Эрсдэлийн удирдлага

IPHONE УТСАА ХУЛГАЙД АЛДАХААС СЭРГИЙЛЭХ АРГУУД

Бид энэ удаад IPhone утсан дээр хийвэл зохих тохиргоо болон утсаа алга болгосон үед мэдээллээ алдахгүй байх аргуудаас бэлтгэлээ.

                                       CONTROL CENTER OFF

SETTINGS—-> FACE ID & PASSCODE хэсэг рүү ороод доош нь гүйлгэхээр ALLOW ACCESS WHEN LOCKED буюу таны утас түгжээтэй үед чөлөөтэй хандах хэсэг гарч ирнэ. Эндээс CONTROL CENTER (Баруун дээд булангаас гарч ирэх хэрэглүүрүүд) гэсэн хэсгийг OFF болгоно. Учир нь утсаа алдсан байхад энэ тохиргоог унтраагаагүй үед AIRPLANE MODE-г тань асаавал байршил нь шууд харагдахаа больдог. Тиймээс OFF болгох нь илүү аюулгүй.

                                        USB ACCESSORIES OFF

Мөн дээрх тохиргоотой адил дарааллаар орно. SETTINGS—-> FACE ID & PASSCODE—> ALLOW ACCESS WHEN LOCKED буюу таны утас түгжээтэй үед чөлөөтэй хандах хэсэг гарч ирнэ. Эндээс USB ACCESSORIES гэсэн хэсгийг OFF болгоно. Утсаа алдсан байхад энэ тохиргоог унтраагаагүй үед таны утсан доторх мэдээллийг устгах боломжтой.  Тиймээс OFF болгох нь илүү аюулгүй.

                                       FIND MY ТОХИРГОО

SETTINGS—>ACCOUNT хэсэг рүүгээ орно—> FIND MY—> FIND MY PHONE гээд оронгуут гарч ирэх гурван тохиргоог идэвхжүүлнэ. Эдгээр нь таны түгжээг тайлахаас нааш ямар нэгэн мэдээлэл бусад зүйлсээр оролдохоос хамгаална. Мөн интернетгүй ч гэсэн таны утасны байршлыг мэдэгдэнэ гэсэг үг.

 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!