Програм хангамж

Вэб хөгжүүлэгчдийн дижитал бүтээгдэхүүний зах зээл – ENVATO MARKET

Envato market нь 200 гаруй улс орны дизайнер, хөгжүүлэгч, гэрэл зурагчин, видео найруулагч зэрэг 6.000.000 гаруй мэргэжилтнүүдийн 8.000.000 орчим дижитал бүтээгдэхүүнүүдийг төвлөрүүлэн борлуулдаг вэб хөгжүүлэгчид, вэб дизайнеруудын хамтын талбар, вэб сайт болон дижитал бүтээгдэхүүний зах зээл.

Envato нь хэд хэдэн салбаруудад хуваагддаг бөгөөд салбар бүр өөр өөр бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг. Салбар бүрийг ангилан авч үзвэл:
Themeforest, Codecanyon, Videohive, Audiojungle, Graphicriver, Photodune, 3d Ocean гэсэн платформуудтай байдаг.

                                       Themeforest

Envato нь вэб дизайнер, вэб хөгжүүлэгчдийн хамтын зах зээл. Энд вэб сайтын загваруудийг олон төрлөөр хийж байршуулдаг бөгөөд та Themeforest-оор зочилж байгаа бол зах зээлд борлуулагдаж буй бүтээгдэхүүн болон үйлдвэрлэгчийн талаарх мэдээллийг харах боломжтойгоос гадна хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүн болон шилдэг бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг харж, сонирхох, худалдан авах боломжтой.

Хэрвээ та энд өөрийн бүтээгдэхүүнүүдийг байршуулахыг хүсвэл тогтоосон шалгууруудыг хангасан, чанартай  загварт байршуулах эрхийг өгдөг бөгөөд та тухайн загвартаа үнэ тогтоодог. Таны тогтоосон үнээс Envato шимтгэл авах зарчмаар ажилладаг.

Бүтээгдэхүүнийг нэр төрлөөр нь олон янзаар хайх боломжтой.

  • Нэр төрлөөр хувааж харах
  • Түлхүүр үгээр хайж олох
  • Олонд танигдсан, шилдэгүүдийг харах
  • Цуглуулга, коллекц хэлбэрээр харах
  • Санал болгож буй бүтээгдэхүүнүүд
  • Шилдэг бүтээгчийн бүтээлүүдийг харах гэх зэргээр ангилан харах боломжтой.

                                                  Codecanyon

IOS, Android, Bootstrap, Javascript, PHP, HTML5, WordPress зэрэг үйлдлийн системд зориулагдсан PLUGIN, Script, кодууд зэргийг худалдаалдаг.

                                                  Videohive

Видео бүтээгчдийн заавал мэдэж байх онлайн зах бөгөөд мэргэжлийн, өндөр зэрэглэлийн 500.000 шахуу видео болон бэлэн загварууд байршдаг.

                                                 Audiojungle

Энд дуу хөгжим болон киноны дуугаралтын эффект, трэйлер, тоглоом, зар сурталчилгаа зэрэг байршина.

 

                                                 Graphicriver

График, Вэб элементүүд, инфографик болон фонт лого зэрэг байршина. Нийт 600.000 гаруй бүтээгдэхүүнүүдээс сонголтоо хийх боломжтой.

                                                 Photodune

Мэргэжлийн гэрэл зургууд болон фото зургуудыг худалдан авах боломжтой.

 

                                                  3D ocean

3D загварууд, байгууламжууд, тоглоомын нэмэлтүүд болон анимейшнуудыг энэ зах зээлээс олох боломжтой.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!