Бизнес загвар – Нүүр хуудас https://tech-news.mn Технологийн Мэдлэгийг Түгээнэ Sat, 25 Feb 2023 09:39:45 +0000 mn hourly 1 https://wordpress.org/?v=6.5.2 https://tech-news.mn/wp-content/uploads/2021/04/cropped-Logopng-32x32.png Бизнес загвар – Нүүр хуудас https://tech-news.mn 32 32 BUYER PERSONA буюу ХЭРЭГЛЭГЧИЙН ДҮР ТОДОРХОЙЛОХ https://tech-news.mn/5723/ https://tech-news.mn/5723/#respond Sat, 25 Feb 2023 09:39:07 +0000 https://tech-news.mn/?p=5723 Buyer persona буюу хэрэглэгчийн дүр (идеал дүр, персона ч гэж нэрлэдэг) нь хэрэглэгчийн хүн ам зүй, зан төлвийн хүчин зүйлс, газар зүйн байршил болон тэдний өдөр тутмын амьдралд үүсч байгаа асуудал, хэрэгцээ, шаардлагыг судлан, хүсэл, сонирхолд нь нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох, маркетинг, идэвхижүүлэлт сурталчилгааны үйл ажиллагааг зохион байгуулах зорилготой бүтээсэн зохиомол дүр юм.
Хэрэглэгчийн дүрийг тодорхойлсноор:
– Маркетингийн стратегиа зөв тодорхойлох
– Маркетинг, идэвхижүүлэлт, сурталчилгааны компанит ажлуудыг үр өгөөжтэй зохион байгуулах
– Хэрэглэгчдэд хүргэх контентын агуулгыг хэрэглэгчийн дүр, хэрэгцээ, шаардлагад үндэслэн боловсруулах
– Хэрэглэгчдээ илүү сайн ойлгох
Хэрэглэгчид ямар асуудал байна вэ?
Бид хэрэглэгчид хэрхэн туслаж болох вэ?
Хэрэглэгч ямар сошиал суваг ашиглаж байна вэ?
Таны бүтээгдэхүүн, үйлчилгээ хэрэглэгчдийн зорилгодоо хүрэхэд нь, асуудлаа шийдэхэд нь хэрхэн туслах вэ?

ХЭРЭГЛЭГЧИЙН ДҮР БУЮУ ПЕРСОНА ТОДОРХОЙЛОХ АЛХМУУД

Та бодит мэдээлэл, судалгаа, арга зүйд үндэслэн хэрэглэгчийн дүрийг тодорхойлно. Үүнд:

1. Хэрэглэгчийн дүр буюу персонагаа тодорхойлж, нэр өг

Аль болох олон персона үүсгэж туршина. Хэрэглэгчийн дүр яг бодит хүн байна. Хэрэглэгчдийг тань илэрхийлэх зарим нийтлэг шинж чанарууд болон тулгарч буй асуудлыг нь орхигдуулж болохгүй.

 2. Таниас хэн худалдан авалт хийснийг судлана.

Худалдан авалт хийхийг хүсч байгаа хүмүүс биш, худалдан авалт хийж байгаа хэрэглэгчийг тодорхойлно. Хэрэглэгчийн талаарх бүх мэдээллийг и-мэйлээр, онлайнаар, ярилцлага хэлбэрээр цуглуулах хэрэгтэй. Үүнд: Нас, хүйс, орлого, амьдардаг газар, боловсрол, гэр бүлийн байдал, сонирхол, амьдралын хэв маяг зэрэг хүн ам зүйн мэдээллийг гаргана.
Мөн дүн шинжилгээ хийдэг программ хэрэгслүүдээс мэдээлэл авч болно. Жишээ нь: Фэйсбүүк пэйж дээрх постуудыг сонирхож үзсэн хүмүүсийн талаарх мэдээллийг Facebook Audience Insights хэсгээс авах боломжтой байдаг.

3. Хэрэглэгч тань хэн бэ? гэдгийг тодорхойлно.

– Хэрэглэгчийн хобби, сонирхол
– Байнга ярилцдаг, хөнддөг сэдэв
– Хэрэглэгчийн мэдээлэлтэй танилцах эх сурвалжууд
– Ямар мэдээллийг илүү сонирхдог
– Яагаад энэ мэдээлэлд ач холбогдол өгдөг
– Ямар төхөөрөмжөөр интернэтэд ордог гэх мэт

4. Хэрэглэгчийн ажил мэргэжлийн тодорхойлолт гаргана. Үүнд:

– Ажилладаг салбар
– Албан тушаал
– Албан байгууллагын мэдээлэл
– Байгууллагын зах зээлд эзлэх байр суурь гэх мэт
Хэрэглэгчийн ажил мэргэжил, албан тушаал, албан байгууллага нь тухайн хүний сонголт, худалдан авалтанд нөлөөлдөг.

5. Хэрэглэгчдэд тулгарч байгаа асуудлуудыг олж мэднэ. Үүнд:

– Тэдэнд зорилгодоо хүрэхэд нь ямар бэрхшээл, саад тулгарч байна вэ?
– Тэднийг амжилтанд хүрэхэд нь юу хойш татаж байна вэ?
– Танай брэндийн талаар бусад хүмүүс юу ярьж байна вэ?
– Тэд яагаад танай бүтээгдэхүүн үйлчилгээнд дуртай вэ?
– Тэд ямар төрлийн асуултуудыг танай ажилтнуудаас байнга асууж байна вэ?
– Бидэнд асуудлыг нь шийдэх ямар боломж байна вэ?

6. Хэрэглэгчдийн хүсэл мөрөөдлийг тодорхойлно. Үүнд:

– Хэрэглэгчийн гол зорилго, эрмэлзэл нь юу байна вэ?
– Тухайн зорилгодоо хүрэхийн тулд ямар зорилтууд тавьсан байна вэ?
– Хэрэглэгчийн зорилгод бидний туслах боломж юу байна вэ?
– Хэрэглэгчид тань цаашид хэн болохыг хүсч байна вэ? Тийм болоход танай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрхэн туслах вэ?

Мөн хэрэглэгчидтэй байнга харилцдаг борлуулалтын ажилтнууд хэрэглэгчийг маш сайн мэдэж байдаг. Тиймээс борлуулалтын ажилтнуудтай хэрэглэгчийн асуудлыг шийдэх бодит ярилцлага хийх хэрэгтэй.

7. Хэрэглэгчийн хүсч байгаа үнэ цэн болон зугатаж байгаа айдсыг нь тодорхойлно. Үүнд:

– Бид хэрэглэгчид юу амлаж чадах вэ?
– Хэрэглэгчийн биднээс хүлээж байгаа үнэ цэн юу байна вэ?
– Хэрэглэгчийн худалдан авах болон үйлчлүүлэхээс татгалзаж байгаа хүчин зүйлс юу байна вэ
– Тэдэнд төвөгтэй, бэрхшээлтэй санагдаж байгаа зүйлс байна уу? Хэрэглэгчтэй харилцаа тогтооход үүсч байгаа төвөгтэй байдал танай байгууллагад байна уу?
– Хэрэглэгч таны бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарт сэтгэл ханамжтай байна уу?
– Худалдаж байгаа бүтээгдэхүүний үнэ боломжийн байна уу?

8. Бүтээгдэхүүн, үйлчилгээ, брэндийн тань хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлага, асуудлыг нь хангаж байгаа боломжуудыг тодорхойлно.

Хэрэглэгчдийн гол асуудлыг тодорхойлсны дараа танай бүтээгдэхүүн үйлчилгээ тэдэнд хэрхэн туслаж болох талаар сайн зураглал бий болгох хэрэгтэй. Энэ хэсэгт тухайн брэндийнхээ онцлог талаас нь бодохгүй харин хэрэглэгчдэд ямар үр ашгийг санал болгож байгаад илүү анхаарч дүн шинжилгээ хийх хэрэгтэй.
Хэрэглэгчийн дүр гаргахын ач холбогдол нь маркетерүүдийн хувьд бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдийн өнцгөөс харах боломжийг олгодог. Таны бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэгчдийн амьдралыг хэрхэн өөрчилж байгаа нь л чухал байдаг.

9. Судалгааны мэдээллийг нэгтгэн хэрэглэгчийн дүр бүтээнэ.

Цуглуулсан мэдээллүүдээс нийтлэг шинж чанаруудыг нь нэгтгэж, хэрэглэгчийн дүрээ гаргана. Хэрэглэгчийн дүр бол танай хэрэглэгчдийн аль нэг сегментийг төлөөлөх бодит нэг хүний тодорхойлолт гэдгийг ойлгох хэрэгтэй. Мэдээж тухайн сегментэд олон хүн байх учраас бүх хүний шинж чанар багтана гэж байхгүй, гэхдээ энэ дүр нь тухайн сегментийн төлөөлөл бөгөөд таныг контентоо бүтээхэд тухайн дүрээ бодож, бодит хүнд зориулж хийхэд туслах ёстой.

]]>
https://tech-news.mn/5723/feed/ 0
DIGITAL HRM – ХҮНИЙ НӨӨЦИЙН ҮҮЛЭН ТООЦООЛЛЫН СИСТЕМ https://tech-news.mn/5718/ https://tech-news.mn/5718/#respond Mon, 26 Dec 2022 06:49:48 +0000 https://tech-news.mn/?p=5718 Digital HRM буюу хүний нөөцийн үүлэн тооцооллын систем нь хүний нөөцийн менежментийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, бизнес процессыг автоматжуулах, ажилтнуудын мэдээллийн нэгдсэн урсгалыг төвлөрүүлэх, гүйцэтгэх удирдлагыг үнэн зөв тайлан, мэдээллээр шуурхай хангах, бодит өгөгдөлд суурилсан оновчтой шийдвэр гаргалтыг дэмжих систем юм. Үйл ажиллагаа автоматжихын хэрээр байгууллагын ачаалал буурч, бүтээмж нэмэгдэнэ.

Хүний нөөцийн үүлэн тооцооллын систем нь нэмэлт тохиргоо, хөгжүүлэлт хийхгүй шууд ашиглах, 100% вэб технологид суурилсан байдгаараа давуу талтай.

HRM СИСТЕМИЙН ҮНДСЭН МОДУЛИУД

Тайлан, мэдээ – Хүний нөөцийн бодит, баталгаатай мэдээлэлд үндэслэн оновчтой шийдвэр гаргах боломжийг тайлангийн модуль бүрдүүлнэ.
Ажилтны мэдээлэл- Ажилтан, ажил горилогчийн төвлөрсөн мэдээллийн сан үүсгэж, байгууллагын хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлнэ.


Хөдөлмөрийн харилцаа – Байгууллагын бүтэц зохион байгуулалт, ажлын байр, хууль, дүрэм, журамд нийцсэн гэрээ, тушаал, тодорхойлолт гаргах, ээлжийн амралтын хүсэлт, зөвшөөрөл, тооцооллыг хийх боломжтой.
Ажилтан болон менежерийн портал – Ажилтан болон менежер хүссэн үедээ дурын төхөөрөмжөөс өөрт хамааралтай мэдээллүүдийг авах, чөлөө зөвшөөрөл хүсэх, сургалт төлөвлөх, ур чадвар болон гүйцэтгэлийг үнэлэх, цаг ашиглалт, хөнгөлөлт хангамж, цалингийн мэдээлэл лавлах боломжтой.
Цаг бүртгэл- Ажилтнуудын ажлын цагийг бүртгэж, илүү цаг, амралтын цагийн мэдээллүүдийг автоматжуулах. Ажлын цагийн менежментийн уян хатан бодлогыг уг модульд хэрэгжүүлэх боломжтой.
Карьер хөгжлийн төлөвлөгөө – Ажилтны ур чадвар, туршлага, гүйцэтгэлд үндэслэн карьерийн замналын төлөвлөгөөг боловсруулан, хэрэгжүүлэх боломжтой.
Сургалт хөгжил- Ажилтны хувийн хөгжлийн төлөвлөгөө, ур чадварын үнэлгээнд үндэслэн сургалтын хэрэгцээг тодорхойлж, сургалтын төлөвлөгөө болон сургалтын үр дүн, үнэлгээний тайланг боловсруулж, нэгтгэнэ.
Цалин – Ажилтантай холбоотой тушаал, хөнгөлөлт хангамжийн бүртгэл, ажил эрхлэлт зэрэг мэдээлэл татагдаж цалин бодолтыг автоматжуулна. Татвар, нийгмийн даатгалын тайлан шууд гарна.
Мобайл хүсэлт – Ажилтан гар утаснаасаа чөлөө хүсэх, удирдлага батлах, ирцийн мэдээллийг хянах боломжтой.
Үнэлгээ- Ур чадварын үнэлгээ, ажлын гүйцэтгэлийн үнэлгээний хуудсыг автоматжуулан, программчилсан.

HRM СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЭХ ШААРДЛАГУУД

Хэрэв та байгууллагадаа тохирох HRM систем хайж байгаа эсвэл нэвтрүүлэх гэж оролдоод нэг л болж өгөхгүй байвал дараах шаардлагуулыг хангасан эсэхээ нягтлаарай.
– Хэрэгцээгээ тодорхойлох. Ихэнх байгууллага систем сонгохдоо хэрэгжүүлж, бий болгохыг хүсч байгаа зүйлс буюу мөрөөдлийн жагсаалт гаргадаг нь алдаа болдог. Гэтэл систем сонгох хэрэгцээ шаардлагыг тухайн байгууллагын алсын хараа, эрхэм зорилгод үндэслэн боловсруулсан байх хэрэгтэй. Мөн төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, хүн хүч зэрэг байгууллагын нөөцийн хязгаарлалтуудыг тооцож системээ сонгох шаардлагатай.
– Төслийг хэрэгжүүлэх шалгуур. Зөв сонголт хийхийн тулд нийлүүлэгчдийг шалгуур үзүүлэлтээр үнэлэх нь үр дүнтэй. Жишээ нь: Тухайн байгууллагын туршлага, системийн хэрэглэхэд хялбар, уян хатан байдал, интеграци болон өргөтгөх боломж, системийн дэмжлэг зэрэг шалгуураар хэмжих шаардлагатай.
– Нэвтрүүлэлт бол нэг удаагийн ажил биш, тасралтгүй үргэлжлэх, сайжруулалт, хөгжүүлэлтийн процесс тул хамгийн үр дүнтэй ажайл аргачлалаар хэрэгжүүлээрэй. Хүрэх зорилго, хийх ажлаа жижиг хэсгүүдэд хуваан үр дүнгээ тухай бүр хэмжээд явдаг энэхүү арга барил нь хүмүүс залхаж, шантрах эрсдэлээс сэргийлнэ.
– Үр өгөөжөө хүртэх. HRM систем нэвтрүүлэн, өгөгдлийн дүн шинжилгээг хийснээр гарах үр өгөөж өндөр. Тухайлбал, ажилтны сэтгэл ханамж, борлуулалт, бүтээмж нэмэгдэх, зардал буурах, үр ашиггүй процессыг илрүүлэх боломжтой. Аливаа үйл ажиллагааг автоматжуулснаар өгөгдөл цуглуулах нөхцөл бүрддэг бөгөөд өгөгдлийг хэр цэгцтэй цуглуулж, зөв шинжилгээ хийж чадсан бизнес амжилттай өсдгийг дэлхийн топуудын жишээнээс харж болно. Иймд орчин үеийн газрын тос гэгдэх болсон өгөгдлийг зөв шинжилж сурснаар хүртэх боломжтой үр өгөөж тэр хэмжээгээр өсөх болно.

ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ, СОШИАЛ ОРЧНЫ БИЗНЕСИЙН БОЛОМЖУУД номоос

]]>
https://tech-news.mn/5718/feed/ 0
МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН АМЖИЛТЫН ЗАГВАР https://tech-news.mn/5663/ https://tech-news.mn/5663/#respond Wed, 26 Oct 2022 02:19:19 +0000 https://tech-news.mn/?p=5663 1992 онд ДеЛоне, МкЛин нар дараах зурагт үзүүлсний дагуу мэдээллийн системийн амжилтыг үнэлэх үндсэн 6 (системийн чанар, мэдээллийн чанар, үйлчилгээний чанар, хэрэглээ, хэрэглэгчийн сэтгэл ханамж, цэвэр үр ашиг) хэмжүүрийг судалж, мэдээллийн системийн амжилтыг хэмжих аргачлал болон загварыг боловсруулсан.Мэдээллийн системийн амжилтыг үнэлэх загварыг цахим худалдааны системийн чанарыг үнэлэхэд ашигладаг. Жишээ нь:

1. Системийн чанар:

Цахим худалдааны системийн ашиглахад хялбар, хүртээмжтэй, найдвартай байдал зэрэг хэрэглэгчид өгч байгаа үнэ цэн юм.

2. Мэдээллийн чанар:

Цахим худалдааны вэбсайтад байршуулсан контентын утга агуулга үнэн зөв, ойлгомжтой, хэрэглэгч болон нийлүүлэгч хооронд солилцож байгаа мэдээллийн аюулгүй байдлыг хангасан байна.

3. Үйлчилгээний чанар:

Байгууллагын гадаад, дотоод үйл ажиллагаанд оролцож байгаа оролцогч талуудыг дэмжих үйл явц. Жишээ нь: Хэрэглэгчийн үйлчилгээний чанарт хэрэглэгчийг дэмжих үйл явц муу байвал хэрэглэгчээ алдаж, ашиг орлого буурна.

4. Ашиглалт буюу хэрэглээ:

Хэрэглэгчийн цахим худалдааны вэбсайтад зочлох, хайлт хийж мэдээлэл авах, худалдан авалт, төлбөр тооцоо хийх хүртэлх бүх үйл явц алдаагүй, хоцрогдолгүй, хэмжигддэг байх ёстой гэж үздэг.

5. Хэрэглэгчийн сэтгэл ханамж:

Цахим худалдааны вэбсайтаар үйлчлүүлж байгаа хэрэглэгчийн санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх, бараа бүтээгдэхүүний сонголт, худалдан авалт, төлбөр төлөлт, хүргэлт зэрэг бүхий л үйл ажиллагаанд оролцож байгаа хэрэглэгчийн туршлагыг сайжруулах нь хэрэглэгчийн сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлнө гэж үздэг.

6. Цэвэр үр ашиг:

Цэвэр үр ашгийн хэмжүүр нь цахим худалдааны системийн хөрөнгө оруулалтын зорилго, зорилтоос хамаарна. Цэвэр үр ашгийн хэмжүүрийг мэдээллийн чанар, системийн чанар, үйлчилгээний чанарыг хэмжихгүй дүгнэх, хянах боломжгүй гэж үздэг. Жишээ нь: Цахим худалдааны орчинд хэрэглэгчийн худалдан авалтын шийдвэрт вэбсайтын дизайн, харагдах байдал нөлөөлж байгааг ямар нэгэн хэрэглээг үнэлснээр тодорхойлох боломжтой.

Байгууллагууд техник, технологийн шинэчлэл, өөрчлөлтөд төлөвлөгөөгүй их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа боловч тухайн системийн амжилттай ажиллагааг бодитой тооцоолж, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг үнэлэх асуудал дутмаг байдаг. Өөрөөр хэлбэл: Бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд нь өөрийн хэрэглэгчид, ажилтнуудын амьдралын хэв маяг, хүсэл сонирхол, дадал зуршил, хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэх, байнгын эргэх холбоотой байхын тулд орчин үеийн технологийн олон талт дэд бүтцийг бий болгож, түүнийг байнга тордож, хөгжүүлж, өргөжүүлэх ажлыг төдийлэн үр дүнтэй хийж чаддаггүй.

Тийм учраас мэдээллийн системийн амжилтыг үнэлэх ДеЛоне, МкЛин нарын боловсруулсан загварыг ашиглан хөрөнгө оруулалтын үр өгөөжийг үнэлж, тогтмол сайжруулалт хийж ажиллах шаардлагатай.

]]>
https://tech-news.mn/5663/feed/ 0
Microsoft Teams дээр онлайн уулзалт, хурлаа сонирхолтой болгож арын фоноо хүссэнээрээ өөрчлөөрэй https://tech-news.mn/3310/ https://tech-news.mn/3310/#respond Wed, 15 Jun 2022 00:52:47 +0000 https://tech-news.mn/?p=3310 Microsoft Teams аппликешний тусламжтайгаар та дэлхийн хаанаас ч багийнхантайгаа холбогдох боломжтой бөгөөд онлайнаар 250 хүртэлх хүн нэг дор хуралдаж, Onedrive-аасаа файл шейрлэх зэрэг маш олон үйлдлийг интернетэд холбогдсон дурын төхөөрөмжөөс хийх боломжтой. Үүнээс гадна оффисын бүх програм болон Surveymonkey, Jira, Adobe зэрэг програмуудтай интеграцчлан ажиллах боломжтой гэдгээрээ онцлог юм.

Teams-ийг ашиглан танай баг онлайнаар хуралдаж байх үеэр та гэртээ эсвэл хаа нэгтээ кофе шоп-т байж болно. Энэ үед та өөрийн ард байгаа зүйлсээ бусад оролцогчдод харуулахгүй байхыг хүсэж болох юм тэгвэл та “blur my background” цэсийг сонгоорой.

Хэрвээ илүү бүтээлчээр арын фоноо нуух бол Show background effect цэсээр орж, 24 төрлийн өөр фоноос сонгоорой. Үүнд далайн эрэг, сургуулийн танхим, өргөн цонх бүхий оффисын өрөөнөөс авхуулаад гараг эрхсийн зураг хүртэл бий.

Энэхүү үйлдэл нь ердөө хэдхэн өдрийн өмнө хэрэглээнд нэвтэрсэн бөгөөд О365-ийн лицензтэй хэрэглэгч бүрийн аппликейшнд автоматаар нэмэгдсэн байна.

]]>
https://tech-news.mn/3310/feed/ 0
2 САЯ ТӨГРӨГТ БАГТААН ХЭРЭГЖҮҮЛЖ БОЛОХ 9 БИЗНЕС САНАА https://tech-news.mn/4702/ https://tech-news.mn/4702/#respond Sun, 28 Nov 2021 09:39:11 +0000 https://tech-news.mn/?p=4702 Шинэ бизнес эхлүүлэх гэж хичээсэн ч ажилдаа уягдаад байна уу? Гэрээсээ тав тухтай орчинд, компаниа байгуулж ажиллахад ердөө 2 сая төгрөг хангалттай гэвэл та итгэх үү?
Энэ бол технологи. Технологийн эрин үед онлайнаар дэлхийн хаанаас ч бизнесээ эрхлэхэд хамгийн бага хөрөнгө шаардагдах 9 бизнес санааг хүргэж байна.

1. ВЭБСАЙТ ДИЗАЙНЕР

Уг бизнесийг эхлүүлэхэд зөөврийн компьютер, хатуу диск, интернет байхад л хангалттай.
Вэбсайт гэдэг бол анхны сэтгэгдэл, нүүр царай болдог хэмээн White Media эзэмшигч, ерөнхийлөгч Майкл Вайт (Michael White) хэлсэн байдаг. Код бичих ур чадвартай байхад л хангалттай гэж андуурах хэрэггүй. Бүтээлч сэтгэлгээ хамгийн чухал хэмээн Вайт захижээ. Код бичих талаар огт мэдлэггүй бол курс дамжаанд суралцах, хэн нэгнээр заалгах, өөрөө бие даан сурах боломжтой. Тиймээс урлагийн ур чадвар, дизайнерийн сэтгэлгээ бизнесээ урагшлуулах хамгийн чухал чадвар юм.
Уг салбар бүтээлч сэтгэлгээний хэрээр хэмжигддэг – Майкл Вайт
Вэб дизайны компаниудын эхлэх хөрөнгө бага байдаг. Вэб хөгжүүлэх бизнесийг үүсгэн байгуулагч Лоунж Лизард (Lounge Lizard), Кэн Браун (Ken Braun) нар бусад сайтуудад үйлчилгээнийхээ талаар сурталчилах, линк худалдаж авахад сард ердөө 50 доллар зарцуулдаг ажээ.
Тэд сард 50 долларын хөрөнгө оруулалтаар дэлхий даяар хэрэглэгчидтэй болж, цэвэр ашиг унаган 10 сарын дотор ижил үйл ажиллагаа явуулдаг 7 компанийг байгуулсан байна.
Лоунж Лизард, Вайт Медиа хоёулаа тухайн компаний үйлчилгээ давуу талыг дөвийлгөж бусдаас ялгарах цор ганц загварыг бүтээхэд голчлон анхаардаг.

2. САНХҮҮ, НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ

Өдөржин оффист суух, уулзалт зөвлөгөөн гэж тухайн өдрийнхөө ихэнх цагаа өнгөрүүлэхийг хүсдэггүй цор ганц хүн та биш. Хэрэв та өглөө бүр хослол өмсөхийг хүсдэггүй, мөн математикт хайртай бол онлайн нягтлан бодогч болохыг зөвлөе. Танд зөөврийн компьютер, нягтлан бодох бүртгэлийн сертификат, утас байхад л хангалттай.
Бизнес эрхлэгчид цаашид бизнесээ үргэлжлүүлэн амжилттай явуулахад жирийн үйл хэрэгт удаан хугацаанд анхаарал хандуулаад байхыг тэр бүрчлэн хүсдэггүй хэмээн Bench компаний СЕО, үүсгэн байгуулагч Кросби (Crosby) хэлсэн байдаг.
Мөн түүнийхээр амжилттай онлайн компаний нууц нь хэрэглэгчидтэйгээ харилцах харилцаа хэмээсэн байдаг. Иймээс жижиг ажлуудаа хөлслөн гүйцэлдүүлдэг байна.

3. ЗУУЧЛАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Зуучлалын үйлчилгээ гэдэг нь хувь хүн, бизнесийн салбарынхны шаардлагыг хангах олон төрлийн хэлбэрээр явагдана. Бүх ажлыг онлайнаар гүйцэтгэж болох учир хаанаас ч хийх боломжтой.
Зуучлалын бизнесийг амжилттай эрхлэх нэг арга нь Zintro шиг байгууллагуудын хэрэгцээ шаардлагыг хурдан хугацаанд мэддэг байх шаардлагатай. Zintro нь төсөл, төлөвлөгөөнд шинжилгээ хийлгэх, утсаар зөвлөгөө авах, ажлын байрны санал хүргэх гэх мэтчилэн үйл ажиллагаа явуулдаг.
Хамгийн гайхалтай нь: Zintro бүх үйл ажиллагаагаа онлайнаар явуулдаг. Левин хэрэглэгчидтэйгээ ихэвчлэн утас, мэйлээр холбоо тогтоодог хэмээжээ.

4. ТЕХНИКИЙН ТУСЛАМЖ

Хүн бүрт тэр бүрчлэн техникийн мэдлэг байдаггүй. Иймээс техникийн тусламж үзүүлдэг компани байгуулах нь шинэлэг санаа болоод байна. Тухайн салбартаа удаан хугацаанд оршин тогтносон, салбарынхандаа хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай байх шаардлагатай ч уг компаний үйл ажиллагааг хаанаас ч эрхлэх боломжтой юм.
Нью-Йорк хотноо мэдээллийн технолгийн туслалцаа үзүүлдэг TekHattan Holdings компанийг үүсгэн байгуулсан Даниэл Гагнон (Daniel Gagnon) 3 жилийн дотор хөрөнгөжиж чаджээ.
Америк мөрөөдөл биелүүлэх итгэл маань ажлаа орхих шийдвэр гаргах хүч болсон. Тиймдээ ч түүнийгээ би төлсөн хэмээн Гагнон хэлсэн байдаг.
Харилцаа холбоо, хэрэглэгчдийн үйлчилгээ нь онлайн компаний хамгийн чухал 2 тал юм.
Бид хэрэглэгчиддээ үйлчлэхээр 365 хоногийн 24 цаг холбоотой ажилладаг. Амралтын өдрүүдийн өглөө нь өөрсдийн туслалцаа дэмжлэгээ үзүүлэхэд бэлэн байдаг.

5. РЕДАКТОРЫН ҮЙЛЧИЛГЭЭ

Хэвлэлийн алдаа олж харахад бухимдал төрдөг үү? Үг үсгийн алдаатай э-мэйл, захиа албан бус санагддаг уу?
Хэрэв та дүрмийн мэдлэгтэй, уншиж, бичих дуртай бол онлайн редакторын үйлчилгээ шилдэг сонголт байх болно.
Тухайн бизнесийг эхлүүлэх хэд хэдэн арга зам бий. Автоматаар контентийг засварладаг програм бүтээх, өөрөө бие даан контентийн алдааг засварлах, редакторуудыг ажилд авч захиалга авч үйлчилгээ явуулах.
Материалын хэмжээ, хүнд хөнгөнөөс шалтгаалан үнэлнэ. Гэхдээ Wordy компанийг үүсгэн байгуулагч, СЕО Андерс Свепелер (Anders Schepelerr) үнэ хөлсөнд анхаарах нь тийм чухал зүйл биш. Хянан унших, засварлахад итгэл хамгаас чухал. Тиймээс урт удаан харилцаа тогтоох итгэлцэл шаардлагатай байдаг хэмээн хэлсэн байдаг.

6. ДИЖИТАЛ МАРКЕТИНГ, PR

Маркетинг, зар сурталчилгааны суурь мэдлэгтэй бол онлайнаар ашиглаж болох юм.
Сиатлд төв нь байрладаг TreDigital компаний СЕО Дикстра (Dykstra) ОХУ-с гараагаа эхэлжээ. Тэрээр өдгөө АНУ-с гадна дэлхий даяар олон гишүүд салбартаа болжээ.
Аялах үедээ илүү бүтээлч болдог хүмүүсд илүү тохиромжтой. Жишээ нь миний хувьд албан уулзалтаар бүтээлч сэтгэлгээ бага байдаг ба завсарлах үед бизнесээ өргөжүүлэх гайхалтай санаа гардаг.
Онлайн үйлчилгээний хамгийн чухал анхаарах зүйл нь хэрэглэгчидтэйгээ бат бөх харилцаагаа хадгалах явдал юм- гэж DialedPR компаний үүсгэн байгуулагч Андрэ Холланд (Andrea Holland) хэлсэн байдаг.

7. АЯЛЛЫН ШИНЖЭЭЧ

Хэрэв та хүссэн газар луугаа аялах нууцыг мэддэг бол яагаад ижил хүсэлтэй хүмүүсд тусалж болохгүй гэж.
Маттев Кэпн (Matthew Kepnes) өөрийн санаагаа багтаасан Nomadic Matt аяллын вэбсайтыг байгуулжээ. Үүндээ ганцаараа болон олуулаа аялах сонирхолтой хүмүүсд мэдээлэл хүргэх, өөрийн гаргасан аяллын зааварчилгаа ном, хамгийн хямд зардлаар аялах боломжийг хангасан өргөн хүрээтэй аяллын мэдээллийг нарийвчлан тусгасан байдаг.
Кэпн өөрийн аяллын блогтоо бусдад туслах мэдээлэл нийтлэдэг ба захиа илгээн тусламж хүсэх, номоо хямдруулан борлуудаг байна. Тэрээр блогтоо онлайн анги ажилуулдаг ба үүгээрээ дамжуулан аяллын компаниудтай бизнесийн түншлэл байгуулдаг байна.
Маттев аль хэдийн 80 оронд түншилсэн 16 сая хүнийг аялалын төлөвлөгөөг биелүүлэхэд тусалсан байна.

8. СЭТГЭЛ СУДЛААЧ, ЗӨВЛӨХ

Хэрэв та бусдад туслах дуртай, бизнесийн харилцаа холбоог байгуулах харилцааны мэргэжилтэн бол сэтгэл судлаач, зөвлөх танд гайхалтай сайхан зохино.
Хүмүүсийг мөрөөдлөө биелүүлэх урам зоригийг бэлэглэх, зөв замыг зааж өгдөг зөвлөх Эрика МсКарди (Erica McCurdy) амьдралынхаа турш McCurdy Life Coach онлайн компанийг үүсгэн байгуулжээ.
“Би хэрэглэгчидийнхээ зурвасд хариулчихаад газар дундын тэнгис явна” гэж Эрика хэлжээ.
Хаанаас ч үйл ажиллагаагаа эрхлэх боломжтой онлайн технологи нь миний амьдралын хамгийн том давуу тал болдог.

9. КОНТЕНТ МЕНЕЖЕР

Бүх байгууллагад сонины нийтлэл, э-мэйлний ноорог, вэбсайтны контент, подкаст хэрэгтэй. Энэ бүх шаардлагыг онлайнаар гүйцэтгэх боломжтой.
Pod Parrott үүсгэн байгуулагч СЕО Вэрнон Постер (Vernon Foster) подкастын бизнес эрхэлдэг. 2 сарын турш уг ур чадварыг олж авахын тулд тууштай тэмцэсний эцэст компаниа байгуулжээ.
Pod Parrott-ийн үйлчилгээнд зөвлөгөө өгөх, тоног төхөөрөмжийн бүтэц, сургалт багтсан байдаг ба дэлхийн өнцөг булан бүрээс үйл ажиллагаагаа тасралтгүй явуулдаг байна.
Тэрээр зарим хүндхэн сорилтоосоо дурдлаа. Энэ нь интернетийн сүлжээ бол амин чухал хоол хүнс юм Мөн түүнчлэн цагийн зөрөө ялгаатай бүсэд хэрэглэгчидтэй харилцах хүндрэлтэй байдаг хэмээжээ.

Интернет эх сурвалж

]]>
https://tech-news.mn/4702/feed/ 0
IoT буюу ЗҮЙЛСИЙН ИНТЕРНЕТ гэж юу вэ? IoT төхөөрөмжүүд ба зочид буудлын салбар https://tech-news.mn/3847/ https://tech-news.mn/3847/#respond Tue, 10 Aug 2021 00:19:19 +0000 https://tech-news.mn/?p=3847 Цөөхөн тооны зочид буудлын менежерүүд зүйлсийн интернет (IoT) гэж юу болох тухай жинхэнэ утгыг мэддэг. IoT-ийн талаарх ойлголтууд нь ирээдүйн технологи болох өөрөө жолооддог автомашин, ухаалаг хотууд, робот гэдэг шиг сонсогддог. Гэхдээ IoT нь аль хэдийн өөрийн байр сууриа олон салбарт, ялангуяа зочид буудлын салбарт аль хэдийн эзлээд байна. Зүйлсийн интернет гэдэг нь юу болох, зочид буудлууд IoT технологийг хэрхэн нэвтрүүлсэн талаар та бүхэндээ сонирхуулъя.

Зүйлсийн интернет гэж юу вэ?

IoT -г Монголчууд Зүйлсийн интернет, Эд зүйлсийн интернет гэхчилэн хэрэглэдэг. Олон улсад IoT товчилсон нэрээр ихэвчлэн нэрлэдэг.

Төхөөрөмж нь интернет, эсвэл бусад төхөөрөмжүүдтэй холбогдох чадвартай байх IoT-ийн үндсэн шинжийг агуулдаг. Орчин үеийн үүлэн тооцоолол (Cloud computing буюу үүлэн технологид суурилсан систем), Wi-Fi, Bluetooth технологийг ашиглаж олон төрлийн тусдаа төхөөрөмжүүд нь өөр хоорондоо холбогдож нэгэн экосистемийг бүрдүүлснээр барилга байгууламж, бизнесүүдийг ухаалаг болгож, тэр ч бүү хэл ухаалаг хот хэмээх ойлголтыг бий болгож байна. Энэ нь хамгийн энгийн тайлбар бөгөөд илүү нарийн судалвал маш сонирхолтой ч тэр хэрээр технологийн мэргэжлийн хүмүүсээс бусад хүмүүст үл ойлгох төвөгтэй том дэд бүтэц болдог.

Гар утаснаас эхлээд кофе чанагч, угаалгын машин, гэрлийн чийдэн, цаг зэрэг бидний өдөр тутмын хэрэглээнд байдаг төхөөрөмжүүдээс эхлээд хүмүүсийн гартаа зүүдэг мэдрэгч төхөөрөмж (wearable device), гудамжинд байх камерууд, замын хөдөлгөөний гэрлэн дохио, хоорондоо холбогдсон автомашинууд, хиймэл оюун ухаанд суурилсан эрүүл мэндийн багаж төхөөрөмжүүд, амьсгалын аппарат зэрэг нь бүгд IoT-ийн нэг хэсэг.

IoT програмууд нь эдгээр төхөөрөмж, биетүүдийг интернетэд холбоод зогсохгүй өөр хоорондоо холбож чаддаг. Ингэснээр төхөөрөмжүүд харилцан өгөгдөл солилцож бидний өдөр тутмын амьдралыг илүү энгийн, хялбар болгох боломжийг бий болгодог. Ирээдүйн нэг чухал хууль бол холбогдох боломжтой бүхий л эд зүйлс хоорондоо холбох болно; хэмээн Форбс сэтгүүлийн мэргэжилтэн IoT-ийн ирээдүйг онцолжээ.

Тэгвэл энэ нь амьдрал дээр хэрхэн ажилладаг вэ? Та бидний хамгийн сайн мэдэх энгийн жишээ бол гартаа зүүдэг мэдрэгч төхөөрөмжүүд юм. Жишээ нь: Ухаалаг цаг нь мессеж хүлээн авах, бидний дасгал хөдөлгөөнийг хянах, хөгжмөө алсаас удирдан тоглуулдаг өдөр тутам хэрэглэдэг төхөөрөмж болжээ. IoT-ийн ирээдүйг тодорхойлох бас нэгэн хувилбар бол ухаалаг гэр юм. Энэ нь танай гэрийн аюулгүй байдлын систем, халуун хүйтнийг тохируулагч, чанга яригч, виртуал туслах зэрэг электрон хэрэгслийг нэг системд холбож нэг төхөөрөмжнөөс дуу хоолойгоо ашиглан удирдана гэсэн үг юм.

McKinsey-ийн хийсэн судалгаанаас үзэхэд IoT технологийг 2014 онд нийт компаниудын 13% ашиглаж байсан бол энэ тоо 2019 онд 25% болтлоо нэмэгджээ. Тэд 2023 онд 2018 оноос гурав дахин нэмэгдэх болно хэмээгээд дэлхий даяар IoT холболттой төхөөрөмжүүдийн тоо 43 тэрбум болж өснө гэж таамаглажээ. IoT нь бараг бүх бизнесийн салбаруудад нөлөөлөх ба тэр дундаа зочид буудал, амралтын газрын зочлохуйн салбарт ч хүчтэй нөлөөг үзүүлэх юм.

IoT холболт нь зочлохуйн салбарт хэрхэн нөлөөлж байна вэ?

Зочид буудлын салбар шинэ технологийг нэвтрүүлэхэд удаан байдаг гэсэн буруу ойлголтыг халан IoT технологи энэ салбарт эрт нэвтэрсэн. PwC компанийн судалгаагаар компаниудын удирдах ажилтнуудын 48% нь тухайн компанид IoT төсөл хэрэгжиж байгаа гэсэн бол зочид буудлын салбарын хувьд судалгаанд хамрагдагсдын 70% энэ чиглэлээр идэвхтэй төсөл явагдаж байгаа гэсэн байна. Зочид буудлын салбарт IoT нэвтэрснээр ххүний оролцоог багасгаж, робот ажилтнууд оруулж, Wi-Fi сүлжээнд холбогдсон олон төхөөрөмжөөр хэрэглэгчийн тав тухыг хангаж бүрэн хувьсгал хийж байгаа салбар юм.

PwC судалгаанд оролцогчдын дийлэнх нь IoT-ийн мэдээлэл, ухаалаг төхөөрөмж ашиглаж зочдын хувийн мэдээлэлд тулгуурлан тэдний хэрэгцээг урьдчилан тооцоолох, сэтгэл ханамжийг бүрдүүлэх зорилгоор ашиглаж байгаа юм. Жишээлбэл, өрөөний дулаан мэдрэгчүүд өрөө хоосон болсон, цэвэрлэх шаардлагатайг үйлчлэгчид хэлж өгч, GPS-тэй хяналтын төхөөрөмж бүхий ачаа тээш нь зочинд тухайн цаг үед ачаа тээш хаана байгааг харуулах боломжтой болжээ. Зочин өөрийн гар утсыг түлхүүрний оронд ашиглах болсон нь зочин угтан авах процессийг улам бүр хялбаршуулсан шийдэл болсон. Зочид IoT технологийг ашиглах бүрт танай зочид буудал зочны мэдээлэл (мэдээж зөвшөөрөлтэйгээр) цуглуулах боломжийг олгодог. Ингэснээр тухайн зочны хэрэгцээнд нийцсэн, чанартай үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Мөн зочид буудлууд хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхээс гадна үйл ажиллагаагаа сайжруулахын зорилгоор ч IoT ашиглаж байна. Өрөөний мэдрэгч төхөөрөмж нь зочин байгаа эсэхийг мэдэрч, байхгүй үед гэрлийг унтрааж, дулаан тохируулагчийг хамгийн бага зардалтай горимд шилжүүлж, хэрэглээгүй урсаж байгаа үед усыг хааж байгаа нь зочид буудлын урсгал зардлыг хэмнэхэд тусалдаг. Үүгээр зогсохгүй зочид буудлын тоног төхөөрөмжүүдэд эвдрэл гэмтэл гарахаас өмнө засвар үйлчилгээ хийх шаардлагатай байгаа тухай урьдчилан тодорхойлж сануулдаг байна.

Ингэснээр зочид буудлын эзэд, менежерүүд зочдын гомдол, төлөвлөгөөгүй гэнэтийн засвар үйлчилгээ зэрэг асуудлуудаа багасгаж чадах юм. Зочид буудлын удирдах ажилтнуудын 47% нь үйл ажиллагааны зардлыг бууруулахын зорилгоор IoT ашиглаж байгааг дурьдах нь зүйтэй.

Мөн IoT төхөөрөмжүүд хоорондоо ярих чадвартай байдаг тул танай ажилтнуудын бүтээмжийг дээшлүүлэхэд цаг хугацаа шаардсан зарим гар ажлыг ямар ч алдаа эрсдэлгүй, хугацааны хоцролдолгүй хийж автоматжуулж чаддаг. Бидний эргэн тойронд ч олон жишээ, олон шийдлүүд байна. Түүнчлэн зочлохуйн салбарынхан IoT-г зочдоо гайхшруулж, баярлуулахад ашигладаг болжээ. Сүүлийн жилүүдэд зочид буудлуудын нэвтрүүлсэн IoT технологийг танилцуулж байна.

Зочлох үйлчилгээний IoT-ийн жишээ

Ухаалаг толь нь фитнесс клуб үйлчлүүлэгчдийн дунд шуугиан тарьсан ч зочид буудлын зочиддоо санал болгох нэгэн шинэ зүйл болоод байна. Remi Smart Mirror, Savvy Smart Mirror гэх мэт ухаалаг тольнууд нь зочны өөрийн төхөөрөмжүүдтэй холбогдож, зочиддоо хэрэгцээтэй бүх мэдээллүүдийг өгч, тусгайлсан үйлчилгээ авахад нь тусалдаг болжээ.

Savvy Smart Mirror нь Marriott Autograph Collection-ийн шинээр нээгдсэн Sinclair зочид буудалд салбарт чиг хандлагыг тодорхойлжээ. Энэхүү бүтээгдэхүүнийг зочдын өрөөний толинд байрлуулсан бөгөөд зочин таблет маягаар HBO, Disney, ESPN зэрэг сувгуудыг үзэх, зочид буудлын үйлчилгээ, ойролцоох үзмэрүүд, орон нутгийн цаг агаарын мэдээллийг үзэх боломжтой болжээ. Зочид толин тусгалыг ашиглан хөгжим, гэрэл, видео зэргийг тохируулах, тэр байтугай зангиагаа ч зааврын дагуу зангидах, засах боломжтойгоороо онцлог байна. Хамгийн хачирхалтай нь энэхүү толь нь тухайн өрөөнд хэрэглэгдэж буй уламжлалт эрчим хүчний хэрэглээг 30-40% бууруулдаг.

Үүнтэй адилаар Mirror Image ба INTELITY-ийн бүтээсэн remi Smart Mirror нь зочид буудлын удирдлагын системтэй холбогдсон байдаг. Ингэснээр зочид буудлын болон захиалгын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үзэх, нэмэлт үйлчилгээнүүдийг хялбар авах, хямдрал урамшууллыг мэдээлэл авах боломжууд хэрэглэгчид бий болдог бол зочид буудлын хувьд харилцагчийн үйлчилгээний болон нэмэлт үйлчилгээний бүртгэл хөтлөлт хийхэд хүн оролцох шаардлагагүй болж байгаа юм.

Сүүлийн үед ихээр хэрэглэгдэх болсон харилцах ярилцах, өрөөгөө удирдах боломжтой ухаалаг спикерүүд нь зочид буудлын өрөөнүүдэд нэвтэрч эхэлсэн. Volara одоо зочид буудалд зориулан боловсруулсан ухаалаг спикер нь уламжлалт хэрэгцээг хангаад зогсохгүй зочдыг аялал, амралттай холбоотой шинэ утасны аппликейшн татахыг санал болгож байна. Энэхүү програмыг хүмүүсийн хэрэгцээнд эрчимтэй нэвтрээд байгаа Amazon Echo, Google Nest Hub гэх мэт төхөөрөмжүүд дээр байрлуулсан бөгөөд зочид буудалд зориулагдсанаараа илүү онцлог байдаг. Мөн Ухаалаг спикер Alexa-г зочид буудлын процесстой хослуулснаар зочинд мэдээлэл өгөх үйлчилгээ, өрөөний үйлчилгээ зэрэг өмнө нь утсаар харилцдаг байсан ажлуудыг хөнгөвчилж, дийлэнх асуултуудад хариулт өгөх боломжтой болоод байгаа юм; хэмээн VentureBeat мэдээлэв.

Төгсгөлд нь, Samsung нь зочид буудлын удирдлагын системтэй холбогдсон зочид буудлын ажилтнуудад зориулсан IoT шийдлийг санал болгов. Буудлын ажилтнуудын ухаалаг цаг нь ажилтнуудын харилцаа холбоог сайжруулах, зочдын хүсэлтэд шуурхай хариу өгөх чадварыг түргэсгэх, үйлчлүүлэгчдэд үзүүлэх үйлчилгээний үнэлгээг нэмэгдүүлэх зорилготой юм. Зочид буудлын ажилтнууд интернетэд холбогдсон ухаалаг цагны тусламжтайгаар цэвэрлэгээ, өрөөний үйлчилгээ гэх мэт үндсэн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг шууд солилцох юм. Шинэ мэдээлэл, хүсэлт ирэхэд хүсэлтийг холбогдох хэлтсийн ажилтнуудад хүргүүлдэг. Эсвэл ажилтан өөрийн гүйцэтгэсэн ажлаа цагаараа дамжуулан баталгаажуулах нь хэн нэгэн үүнийг гүйцэтгэсэн гэж багийн бусад хүмүүст мэдэгдэж болно.

Эдгээр ухаалаг цагийг тансаг зочид буудлын Viceroy Hotel Group компани туршиж үзэж байгаа ба зочлохуйн салбарт IoT-ийн шинэ ноён оргил ийнхүү бий болж байна. Бидний харж байгаагаар ойрын таван жилд IoT огцом өсөх төлөвтэй байгаа тул бараг бүх төхөөрөмжүүд холбогдож, танай зочид буудал зочиддоо үр дүнтэй үйлчлэхэд туслах болно гэж найдаж байна.

Эх сурвалж: Myhotel.mn

]]>
https://tech-news.mn/3847/feed/ 0
Хэрхэн амжилттай startup pitch хийх вэ? https://tech-news.mn/3400/ https://tech-news.mn/3400/#respond Thu, 22 Jul 2021 04:06:56 +0000 https://tech-news.mn/?p=3400 Startup pitching буюу хөрөнгө оруулагчдаас хөрөнгө босгох үйл ажиллагаа нь суралцах, өөрийгөө нээх, бусадтай танилцах, холбоо тогтоох нээлттэй орчин, санаагаа хөгжүүлэх боломж юм.

АНХААРАХ ЗҮЙЛС

– Бэлтгэл 80/20 зарчим
– Мэдээллийг дүрсжүүлэх
(график, зураг, схем, видео, тайлбар)
– Мэдээллийг хэмжигдэхүйц байлгах
– Тоон мэдээлэл, бодит нотолгоог сайтар ашиглах
– Бодит үзүүлэн (mvp, prototype загвар)
– Шинэлэг загвар
– бизнес модель заавал хийсэн байх

ХАМГИЙН ЧУХАЛ НЬ

Баг баг баг
Шинэлэг байдал
Өрсөлдөөний байдал

ШИЙДЭЛ НЬ ДАРААХ АСУУЛТУУДАД ХАРИУЛСАН БАЙХ

1. WHY – АСУУДАЛ

  • Таны олж харсан, шийдвэрлэхийг хүсч байгаа асуудал
  • Таны бизнес санаа яагаад хэрэгтэй гэж ?

2. WHAT -ШИЙДЭЛ

  • Таны бизнес санаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж буй талаар тайлбарла
  • Market validation зах зээл баталгаажуулал
  • Таны бизнесийг хэрэглэгчид хэн бэ?
  • Зах зээлийн боломж, багтаамж ?
  • Өсөлттэй зах зээл эсэх ?
  • Competitors өрсөлдөөний байдал
  • Таны гол өрсөлдөгч бүтээгдэхүүн/ үйлчилгээнүүд юу байна вэ?

3. HOW – ЯЛГАРАЛ

  • Таны бүтээгдэхүүн/ үйлчилгээний онцгой байдал, давуу талууд
  • Business model бизнесийн модел
  • Танай бизнес үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгч хүртэл хэрхэн ажиллах вэ?

4.MARKETING & SALES

  • Борлуулалтын суваг, маркетингийн шинэлэг шийдэл

5. ҮР АШГИЙН ТООЦООЛОЛ

1-3 жилээр боломжит зах зээлийн хэдэн хувийг үйлдвэрлэлийн хэдэн хувийн нөөцөөр ажиллаад хэдэн хэмжээний зардал гаргаж, хэр хэмжээний цэвэр ашиг олох вэ?

6. TEAM -Багийн хүчин чадал

  • Багийн гишүүдийг ур чадвар, бүрэлдэхүүн

7. RESOURCES-Шаардлагатай байгаа нөөц

  • Танай бизнест шаардлагатай байгаа хөрөнгө оруулалт болон юунд зарцуулах талаар товч задаргаа
  • Багаас оруулах хөрөнгө оруулалт юу байх вэ?

8. CALL TO ACTION ажиллах төлөвлөгөө

  • Хөрөнгө оруулалтаа аваад хэрхэн ажиллах талаар ажлын төлөвлөгөө
  • Хөгжлийн төлөвлөгөө
]]>
https://tech-news.mn/3400/feed/ 0
Бага мөнгөөр бизнесээ эхлүүлэх шилдэг санаанууд https://tech-news.mn/3403/ https://tech-news.mn/3403/#respond Thu, 22 Jul 2021 03:47:59 +0000 https://tech-news.mn/?p=3403 Ажилтай хүн орлоготой. Гэвч өөрт тохирох аятайхан хувийн бизнесээ эхлэх гэхээр заавал түүнийг босгох багагүй суурь хөрөнгө шаардлагатай шүү дээ. Тиймээс ч бид та бүхэндээ ажилтай орлоготой байхад бүрэн боломжтой, хямд төсвөөр хийж болох бизнесийн санаануудыг хүргэе. Яагаад туршаад үзэж болохгүй гэж? Таны урд дүүрэн боломж байна. Шүүрч авахыг гагцхүү таны овсгоо самбаа л шийдэх биз.

Бизнес эхлэхэд бага мөнгө зарцуулдаг шилдэг санаанууд

  1. Мэдээллийн технологийн зөвлөх

Хэрвээ та мэдээллийн технологийн мэргэжилтэй, онолыг нь судалж байсан бол энэхүү ажлыг эхлүүлэх нь зүйтэй. Тус мэргэжил нь харьцангуй сүүлд хөгжсөн, эрэлттэй, өндөр цалинтай мэргэжлүүдийн нэг юм. Мэдээлэл технологи хөгжсөн, бүхий л зүйл нээлттэй болсон өнөө үед заавал номыг нь үзээгүй ч өөрийн судалгаа, шинжилгээ, хичээл зүтгэлээр суралцан, тухайн салбараар амьдрал ахуйгаа дээшлүүлэн яваа хүмүүс ч цөөнгүй юм.

2. Цахим ертөнцийн зөвлөх

Энэхүү ажил нь манай оронд харьцангуй цөөн боловч, цахим технологи эрчээ авч байгаа өнөө үед, эрэлт хэрэгцээ нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Ихэвчлэн коллеж, их сургуулийн оюутнууд хичээлийн чөлөөт заваараа байгууллагын цахим ертөнцийн бизнест туслах, хамтарч ажиллах нь бий. Хүмүүсийн өргөн хэрэглэдэг Фэйсбүүк, Твиттер зэрэг сайтуудаар ажилладаг байна.

3. График дизайн

Тус ажил нь сүүлийн жилүүдэд маш эрэлттэй, ашигтай байгаа ажлуудын нэг юм. График дизайнаар бүтэхгүй зүйл гэж үгүй болсон. Кино, клип, реклам зар сурталчилгаа гээд бүхий л зүйлийг түүгээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг юм. Тиймээс ч та өөрийн мэргэжилдээ дуртай, чадвартай бол бүх зүйл сайхан болох болно.

4. Веб сайт дизайн

Мэдээж веб сайтын мэдлэгтэй, түүнийг хийх чадвартай бол сайхан ч сүүлийн үед оюутан залуус сонирхлоороо веб сайт хийх болсон. Энэ нь тэдний блогоо хөгжүүлэх, тэр явцдаа олж авсан мэдлэг туршлага дээр үндэслэж болно. Танд компьютер л байхад өөр илүү дутуу босгох хөрөнгө шаардлагагүй учраас, оролдоод үзэхэд гэмгүй юм. Хамгийн гол нь ажилдаа дуртай, өөрийгөө хөгжүүлдэг байх хэрэгтэй.

5. Зурагчин

Өөрийн ертөнцийг харах сонин содон өнцгийг гэрэл зургийн хальсанд буулгаж, түүнийгээ хүмүүст хүргэх явдал юм. Хүн бүрийн харах, мэдрэх, бодох өнцөг өөр учир зурагчны сэтгэхүй, орчноо мэдэрч, буулгах байдал нь хүмүүст маш сонирхолтой санагддаг. Энэ нь цаашлаад өөр олон сайхан зохиомжтой зураг дарах, алдартнуудын хөрөг дарах гэх мэтээр хөгжиж болно.

6. Үдэшлэг зохион байгуулагч

Төрсөн өдөр, тэмдэглэлт өдөр гээд л хүний амьдралд ахин тохиохгүй хором мөчүүдийг хуваалцаж, баярт мөчийг нь илүү сайхан дурсамжтай болгоход тэдний ажлын утга учир оршино. Хоолны цэс, тохижилт, романтик саналын үйлчилгээ, тоглолт, үзүүлбэр гэх мэт олон зүйлсийг үйлчлүүлэгчийн хүсэлд нийцүүлэн зохион байгуулдаг. Тус ажлыг хийхэд их хэмжээний суурь хөрөнгө шаардлагагүй юм.

7. Хувийн дасгалжуулагч

Хэрвээ та өөрийн бие галбиртаа сэтгэл хангалуун, дээр нь хүмүүсийг бялдаржуулах, галбиржуулах, тураах туршлагатай, өөрийн гэсэн өвөрмөц арга барилтай бол энэхүү ажил танд тохирно. Ихэвчлэн спортын төрлөөр хичээллэж, амжилт гавьяа байгуулж байсан хүмүүс хийдэг. Бусад ажлыг бодоход тэгтлээ их тархиа ажиллуулахгүй ч бие бялдраа хөгжүүлж, хүмүүсийг зорилгодоо хүрэхэд нь туслахын тулд танд ч бас тэвчээр, хичээл зүтгэл хэрэгтэй.

8. Цэвэрлэгээний сервис

Ямар нэгэн шаардлага багатай, цэвэрч нямбай хүмүүст тохирсон ажил юм. Албан байгууллага, айл гэрийн цэвэр цэмцгэр байдлыг хангах үүрэгтэй. Тиймээс ч маш олон хүмүүс энэ мэтээр ар гэрээ тэжээж, амьдрал ахуйгаа залгуулж байна. Хэрвээ танд ямар нэгэн тусгай, хүнд мэргэжил шаардагдахгүй хэрнээ хямд зардлаар бизнес хийх санаа хэрэгтэй байгаа бол цэвэрлэгээний үйлчилгээг яагаад эхлүүлж болохгүй гэж?

9. Нүүр будагч

Сүүлийн үед охид бүсгүйчүүд нүүр будгийн тусламжтай, үзэсгэлэн гоо, зүс царайгаа тодотгож, өө сэвээ далдлах ухаанд суралцах сонирхолтой болсон юм. Учир нь ингэх нь гоо сайхны мэс ажилбар гэх эрсдэлтэй зүйлсээс өөрийгөө хол байлгаж, өөртөө итгэлтэй гоё сайхан харагдахад тусалдаг. Мэдээж хүссэн хүн нь нүүр будагч хийхгүй ч авьяастай, ажилдаа дуртай охид бүсгүйчүүдэд нээлттэй ажлын байр юм. Зөвхөн бүсгүйчүүд гэлтгүй эрчүүд ч мөн нүүрээ будах болсон шүү дээ.

10. Орчны тохижилт хийх

Гадаад талбай, зүлэг тэгшлэх, арчлах, цас цэвэрлэх, хог шороо цэвэрлэж, хүүхдэд аюулгүй, таатай орчныг бүрдүүлэхэд шаардлагатай юм. Айл гэр гэлтгүй албан байгууллагын талбай, гадаад орчныг цэмцгэр байлгахад ч тэдний ажлыг үүрэг оршино. Ямар нэгэн босох хөрөнгө хэрэггүй учраас, хэн бүхэнд нээлттэй ажлын байр юм.

]]>
https://tech-news.mn/3403/feed/ 0
Байгууллагын соёлыг бүтээхүй https://tech-news.mn/2938/ https://tech-news.mn/2938/#respond Wed, 07 Jul 2021 14:07:19 +0000 https://tech-news.mn/?p=2938

Байгууллагын соёлыг гурван түвшинд авч үзэж болно.

Нэгдүгээр түвшинд, байгууллагын соёлыг авч үзэхдээ түүний билэг тэмдэг, уламжлалууд, түүхүүд болон байгууллагын бусад үйл ажиллагаануудаар хардаг.

Харин хоёрдугаар түвшинд, ажилтнууд хэрхэн бодож сэтгэж байна, хэрхэн биеэ авч явж байна, дотооддоо тодорхойлсон шалгуур дээр үндэслэн, ажлын байран дээрээ ямар мэдрэмжтэй байна гэдгийг харж болдог. Байгууллагын соёл нь түүний үнэт зүйлс, хэм хэмжээ, бичигдээгүй дүрэм журмууд болон түүнд хандаж байгаа ажилтнуудын сэтгэл хөдлөлүүд, цаашлаад компанид ажил хэрхэн явагддаг зэргээр харагдаж байдаг. Байгууллагын соёлыг ихэвчлэн дээрх нэг ба хоёрдугаар түвшинд л авч үзэх нь элбэг. Тэгвэл үүнээс ч илүү гүнзгий түвшинд байгууллагын соёлыг тодорхойлох гурав дахь түвшин гэж байдаг.

Гуравдугаар түвшинд, байгууллагын соёлыг түүний үйлчлүүлэгчид, харилцагчид нь ямар байдлаар харж байгаагаар тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, байгууллагын соёл нь гадна талаасаа үйлчлүүлэгчдийн нүдээр ямар харагдаж, хэрхэн мэдрэгдэж байгаагаар тодорхойлно гэсэн үг юм.

Тухайлбал, Amazon компани худалдан авалт хийх үйл явцыг гайхалтай энгийн, хурдан байлгаж чаддаг гэдгийг үйлчлүүлэгчиддээ харуулахыг зорьдог.

Харин Apple –ийн хувьд өөрийн ер бусын загвар, энгийн байдлаараа ялгарахыг хүсдэг.

Marriot зочид буудал гайхалтай үйлчилгээгээр, Google нь инновацилаг байдлаараа компанийхаа соёлыг гадна байгаа хүмүүст мэдрүүлэхийг хүсдэг. Тэгвэл компанийн энэ л зорилгыг түүний ажилтнууд дотор талдаа мэдэрч, улмаар компанид ажиллахдаа хэрхэн бодох ёстой, хэрхэн биеэ авч явах ёстой, юу мэдрэх ёстойгоо ойлгодог.

Тиймээс үнэхээр гайхалтай байгууллагын соёлыг бүтээхийн тулд компани зөвхөн нэгдүгээр түвшний элементүүдийг бий болгох нь хангалтгүй, тэр ч бүү хэл дотоод дүрэм журмууд дээр үндэслэн ажилтнууд хэрхэн мэдэрч, бодож, үйлдэх нь ч хангалтгүй, харин компани үйлчлүүлэгчиддээ өгсөн амлалтуудтай нь нийцсэн тийм зүйлсийг өөрийнх нь ажилтнууд мэдэрч, бодож, үйлдэх нь л хамгийн чухал байдаг байна. Өөрөөр хэлбэл, гадна талаас дотогш чиглэсэн бодлоготой байснаар байгууллагын соёл төгөлдөршиж чадна.

Тэгвэл үүнийг хэрхэн хийх вэ?

Алхам 1: Танай компанид тохирох зөв соёлыг тодорхойл.

Удирдах ажилтнууд компанидаа тохирох хамгийн зөв соёлыг олж, тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд, “Бид компанийхаа хамгийн үнэ цэнэтэй үйлчлүүлэгчиддээ юугаараа алдартай, танил байхыг хүсэж байна вэ?” Энэ асуулт нь дотоод үнэт зүйлс, зан төлөв дээр анхаарахаас илүү гадна байгаа үйлчлүүлэгчдэд өгөх амлалтууд, тодорхойлолт дээр анхаарч байгаа юм. Компанийн зорьж байгаа байгууллагын соёл нь гадна байгаа үйлчлүүлэгчдэд ч, дотор байгаа ажилтнуудад ч ижил ойлголтыг өгөх нь чухал.

Алхам 2: Үйлчлүүлэгч дээр төвлөрсөн зорилтоо ажилтнуудын зан төлөвт нь суулгаж өгөх.

Хүчтэй байгууллагын соёл нь ажилтнуудын үйлдлүүдийг чиглүүлж өгч байдаг. Энэ нь ажилтнуудыг брэндийн нэр хүндийг үйлчлүүлэгчдэд илүү үнэ цэнэтэй болгоход нөлөөлөх үйлдлийг хийж, бодож сэтгэхэд чиглүүлдэг. Соёл нь зарчмуудыг тодорхойлдог бөгөөд ажилтнуудад тухайн зарчмуудад нийцүүлэн хэрхэн биеэ авч явахыг зааж өгч байдаг.

Жишээ нь Amazon компани үйлчлүүлэгч дээр төвлөрсөн инновацийн соёл дээр анхаарч байгаа гэдгийг одоогийн ажилтнууд болон ирээдүйд тухайн компанийн ажилтан болох хүмүүст дараах байдлаар ойлгуулж, мессеж өгдөг. Тэд өөрийн веб хуудсанд дараахыг байршуулсан байдаг. “Хэрэв та бүтээх, шинээр нээх, эсвэл төгс гүйцэтгэлтэй багийн нэг хэсэг болохыг хүсдэг бол, танд манай компани гарцаагүй таалагдана”. Энэ мэдэгдэл нь ажилтнуудад тэдний үйлчлүүлэгчид нь Amazon компаниас юу хүсэн хүлээдгийг маш сайн ойлгуулдаг.

Алхам 3: Зөв бүтэц, үйл явцыг бий болго

Байгууллагын удирдлага хүсэж байгаа соёлыг цогцлоохын тулд ажилтнуудад зөв зан төлвийг бий болгох процесс, стандарт, бүтцийг бий болгох шаардлагатай. Эдгээр зүйлсэд ажилтан сонгон шалгаруулах бодлого, сургалт хөгжил, албан тушаал ахих, шагнал урамшуулал, ажлын гүйцэтгэлийг хэмжих, байгууллагын бүтэц, ажлын хэв маяг, мэдээллийн удирдлага, манлайллын хөгжил гээд бүгд багтана. Эдгээр элементүүдээр дамжуулан ажилтнуудынхаа үйлдлийг үйлчлүүлэгчдийнхээ хүлээлттэй нийцүүлэхэд хөшүүрэг болгон ашиглах боломжтой.

Эх Сурвалж: CustomerKingConsulting

]]>
https://tech-news.mn/2938/feed/ 0
ГАРААНЫ БИЗНЕСТ ТУЛГАРДАГ 5 БЭРХШЭЭЛИЙГ ХЭРХЭН ДАВАХ ВЭ? | Tech-News.mn https://tech-news.mn/2708/ https://tech-news.mn/2708/#respond Fri, 25 Jun 2021 08:28:46 +0000 https://tech-news.mn/?p=2708
Өнөөдрийн энтрепренерүүд бизнесээ амжилттай эхлүүлэхэд хэцүү хэдий ч давж гарах хэрэгтэй саад бэрхшээлүүд юу байна вэ?
Мөнгө, хөрөнгө оруулалт, санхүүжилт үү?
Бизнесийн цоо шинэ санаа юу? Төрийн дэмжлэг үү? Татварын орчин уу?
Гайхалтай амжилтанд хүрсэн энтрепренерүүд өөрсдийн түүхийг өгүүлэхдээ мөнгийг л онцлон дурдсан нь үгүй.
1. ЭНТРЕПРЕНЕРИЙН СЭТГЭЛГЭЭ, АРГА УХААН ДУТАГДДАГ
Бизнес ч гэлтгүй бүхий л зүйлийг амжилттай хийхэд сэтгэлгээ, ур чадвар, арга ухаан хэрэг болдог. Бид янз бүрийн л мэргэжил боловсролтой. Зарим зүйлсийг бусдаас илүүтэй хийдэг тул өөрсдийн гарааны бизнесээ эхлүүлж байгаа. Харамсалтай нь сайн тогооч байна гэдэг нь өөрийн рестораны бизнесээ амжилттай ажиллуулж чадна гэсэн үг огт биш. Технологийн том компанийн технологи хариуцсан захирлууд ажлаасаа гараад өөрийн бизнесээ эхлүүлээд энтрепренерийн амьдрал хэр өөр болохыг ухаарсан түүхүүд олон байдаг.
Энтрепренерүүдэд дарга, захирал, менежер, мэргэжилтнүүдээс өөрөөр сэтгэх, ажиллах хэрэгцээ өдөр бүр л гардаг. Тэд өнөөдөр болж буй зүйл маргааш бүтэхгүй болно гэдгийг харах, мэдрэх, түрүүлэн хөдлөх хэрэг гардаг.
Менежерүүд төлөвлөсөн ажлыг төлөвлөсөн төсвийн дагуу цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэж, эрсдэлийг хянаж, удирддаг бол энтрепренерүүд эрсдэлүүдийг хүлээдэг. Гэхдээ сохроор, муйхраар бус ухаалгаар. Эрсдэлгүй бизнес хийх нь эдийн засгийн үр ашиггүй гэдгийг тэд ойлгодог.
The Backstory #MyN25MillionFailure - Lesson 2. - Biztorials
2. ЯМАР БИЗНЕС ХИЙХЭЭ ЗӨВ СОНГОХОД ХЭЦҮҮ. АЛДАА ГАРГАДАГ
Тэгэхээр сонголтоо зөв хийх гэдэг давааг хэрхэн давах вэ?
Та юунд хайртай, дуртай, чин сэтгэлээ зориулж чадах вэ гэсэн асуултыг өөртөө тавиад үз. Шинэ мянганы хэрэглэгчид хүний сэтгэл, зүтгэл, эрмэлзэл шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгож байна. Бизнес босч хөлөө олох хүртэл олон зовлон бэрхшээл тулгарна. Дургүй зүйлээ хийж буй хүн шантрахдаа амархан.
Би энэ зүйлийг бусдаас илүү сайн хийж чадах уу гэж бас асуугаарай. Өөрөө өөрийгөө хуурах шаардлагагүй тул бодит үнэнийг л харах нь чухал. Өөрийн мэдлэг, чадваруудыг хэтрүүлэн үнэлэх нь алдаатай сонголтод хүргэж мэдэх юм.
Бусадтай зөвлөж, менторинг авч болно. Ялангуяа бизнес хийж үзсэн хүмүүс, алдаж онож үзсэн хүмүүсийн зөвлөгөө хэрэгтэй. Том компанид цалингийн ажил эрхэлдэг хүмүүс хэчнээн мэдлэг, ур чадвар, туршлагатай хэдий ч энтрепренерийн сэтгэлгээ, ур чадвартай байх нь ховор тул яг хэрэгтэй зөвлөгөө өгч чадахгүй байж мэднэ.
Олон хүн таны эхлүүлж буй бизнесийг бүтэхгүй гэж хэлж байгаа бол харин ч хийгээд, оролдоод үзэж болох юм. Яагаад гэвэл бүгдийн мэддэг, хүлээн зөвшөөрсөн зүйлийг хийх нь үр ашигтай байх нь ховор.
3. ХЭРЭГЛЭГЧДЭД ХЭРЭГТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ХӨГЖҮҮЛЭХЭД ХЭЦҮҮ
Танай бүтээгдэхүүн, үйлчилгээ хүмүүст байдаг асуудлыг шийдэж байвал, эсвэл шинэ боломжуудыг өгч байвал амжилттай болж чадна. Иймд хүнд хүрсэн зүйл хийхийн тулд тэдний зовлон бэрхшээлийг мэдэх, сонсох, ойлгох хамгийн чухал. Яг энэ үед танай бизнесийн оршин тогтнох утга учир анх бүрэлдэх нь элбэг.
Гэхдээ хэрэглэгч чухам яг юу хүсч байгаагаа мэдэхгүй байх нь элбэг. Хэрэглэгчдийн асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдэг нь таны бүтээлч сэтгэлгээ, мэдлэг чадвар, багаас их шалтгаална.
Нүсэр стратеги төлөвлөгөө гаргахад цаг заваа зарцуулахаас илүүтэй бүтээгдэхүүнийхээ прототипыг хурдан гаргах нь зөв. Хэзээ ч эхний загвар төгс гардаггүй. Ямар ч гайхалтай бүтээгдэхүүн хөгжин сайжрах үе шатуудыг дамждаг. Анхны iPhone өнөөдрийнхтэй харьцуулахад маш бүдүүлэг харагдах нь тодорхой.
Прототипыг хэрэглүүлснээр чухам юуг нь засах сайжруулахыг хэрэглэгчээсээ олж мэдэж болно. Энэ нь хамгийн үр дүнтэй арга юм. Та өөрийнхөө бүтээлийн сул талуудыг олж харах, шүүмжлэх дургүй, хүсэлгүй байх нь тодорхой. Гэхдээ хэрэглэгчийн бодол, үнэлгээ, шүүмжлэлийг маш сайн хүлээж авч, бүтээдэхүүнээ хөгжүүлээрэй.
Startup financing | Options for funding - IONOS
4. АЖЛЫГ НУГАЛДАГ САЙН БАГ БҮРДҮҮЛЭХЭД ХЭЦҮҮ
Өнөөдөр ганцхан хүн хийчихдэг бизнес байдаг ч тун ховор. Сайн багтай болох нь өөрөө техник, технологийн шийдлээс илүү хэцүү байх нь элбэг. Хамгийн түрүүнд хамтрагчаа зөв сонгоорой. Нэг хүн бүгдийг манлайлж чирч явах хэцүү юм. Хоёр хүн илүү хурдтай урагшилж чадна.
Хамтрагчаа сонгоход нэг нь бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологио сайн мэддэг байвал нөгөө нь маркетинг хийх, зарах борлуулахдаа илүү бол бие биенээ нөхөж чаддаг. Хэт ижил хүмүүс хамтрах нь давуу талыг бий болгодоггүй, харин хайрцаглагдах эрсдэл дагуулдаг. Хамтрагчид анхнаасаа харилцан ойлголцол сайн байх нь маш чухал. Практикт хамтрагчдын хоорондын зөрчлөөс үүдэн маш сайн бизнес нурах нь тун элбэг.
Баг бүрдүүлэх үед сонгон шалгаруулалтандаа сайн анхаараарай. Буруу хүн ажилд авах нь баг, соёл бүрдэхэд хортой. Танай бизнесийн утга учрыг ойлгох, эерэг хандлагатай, болохгүй гэх шалтаг тоочихоос өмнө болох аргуудыг хайдаг, урт хугацаанд хань болох хүмүүсийг олж баг бүрдүүлэх нь танай бизнесийн амжилтанд шууд нөлөөтэй.
5. МАРКЕТИНГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ БАЙДАГ. ДААНЧ ЗАРДАЛ ӨНДӨР
Ямар ч маркетинг хийлгүйгээр амжилтад хүрэх супер бүтээгдэхүүн хийчихээгүй л бол та маркетинг хийх хэрэгтэй. Өнөөдөр бизнесийн амжилтыг мөнгө бус мэдлэг, хөдөлмөр, бүтээлч байдал, чин эрмэлзэл илүү тодорхойлж байна.
Уламжлалт масс медиа маркетингийн ертөнцөд том корпорациуд л далайцтай маркетинг хийж чаддаг байсан. Харин өнөөдөр интернэт, сошиал медиа, вэб, имэйл, үүлэн тооцооллын програм хангамжууд харьцангуй бага зардлаар үр дүнтэй маркетинг хийх боломжуудыг өгч байна.
Эх сурвалж: Mongolbank.mn
]]>
https://tech-news.mn/2708/feed/ 0