Мобайл

IPHONE УТАС ЦЭНЭГЛЭЖ БОЛОХГҮЙ АЛДАА ЗААГААД БАЙВАЛ ТУРШИЖ ҮЗЭХ АРГУУД

Цэнэглэгч нь дуураймал буюу Apple – ийн өөрийнх эсвэл өөр гэрээтэй компанийнх биш бол тухайн утасны эх хавтан дээр байрлах IC чипийг гэмтээх эрсдэлтэй байдаг. Тиймээс iOS систем хэрэв ямар нэг байдлаар ажиллах боломжгүй үед алдаа заалгаж цэнэглэх боломжийг хязгаарладаг байна. Энэхүү хамгаалалт нь хэрэв usb залгуур эсвэл charger port ажиллахгүй үед дэлгэц дээр This acessory may not be supported гэж гардаг. Тэгвэл энэ үед туршиж үзэх аргыг танд хуваалцъя.

1.Утасны цэнэглэх нүхийг сойзоор цэвэрлэх

Ихэнх хэрэглэгч дээрх алдааг заах үед usb эсвэл adapter дээр асуудал байна гэж үздэг. Гэхдээ цэнэглэх оролт lightning port дээр хог буюу тоос зэрэг орсноор цэнэглэх нүхээ гэмтээх болон цэнэглэх залгуур залгасан үед цэнэглэгч хүлээн авагч дээр алдаа заалгадаг. Мөн удаан тоос хогтой явах үед цэнэглэх оролтын жижиг ялтаснуудыг гэмтээх буюу цэнэглэх оролтоо гэмтээх өндөр эрсдэлтэй байдаг.

2.USB залгуураа шалгах

Тухайн USB залгуураа өөр утсанд холбож үзэх. Мөн адил цэнэглэхгүй дэлгэц дээр алдааг харуулж байвал тухайн USB оригинал USB огтоос биш мөн Apple – с үйлдвэрлэх гэрээ хийгдээгүй USB гэсэн үг. Үнэхээр оригинал usb байж алдаа заагаад байвал цэнэглэх оролтоо цэвэрлэж үзээрэй.

3.Утсаа цэнэглээгүй байх үед нь унтрааж асаагаад дахиж цэнэглэх

Тус үйлдэл нь нэмэргүй байвал утсаа цэнэглэгч залгуурт болон цахилгаанд холбоод дахиад унтрааж асааж үзээрэй. Хэрэв ингээд нэмэргүй бол шинээр залгуур эсвэл MFI сертификаттай өөр үйлдвэрийн залгуур аваарай.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!