Апплекейшн – Нүүр хуудас https://tech-news.mn Технологийн Мэдлэгийг Түгээнэ Fri, 01 Jul 2022 23:26:32 +0000 mn hourly 1 https://wordpress.org/?v=6.5.2 https://tech-news.mn/wp-content/uploads/2021/04/cropped-Logopng-32x32.png Апплекейшн – Нүүр хуудас https://tech-news.mn 32 32 IPHONE, IPAD ДЭЭР ДУУ, БИЧЛЭГ ТАТАХ 5 АРГА https://tech-news.mn/5576/ https://tech-news.mn/5576/#respond Fri, 01 Jul 2022 23:26:32 +0000 https://tech-news.mn/?p=5576 Андройд системтэй харьцуулахад iOS дээр downloader буюу татах програм байдаггүй. Жишээ нь, Safari хөтчөөр ороод дуу, хөгжмийн файл дээрх Download товч дээр дарахад татагдахгүй гэсэн үг. Учир нь Apple өөрсдийн Apple Music-ээр хөгжим сонсож, iTunes-ээр кино түрээсэлж үзүүлэх зорилготой нь мэдээж. Тэгвэл танд онлайнаар дуу, хөгжмийн цуглуулга татаж авах, утсан дээрээ ТВ шоу нэвтрүүлгүүд үзэх хэрэг гарвал яах вэ? iPhone, iPad дээр хөгжим, видео татаж авах хэд хэдэн аргыг танилцуулъя.

Documents by Readdle

iPhone, iPad дээр хөгжим, видео татаж авахад хамгийн шилдэг аппликэйшн бол Documents by Readdle, энд интернет хөтөч, файл татагч програм, файл менежер медиа тоглуулагч гээд хэрэгтэй бүхэн бий. Documents ихэнх видео, аудио файлыг дэмжих бөгөөд хүсвэл VLC зэрэг бусад толглуулагч дээр ч татсан файлаа ашиглах боломжтой.
Мөн та Documents ашиглан компьютер хооронд файл солилцож болно. Үүний тулд компьютерууд нэг сүлжээнд холбогдсон байх хэрэгтэй ба doctransfer.com вэб хуудсаар нэвтэрч, QR код уншуулаарай. Одоо хуулж авахыг хүссэн файлуудаа сонгоход л хангалттай. Нэмэлтээр янз бүр iTunes, Lightning холбогч хэрэггүй.
Татах: Documents by Readdle (Free)

Shortcuts App

Хэрэв та iOS дээрх элдэв хамгаалалт, хязгаарлалтуудаас залхсан бол Shortcuts аппликэйшн бол бурхны илгээсэн бэлэг л гэсэн үг. Энэ бол Apple-ийн өөрийнх нь iOS 12 үйлдлийн системд зориулсан аппликэйшн бөгөөд та App Store дээр ашиглаж чаддаггүй зүйлсээ хийх боломжийг бий болгосон. Та уг аппликэйшнийг ашиглан төвөгтэй үйлдлүүдийг автомат болгож болно.

Бас нэг зүйл гэвэл хэрэглэгчдийн бүтээсэн Shortcut-үүд үүсгэх боломжтой. Жишээлбэл, Video Downloader гэсэн Shortcut үүсгээд ихэнх томоохон вэб хуудсуудаас видео татаж болно. Үүнд Фэйсбүүк, Youtube , DailyMotion, Vimeo,Twitter зэрэг ч багтана.

YouTube Ripper Shortcut

Youtube Ripper гэсэн Shortcut-аар та видеоны зөвхөн дууг татаж авч болно. Дээрх 2 shortcut-ийг ашиглахдаа видеогоо нээгээд share дээр дараад, Shortcuts гэж сонгоод идэвхжүүлнэ. Видео, аудио файл татагдсаны дараа iCloud эсвэл Dropbox гэх мэт хадгалах газраа заагаад яг л VLC, Documents зэрэг аппликэйшн дээрх шигээ нээж ажиллуулна.
Татах: Video Downloader Shortcut
Татах: YouTube Ripper Shortcut

VLC

VLC тоглуулагчид өөрт нь файл татагч байхгүй ч гэсэн түүний WiFi Transfer болон медиа сервер хэрэгслүүд гайхамшигтай. Хажууд байрлах цэс дээр дараад Wi-Fi Transfer дээр дарж асаана. Компьютерынхаа iP хаягийг оруулаад дамжуулах файлуудаа сонгоно.
Хэрэв та Plex эсвэл DLNA сервер ашигладаг бол шууд серверээ холбоод үзэх боломжтой.
Татах: VLC (Free)

Streaming аппликэйшнээс татах

Ер нь ямар ч аппликэйшн ашигласан бай ихэнх нэртэй серверүүд оффлайн горимтой болсон. Ихэнх медиа файлыг ингэж татаж авах боломжгүй ч гэсэн зарим ТВ шоу, киног бол боломжтой. Жишээлбэл, Netflix, Amazon Prime Video, Hulu зэрэгт Download товч бий.

Cloud Music Player

iCloud Drive болон Files аппликэйшн

Компьютер дээрээ дуртай дууны цуглуулгаа үүсгэх боломжтой байхад яагаад заавал сар бүр төлбөр төлөн байж Apple Music эсвэл Spotify хэрэглэнэ гэж? Танд Dropbox, Google Drive зэрэг cloud үйлчилгээ ашигла, дуу, хөгжмийн цуглуулгаа стрийминг аппликэйшндээ хуулах боломж бий.
Үүний тулд файлуудаа Dropbox, Google Drive-даа хуулаад iPhone, iPad дээрээ Cloud Music Player суулгана. Тэгээд Cloud Storage бүртгэлээ аппликэйшндээ холбоно. Одоо та заавал төлбөр төлөхгүйгээр дуртай дуу хөгжмөө iPhone, iPad-аараа сонсдог боллоо. Мэдээж та интернетгүй үед ч дуу татах боломжтой. Мөн таны cloud бүртгэл дэх багтаамж бага бол Wi-Fi Transfer ашиглан файлуудаа Cloud Music Player-тээ хуулаарай.

Татах: Cloud Music Player /Төлбөргүй/
Бонус: iCloud Drive болон Files аппликэйшн

Хэрвээ та iCloud Drive –ийн premium эрхтэй бол файлуудаа iCloud Drive руугаа хуулах боломжтой. Ингэснээр Mac дээрх Finder App эсвэл iPhone, iPad дээрх Files app дотор харагдана.
Files аппликэйшнээ нээхэд iCloud Drive хэсэгт таны файлууд байгаа. Дээр нь дараад ачаална, дахиж дарахад тоглуулж эхэлнэ.

]]>
https://tech-news.mn/5576/feed/ 0
YOUTUBE KIDS ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН АПП-ЫН ТАЛААР ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН МЭДВЭЛ ЗОХИХ 7 ЗҮЙЛ https://tech-news.mn/5578/ https://tech-news.mn/5578/#respond Fri, 01 Jul 2022 23:06:15 +0000 https://tech-news.mn/?p=5578 Бага насны хүүхдүүдийн хувьд та YouTube Kids апп-ыг ашиглан тэдний үзэж байсан зүйлийн бүртгэлийг хадгалах боломжтой. Нүүр хуудасны дээд талд байгаа Зөвлөмж болгож буй (Recommended) гэсэн дүрс дээр товшоод баруун тийш шудар. Та тоглуулах товчлууртай, доод талд нь улаан зураас бухий видеонуудыг харах болно. Эдгээр нь таны хүүхдийн үзсэн видеонууд юм. Доод талын зураас нь голдуу хар өнгтэй байдаг нь таны хүүхдийн үзэлгүй алгассан видео юм.

1.ТОХИРГОО ХИЙХ

YouTube Kids aпп-ыг тохируулахын тулд та дараах зүйлийг хийх хэрэгтэй.
– YouTube Kids програмыг татаж аван YouTube дансаа холбох.
– Хүүхдийнхээ нэр, нас, төрсөн огноог оруулах.
– Хүүхдийн насанд тохирсон видеоны төрлөөс сонгон апп-д оруулах, эсвэл өөрөө сонголтыг хийх.
– Хэрэв та контентийг батлахаар шийдсэн бол жишээ болгон хэд хэдэн видеог танд танилцуулах ба зөвшөөрөх эсвэл татгалзах сонголтыг хийж болно. Та цуглуулга, шоу, хөгжим эсвэл танин мэдэхүй, сурган хүмүүжүүлэх төрлүүдийг сонгож болно.
– Сонголтоо хийсний дараа апп-ыг ашиглахад бэлэн болно.

2. АПП-ЫГ АШИГЛАХ

Тохируулга хийсний үндсэн дээр хүүхэд апп-ыг ашиглан аюулгүй видеоны багцыг үзэх боломжтой. YouTube Kids нь аюулгүй видеог сонгохдоо хүн биш алгоритм ашигладаг тул зарим тохиромжгүй видео шүүлтүүрээр нэвтрэх боломжтой гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Хэрэв тохиромжгүй видео гарч ирвэл та баруун дээд цэсийг сонгоод блоклох, цааш мэдээлэх боломжтой. Энэ нь таны хүүхдэд туслахаас гадна YouTube Kids апп-ыг бүхэлд нь сайжруулахад тустай.

3.ЗАР СУРТАЛЧИЛГАА

YouTube Kids дээр ч гэсэн хүүхдүүд зар сурталчилгаа үзэх болно гэдгийг санах нь зүйтэй. Эдгээр нь Ad гэсэн тэмдэглэгээтэй байх бөгөөд өмнө нь сурталчилгааны танилцуулга гардаг. Хоол хүнс ундаа зэрэг бүтээгдэхүүнийг сурталчлахгүй байх YouTube-ийн зар сурталчилгааны бодлогын дагуу сурталчилгаа, сурталчилж байгаа бүтээгдэхүүний төрлийг шалгадаг. Гэсэн хэдий ч видеог зохиогчид тоглоом болон бусад зүйлсийг сурталчлах зорилгоор шууд бичлэгтээ оруулах нь бий.
Ta YouTube Premium-д бүртгүүлснээр үндсэн YouTube-тэй адил YouTube Kids дээрх заруудыг арилгах боломжтой. Энэ нь интернэтгүй офлайн орчинд үзэхэд зориулж видеог татаж авах боломжийн сацуу бусад апп, програм ашиглаж байхдаа цаана нь видео үзэх боломжийг олгодог давуу талтай. Хэрэв та хүүхдүүдээ холын аялалд дагуулж явах бол энэ нь үнэхээр тустай байж болох юм. Телевизийн сурталчилгаа, автобусны зогсоол дээрх зурагт хуудасны адил YouTube Kids-ийн зар сурталчилгаа хэрхэн ажилладаг. яаж хүлээж авах нь зүйтэй талаар хүүхдүүдтэйгээ ярилц. Жишээлбэл, ТВ-ийн сурталчилгаанд гарч буй нэмэлт дуу, дүрс, гэрлийн эффект, хэт дөвийлгөсөн тайлбарын талаар ярилцаж болно. YouTube Kids нь таны хүүхдийн үзэх дадлын талаархи мэдээллийг хэрхэн цуглуулдаг, энэ нь зар сурталчилгаа, видео агуулгатай хэрхэн холбогддогийг ойлгох нь чухал. Видео контент үзэх үед тус апп нь тухайн хүүхэд ямар төхөөрөмжөөс ямар хэлээр, ямар видео үзэж, юуны тухай хайлт хийснийг тэмдэглэж авдаг. Дээрх мэдээллүүд дээр тулгуурлан тохирсон контентийг санал болгоход ашиглагддаг. Хэдий YouTube Kids нь ашиг сонирхолд тулгуурласан сурталчилгаа эсвэл дахин маркетинг хийхийг зөвшөөрдөггүй боловч дээрх хувийн мэдээллийг агуулгад суурилсан зар сурталчилгаанд ашиглаж болно.

4. САЙН КОНТЕНТ СОНГОХ

YouTube Kids дээрх хамгийн давуу чанаруудын нэг бол хүүхдэдээ таалагдсан суваг, видео, видео цуглуулгыг сонгож болдог явдал юм. Энэ нь хүүхэдтэйгээ хамт сууж үзэхийг хүсч буй зүйлийг нь илүү сайн ойлгох сайхан боломж юм. Үзэхийг хүсч байгаа тодорхой сэдэв байна уу? Хүүхэдтэйгээ хамт сууж байгаад тухайн сэдвийн хүрээнд өөр өөр хувилбараар шалган, тэдэнд хамгийн сайн тохирох сувгуудыг сонгоорой.
YouTube Kids апп дээр Хайх функцийг идэвхгүй болгож болдог. Ингэснээр бага насны хүүхдүүд арай ахимаг насныханд зориулсан контент узэхээс сэргийлдэг. Тус апп нь мөн тохиромжгуүй сувгуудын видеог дараа үзэхийг санал болгохоос зайлсхийдэг. Хэрэв та хүүхдийнхээ үзэх видеоны агуулгыг сонгосон бол зөвхөн эдгээр нь л гарч ирнэ. Хэрэв та насны хязгаар тогтоосон бол зөвхөн тухайн насанд тохирсон видеонуудыг санал болгоно.

5. ДЭЛГЭЦИЙН ЦАГИЙН ХЯЗГААРЛАЛТ

Хүүхдийнхээ өдөрт YouTube-ийн видеог үзэх цагийг хэд хэдэн аргаар зохицуулах боломжтой. Хүүхдэдээ ухаалаг гар утас, таблет өгөхөөсөө өмнө YouTube Kids aпп дээр цаг тохируулж болно. Цаг дуусмагц видеог түр зогсоох болно.
Мөн iPhone, iPad төхөөрөмжүүдийн тохиргоо хэсгийн Дэлгэцийн цаг(Screen Time) орж цагийн хязгаар тогтоож болно. Энэ нь хүүхдүүдийн дэлгэцийн өмнө зарцуулж байгаа цаг хугацааг мэдэх боломж олгохоос гадна төхөөрөмжийг хэзээ, хэрхэн ашиглахыг зааж өгдөг. Үүнтэй ижил төстэй хязгаарлалтыг Андройд төхөөрөмж дээр Family Link aпп-ын тохиргоогоор дамжуулан хэрэгжүүлж болно. Circle систем гэх мэт бусад систем эсвэл интернетийн чиглүүлэгч дээр суурилагдсан функцууд нь олон төхөөрөмжид хязгаарлалт тогтоох боломжийг олгодог. Хүүхдүүд өөрсдийн төхөөрөмж дээрх ашиглалтын цаг дуусмагц өөр ухаалаг гар утас, таблет эсвэл ухаалаг телевиз руу явдаг тул олон төхөөрөмж дээр ингэж хязгаарлалт хийх нь тустай.
Бага насны хүүхдүүдийн дэлгэцийн цагийг эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байлгахаар хязгаарлаж байгаатай адил том хүүхдүүдтэй энэ талаар ярилцах хэрэгтэй. Өдөрт дэлгэцийн өмнө зарцуулах цагийн зохистой хэм хэмжээг ярилцан хязгаарлалт дээр тохиролц. Ингэснээр тэд үүнийг цагдах механизм гэхээсээ илүү өөрт нь тустай гэж харах боломжийг олгодог.

6. ХЯЗГААРЛАЛТ

YouTube Kids aпп-ыг ашиглахаас гадна гэр бүлийнхэн чинь YouTube үздэг бусад аргуудад хязгаарлалт тогтоож болно. YouTube ашиглах үед өөрийн аккаунт (данс)-аар нэвтэрч, хэрэглэгчийн профайл руу орж Хязгаарлагдмал горим-ыг асаана. Мөн видеоны хуудасны доод хэсэгт Хязгаарлагдмал горим: Асаалттай-ыг дарж идэвхжүүлж болно. Хөтөч дээр Хязгаарлагдмал горимыг түгжих дээр дарж бусад хэрэглэгч дээрх горимыг унтраахаас сэргийлээрэй.

7.ХАМТДАА ҮЗЭХ

YouTube – ийг эерэг байдлаар ашиглах өөр нэг сайхан арга бол хүүхдэд таалагдах, үр өгөөжтэй байх суваг контентийг хайхад цаг хугацаа зарцуулах явдал юм. Жишээлбэл сард нэг удаа гэр бүлээрээ цугларч, сүүлийн дөрвөн долоо хоногийн хугацаанд өөрт таалагдсан дуртай видеогоо бие биедээ үзүүлэх нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд таатай нөлөө үзүүлнэ. Энэ нь өнгөрсөн хугацаанд таны үзсэн зүйлийн талаар яриа өрнүүлэхээс гадна таалагдсан зүйлээ бусадтай хуваалцах боломжийг олгодог.

]]>
https://tech-news.mn/5578/feed/ 0
iPhone, iPad, macOS дээр ашиглагддаг Safari вэб хөтчийг ухаалгаар ашиглах 5 арга https://tech-news.mn/5178/ https://tech-news.mn/5178/#respond Fri, 08 Apr 2022 05:58:23 +0000 https://tech-news.mn/?p=5178 Safari вэб хөтчийг iPhone, iPad, macOS-ийн анхдагч хувилбар нь Apple компаниас 2003 онд анх гаргасан бөгөөд 2007-2012 онд Windows үйлдлийн систем дээр товч танилцуулсан. Safari вэб хөтөч нь iPhone, iPad-тай хамт алдаршсан бөгөөд одоогоор ойролцоогоор АНУ-ын гар утасны хөтчийн хэрэглээний зах зээлд 54% хувийг эзэлдэг. 

1.SHOW READER

Заримдаа бидний уншиж буй мэдээллийн хажуугаар зар сурталчилгаа гарч ирдэг шүү дээ. Тэгвэл үүнийг харагдахгүй болгоод зөвхөн уншиж байгаа зүйлдээ анхаарал хандуулахыг хүсвэл AA -> Show Reader хэсэг танд хэрэг болно.

                                                 2.ADDRESS BAR

“Хайлтын хэсэг” доор байгааг дээшлүүлэх тохиргоо. Магадгүй таныг санаандгүй өөр сайт руу дарж орохоос сэргийлнэ.

 

                                                3.HIDE TOOLBAR

Энэхүү тохиргоог ашигласнаар та өөр хайлт руу санаандгүй орохгүйгээс гадна зөвхөн уншиж байгаа зүйлдээ төвлөрөхөд хэрэгтэй.

                                                    4.SCREENSHOT

Магадгүй та маш урт нийтлэл уншиж байгаад хэрэгтэй хэсгээ тодруулах шаардлага гарвал үүнийг ашиглаарай. Ингэхийн тулд “түгжих товч болон дуу нэмэх товчоо зэрэг дараад скрийншот хийнгүүт зүүн доод буланд гарч ирэх зурган дээр дарж full page гэсэн хэсэг рүү орно. Тэгээд л хэрэгтэй хэсгээ сонгох боломжтой болно.

                                                 5.DELETE ALL TAPS

Нээж орсон бүх сайтуудаа зэрэг устгахыг хүсвэл баруун доод буланд байгаа давхардсан 2 дөрвөлжин дүрс дээр удаан дараад гарч ирсэн Close all tabs хэсгийг дарна.

 

]]>
https://tech-news.mn/5178/feed/ 0
Instagram оддын дүрд хувирах уу: Stories хийхэд зориулсан шилдэг селфи фильтрүүд https://tech-news.mn/4497/ https://tech-news.mn/4497/#respond Wed, 15 Sep 2021 00:39:17 +0000 https://tech-news.mn/?p=4497 Хөл хорионы үеэр хүмүүс гэртээ бүх цаг хугацаагаа өнгөрөөх болсноор Instagram олон нийтийн сүлжээнд селфи Stories огцом ихэссэнийг анзаарч байна уу? Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд олон хоногийн турш гэртээ сууж залхсан тул нүүрээ будаж, гангалах хүсэл төрөх нь арга ч үгүй биз. Гэхдээ нэгэнт гэрээсээ гарч чадахгүйгээс хойш 15 секундийн бичлэг хийхийн тулд нүүрээ будаж, үсээ янзлахаас залхуу тань хүрээд байвал зүгээр л доорх фильтрүүдэд анхаарлаа хандуулаарай.

Ердөө ганц товчлуур дараад л өө сэвээ далдалж, давуу талуудаа тодотгох боломжтой Instagram фильтрүүд нь хүмүүсийн өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулж, эрүүл хандлагыг үгүй хийж байна гэсэн шүүмжлэлд өртсөөр байгаа ч дэлхий даяар олон сая хүн дурлан ашигласаар л байна. Ямартаа ч зугаагаа гаргах зорилгоор туршаад үзэхэд гэмгүй ч өөрийгөө байгаагаар нь хайрлаж, фильтрт хэт автахгүй байх нь чухал юм шүү.

Angels and Clouds by @pomelofashion

Сэргэн мандалтын үеийн уран зургууд, эргэн тойронд хөвөх үүлнүүд, гялалзсан гэрлүүд гээд энэхүү фильтр нь хормын зуур таны селфиг урлагийн бүтээл болгон хувиргана. Мөн таны царайны өө сэвийг далдалж, арьсны өнгийг нэгэн жигд болгож өгнө. Та төрөл бүрийн өхөөрдөм сахиусан тэнгэрүүдээс сонголтоо хийж, сонирхолтой Stories хийгээрэй.

Rare by @kendramishell

Олон сая дагагчтай TikTok эсвэл Instagram-ын халуухан охидын дүрд хувирахад төгс тохирно. Тухайлбал энэхүү фильтрийн тусламжтай дээш өргөгдсөн хөмсөг, өө сэвгүй арьс, ягаахан хацар, бомбогор уруултай болж, бүр нүдний өнгөө ч өөрчлөх боломжтой. Сошиал одын төрх бүрдүүлэхэд ийм л амархан.

Girl Crush by @sunniesface

Sunnies Face косметикийн брэндийн зохион бүтээсэн фильтр. Хэрвээ та дээрх Rare фильтрээс арай илүү байгалийн, энгийн төрх бүрдүүлэхийг хүсвэл анхаарлаа хандуулаарай. Учир нь тус фильтр нь танигдахын аргагүй өөрчилж, огт өөр хүн болгохгүйгээр бага зэрэг арьсыг тань толийлгож, уруул болон хацарт тань бага зэрэг улаан туяа оруулна. Үр дүнд нь таны нойр солигдсоноос үүссэн ядаргаанд орсон төрх ор мөргүй арилж, ханатлаа унтаж сэрээд хөнгөн будалт хийсэн мэт харагдана.

Cute baby face by @sasha_soul_art

Кайли болон Кендалл Женнер, Белла Хадид гээд уг филтрийг туршиж үзээгүй алдартан бараг үгүй биз ээ. Арьсны өө сэвийг дарж, бага зэрэг наранд борлосон мэт эффект үүсгэж, нүдийг томруулж, сормуусыг уртасгаж, жижиг гялалзсан чимэглэлүүд нэмж яг л үлгэрийн мэт өхөөрдөм төрхийг бий болгоно. Гэхдээ зарим хэрэглэгчид энэхүү фильтерт хэт донтож байгаа тул хяналтаа алдахгүй байхыг зөвлөе!

Clouds by @pablozwrong

Clouds фильтрийг ашиглан үүлэн дунд хөвж, мөрөөдөмтгий нэгэн болохоо дагагч нартаа харуулаарай. Мэдээж хэрэг нэгэн жигд өнгөтэй гэрэлтсэн арьс, хацар болон уруулын ягаан туяа оруулдаг эффекттэй тул бүр ч романтик дүр төрхтэй болгоно.

]]>
https://tech-news.mn/4497/feed/ 0
Хүмүүсийг meme зургийн сонирхлоор нь нийлүүлдэг болзооны шинэ апплекейшн https://tech-news.mn/4486/ https://tech-news.mn/4486/#respond Wed, 15 Sep 2021 00:05:43 +0000 https://tech-news.mn/?p=4486 Аппликейшнээр дамжуулан хосоо олох нь дэлхий даяар дижитал амьдралын хэв маяг руу шилжиж байгаа энэ үед энгийн үзэгдэл болсон.

Тэгвэл бидний мэдэх Tinder, Bumble гэх мэт болзооны аппликейшнүүдээс тэс өөр аргаар хүмүүсийг хооронд нь зуучилдаг Schmooze нэртэй апплекейшн гарчээ. Тодруулбал, Schmooze-ын хэрэглэгчид хүмүүсийн зургуудаас биш таалагдсан meme-үүдээс нь сонгох бөгөөд тус апп нь болзоход тохиромжтой хосуудыг ижил meme зургийн сонирхлоор нь нийлүүлдэг байна.

Энэхүү тавцангийн үүсгэн байгуулагч Видя Мадхаван Schmooze-г боловсруулахдаа болзооны апплекейшныг ихээр ашиглаж буй шинэ мянганы залуучууд буюу Z үеийнхний сонирхлыг харгалзан үзсэн гэдгээ онцолсон юм.

Одоогийн байдлаар тус аппыг АНУ-д 10,000 удаа татан авч 90,000 гаруй хүмүүсийг хооронд нь холбосон байна. Түүнчлэн Schmooze нь Цахиурын Хөндийн Ulu Ventures фирмээс 270,000 ам.долларын хөрөнгө оруулалтыг татаж апплекейшныг илүү боловсронгуй болгох ажлыг эхлүүлжээ.

Эх Сурвалж: бюро.мн

]]>
https://tech-news.mn/4486/feed/ 0
Гоёмсог Инстаграм Стори хийх шилдэг 6 апплекейшн https://tech-news.mn/4493/ https://tech-news.mn/4493/#respond Sat, 11 Sep 2021 18:09:07 +0000 https://tech-news.mn/?p=4493 Instagram олон нийтийн сүлжээнд өдөр тутмынхаа амьдралаас хуваалцах хамгийн шилдэг арга бол Stories гэдэгтэй санал нийлж байна уу? Ердөө 15 секунд үргэлжилж, 24 цагийн дараа устдаг энэхүү форматыг өдөрт 500 сая хүн ашигладаг гэсэн судалгаа бий. Тэгвэл Instagram Stories-ийг илүү сонирхолтой бас үзэмжтэй болгох шилдэг аппуудыг танилцуулж байна.

Snow

Өхөөрдөм амьтдын дүрстэй фильтрүүд, ретро эффектүүд, сонирхолтой стикерүүд гээд энд таны хайж байгаа бүх зүйл бий!

InShot

Хэрэв та видео бичлэг хийж, бүтээлээ засаж янзлах дуртай бол танд уг апп гарцаагүй таалагдана. Бичлэгүүдээ хүссэнээрээ эвлүүлж, эффект оруулж, өөрийгөө жинхэнэ мэргэжилтэн шиг мэдрээрэй. Гэхдээ бичлэгээ хийж эхлэхээс өмнө Stories хэсэгт тохирох хэмжээг сонгохоо мартав аа!

PolyCam

Полароид гэрэл зураг шиг ретро эффекттэй фильтрүүд таны Stories-ийг улам бүр бүтээлч харагдуулна.

KiraKira+

Үнэт эдлэл, шилэн аяга, даашинз гээд бүх эд зүйлсэд нүд гялбам туяа нэмэх энэхүү аппыг ашиглан гялалзсан ертөнц бүтээгээрэй!

VHS Camcorder

Та тус аппыг ашиглан видеондоо дээр үеийн хуурцагны эффект оруулж болно. Бүдэг өнгөнүүд, дэлгэц дээр жирэлзэн харагдах зурааснууд, тэр ч бүү хэл дэлгэцийн доор байрлах огноо зэрэг нь таныг 1980-аад онд аваачина.

Neony

Неон өнгө зөвхөн загварын салбарт төдийгүй технологийн ертөнцөд тренд болж байна. Энэхүү аппын тусламжтай та зургууддаа янз бүрийн неон өнгөтэй текст нэмэх боломжтой.

Эх Сурвалж: бюро.мн

]]>
https://tech-news.mn/4493/feed/ 0
Зурхайд итгэдэггүй хүмүүсийг ч гайхшруулах 5 шилдэг зурхайн апплекейшн https://tech-news.mn/4495/ https://tech-news.mn/4495/#respond Sat, 11 Sep 2021 09:46:10 +0000 https://tech-news.mn/?p=4495 Хайр дурлалын харилцаа, хосуудын хоорондын нийцэл, хувь хүний зан төлөв болон өдөр тутмын амьдралд тохиох үйл явдлуудыг үнэн зөв, нарийн детальтай харуулдаг шилдэг зурхайн аппуудыг танилцуулж байна.

The Pattern

Хэрэв та өөрийгөө болон хайртай хүнээ илүү гүн гүнзгий ойлгож, сайн ба муу талуудаа маш дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл The Pattern нэртэй аппыг анхааралдаа аваарай. Энэхүү апп нь хувь хүний зан араншин, хайр дурлалын харилцаа зэргийг маш нарийн детальтай, бас байж болох хамгийн үнэн зөвөөр гаргаж өгдөг бөгөөд та өөрийгөө болон хайртыгаа бүрэн дүүрэн мэдэж авахыг хүсвэл ердөө төрсөн он, сар, өдөр, цаг болон төрсөн газраа бүртгүүлэхэд л хангалттай. Сонирхуулахад The Pattern aппыг дэлхийн олон мянган хүн төдийгүй Холливүүдийн жүжигчин Ченнинг Татум ч хүртэл хэрэглэдэг.

Co-Star

Хиймэл оюун ухаан дээр суурилсан энэхүү зурхайн апп нь NASA болон мэргэжлийн одон орон судлаачдын мэдээллийн сан дээр тулгуурлан зурхайн зурлагыг боловсруулдгаараа онцлогтой. Хэрэглэгч өөрийн төрсөн он сар өдрөө бүртгүүлснээр од эрхсийн хөдөлгөөн амьдралд нь хэрхэн нөлөөлөхийг таамаглахын зэрэгцээ өдөр тутмын зурхайгаа унших боломжтой. Заримдаа тус апп нь Аз жаргал мэдрүүлэх шинэ боломжоос бүү татгалз зэрэг маш эерэг зөвлөгөөнүүдийг өгдөг бол хааяа Танд өөрийн гэсэн хувийн амьдрал байхгүй болохоор та бусад хүмүүсийн талаар ярих дуртай гэх зэрэг маш бүдүүлэг (бас шударга) зүйлсийг хэлдэг. Хэрэв хүсвэл бусад хүмүүсийн мэдээллийг бүртгүүлж, тэдний зурхайг давхар уншин, ордуудын зохицол, нийцлийг олж мэдэж болно.

Chaturanga Astrology Horoscope

Хүссэн үедээ халааснаасаа гарган ирэн ярилцаж болдог хувийн зурхайчтай байвал ямар вэ? Үүний тулд Chaturanga Astrology Horoscope аппыг ухаалаг утсандаа суулгахад л болно. Дараа нь төрсөн он, сар, өдөр, төрсөн газраа бичин бүртгүүлэх бөгөөд Би шинэ хот руу нүүх хэрэгтэй юу?, Яагаад хэн ч намайг хайрлахгүй байна вэ? гэх зэрэг хайр дурлал, мөнгө, карьер эсвэл өөр хүссэн зүйлээ асууж болно. Таны асуусан асуултад Энэтхэг эсвэл Ведик зурхайн зурлага дээр тулгуурлан хариулт өгнө.

Astrostyle

The Astro Twins буюу Бейонсе, Sting зэрэг дэлхийн хэмжээний ододтой ажиллаж байсан алдартнуудын зурхайчдын боловсруулсан апп. Өдөр тутмын зурхайгаа авахын зэрэгцээ өөрийнхөө зурхайн зурлагыг найз залуу, краш, экс-ийнхээ хайр дурлалын зурхайтай харьцуулан, таарч тохирох үгүйгээ шийдээрэй.

The DailyHoroscope

Өглөө аяга халуун кофе уух зуураа өдөр тутмынхаа зурхайг уншиж заншсан бол энэ апп танд таалагдана. Та энэхүү аппыг суулгаснаар өдөр, долоо хоног, сарынхаа зурхайг олж мэдэхээс гадна Хятад, Друид зэрэг олон төрлийн зурхайг унших боломжтой. Хамгийн гол нь тус аппыг ашиглахад маш хялбар байх болно.

Эх Сурвалж: бюро.мн

]]>
https://tech-news.mn/4495/feed/ 0
Бодлоо цэгцэлж амар тайван амьдрахад туслах 5 апплекейшн https://tech-news.mn/4509/ https://tech-news.mn/4509/#respond Sat, 11 Sep 2021 03:08:15 +0000 https://tech-news.mn/?p=4509 Та шийдэмгий бус хүн үү? Та ухаалаг утастайгаа эрүүл бус харилцаатай юу? Стрессээр дүүрэн энэ ертөнцөд өмнөө тавьсан зорилгодоо эргэлзэж байна уу? Та нэгэнт ухаалаг утаснаасаа ангижирч чадахгүй бол ядаж л нойр, сэтгэл санааны байдал, сэтгэл зүйн эрүүл мэндэд тань эерэг нөлөө үзүүлэх аппуудыг суулган ашиглаад үзээрэй. Ингээд бид бодлоо цэгцэлж, тархиа цэвэрлэж илүү ухамсартай амьдрахад туслах апплекейшнуудыг цуглууллаа.

Экзистенциал хямралд зориулсан шилдэг апплекейшн

Happy Not Perfect

Би юу хийж байна вэ? Хаашаа явж байна вэ? Би хэн бэ? Бүхнийг ухамсарлахад туслах энэхүү аппыг Их Британийн хөтлөгч, аксесуарын дизайнер Поппи Жейми бүтээсэн юм. Апп дотор өөрийгөө ойлгоход туслах олон янзын сонирхолтой дасгалууд байгаа. Жишээ нь тантай яг ижил нөхцөл байдалд орсон найздаа ямар зөвлөгөө өгөх вэ? гэх зэрэг бусдыг ойлгох чадварыг сайжруулах асуултуудад хариулж болно.

Шахуу хуваарьтай хүмүүст зориулсан шилдэг апплекейшн

Buddo

Орос хэлтэй хүмүүст зориулсан бясалгалын апп. Buddo апп дотор үндсэн суурь, стресс, харилцаа, түгшүүр, нойр, аз жаргал, төвлөрөл гэсэн долоон төрлийн сэдэвчилсэн курс бий. Курс бүрийг шат дараалалтайгаар судлах боломжтой бөгөөд эхлээд үндсэн сэдвийг судлах шаардлагатай. Курсуудыг шат дараалалтайгаар суралцах явцдаа аар саар зүйлд бухимдахгүй байж, амьдралыг ухамсарлаж, төвлөрч, стрессээ удирдаж, тайвширч, тайван унтаж сурна. Бясалгах хугацаагаа өөрөө тохируулах боломжтой тул ажлын шахуу хуваарьтай уялдуулахад хялбар байх болно.

Хэт завгүй ажилладаг хүмүүст зориулсан шилдэг апплекейшн

Buddhify

Өдөр тутмынхаа амьдралд суулгаж өгөх хэрэгтэй бас нэгэн апп. Ачаалалтай ажлын завсраар таныг тайвшруулж, сэтгэл санааг амраах олон төрлийн бясалгалуудтай тул орчин үеийн завгүй амьдралын хэв маягт хамгийн тохиромжтой.

Тайвшралыг олоход зориулсан шилдэг апплекейшн

Colorfy

Зураг зурж, будах нь бясалгалын нэг хэлбэрт тооцогдоод удаж байгаа билээ. Тийм ч учраас зураг зурж, буддаг ном будах нь зөвхөн хүүхдүүдийн хийх дуртай зүйл бус томчуудын хувьд стресс, асуудлуудаа мартаж, завсарлага авах бас нэгэн таашаал болжээ. Colorfy апп нь зургийн хичээлийг цааснаас дижитал ертөнц рүү шилжүүлсэн бөгөөд энд та геометрийн хэлбэр дүрсүүд, бэлэн зургуудыг будаж, эсвэл бүр өөрийн гэсэн бүтээл туурвиж, хэдэн цаг ертөнцөөс тасарч болно.

Бодлоо цэгцэлж, ухамсартай амьдрахад зориулсан шилдэг апплекейшн

Mindfulness Coach

Жижиг зүйлсэд анхаарлаа хандуулж, хором мөч бүрийг мэдэрч, үйл явдал бүрийн зөв бурууг шүүхгүй байх нь ухамсартай амьдрах бас нэгэн хэлбэр юм. Эдгээр зүйлсийг суралцсанаар түгшүүрээс зайлсхийж, стрессийг багасгаж, бүр архаг өвдөлтийг ч намдаах чадвартай болдог. Тус аппыг анх цагаан хоолтнуудад зориулан бүтээсэн ч ухамсартай амьдрахыг хүссэн хүн бүр ашиглаж болно. Энд та ухамсартай амьдралын талаарх гол асуултуудын хариуг авч, тогтмол шинэчлэгддэг дасгалуудыг хийж, өөрийнхөө гаргасан амжилтыг хянах боломжтой.

Эх сурвалж: Бюро.мн

]]>
https://tech-news.mn/4509/feed/ 0
Ажлаа төлөвлөхөд туслах шилдэг дижитал тэмдэглэлийн дэвтрүүд https://tech-news.mn/4491/ https://tech-news.mn/4491/#respond Thu, 09 Sep 2021 07:40:28 +0000 https://tech-news.mn/?p=4491 Хийхээр төлөвлөсөн бүх ажлуудаа болон бүтээлч санаануудаа буулгах тэмдэглэлийн дэвтэр бүхий апплекейшнуудыг татаад аваарай.

Any.do

Хийх ажлуудын жагсаалт, сануулга, календарийг нэгтгэсэн энэхүү апплекейшн нь бүхнийг шинээр эхлэх гэж байгаа хүмүүст таалагдана гэдэгт итгэлтэй байна. Ажлын уулзалтуудаа товлож, чухал зүйлсээ тэмдэглэж, хүнсний дэлгүүрт шоппинг жагсаалтаа харах гээд нэгэн зэрэг олон үйлдэл хийх боломжтой.

Clear Todos

Энгийн атлаа үр дүнтэй аргаар тэмдэглэл хөтлөхийг хүсдэг хүмүүст тохиромжтой. Энэхүү апп нь төлөвлөгөөнүүдийг тань олон янзын өнгөд хуваан маш ойлгомжтой байдлаар харуулж, амьдралыг тань илүү цэгцтэй, тодорхой болгож өгнө.

Fantastical

Apple компанийн 2020 оны шилдэг аппууд жагсаалтад багтсан уг апп нь төслүүдээ удирдаж, янз бүрийн цагийн бүсэд уулзалт арга хэмжээнүүдээ төлөвлөхөд тусална. Мөн Zoom, Google, Skype болон бусад олон апптай холбогдон амархан онлайн хуралдаа оролцох боломжийг нээж өгөхөөс гадна 10 хоногийн урьдчилсан цаг агаарын байдлыг танилцуулна. Ерөнхийдөө энд үр бүтээлтэй амьдрахад хэрэгцээтэй бүхий л зүйлс бий.

Pocket Lists

Ажил төлөвлөж, хуваарь гаргахаас гадна унших хэрэгтэй ном, үзэх ёстой кино гээд чөлөөт цагийг тань зөв хуваарилж, мөн өөртөө цаг зав гаргах Зэн чеклист санал болгоно. Үүнээс гадна та гэр бүл, хамтран ажиллагчидтайгаа хийх ёстой ажлынхаа жагсаалтыг хуваалцаж болно.

Planner Pro

Төлөвлөгөөгөө өдөр, сар, жилээр нь гаргахыг хүсвэл уг аппыг татаж аваарай. Энэхүү апп нь ажлын хуваарь гаргахаас гадна тэмдэглэл хийж, зураг зурж, ер нь яг л таны ухаалаг утсанд багтсан цаасан тэмдэглэлийн дэвтрээс өөрцгүй.

]]>
https://tech-news.mn/4491/feed/ 0
Хэрэгцээт файлуудаа хадгалах, шейрлэх, файл дээрээ хамтарч ажиллах боломжтой Dropbox-г хэрэглээрэй https://tech-news.mn/4266/ https://tech-news.mn/4266/#respond Tue, 24 Aug 2021 00:38:47 +0000 https://tech-news.mn/?p=4266 Хэрэгцээтэй файлаа флаш руу хуулж, мейлрүүгээ илгээж эсвэл санамсаргүй устгачихвий гэж айдаст автаж, олон газар хуулж явхаас залхаж байна уу? Тэгвэл энэхүү асуудлыг шийдэж чадах dropbox-ыг танилцуулж байна. Dropbox бол бидний өмнө зөвлөгөөндөө дурдаж байсан клоуд технологийн том жишээ

Dropbox гэж юу вэ?

Dropbox-ыг ихэнхи тохиолдолд, файл хадгалах, шейрлэх болон аливаа нэг файл дээр хамтарч ажиллах зэрэгт хэрэглэдэг, клоуд хадгалалтын үйлчилгээ юм. Dropbox-ын програм нь Windows, Macintosh болон Linux үйлдлийн системүүд дээр мөн, iPhone, iPad, Android болон BlackBerry-ийн төхөөрөмжүүд дээр ажилладаг.

Dropbox нь хоёр үйлчилгээг санал болгодог.

1: Энгийн гишүүний үйлчилгээ. Энэхүү үйлчилгээ нь 2GB-ын хэмжээг гишүүн бүртээ үнэгүй санал болгох бөгөөд 100GB хүртэлх хэмжээг төлбөртэйгээр санал болгодог. Та гишүүн болсныхоо дараа, Dropbox-ын 2GB-ын эрхээ 25GB хүртэл ихэсгэж, ашиглах боломж мөн олддог.

2: Dropbox for Teams төлбөрт үйлчилгээ. Тухайн үйлчилгээ нь 350GB хүртэлх хэмжээг санал болгох бөгөөд тухайн хэрэглэгчийн өгөгдөл нь Amazon-ий Simple Storage Service (S3)-т хадгалагдаж, тухайн хэрэглэгчийн файл нь Secure Sockets Layer (SSL) болон Advanced Encryption System (AES) 256-битийн мэдээлэл нууцлалаар хамгаалагддаг.

Dropbox-д хэрхэн гишүүн болох вэ?

Dropbox-д гишүүн болох нь тун амархан. Та www.dropbox.com-руу орж, шинээр гишүүн болон бүртгүүлэхэд л хангалттай. Мөн танд илүү боломжийг олгох dropbox.exe-г компьютертаа суулгаарай.

Програм суулгаж, гишүүн болсоны дараа, Dropbox-ын фолдер нь хэрэглэгчийн бусад фолдеруудын адил харагдах бөгөөд хэрэглэгч нь тухайн фолдертоо шинэ файл нэмж, устгаж, шинэ фолдер үүсгэж, тухайн фолдероо шейрлэх зэрэг олон боломжтой болно.

Dropbox-ын давуу талууд:

Backup буюу файлаа нөөцлөх:

Хэрэгцээтэй файлаа устчихвий гэж санаа зовдог бол dropbox-руу хуулахад л хангалттай. Мөн таны dropbox-доо устгасан файл ч хадгалагдсан хэвээр байх бөгөөд дахин сэргээж авах боломжтой.

Хандахад хялбар:

Хэрэгтэй файл руугаа интернеттэй байхад, та хаанаас л бол хаанаас хандаж болно. Мөн Dropbox-ын файл хадгалагдаж буй компьютер дээрээ ажиллаж чадсангүй гэж санаа зовох хэрэггүй, тухайн хавтсанд байгаа бүх файл, таны интернет орчин дахь dropbox-т ч мөн байх болно. Хэрэгцээтэй файлаа татаж авч, засаж, өөрчилж болох бөгөөд хийсэн өөрчлөлт нь, өөр газар байрлаж буй бусад файлуудад ч мөн адил хадгалагдана.


Шейрлэх:

Нэг файлаас эхлээд фолдероор нь танд файлаа шейрлэх боломжийг олгоно. Тухайн фолдероо нэг шейрлэсэн байхад, линк нь өөрчлөгддөггүй тул, тухайн фолдер болон файлдаа нэмэлт ямар ч засвар, өөрчлөлтийг оруулж болно. Таны шейрлэсэн файлыг dropbox-ийн хэрэглэгч биш хүн ч татаж авах боломжтой. Мөн dropbox-т шейрлэх файл нь зохиогчийн эрхийг зөрчөөгүй байх хэрэгтэй шүү.

Зургийн цомог:

Онлайнаар зургийн цомог үүсгэхэд мөн ашиглаж болно. Зургаа найдвартай газар хадгалах мөн найз нөхөд, гэр бүлийхэндээ үзүүлэх гэх мэт олон давуу талаар ашиглаж болдог.

Хэмжээгээ ихэсгэх боломж:

Анх бүртгүүлж гишүүн болоод 2GB-ийн эрх авдаг ч, ямар ч төлбөргүйгээр, энэхүү эрхээ 25GB хүртэл өсгөх боломжтой. Facebook, Twitter-ээ холбоход 250MB, Twitter-т дагахад 250MB, найзаа урьж Dropbox-ын гишүүн болгоход 500MB гээд олон урамшууллыг танд өгөх болно.

]]>
https://tech-news.mn/4266/feed/ 0