Хэрэглээний програм

ADOBE PHOTOSHOP ПРОГРАМ болон ҮНДСЭН ЦЭСНҮҮДИЙН ТУХАЙ

Adobe Photoshop програм нь зургийн файлтай ажилладаг бөгөөд фото болон төрөл бүрийн зургийг засварлах, зураг эвлүүлэн зохиомжлох, зураг зурахад зориулагдсан програм юм. Мөн хэвлэлийн эх бэлтгэхэд өргөн ашиглана. Сонин сэтгүүл хаяг, реклам, танилцуулга, сав баглаа боодолд ашиглагдах зураг, текст зэргийг өвөрмөц зохиомжлон хийж болно.Энэхүү програмыг сайтар эзэмшсэнээр бүхий л амьдралынхаа турш ганц ч зураг зурж үзээгүй хүн өөрийнхөө уран сайхны торгон мэдрэмжээрээ өөрийн бодлыг маш гайхалтайгаар бодит дүрслэл болгон хэрэгжүүлэхэд хамгийн сайн туслагч нь болж чадна.

Тус програм дээр *.psd, *.jpg, *.eps, *.bmp, *.tif гэх мэт маш олон төрлийн зурагтай ажиллах боломжтой бөгөөд зурсан зурсан зургаа өөр өөр өргөтгөлтэйгөөр (төрөлтэй) файл болгон хадгалах боломжтой бөгөөд төрлөөс хамааран янз бүрийн шинж чанартай байдаг.

Adobe Photoshop програм дээр шинээр зураг зурахаас илүү бэлэн зургийн файлууд дээр (хуучин зураг) боловсруулалт хийх нь илүү тохиромжтой. Та боловсруулах гэж байгаа файлаа (зургаа) ямар нэг байдлаар компьютертээ оруулаад хадгалсан байх ёстой. Растерын график файлын форматууд нь цэгүүдээс бүрдэнэ.
Photoshop програмын үндсэн файлын формат
  • ВМР файл (*, bmp) windows үйлдлийн системийн янз бүрийн програмууд дээр хэрэглэх боломжтой ба Layer, Path, Channel… зэргийг үгүйсгэнэ.
  • JPEG файл (*,jpg) windows үйлдлийн системийн янз бүрийн програмууд дээр хэрэглэх боломтой ба хэмжээ нь
  • TIFF файл(*.tif) хэвлэлд нэлээд өргөн багасаж хадгалагдана. dpi өндөр Layer, Path, Channel … зэргийг үгүйсгэнэ.хэрэглэх ба Photoshop програмын үүсгэсэн Path
  • GIF файл (*.gif) интернэтэд өргөн хэрэглэдэг. Хөдөлгөөнтэй файл болж хадгалагдана.
  • EPS файл (*. eps) растер ба вектор графикт алинд нь ч шилждэг формат

ЗУРАГТАЙ АЖИЛЛАХ ПРОГРАМЫН ЦЭСҮҮД

Уг програм нь дараах цэсүүдтэй. Үүнд:

  1. File – Уг цэсэнд тухай файлтай ажиллахад зориулагдсан командууд багтдаг.
  2. Edit – Уг цэсэнд тухайн объект дээр хийж болох үйлдлүүдийг удирдах командууд багтдаг. Жишээ нь үйлдэл буцах, объект хуулах гэх мэт.
  3. Layer – Давхрагатай ажиллах.
  4. Select – Сонгож тэмдэглэх командуудыг агуулсан цэс.
  5. Filter – Шүүлтүүр
  6. View – Цэсэнд харагдах байдлыг удирдах командууд багтдаг.
  7. Window – Цэсэнд цонхтой ажиллах болон цонхыг удирдах командууд багтдаг.
  8. Help – Цэсэнд тусламжийн командууд багтдаг.

FILE ЦЭСНИЙ КОМАНДУУД

  1. New – Шинээр файл үүсгэх
  2. Open – Хадгалсан зургаа нээх
  3. Browse – Өмнөх командтай ерөнхийдөө ижил үүрэг гүйцэтгэнэ
  4. Open as – Засвар хийж хадгалсан зургаа нээх
  5. Open Recent – Хамгийн сүүлд ажиллаж байсан файлуудыг нээх
  6. Edit in ImageReady – ImageReady програмыг ажиллуулах
  7. Close – Тухайн ажиллаж байгаа файлыг хаах
  8. Close All – Ажиллаж байгаа бүх файлыг хаах
  9. Save – Хадгалах
  10. Save as – Өөрчлөлт хийж хадгалах
  11. Save for Web – Вэбд байрлуулахад тохиромжтой хэлбэрээр хадгалах
  12. Revert – Сүүлд хадгалсан хэлбэрээ сэргээх
  13. Place – Гаднаас зураг текст оруулах
  14. Import – Гаднаас зураг оруулах жишээ нь скайнераас
  15. Export – Зургаа экспортлох
  16. Automate – Автоматаар тодорхойлолт хийх
  17. File info – Файлын мэдээлэл
  18. Page Setup… – Хуудасны тохиргоо
  19. Print with Preview… – Хэвлэхийн өмнө тохируулах
  20. Print… – Хэвлэх
  21. Print One Copy – Хэвлэх
  22. Exit – Програмаас гарах

EDIT ЦЭСНИЙ КОМАНДУУД

  1. Undo Paste – Сүүлд хийсэн нэг үйлдлийг буцаах
  2. Step Forward – Буцсан үйлдлүүдийг буцаах
  3. Step Backward – Хийсэн үйлдлүүдийг буцаах
  4. Cut – Тасдах, зөөх
  5. Copy – Хуулах
  6. Copy merged – Нэгтгэж хуулах
  7. Paste – Буулгах
  8. Paste into – Дотор нь буулгах
  9. Clear – Устгах
  10. Fill – Обьектийн дүүргэх хэлбэрийг сонгож будах
  11. Stroke – Шугамны хэлбэр сонгож будах
  12. Free Transform – Дурын өнцгөөр эргүүлэх
  13. Transform – Тогтоосон өнцгөөр эргүүлэх
  14. Purge – Түр санах ойд байгаа хэсгийг харах

IMAGE ЦЭСНИЙ КОМАНДУУД

  1. Mode – Өнгөний орчин өөрчлөх
  2. Adjust – Өнгийг өөрчлөж тогтоох
  3. Duplicate – Хуулбар үүсгэх
  4. Apply Image – Зурагтай ажиллах
  5. Calculations – Зурагт тооцоо хийх
  6. Image Size – Зургийн хэмжээ
  7. Canvas Size – Дэвсгэрийн хэмжээг хаанаас авахыг заах
  8. Crop – Зургийг тайрах
  9. Rotate Convas – Зургийг эргүүлэх

LAYER ЦЭСНИЙ КОМАНДУУД

  1. New – Шинээр давхарга үүсгэх
  2. Duplicate Layer… – Хуулбар давхарга үүсгэх
  3. Delete – Сонгосон давхарга устгах
  4. Layer Properties… – Тохиргоо
  5. Layer Style – Давхаргад загвар өгөх
  6. New Fill Layer – Шинэ давхарга үүсгэж будаж тэмдэглэх
  7. New Adjustment Layer – Өөрчлөх, өнгөний тохиргоо
  8. Add Vector Mask – Давхаргын маск хийх
  9. Enable Vector Mask – Давхаргын маск харах
  10. Merge Layers – Бүх давхаргыг нэгтгэх
  11. Merge Visible – Харагдаж байгаа давхаргыг нэгтгэх
  12. Flatten Image – Зураг, давхаргыг нэгтгэх

SELECT ЦЭСНИЙ КОМАНДУУД

  1. All – Зургийг бүхэлд нь идвэхжүүлэх
  2. Deselect – Идэвхжүүлэх үйлдлийг хорих
  3. Reselect – Хорьсон үйлдлийг буцааж идэвхжүүлэх
  4. Inverse – Идэвхжүүлсэн хэсгээс бусад хэсгийг идэвхжүүлэх
  5. Color Range – Өнгө сонгож идэвхжүүлэх
  6. Feather – Сонгосон хэсгийн захаас уусгаж идэвхжүүлэх
  7. Modify – Сонгох тохиргоо жишээ нь хүрээ гэх мэт
  8. Grow – Идэвхжүүлэх
  9. Transform Selection – идэвхжүүлсэн хэсгийн хэмжээг өөрчлөх, эргүүлэх
  10. Load Selection – Идэвхжүүлж хадгалсан хэсгээ сонгох
  11. Save Selection – Идэвхжүүлсэн хэсгээ хадгалах

FILTER ЦЭСНИЙ КОМАНДУУД

  1. Filter Gallery… – Филтерүүдийн сан
  2. Liquify… – Зургийг маш сонирхолтой болгож филтердэнэ
  3. Artistic – Уран зураг
  4. Blur – Бүдгэрүүлэх
  5. Brush Strokes – Багсаар зурсан мэт
  6. Distort – Зураг эвдэх
  7. Render – Гэрэл оруулах
  8. Sharpen – Хүрээг хурц өнгөөр харуулан
  9. Texture – Шигтгэмэл зураг
  10. Other – Бусад өөрчлөлтүүд

VIEW ЦЭСНИЙ КОМАНДУУД

  1. Proof Setup – Өнгөний горим тохируулж харах
  2. Zoom in – Томруулах
  3. Zoom out – Багасгах
  4. Fit on Screen – Хуудасны хэмжээгээр харах
  5. Actual Pixels – Хамгийн том хэмжээгээр харах
  6. Print Size – Хэвлэх хэмжээ
  7. Screen Mode – Файлын харагдах хэлбэрүүд
  8. Rulers – Хэмжилтийн шугмыг харах
  9. Show – Туслах шугмыг гаргах, нуух
  10. Snap to – Туслах шугмуудыг хэрэглэх
  11. Lock Guides – Туслах шугмын байрлалыг түгжих

WINDOW ЦЭСНИЙ КОМАНДУУД

Уг цэсний командууд нь програмын нэмэлт цонхнуудыг гаргаж, нуух үүрэгтэйгээр хэрэглэгддэг.

  1. Arrange Icons – Цонхоо харах
  2. Tools – Хэрэгслийн цонхыг харуулах, нуух
  3. Info – Мэдээллийн цонхыг харуулах, нуух
  4. Options – Тохиргооны цонх харах
  5. Color – Өнгөний цонх харах
  6. Brushes – Багсны хэлбэрийн цонхыг нуух
  7. Layers – Давхрагын цонхыг харах
  8. Channels – Өнгөний сувгийг харах
  9. History – Зургийн өөрчлөлтын түүхийг харах
  10. Actions – Зургийн бичлэгийг үзэх
  11. Status Bar – Тэнхлэгийн шугмыг харах

HELP ЦЭСНИЙ КОМАНДУУД

  1. Photoshop Help… – Тусламж
  2. Welcome Screen… – Screen цонхыг харуулах
  3. About Photoshop… – Програмын тухай товчхон
  4. About Plug in – Нэмэлт хэсгийн тухай
  5. Export Transparent Image – Зургийг экспортлох тухай
  6. Resize Image – Зургийн хэмжээ өөрчлөх
  7. System Info – Системийн талаарх мэдээлэл

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!