Гүүгл – Нүүр хуудас https://tech-news.mn Технологийн Мэдлэгийг Түгээнэ Mon, 10 Jan 2022 12:52:25 +0000 mn hourly 1 https://wordpress.org/?v=6.5.2 https://tech-news.mn/wp-content/uploads/2021/04/cropped-Logopng-32x32.png Гүүгл – Нүүр хуудас https://tech-news.mn 32 32 GOOGLE хайлтын системээс оновчтой хайлт хийх https://tech-news.mn/4788/ https://tech-news.mn/4788/#respond Mon, 10 Jan 2022 12:52:25 +0000 https://tech-news.mn/?p=4788 Мэдээллийн технологийн хамгийн том хайлтын систем google-ийг бид өдөр тутамдаа ашигладаг. Харин та энэ гайхалтай системээс хэрхэн хайлт хийх аргуудыг танилцуулж байна.

  1. Google-ээс хайлт хийхдээ ” “ хаалт ашиглах.  Хаалтан (” “) дотор бичсэн өгүүлбэр яг тэр хэвээрээ харах болно. Задгай бичсэн тохиолдолд утга агуулсан буюу тухайн өгүүлбэрт орсон үгүүдээр хайдаг байна. Жишээ нь “Сошиал медиа” гэх мэт.
  2. Зөвхөн веб хуудаснаас хайх. Зөвхөн тодорхой нэг веб хуудаснаас мэдээлэл хайх хэрэг гарвал та тодорхойлох цэг (:) ашиглаж болно. Жишээ нь “засгийн газрын тогтоол” гэдэг үгийг legalinfo.mn-с хайх бол засгийн газрын тогтоол site:legalinfo.mn
  3. Домайны төрлөөр хайлт хийх. Танд төрийн байгууллагуудын холбогдолтой мэдээллүүд хэрэг боллоо гэж бодьё. Монголын төрийн байгууллагууд ихэвчлэн .gov.mn өргөтгөлтэй хуудаснуудад төрөлжсөн байдаг. Иймээс энэхүү хоёр нөхцлийг дараах аргаар шийдэж болно. Жишээ: татвар site:.gov.mn
  4. Утга хасах (-). Таны хайх гэсэн зүйл өөр олон зүйлтэй холбоотой байж болно. Жишээ нь та Сошиал Медиа маркетингийн үйлчилгээний талаар хайх хэрэгтэй байна. Гэхдээ Сошиал Медиа маркетингийн сургалт нь хэрэггүй байгаа бол (-) гэсэн тэмдэгтийг сургалт гэсэн үгний өмнө бичээрэй.
  5. Утга хасч, зөвхөн тухайн веб хуудаснаас хайх. Өмнөх хэлсэнчлэн (-) тэмдэгтийг ашиглан хэд л бол хэдэн удаа хайлтанд оруулмааргүй байгаа үгээ хасч болдог болсон. Харин үүнийг жаахан өргөжүүлээд авч үзвэл та нэг болон түүнээс олон веб хуудсуудыг оролцуулахгүйгээр хайлт хийх хэрэгтэй болсон цагт хамт хэрэглэж болно. Жишээ нь: татварын эрх зүйн орчин гэдэг сэдвээр хайх ба та төрийн байгууллагуудаас мэдээлэл авахыг хүсэхгүй байна гэж үзэе. Энэ тохиолдолд Татварын эрх зүйн орчин -site:.gov.mn
  6. Энэ эсвэл тэр үгээр хайлт хийх. Google таны бичсэн хэд хэдэн үгсийг хайхдаа тодорхой веб хуудсанд хандан тухайн бүх үгээр хайлт хийдэг. Харин та дээрх үгүүдийн утгуудаар хамт хайлт хийхийг хүсэхгүй байгаа бол or-ыг ашигла. Жишээ нь: засгийн газрын тогтоол OR засаг даргын захирамж гэж бичиж болно. Эсвэл бүр тодруулж зөвхөн legalinfo.mn-ээс хайх. Энэ тохиолдолд засгийн газрын тогтоол or засаг даргын захирамж site:legalinfo.mn гэж болно. Ингэснээр зөвхөн засгийн газрын тогтоол гэдэг үгийг агуулсан хуудас эсвэл зөвхөн засаг даргын захирамж гэсэн үгийг агуулсан хуудсуудыг л гаргах болно. Өөрөөр хэлбэл энэ үгсийг хамт агуулсан хуудас гарч ирэхгүй гэсэн үг.
  7. Хамт бичигдэх хоёр болон түүнээс дээш үгнээс аль нэг үгийг нь мартсан тохиолдолд: Та хайх гэж буй үгийн аль нэгийг мартсан тохиолдолд (*) тэмдэгтийг ашиглаж бичиж болох ба таны өгсөн түлхүүр үгстэй тухайн үг заавал хамт хайгдах болно. Жишээ: Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн санахгүй байвал Ус * тухай хууль.
  8. Хэмжигдэхүүн, мөнгөний ханш зэрэг зүйлсийг шилжүүлж хайх: Энэ тохиолдолд дараах байдлаар хайж болно: 1 usd to mnt эсвэл 1cm to m. Мөн энэ үйлдлээр бусад хэмжигдэхүүн шилжүүлэх боломжтой ба шууд тоо бодох ч боломжтой.
  9. Ойролцоо утгаар хайх (~). Олон ижил утгатай үг бичихгүй нэгийг түүний ижил утгуудаар хайлт хийж болдог. Жишээ нь ажилтай холбоотой зүйлсийг уншхыг хүсвэл ~job гэж хайж болж байна. Үр дүнд нь Google танд work, job, career ба employment гэсэн үгсээр зэрэг үр дүнг харуулах болно.

Эх Сурвалж: elawyer.mn

]]>
https://tech-news.mn/4788/feed/ 0
Google хайлтын системд хэрхэн зөв байрших вэ? https://tech-news.mn/4182/ https://tech-news.mn/4182/#respond Sun, 22 Aug 2021 04:13:49 +0000 https://tech-news.mn/?p=4182 Хүмүүс өөрт тулгарсан асуудалд шийдэл олох, асуултандаа хариулт авах зорилгоор өдөрт 5 тэрбум орчим хайлтыг google дээр хийдэг.

Энэ дотор танай бүтээгдэхүүн үйлчилгээг хайж байгаа хүмүүс байгаа гэдэгт би итгэлтэй байна. Хайлтын системийн оновчлол гэдэг нь /SEO – Search engine optimization/ хайлтын системээс танай вэб сайт руу хүмүүсийг оруулахын тулд вэб сайтаа бэлдэх, сайжруулах тасралтгүй процессыг хэлнэ. Энэ нь нэг удаа хийгээд орхих ажил биш юм.

Яагаад үүнийг хийх хэрэгтэй вэ?

Фейсбүүк, инстаграм гэх мэт сошиал медиа сувгуудаар орж ирсэн хүмүүсийн 20% орчим нь худалдан авалт хийдэг бол хайлтын системээр орж ирсэн хүмүүсийн 70% нь худалдан авалт хийдэг байна. Өөрөөр хэлбэл хайлт хийж буй хүнд аль хэдийн бодит эрэлт үүссэн байгаа бөгөөд тухайн бүтээгдэхүүн үйлчилгээ сэтгэлд нь нийцвэл шууд худалдан авалт хийх боломжтой болсон гэсэн үг юм.

Танай бүтээгдэхүүн, үйлчилгээг авах хүсэлтэй хүмүүс таныг хайж байдаг

Танд компани дээрээ вэб хийлгэх хэрэгцээ гарлаа гэж үзье. Тэгвэл google-ээс вэб сайт хийх үйлчилгээ гэж хайгаад эхний нүүрэнд гарч буй компаниудтай холбогдож үнийн саналыг авч харьцуулж сонголтоо хийнэ. Эндээс нэг компанийг сонгож үйлчилгээ авах бөгөөд үүнд л хайлтын системийн оновчлолын хүч байгаа юм.

Та яг одоо өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг Google-ээс хайгаад үзээрэй. Таны бизнес эхний хуудсанд гарч ирж байна уу?

Хэрхэн эхний байранд гарах вэ?

Хайлтын үр дүнг жагсаахад 200 гаруй хүчин зүйлс байдаг.

  • Үүнээс хамгийн чухал нь агуулга бөгөөд таны вэб сайт хүнд хэрэгтэй мэдлэг мэдээлэл болж чадахаар агуулгатай бол эхний байранд төвөггүй хурдан гарах боломжтой.
  • Дараагийн нэг чухал хүчин зүйл бол олон газар эш татагдах. Cтэнфордын их сургуулийн судалгааны ажил эрэмбэлэх арга нь google- тэй ижил бөгөөд ямар судалгааны ажлыг сайн гэж үзэх вэ гэхээр олон газар эш татагдсан буюу дурьдагдсан байвал сайн гэж үнэлж эрэмбэлдэг байна. Хайлтын системд вэб сайтууд эрэмбэлэгдэхэд яг энэ зарчим үйлчилдэг. Олон газар эш татагдах нь интернет орчинд танай сайтыг хэр олон сайт холбоос хийж заасныг тоолдог гэж ойлгож болно. Facebook орчноор ярих юм бол хэр олон хүн таныг меншин хийсэн байна гэдгийг тоолно гэсэн үг юм.
  • Мөн хамгийн чухал зүйл бол вэб сайтаа Google хайлтын системд бүртгүүлэх хэрэгтэй. Үүнийг мэргэжлийн хүмүүсээр хийлгэх нь илүү тохиромжтой.
  • Өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг байршуулж байгаа сувгууд дээрээ тогтмол мэдээ, мэдээлэл оруулж байх
  • Түлхүүр үг, хаштаг зэрэг хайлтад дээгүүр гаргах, хүмүүсийн түгээмэл ашигладаг үгсийг ашиглан сурталчилгааны мэдээллүүдээ боловсруулах
]]>
https://tech-news.mn/4182/feed/ 0
GOOGLE КОМПАНИ ШИЛДЭГ МЕНЕЖЕРИЙН 10 ШИНЖ ЧАНAРЫГ ИНГЭЖ ТОДОРХОЙЛЖЭЭ | Tech-News.mn https://tech-news.mn/2710/ https://tech-news.mn/2710/#respond Fri, 25 Jun 2021 08:32:50 +0000 https://tech-news.mn/?p=2710
Чадварлаг ажилтан олно гэдэг маш зардалтай, цаг их зардаг зүйл юм.
Гэвч удирдлага нь хэцүүхэн хүн байвал тэд эхний шалтаг дээр л компанийг орхих болно.
Google компани 10 жилийн турш Oxygen төсөл нэртэй судалгааны ийм том ажил хийжээ.
Энэ нь яадаг төсөл вэ гэхээр?
Хэрхэн төгс менежерийг бүтээх, болон тэднийг манлайлагч болгон хөгжүүлэх тал дээр судалсан байна.
Менежер хүний хамгийн чухал чадвар бол сэтгэл хөдлөл, оюун санаагаа удирдах чадвар байдаг юм байна.
Мөн бусдыг ойлгох хүний сэтгэл санаа оюуны чадамжийг мэдрэх ойлгох нь маш чухал чадвар гэж Google компанийнхан тодорхойлжээ.
1. Сайн дасгалжуулагч
Асуудал гарахад шууд өөрөө засахын оронд ажилчдадаа өөрсдөөр нь шийдвэрлүүлэх аргыг нээж өгдөг.
Багийннхнаа шаардлагатай мэдээ материалаар нь хангаж өгдөг. Тэгж байж, баг туршлагажиж, мэдлэг нь тэлдэг юм байна.
2. Эрх мэдлийг нь олгодог
Сайн удирдагч ажилчдадаа эрсдэл үүрэх бас алдаа гаргах эрхийг нь нээж өгдөг.
Тэд багийнхандаа алдах онох, эрсдэл хүлээх, шинэ содон санааг нь дэмжих, эрэл хайгуул хийх бүх эрх чөлөөг нь нээж өгдөг.
Тэднийг хэрэгтэй бүх орчин нөхцлөөр нь хангадаг.
Мөн уян хатан ажлын цагийг хүлээн зөвшөөрдөг.
The Smart Marketer's Guide to Google Alerts
3. Баг хамт олныхоо оролцоог бий болгох орчин нөхцөлийг бүтээдэг.
Сайхан уур амьсгалтай ажиллаж, амжилттай байхад нь анхаарал тавьж буйгаа харуулдаг.
Google-ийн өөр нэг судалгаагаар хамтын ажиллагааны гол түлхүүр нь сэтгэл зүйн тайван байдлын орчинг бүрдүүлэх нь чухал гэж тодорхойлсон байна.
Google-ийн ажилчид баг дотроо маш өндөр сэтгэл зүйн тайван байдлын мэдэрдэг байна.
Хэн ч байсан гэсэн хамт олонтойгоо хамт байхдаа эрсдэл хүлээсэн ч аюулгүй байдлыг мэдэрдэг байна.
Баг дотор ямар ч хүн алдаагаа хүлээн зөвшөөрөхөд, асууж ярилцахдаа болон шинэ санаа бодлоо илэрхийлснийхээ төлөө ямарч эвгүй байдалд орохвий эсвэл шийтгүүлэхвий гэсэн айдасгүй байдаг ажээ.
Гайхалтай багууд итгэлцлээр хөгждөг бөгөөд агуу менежерүүд энэ итгэлийг бий болгоход тусалдаг.
4. Бүтээмжтэй, үр дүнд чиглэсэн.
Шилдэг менежерүүдийн ажилчид үргэлж хөгжиж сайжирсаар байдаг.
Тэд багынхандаа үргэлж үлгэр жишээ нь байдаг. Тусламж хэрэгтэй үед тэд ханцуй шамлан дайрахад бэлэн байдаг ба энэ нь багийнханд нь урам зориг өгдөг.
5. Тэд бол маш сайн мэдээлэл түгээгчид.
Шилдэг менежерүүд гайхалтай сонсогч байдаг. Энэ нь тэдэнд хүмүүсээ илүү сайн ойлгож мэдрэхэд нь тусалдаг. Мөн тэд хүнд өөрийг нь хэрхэн ойлгож санаа тавьж байгаагаа харуулдаг.
Тэд мэдлэг бол агуу хүч гэдгийг ухаарсан байдаг. Тэд үргэлж хамт олондоо мэдлэг мэдээлэл хүргэхэд бэлэн байдаг.
Google Delays Return to Office and Eyes 'Flexible Work Week' - The New York  Times
6. Ажилчдынхаа карьер хөгжлийг дэмждэг, ажлын гүйцэтгэлийн талаар зөвлөлддөг.
Агуу менежерүүд ажилчдаа чин сэтгэлээсээ магтаж урамшуулж мөн зоригжуулж чаддаг. Мөн үүн шигээ зоригтой шүүмжилж санаа оноогоо айлгүй хэлдэг. Гэхдээ тэд илүү найрсаг бүтээлч байдлаар илэрхийлдэг.
Тэд ажилчдынхаа карьер хөгжил, хувь хүний хөгжил, өсөн дэвжих бүх тал дээр нь харамгүй хөрөнгө оруулдаг. Энэ нь ажилчдад маш их урам зориг болдог ба энэ хөрөнгө оруулалт эргээд тэдний бүх хүчээ ажилдаа зориулах хүсэл эрмэлзэл болон эргэн ирдэг байна.
7. Тэд тодорхой алсын хараа стратегитай ажилладаг.
Зорилгодоо хүрэхийн тулд бид юу хийх хэрэгтэй гэдгээ ямагт мэддэг.
Гайхамшигтай менежерүүд яг одоо багаараа хаана явж байгаа, хаашаа чиглэж байгаа, зорьсон газраа очихын тулд юу хийх хэрэгтэйг сайн мэддэг.
Тэд хүн бүрд өөрийнх нь үүрэг даалгавар зорилгыг, баримтлах стратегийг ойлгуулсан байдаг.
8. Тэд ажил хэрхэн босдгийг, бүтдэгийг мэднэ.
Тэд ажилтан бүрийнхээ өдөр тутмын ажил даалгавар болон тулгардаг бэрхшээл бүрийг мэддэг.
Мэдээж ажилтан бүрийн ажлын онцлогийг ойлгодог болох, зөвлөгөө өгөх хэмжээнд хүрэх, тэдний итгэлийг олж авахад хугацаа хэрэгтэй.
9. Үр дүнтэйгээр хамтарч ажилладаг.
Муу менежерүүд компани дотроо хорон өрсөлдөх, бусад нэгнийг дарах гэх мэт үйлдэл гаргадаг.
Харин агуу менежерүүд том зургаар харж, компанийн сайн сайхны төлөө ажилладаг бөгөөд бүх хамт олноо мөн адил уриалдаг.
10. Тэд бол хүчтэй шийдвэр гаргагчид.
Тэд хайхрамжгүй юм шиг боловч шийдэмгий байдаг.
Мөн тэд бодит байдалтай танилцаж, багийнхаа бодол санаа, хэтийн төлөвийг харгалзан шийдвэрээ гаргадаг. Зарим нэг ажилчдад шийдвэр таалагдахгүй байсан ч тэр шийдвэрээ өөрчилдөггүй.
Хэрэв та компани дах менежерүүдээ эдгээр 10 чанарт сургаж чадвал та байгууллагадаа асар том итгэлцэл урам зоригийг бий болголоо гэсэн үг. Үүгээр дамжуулан таны ажилтан бүр шилдэг болох болно.
Манай менежерүүд ийм байх ёстой гэж бодох бус тэд ийм болохыг хүсэж байх нь чухал гэж бодох хэрэгтэй.
Эх сурвалж: updown.mn
]]>
https://tech-news.mn/2710/feed/ 0
Текстийн оронд зураг оруулж google-ээс хайлт хийх https://tech-news.mn/2445/ https://tech-news.mn/2445/#respond Mon, 14 Jun 2021 02:15:52 +0000 https://tech-news.mn/?p=2445 Google ашиглан интернэтээс хэрэгцээт мэдээллээ хайхдаа текстийн оронд зураг оруулж хайлт явуулах нь зарим тохиолдолд оновчтой, цаг хэмнэсэн арга байж магадгүй.

Браузераараа google.com гэж ороод Images товчийг дараад хайх зургаа байгаа фолдероос нь Google-ийн хайлтын цонх руу хулганаараа чирж тавихад хайлтын үр дүн буюу төстэй зурагнуудын илэрц гарч ирнэ:

Эх Сурвалж: Webmasteruud.com

]]>
https://tech-news.mn/2445/feed/ 0
ХАЙЛТЫН СИСТЕМИЙН ОНОВЧЛОЛ (SEO) ГЭЖ ЮУ ВЭ? КОНТЕНТЫГ ХЭРХЭН АШИГЛАЖ БОЛОХ ВЭ? | Tech-News.mn https://tech-news.mn/2364/ https://tech-news.mn/2364/#respond Fri, 11 Jun 2021 09:55:23 +0000 https://tech-news.mn/?p=2364 Хайлтын системийн оновчлол (SEO) гэж юу вэ? Хүмүүс их олон зүйлүүдтэй холих эсвэл андуурах хандлагатай байдаг. Фэйсбүүкийн хайлтын эрэмбэ дээр өөрийн ФБ хуудсаа дээгүүр гаргах эсвэл хайлтын үгүүд нэг програм дотор оруулаад амархан болдог гэх мэт. Энэхүү нийтлэлээс та оновчтой зөв мэдээллээ авна гэж найдаж байна.

Хэрхэн вэб хуудсаа хайлтын системд дээгүүр байрлуулах вэ?

Танай вэб хайлтын системд дээгүүр байрлахын тулд  вэб рүүгээ хандалт татах ёстой. Нөгөө талаасаа та вэб дээрх контентоо хүмүүст хүргэх, тархаалт хийх ажил хийхгүй бол хандалт нэмэгдэхгүй. Контентоо олон хүнд хүргэх нь хайлтын системын оновчлолд, вэб хуудсаа хайлтын системд дээгүүр байршуулахад яагаад тийм чухал вэ?

Та вэб дээрээ хэрэглэгчдэд зориулсан заавар, зөвлөгөө гэх мэт контент бэлтгэсэн бол таны дараагийн маш чухал ажил бол уг контентоо зорилтот сегментдээ хүргэх, тэдний анхаарлыг татах. Үүний дараа л хүмүүс таны контентыг сошиал медиад тархааж бусадтай хуваалцаж эхэлдэг. Хэрэглэгчдийн энэ үйлдэл нь хайлтын систем (GoogleBingYahoo гэх мэт)-д энэ контент хүмүүст “таалагдаж” байна гэсэн дохиог өгдөг байна. Өөрөөр хэлбэл энэ дохиог хүлээн авснаар хайлтын системийн алгоритм танай вэб дээрх контентыг “хүмүүст хэрэгтэй, чанартай, сайн контент байна” гэж хүлээж авах бөгөөд жишээ нь Google “хүмүүст хэрэгтэй, чанартай, сайн контент”-г л хайлтын системын хамгийн эхний нүүрэнд байршуулдаг. Тиймээс таны хувьд яг л ийм мэдээллийг илүү ихээр хайлтын системд илгээх ёстой гэсэн үг. Үүний тулд та өөрийн байгууллага, бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллээ танай ирээдүйн хэрэглэгчид хэрхэн, хаанаас мэдээлэл авдаг тэр л газарт нь байршуулах нь хэрэгтэй.

Тиймээс бид энэ удаад контентоо тархаах, идэвхжүүлэх нь хайлтын системын оновчлол (SEO)-д тун хэрэгтэй зүйл бөгөөд хэрхэн тархаах, идэвхжүүлэх, олон хүнд хүргэх талаарх хялбар, бидний хэн ч хийж чадах аргуудын талаарх мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

Харин хэрхэн, яаж? Та дараах дөрвөн аргыг туршаад үзээрэй:

Understanding the Importance of SEO for your Business – Network Press

1. Зорилтот сегментдээ шууд хүргэ

Бид шинээр бэлтгэсэн нийтлэлээ вэб хуудсандаа байршуулахаас гадна тодорхой сегментрүү фэйсбүүкээр бүүст хийх, манай веб хуудсаар дамжуулан шинэ мэдээлэл авахаар бүртгүүлсэн хэрэглэгчдэд  имэйлээр илгээх зэргээр хүргэдэг. Ингэснээр бидний илгээсэн мэдээлэл тэдний хувьд хэрэгтэй бас шинэлэг мэдээлэл байж чадвал цааш нь тархаах, сошиал share хийх ажилд маань тус болдог.

Тиймээс та ч гэсэн өөрийн салбарт чухал нөлөө бүхий сошиалд олон дагагчтай хүмүүстэй холбоотой байж, бэлтгэсэн контентоо тэдэнд илгээж байх нь таны ажилд тус болно.

2. Сошиал медиа пост бэлтгэх

Өөрийн сошиал медиа хаягуудаар нийтлэн түгээх нь хэрэглэгчдэдээ контентоо хүргэх хамгийн хялбар бөгөөд үр дүнтэй аргуудын нэг. Гэхдээ сошиал медиа постын хувьд анхаарал татах зураг, текст чухал. Мөн сошиал медиад ялангуяа Твиттерт нэг контентыг хэд хэдэн удаа давтан пост хийх нь тийм ч буруу зүйл биш. Гэхдээ пост хийх бүрдээ шинэ зураг, текст тайлбартайгаар хийх нь илүү үр дүнтэй болохыг анхаараарай. Мөн ийм үед buffer.comhootsiute.com гэх мэт сошиал медиа удирдах программууд ашиглах нь таны ажлыг хэд дахин хөнгөвчилж өгнө.

What is SEO search engine optimization? 2020 Version - Rays Technology Blog

3. Сошиал медиа төлбөртэй сурталчилгаа

Бид ямар нэг контент бэлтгэхэд тодорхой хэмжээний цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулдаг. Харин ийнхүү бэлтгэсэн контентоо хэрэгтэй хүмүүст нь хүргэхгүй бол бидний зарцуулсан цаг хугацаа үр дүнгүй боллоо л гэсэн үг. Тиймээс контентоо хэрэгтэй хүмүүст нь хүргэхэд  тус болох бас нэгэн үр дүнтэй арга нь сошиал медиа төлбөртэй сурталчилгаа.

Сошиал медиа ялангуяа Facebook төлбөртэй сурталчилгааны хувьд сурталчилгаа хүргэх зорилтот сегментийг нарийвчлан сонгох (audience), вэб хандалтыг бүртгэх (pixel код байршуулах) зэргээс гадна хямд өртөгөөр хэрэглэгчдэд хүрэх маш өргөн боломжууд бий.

4. Контентоо дахин ашиглах

Өмнө бэлтгэсэн контентоо дахин шинэчлэн шинэ хэрэглэгчдэд хүргэх, форматыг өөрчлөн дахин ашиглах гэх мэт нь контентоо олон хүнд хүргэх бас нэгэн аргын нэг. Жишээ нь вэб дээрх нийтлэлээ дараах форматад хөрвүүлэн дахин ашиглаж болно:

  • SlideShare танилцуулга
  • Хөдөлгөөнт видео
  • Зурган постууд Facebook, Instagram, Twitter-т зориулсан
  • Инфографик
  • Podcast буюу аудио нийтлэл болгон өөрчлөх

Шинэ форматтайгаар мэдээлэл бэлтгэн оруулах бүртээ вэб нийтлэлийнхээ линкийг нь хамтад нь пост хийхээ мартаж болохгүй шүү.

Эцэст нь хайлтын системын оновчлол (SEO)-ын бусад аргуудыг ашиглах

Контент, нийтлэлээ бэлтгэн тархаах нь чухал хэдий ч тухайн контентоо хайлтын системд оновчлохоо мөн орхиж болохгүй шүү. Дээрх off-page SEO аргуудаас гадна on-page SEO шалгарсан аргуудыг аль, алийг нь хавсран хэрэглэж байж л таны ВЭБ хайлтын системын үр дүнгийн хуудсанд дээгүүр байрших боломж илүү бүрдэх болно.

Эх Сурвалж: Dima.mn

]]>
https://tech-news.mn/2364/feed/ 0
Google-ээс мэдээлэл хайх хялбар https://tech-news.mn/2304/ https://tech-news.mn/2304/#respond Tue, 08 Jun 2021 00:32:57 +0000 https://tech-news.mn/?p=2304 Өдөр бүр дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс өөрт хэрэгтэй мэдээллээ Google-ээc хайж олдог. Гэхдээ бид Google-ийн бүх хайлтыг нь оновчтой ашиглаж чаддаггүйн улмаас хааяа бага зэрэг асуудалтай тулгардаг. Тэгвэл чинийы цаг завыг хэмнэх, хайлтыг тань илүү хялбар болгох аргуудаас хүргэе.

1. Тодорхой нэг өгүүлбэр олох “ ” хашилтан дотор өөрт хэрэгтэй өгүүлбэрээ бичих бөгөөд Google яг тухайн бүтэцтэй өгүүлбэрийг хайх хайлтыг хийх болно.

Жишээ нь: “Миний хайртай эх орон“

2. Ямар нэг зүйр үг, онч үгсийн үгийг мартсан бол мартсан үгнийхээ оронд * тавиад өгүүлбэрээ “ ” хийгээрэй.

Жишээ нь: “ах нь * дүү нь сонсдог “

63 Fascinating Google Search Statistics – XVIDIA* Photo Workx

3. Хэд хэдэн үгийг хайж олохдоо танд хэрэгтэй гэсэн үгнүүдээ | хашилтанд хийнэ. Google энэ үгийг агуулсан мэдээллийг хайх болно.

Жишээ нь: алим | чихэр | хөгжим

4. Нэг өгүүлбэрт буй үгийг олохдоо & ашиглах бөгөөд хоёр үгийг & тэмдгээр холбовол нэг өгүүлбэрт орсон байдлаар хайна.

Жишээ нь: Гүррагчаа & Жанибеков

5. Тодорхой нэг үг орсон өгүүлбэрийг хайхдаа тухайн хэрэгтэй үгнийхээ өмнө зай авахгүйгээр + тэмдэг тавина.

Жишээ нь: Монголын их дээд +сургууль

6. Харин танд шаардлагагүй үгийг хасахдаа тухайн үгний өмнө зай авахгүйгээр хасах тэмдэг тавина.

Жишээ нь: Монголын их дээд -сургууль

7. Тодорхой нэг сайтаар хайлт хийхийн тулд site гэж бичээд : тодорхойлох хоёр цэг тавин хайх сайтаа бичнэ.

Жишээ нь, site: tech-news

8. Тодорхой нэг хэлбэрийн pdf, doc гэх мэт мэдээллийг хайхдаа mime гэсэн үгийн ашиглах бөгөөд хайж буй мэдээгээ бичээд ард нь mime: тавина мэдээнийхээ хэлбэрийг бичнэ.

Жишээ нь: албан байгууллагын анкет mime: doc

9. Өөрт шаардлагатай хэлээр мэдээлэл хайхын тулд lang-ийг ашиглана. lang-ийн араас хоёр цэг тавиад хэлээ сонгож бичнэ. Товчилсон хэлбэрээр бичих бөгөөд орос бол ru, Монгол бол mn гэх мэт.

Жишээ нь: Чингис хаан lang: ru (орос хэл дээр Чингис хааны талаар мэдээлэл гарч ирнэ гэсэн үг)

 

Эх сурвалж: Оюутны хөтөч ном

]]>
https://tech-news.mn/2304/feed/ 0
Таны амьдралыг өөрчлөх 10 GOOGLE CHROME EXTENSION https://tech-news.mn/2286/ https://tech-news.mn/2286/#respond Mon, 07 Jun 2021 09:05:22 +0000 https://tech-news.mn/?p=2286

Та бүхэнд өөрийн хамгийн түгээмэл ашигладаг 10 Google Chrome Extension-оо танилцуулж байна. Эдгээр нэмэлтүүд нь таны ажлын үр дүнд эерэг нөлөөг үзүүлэхээс гадна асар их цаг хугацааг хэмнэнэ гэдэгт итгэлтэй байна.

  1. Youtube Video Downloader – Youtube-с дүрст бичлэг болон бичлэгийн MP3 болгон татах боломж олгоно.
  2. Adblock – Facebook, Youtube гэх мэт олон төрлийн цахим хуудасны сурталчилгааг танд харагдахаас сэргийлэн хориглох болно
  3. Focus – Өөрийн хийж буй ажилдаа анхаарахад туслах бөгөөд та өөрийн орох ёсгүй цахим хуудаснуудаа хориглон өөрийн заасан хугацаанд орохоос сэргийлнэ.
  4. Save Any Page – Өөрийн зочилж буй цахим хуудасны холбоосыг шууд өөрийн фэйсбүүкийн Saved буланд хадгалах боломжтой.

Building Effective Appstore Buttons on Your App's Landing Page | by Ostap Andrusiv | GetSocial | Medium

  1. Save to Pocket – Save Any Page-тэй ажиллах зарчим адил боловч таны хадгалах сонирхолтой холбоосыг тусдаа өөрийн сайтын бүртгэл дээр хадгална.
  2. Todoist -Өөрийн хийх ажил болон төлөвлөгөөг төлөвлөх, хянах, дүгнэх боломж олгоно.
  3. Hola – VPN ашиглаж Монголоос орох боломжгүй цахим хуудасруу орох боломжийг 100% олгоно.
  4. Unseen – Фэйсбүүк дээр уншсан захианы илгээгчид Seen. гэсэн тэмдэглэгээг огт илгээхгүй. Уншаагүй мэт л унших боломж олгоно
  5. LastPass – Олон цахим хуудасны бүртгэлээ хянахад туслах бөгөөд ашиглаад эхэлчихвэл нууц үгээ мартах аюулгүй болно.
  6. The Great Suspender – Ашиглахгүй Tab-ыг хэсэг хугацаанд Suspend хийн таны ашиглаж буй RAM-ыг суллана.
]]>
https://tech-news.mn/2286/feed/ 0
Google AdWords – Төлбөр төлж сувагтаа илүү их хандалт авах үйлчилгээ болон Google AdSense – Контент бүтээж мөнгө олох үйлчилгээний тухай | Tech-News.mn https://tech-news.mn/1981/ https://tech-news.mn/1981/#respond Thu, 27 May 2021 01:07:58 +0000 https://tech-news.mn/?p=1981
Хаанаас Pay-per-Click хайлтын системийн үйлчилгээ авахаа сонгосны дараа та яаж энэ үйлчилгээг хамгийн ашигтай хэлбэрээр хэрэглэхээ сонгох нь чухал. Үүнтэй холбоотой  Google AdWords ба Google AdSense үйлчилгээнүүдийн талаар энд дэлгэрэнгүй танилцуулья:

Google AdWords – Төлбөр төлж сувагтаа илүү их хандалт авах үйлчилгээ

Хэрэв та бизнесийн хамтрагч эсвэл өөрийн бүтээгдэхүүнд болон үйлчилгээндээ зориулан маркетинг хийж байгаа бол Google AdWords сонгох хэрэгтэй. Ингэхдээ өөрийн зарыг их сонирхолтой өвөрмөц бусдаас онцгой байдлаар хийж худалдан авагчдын анхаарлыг татах ёстой. Энэ нь худалдан авагчийн сонирхлыг татаад зогсохгүй худалдан авах шийдвэрээ шууд гаргахад хүргэх мэдээлэл агуулах ёстой.
Сурталчилгааны сайн загвар нь таны Google AdWords үйлчилгээний тусламжтай олох орлогыг нэмэгдүүлнэ. Үүнд таны “Click Through Rate” цаашид CTR гэх монголоор линк руу орох давтамж гэж орчуулж болно. CTR давтамж өндөр байх тутам танд ашигтай. Хэрэв таны өрсөлдөгчийн CTR нь 1 байгаад линк идэвхжих болгонд 1 доллар төлдөг бол таны CTR 2 байхад та линк идэвхжихэд 0.5 доллар төлөхөд хангалттай. Google нь спонсорлогдсон илэрцийн дүнд таныг хаана байрлуулахаа CTR давтамжийг төлбөрт үржүүлэн нийлбэрт гарсан дүнгийн дагуу эхэнд эсхүл сүүлд байршуулахаа шийддэг. Та CTR давтамжаа өсгөж чадах юм бол өөрийн өрсөлдөгчөөс бага төлбөр төлсөн мөртлөө түрүүлж илэрцэнд гарах боломжтой болно.
Өвөрмөц анхаарал татах зар ямар хэлбэртэй байж болох вэ?
Хэрэглэгчдийг сэдэлжүүлэх зар дараах байдлаар бичигдсэн байж болох юм:
“Витаминыг хэт өндөр үнээр худалдан авахаа зогсоо!
Манай сайтаар зочлон яаж хямд худалдан авч болохыг мэднэ үү!”
Хувиараа хийх бизнесийн талаарх хошин зар дараах хэлбэртэй байж болно:
“Ажлаас минь халж өгнө үү!
Би өөрийн гэртээ тааваараа ажилламаар байна”
Сэтгэхүй дайралт агуулсан зар дараах байдлаар илэрхийлэгдэж болно:
“Манай бүтээгдэхүүн үзэмж муутай нь үнэн!
Гэхдээ хэзээ ч эвдэрдэггүй юм!”
Та Google-ийн спонсорлодог жагсаалтуудыг судалж танд таалагдсан болон таалагдаагүй сайтуудыг ангилан өвөрмөц хийгдсэнүүдийг сайн судлаарай. Хэрэв танд өөрт чинь ямар нэгэн сайт их таалагдаж таны сонирхлыг татах юм бол түүн дээр загварчилж өөрийн сайтыг хийх хэрэгтэй.

Google AdSense – Контент бүтээж мөнгө олох үйлчилгээ

Одоо Google AdSense үйлчилгээг ашиглан яаж мөнгө олж олохыг тайлбарлаж өгье.
Google AdSense нь таны вебсайт, блог, эсвэл YouTube видеонууд дээр зар сурталчилгаа гүйлгэх боломжийг олгодог зар сурталчилгааны хөтөлбөр юм.
Та зөвхөн Google AdSense Ads зарыг өөрийн вэбсайтдаа байршуулан мөнгө орж ирэхийг хараад л суугаад байж болохгүй ба аль болох олон тооны хүн өөрийн сайтанд оруулахыг хичээх хэрэгтэй.
Өөрийн вэбсайтанд орж буй хүмүүсийн тоог ихэсгэх олон арга байдаг. Ихэнх хүмүүс төрөл бүрийн блогт орох эсхүл хайлтын системийн илэрцэнд дээгүүр орох тохируулга (Search Engine Optimization – цааашид SEO гэнэ) маш олон тооны хүмүүсийг өөрийн вэбсайтруу оруулах болно гэж боддог. Харамсалтай тийм биш ба өөр илүү үр дүнтэй аргууд байдаг.
]]>
https://tech-news.mn/1981/feed/ 0
Google Австралиас гарвал Microsoft орлоно | Tech-News.mn https://tech-news.mn/1631/ https://tech-news.mn/1631/#respond Mon, 17 May 2021 05:07:56 +0000 https://tech-news.mn/?p=1631 Хайлтын системийн аварга компани Google болон Австралийн засгийн газрын хооронд маргаан үргэлжилж байна. Өнгөрсөн сард сенатын сонсголд оролцох үеэрээ тус компанийн Австрали, Шинэ Зеландын зах зээл хариуцсан захирал Мэл Силва хэрвээ ийм хуультай болбол Google компани Австралийн зах зээлээс гарна хэмээн сүрдүүлж байв.

Хэрвээ ийм хуультай болбол бидэнд Австралийн зах зээлээс гарах ганцхан сонголт үлдэнэ. Энэ нь зөвхөн биднийг хохироох биш, Австралийн хүн ард, жижиг бизнесүүдэд том цохилт болно гэж тэр хэлж байжээ.

Харин өчигдөр Австралийн харилцаа холбооны сайд Пол Флэчер хэвлэлд ярихдаа Google-ийн үлдээсэн орон зайд Microsoft компани орж ирэх хүчтэй сонирхолтой байгааг мэдээлсэн байна.

Microsoft компанийн гүйцэтгэх захирал бидэнтэй холбогдож, өөрийн холбогдох хүмүүсийн хамт ерөнхий сайдтай уулзах хүсэлтээ илэрхийлсэн. Энэхүү уулзалтын үеэр Microsoft компанид Австралийн зах зээлд ажиллах их сонирхол байгаа нь харагдлаа гэж Флэчер ярьжээ.

Дараа нь тэр хэлэхдээ Эцэст нь хэлэхэд хэрвээ хэн нэгэн Австрали улсад бизнес эрхлэхийг хүсвэл Австралийн засгийн газрын хууль дүрмийг дагах ёстой гэсэн байна.

Microsoft компанийн Bing хайлтын систем нь дэлхийн зах зээлийн 13 орчим хувийг эзэлдэг бол Google-ийн хайлт 70 орчим хувийг эзэлдэг.

Хэдийгээр эрх баригчид нь ийм сонголт хийсэн ч Австралийн иргэд энэ өөрчлөлтийг хэрхэн хүлээж авах нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: Ikon.mn

]]>
https://tech-news.mn/1631/feed/ 0