Програм хангамж

Javascript нь орчин үеийн вэбсайтуудад тодорхой хэмжээгээр ашигладаг кодлох хэл юм

Javascript нь орчин үеийн вэбсайтуудад тодорхой хэмжээгээр ашигладаг кодлох хэл юм. Энэ нь үндсэн вэб технологийн нэг бөгөөд HTML ба CSS нь үлдсэн хэсэг нь гэж ойлгож болно.

Вэб дизайнеруудын цаг ямагт хүсч ирсэн вэб хуудсаа хэрэглэгчиддээ уялдаа холбоотой байлгах хүсэл эрмэлзлэлийг хөгжүүлэхэд HTML нь хангалтгүй ядмаг байсан. Энэ үед Netscape нь браузерийг удирдах болон flash оруулах вэб хуудсыг интерактив чанартай болгох үүднээс JavaScript програмчлалын хэлийг боловсруулсан байна. JavaScript код нь HTML дотор <script> гэсэн коммандаар (хаалт комманд) хаагдсан байдаг бөгөөд энэ хаалтаар нь вэб браузер уг блок кодыг цонхонд үзүүлэх биш ажиллуулах ёстой болохыг ялгаж танина.

Ихэвчлэн энэ блок нь HTML- н <head> гэсэн хэсэгт бичигдсэн байдаг.

JavaScript нь вэб зохиогч болон программистуудад зориулагдсан интерактив чанартай гүнзгий шатны хэл юм. 

  • Энэ нь судлах зүйлд тулгуурласан хэл бөгөөд бусад хэл болох Java болон C++ үндсэн шинж чанарыг агуулсан байдаг.
  • Энэ нь вэбсайтын төрхийг бий болгодог HTML ба CSS-ээс ялгаатай нь нарийн төвөгтэй логик, үйлдлүүдийг хийх чадвартай жинхэнэ скрипт хэл юм.

Java нь технологийн хувьд JavaScript-тай төсөөтэй. Гэсэн хэдий ч тэдгээрийн хооронд ялгаа бий.

JavaScript-ээс ялгаатай нь Java программ нь вэб хуудас дотор шууд холболт хийх боломжгүй байдаг. Үүнд HTML болон бусад браузерээр таниулсан обьектуудад client side хувилбар байдаггүй. Java хэлний бүтэц болон syntax нь JavaScript-тай маш ойролцоо холбоотой зохиогдсон байдаг.

Сүүлийн үед Javascript нь зөвхөн нүүрэн тал буюу frontend (жишээ нь, хөтөч дээр) хөгжихөд төдийгүй арын хэсэгт буюу backend (жишээ нь серверийн тал дээр) үйл ажиллагаа явуулдаг хамгийн түгээмэл хэлүүдийн нэг болжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!