. Ethereum дээрх амжилтаараа хэнийг ч дагуулахгүй гэгдэж байсан тэрээр өнгөрсөн онд карьерынхаа завсарлагыг дуусгаж дижитал салбарт эргэн ирсэн ба түүний хоёр ч бүтээл энэ жагсаалтад багтсан.

5. HAIRY

Уран бүтээлч: Steve Aoki and Antoni Tudisco
Үнэ: 888,888.88$

DJ, продюсер Стив Аоки өмнө нь 3D артист Энтони Тудискотой хамтран 11 зургаас бүрдсэн ЗҮҮД МАНАГЧ хэмээх цуглуулгаа NFT технологи ашиглан туурвисан туршлагатай. Харин энэ удаа тэрээр Hairy буюу Үслэг нэрт ээлжит NFТ зургаа танилцуулсан нь 888.8 мянган ам.долларт хүрч, хамгийн үнэ бүхий дижитал арт бүтээлийн жагсаалтад оржээ.

4. METARIFT

Уран бүтээлч: Pak
Үнэ: 904,413.47$

Pak-ийн уран бүтээлүүд өдрөөс өдөрт улам үнэ цэнтэй болж буй. Цаашид уг салбарын өнгө төрх, хөгжлийг тодорхойлолцох нь гарцаагүй түүний уран бүтээлүүдээс одоогийн байдлаарх хамгийн өндөр үнэд хүрсэн зураг нь бидний одоо харж буй Metarift юм.

3. FOREVER ROSE

Уран бүтээлч: Kevin Abosch
Үнэ: 1,000,000$

Артист Кевин Абошийн романтик илэрхийлэл бүхий МӨНХИЙН САРНАЙ бүтээл криптовалютын хөрөнгө оруулагчдад нэг сая ам.доллароор зарагдсан юм.

2. CROSSROADS

Уран бүтээлч: Beeple
Үнэ: 6,600,000$

Уг жагсаалтад гурван ч бүтээл нь орсон уран бүтээлч Бийплийн өнгөрөгч хоёрдугаар сард гаргасан Crossroads нь Nifty Gateway-ээр 6.6 сая ам.долларт хүрсэн нь тухайн үеийнхээ дээд амжилт болж олны анхаарлыг татаж байв.

1. EVERYDAYS- THE FIRST 5000 DAYS

Уран бүтээлч: Beeple
Үнэ: 69,000,000$

Дэлхийн хамгийн том дуудлага худалдааны төв болох Christie’s-ээр борлуулагдсан анхны дижитал арт зураг мөн л Бийплийнх байжээ. Түүний 5000 өдрийн турш өдөр бүр нэгийг туурвисан бүтээлүүдийн цуглуулга 69 сая ам.доллараар зарагдсан нь одоогоор энэ салбарын дээд рекорд болоод байна. Сонирхуулахад, тус бүтээлийг худалдан авсан эзэн нь дээр дурдсан Бийплийн өөр нэгэн бүтээл болох The complete MF collection зургийг авсан, дижитал бүтээл цуглуулагч Метапүрс буюу Метакован ажээ.

Бид өөрсдийн бүтээлээ токенд шилжүүлж, дижитал хэлбэрт оруулан борлуулах боломжтой шинэ цаг үед ирээд байна. Блокчэйнд суурилсан технологи, урлагийн хослол бүхий уг давалгаанд өдгөө Twitter-ийг үүсгэн байгуулагч Ж.Дорси, алдарт New York Times, Time тэргүүтэй салбар салбарын нэр хүндтэй төлөөлөгчид нэгдэх болжээ.

Өнөөдрийн хувьд хамгийн үнэтэйд тооцогдож буй 69 сая ам.долларын дээд амжилт дараа жил, магадгүй дараа сар гэхэд хэрхэн өөрчлөгдөх бол?

Эх Сурвалж:  Unread.today

]]>
https://tech-news.mn/2751/feed/ 0
Томоохон супермаркетууд ХЭРЭГЛЭГЧ ТАНЫ МЭДРЭМЖ, ЗАН ТӨЛӨВ дээр тоглолт хийдэг | Tech-News.mn https://tech-news.mn/2607/ https://tech-news.mn/2607/#respond Mon, 21 Jun 2021 01:21:09 +0000 https://tech-news.mn/?p=2607
Та супермаркетад ороод авах ёстойгоос илүү олон зүйлс авч, хэрэглэх ёстойгоос илүү их мөнгө үрээд байна уу?
Томоохон супермаркетууд ХЭРЭГЛЭГЧ ТАНЫ МЭДРЭМЖ, ЗАН ТӨЛӨВ дээр тоглолт хийдэг. Тухайлбал:
Шинэхэн талх, нарийн боовны үнэр хамар сэтлэх шахам үнэртэж, таныг өлсгөж орхино. Ингэснээр та хэрэгцээгүй хэт их хүнсний зүйл авах аюултай байдаг. Мөн хүнсний болон жимсийг хаалгатай ойрхон байрлуулах бөгөөд ингэснээр дэлгүүрт орж ирэхэд л өнгө алагласан мөн сайхан үнэр таныг угтаж, таатай нөхцөлд олон зүйлс худалдан авахад хүргэдэг байна.
Шалны жижиг хавтанг өндөр үнэтэй барааны хэсэгт байрлуулдаг – Жижиг шалны хавтан нь түрдэг сагсыг удаан явахад хүргэдэг. Харин ингэж удаан алхаж, дэлгүүрээр тойрох нь ямар үр дүнд хүргэдэг болохыг танд дуулгасан шүү дээ.
Үйлчлүүлэгчийг эргэлзүүлэх – Таны өдөр тутмын хэрэглээний зүйлс үргэлж хоорондоо хол байрласан байдгийг та анзаарч байсан уу? Тэгвэл энэ нь дэлгүүрийн бодлого юм. Тэд таныг аль болох дэлгүүрийг тойрон алхуулж, төлөвлөөгүй өөр зүйлс авахуулахыг хичээж буй арга аж. Хүмүүсийн худалдан авдаг тодорхой зүйлсийг хол хол байрлуулдаг байна
Нүдэнд дулаахан үнэ -1999 төгрөг, 2000 төгрөгийн хооронд ялгаа байхгүй. Та адилхан л 2000 төгрөг төлнө. Гэхдээ ингэж нэг төгрөг бууруулж үнээ тогтоох үед, энэ нь хүмүүсийн нүдэнд дулаахан, хямдхан мэт санагддаг. Гэсэн ч та нөгөө мөнгөө л төлнө шүү дээ. Судалгаанаас үзэхэд ингэж бутархай үнэ тогтоосон бараанууд илүү ихээр зарагддаг төдийгүй үнийг нэг төгрөгөөр бууруулахад л борлуулалт харьцангуй нэмэгддэг байна.
Өндөр ашиг олох бүтээгдэхүүнийг нүдний өмнө байрлуулдаг – Дэлгүүрүүд өндөр үнэтэй эсвэл өндөр ашиг олж болох бараа бүтээгдэхүүнийг олны анхаарал татахуйц газар байрлуулж, том хаяг өлгөдөг. Мөн яг л таны өндөрт тааруулж, нүдний өмнө тохируулж байрлуулдаг. Ингэснээр худалдан авалт нэмэгдэж эхэлдэг байна. Харин хямд үнэтэй болон дэлгүүрт ашиг бага өгөх барааг нүднээс далд доод эгнээгээр өрдөг аж.
No photo description available.
Дэлгүүрийн сагсны хэмжээ томорсон– Дэлгүүрийн сагсны хэмжээг томруулснаар үйлчлүүлэгчдийн худалдан авалт 40 хувиар нэмэгддэг гэх судалгаа бий. Энэ нь супермаркетууд яагаад байн байн сагсныхаа хэмжээг томруулдаг нэгээхэн шалтгаан юм. Жишээ татахад нэгэн супермаркетын сагсны хэмжээ 2 жилийн дотор гэхэд л 2 дахин том болсон байна. Мэдээж тэр хэрээрээ илүү их ашиг олж байгаа нь тодорхой.
Хөгжмийн нөлөө-Prosia Economics and Finance сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар чихэнд наалдацтай хөгжим нь дэлгүүрт худалдан авагч илүү их цаг хугацаа, мөнгөө зарцуулах боломжийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Мөн супермаркетууд таныг илүү тайван, удаан байлгахын тулд удаан цохилттой хөгжим тоглуулахыг илүүд үздэг байна. Ингэж хөгжмийн нөлөөнөөс болж саатсан үйлчлүүлэгчид 29% илүү худалдан авалт хийдэг гэнэ.
Сүүн бүтээгдэхүүн болон өндгийг хаалганаас хол байрлуулдаг – Өндөг болон сүүг айл бүр өдөр болгон хэрэглэдэг. Тиймээс хамгийн эрэлт хэрэгцээтэй бараанд тооцогддог. Харин үүнийг нь сайн мэдэх дэлгүүр өндөг болон сүүг дэлгүүрийн хаалганаас аль болох хол байрлуулж, таныг дэлгүүрээр тойрон явуулахыг хичээдэг. Харин ингэж явахдаа та юу харж, юу авч, төлөвлөгөөнөөс хэтрэхийг тааж мэдэшгүй юм.
]]>
https://tech-news.mn/2607/feed/ 0
ДИЗАЙНЫ САЛБАРУУД | Tech-News.mn https://tech-news.mn/2561/ https://tech-news.mn/2561/#respond Fri, 18 Jun 2021 00:40:38 +0000 https://tech-news.mn/?p=2561
Дизайн гэдэг нь хийсвэр зүйлийг төсөөлж, төлөвлөх үйл явц бөгөөд бүтэц, орчин, интерфейс, бүтээгдэхүүн, үйлчилгээ, онцлог шинж чанар, үйл явцыг бий болгоход оролцдог маш өргөн хүрээний нэр томьёо юм.
Дизайны 50 гаруй салбар байдгаас хамгийн түгээмэл салбаруудыг танилцуулья. Эдгээр салбаруудыг мэдэж авснаар таны дизайны талаарх ойлголт тань илүү тодорхой болох болно.
ARCHITECTURE
Барилга байгууламжийн төлөвлөлт, зураг төсөл
May be an image of outerwear and text that says 'ARCHITECTURE барилга ууламжийн телевлелт, зураг тесел @DesignDay'
INTERIOR DESIGN
Барилгын дотоод зураг төсөл
May be an image of furniture
PRODUCT DESIGN
Бүтээгдэхүүний зураг төсөл
No photo description available.
GRAPHIC DESIGN
Зураг дүрслэл, өнгө, хэлбэр дүрсний тусламжтайгаар асуудлыг шийдвэрлэх, санаа бодлыг дамжуулах визуал буюу харааны зохиомж
May be a cartoon of 2 people and text that says 'Add dto Mood dboard Spoon. Various Contents, Joyful poon Be Alive. Be Yourself. OON Be Al Be RADIO Be (Creative) Alive. OON RADIO RADIO. SPOON Be Be CHOT r GRAPHIC DESIGN 3ypar Aypcл3л, θHrθ, x3л63p AypcHий TycлamжTaйraap acyyAлblr wийAB3pл3x, caHaa 6oAлblr Aamжyyлax Bи3yaл 6yюy xapaaHbl 3oxиomж @DesignDay.'
FASHION DESIGN
Хувцасны загвар зохион бүтээлт
May be an illustration of 6 people, people standing and outerwear
USER INTERFACE DESIGN
Технологийг хянах болон түүнтэй харьцахад ашигладаг холболтуудын төлөвлөлт
May be an image of phone and text that says '9:41 Request Requestgrapher grapher New York aphotog West photog Street 29 n 29W USER INTERFACE DESIGN TexHoлorийr xRHax 6oлoH TyyHT3й xapbuaxaA awиrлaAar xoл6oлTyyAblH TeлeBлeлT @DesignDay.'
LANDSCAPE DESIGN
Ногоон талбай, цэцэрлэгжүүлэлт зэргийг бий болгодог байгаль болон архитектурын нэгдлийн зураг төсөл
May be an image of text that says '0 LANDSCAPE DESIGN ногоон талбай, цэцэрлэгжуулэлт зэргийг бий болгодог байгаль болон архитектурын эгдлийн зураг тесел @DesignDay'
SOFTWARE DESIGN
Программ хангамжийн тусламжтайгаар асуудлыг шийдэх загварчлал
No photo description available.
ENGINEERING DESIGN
Дэд бүтэц, технологи, машин механизм болон барилга байгууламжийг инженерчлэхэд хэрэглэдэг зураг төслийн өргөн хүрээний үйл явц
May be an image of text that says '100 APORα AD ANAOEAA Bപ00 Dlbe 3600 ಮధన ENGINEERING DESIGN дэд бутэц, технологи, машин механизм болон барилга байгууламжийг инженерчлэхэд хэрэглэдэг зураг теслийн эргон хурээний уйл явц @DesignDay.'
GAME DESIGN
Энтертайнмент, боловсрол, дасгал, туршилт зэрэгт зориулсан тоглоом бүтээх үйл явц
SOUND DESIGN
Кино урлаг, телевиз, видео тоглоом, театр, дуу бичлэг, амьд тоглолт, продакшн, радио, хөгжмийн зэмсэг хөгжүүлэх зэрэгт зориулсан дуу авиа, хөгжим зохион бүтээх үйл явц
SCENE DESIGN
Кино, театр, энтертaйнмэнт үйл ажиллагаа зэрэгт зориулсан тайзны зураг төсөл
May be an image of furniture and text that says 'SCENE DESIGN кино, теат p, энтертайнмэнт уйл ажиллаг aa зэрэг зориулсан тайзны зураг тесел @DesignDay.'
LIGHT DESIGN
Кино, театр, энтертaйнмент үйл ажиллагаа болон интерьер, архитектурын oрчинд зориулсан гэрэлтүүлгийн зураг төсөл
May be an image of text that says 'LIGHT DESIGN кино, театр, энтертайнмент уйл ажиллаг aa болон интерьер, архи тектурын орчинд зориулсан гэрэл уулгийн зураг тосел @DesignDay.'
Эх Сурвалж: Design day
]]>
https://tech-news.mn/2561/feed/ 0
COFFEETOGRAPHY БУЮУ КОФЕНЫ ГЭРЭЛ ЗУРАГ АВАХ НЬ | Tech-News.mn https://tech-news.mn/2551/ https://tech-news.mn/2551/#respond Thu, 17 Jun 2021 23:20:40 +0000 https://tech-news.mn/?p=2551 Залуу гэрэл зурагчид өөрийн хувь хүний орон зай, өөрийн дүр төрхийг бий болгохын тулд инстаграм хуудас ашиглах нь их болжээ. @sam_kolder, @taramilktea, @helloemilie, @ bankpyt гэх мэт хаягууд энэ төрлийн гэрэл зураг авахад нөлөөлж чадсан. Фото зургийн төрлүүдээс би хоол, кофены зураг авах сонирхол ихтэй.

Кофе бол урлаг

Коффететрографи нь кафе, кофены дэлгүүрт гар аргаар хийсэн кофены зургийг авах шинэ төрлийн гэрэл зургийн төрөл юм. Энэ төрлийн зургийг олныг авах тусам өөрийн имижийг бүрдүүлж аяндаа ур чадвар сууж ирдэг. Зарим зураг нь аягатай кофе дээр фокуслах боловч нөгөө талаар тухайн кофег хийж буй баристагын кофе бий болгох чадвар, чанах, холих, бүтээлчээр хандах байдал нь их нөлөөлдөг.

Зөв камераа сонгох нь

Хэрэв та миний Instagram хуудсыг үзсэн бол олон төрлийн өнцгөөс авсан кофены зургийг олж болно, заримдаа зургийн гол фокус нь кофен дээр биш өөр тусгалтай байх нь ч бий. Миний Canon EOS M5 нь EF-M22mm f / 2 STM болон EF50mm f / 1.8 STM-тай хамтдаа хэрэглэгддэг (EOS M-д холбохдоо адаптер ашиглана) бөгөөд энэ нь гайхалтай зураг авах боломжийг олгодог. Найдвартай камераас гадна кофены сайн зургийг гаргах зөв арга барилыг мэдэх нь зүйтэй.

Коффететрографи авах зөвлөгөө, аргачлал:

1.Сонирхол татах хэсгийг нь фокуслан ав

Зургийн хүрээнд хэт их хоосон зай үлдээж авахгүйгээр объект дээрээ дитейл хэсгүүдийг хурц тодоор гаргаж, илүүтэй тодорхой фокуслаж, ойртуулж авах нь тохиромжтой. Өөр бусад жижиг биетүүдээр зургаа дүүргэж болно.

2.Объектуудын хоорондын зохилдлогоог хадгалах

Үүнийг хийхийн тулд та сэдвийг хэрхэн олж авах, оновчтой харьцаагаар алслалыг харуулах аргачлалыг сурах хэрэгтэй. Энгийн нэг арга гэвэл зургийг дүрслэх: 3-р зургийг дүрслэн харуулахдаа зурах шугамын тэгш хэмийг дүрслэхэд зориулагдсан байгааг та ажиглаж болно.

3.DoF-г ашиглан объект дээр фокуслах

Би хөрөг зураг авахын тулд f / 1.8 талбарын (DoF) талбарыг бүдэг болгох эсвэл илүү нэг цэгт төвлөрсөн объект үүсгэхийн тулд хэрэглэдэг. Би f / 11 гэх мэт том DoF-г бүх зүйлээ төвлөрүүлж ашигладаг.

4.Хангалттай сайн гэрэлтэй газар олох

Кофе шопын гадаах ширээ сандал, цонхны дэргэдэх ширээ зэргийг зураг авалтын талбар болгох нь гэрлийг хамгийн оновчтой ашиглаж, гайхалтай гэрэл зураг буулгахад нөлөөлнө.

Дээр дурдсан арга барилыг дагасны дараагийн алхам бол зургийг засварлахдаа таны хүссэн өнгө тонтой байх явдал юм. Би гэрэл зургаа Lightroom эсвэл VSCO-аар засварладаг. Засварлах процесс дууссаны дараа та бусдад хүргэхийн тулд Planoly апп ашиглан Instagram дээр зураг байршуулж болно.

Эх Сурвалж: itstore.mn

]]>
https://tech-news.mn/2551/feed/ 0
Инфографик гэж юу вэ? Түүнийг хэрхэн хийх вэ? https://tech-news.mn/2442/ https://tech-news.mn/2442/#respond Mon, 14 Jun 2021 00:25:51 +0000 https://tech-news.mn/?p=2442
Information graphic /мэдээллийн график/ буюу мэдээлэл, дата, мэдлэгийг цогц байдлаар түргэн, тодорхой өгөхийн тулд бүтээж буй график, дүрслэлт илэрхийлэл юм. Сүүлийн жилүүдэд хялбар хэрэглээ илүү газар авч сонин сэтгүүл, тэр ч байтугай фэйсбүүк, твиттерээр зөвхөн зураг, линкүүд бус мэдээллийн графикууд ч мөн адил их ажиглагдах болсон. Инфографикын зориулалтыг дараах байдлаар тодорхойлдог.
Үүнд:
  • Дата, тоон мэдээг харуулах
  • Хэрэглэгчдийг гол мөн чанарт хөтлөх
  • Их хэмжээний тоон мэдээллийг бага зайд өгөх
  • Том хэмжээний өгөгдлийг уялдаа холбоотой, цэгцтэй байдлаар хялбар дүрслэх
  • Тодорхой тайлбар, чимэг, хүснэгт, зургаар ялгах
  • Олон хэсэг мэдээлэл багтах ч, үзэх, хархад нүд ядрахгүй байх
  • Инфографик нь ихэвчлэн их мэдээлэл багтсан урт зураг байдаг тул Facebook page дээр ороход мэдээлэл нь жижиг харагддаг тул. Web дээр байршуулахад тохиромжтой байдаг.

Design a professional infographic by Nedaivanova | Fiverr

ИНФОГРАФИКИЙН ЗОРИЛГО НЬ:
  • Дата мэдээллийн уялдаа холбоог цэгцлэх
  • Дата мэдээллийн гол мөн чанарт хөтлөх
  • Дата мэдээллийг гажуудуулахаас зайлсхийх
  • Тодорхой тайлбар, хүснэгтээс ялгаж өгөх
  • Инфографик бүтээхдээ:
  • Мэдээллээ боловсруул
  • Нэг л санааг тодорхой гарга
  • Олон тоог дүрслэх шаардлагагүй
  • Тодорхой л байлга
Дизайнаа бүтээхдээ:
Инфографикаа хийж дуусгаад хэрэглэгчдэд харуулахад ямар болох вэ? гэдгийг бодож дизайнаа төлөвлө.
Дата мэдээлэл ба тайлбарын зохимжтой харьцааг төлөвлө.
Уншигчийн нүд!!! зүүнээс баруун, баруунаас зүүн гэж шилжих буюу “Z” -н зарчим анхаар
Ямар нэгэн дүрс ашиглаж байвал харьцаан дээр анхаар
Аль болох зурган мэдээлэл ашигла
Эх Сурвалж: Dima.mn
]]>
https://tech-news.mn/2442/feed/ 0