ГОЁМСОГ INSTAGRAM STORY ХИЙХ 6 АПП
Instagram олон нийтийн сүлжээнд өдөр тутмынхаа амьдралаас хуваалцах хамгийн шилдэг арга бол Stories. Ердөө 15 секунд үргэлжилж, 24 цагийн дараа устдаг энэхүү форматыг өдөрт 500 сая хүн ашигладаг гэсэн судалгаа бий. Тэгвэл Instagram Stories-ийг илүү сонирхолтой бас үзэмжтэй болгох шилдэг аппуудыг танилцуулж байна.
SNOW
Өхөөрдөм амьтдын дүрстэй фильтрүүд, ретро эффектүүд, сонирхолтой стикерүүд гээд энд таны хайж байгаа бүх зүйл бий.
InShot
Видео бичлэг хийж, бүтээлээ засч янзлах дуртай бол танд уг апп гарцаагүй таалагдана. Бичлэгүүдээ хүссэнээрээ эвлүүлж, эффект оруулж, өөрийгөө жинхэнэ мэргэжилтэн шиг мэдрээрэй. Гэхдээ бичлэгээ хийж эхлэхээс өмнө Stories хэсэгт тохирох хэмжээг сонгохоо мартав аа.
PolyCam
Полароид гэрэл зураг шиг ретро эффекттэй фильтрүүд таны Stories-ийг улам бүр бүтээлч харагдуулна.
KiraKira+
Үнэт эдлэл, шилэн аяга, даашинз гээд бүх эд зүйлсэд нүд гялбам туяа нэмэх энэхүү аппыг ашиглан гялалзсан ертөнц бүтээгээрэй.
VHS Camcorder
Та тус аппыг ашиглан видеондоо дээр үеийн хуурцагны эффект оруулж болно. Бүдэг өнгөнүүд, дэлгэц дээр жирэлзэн харагдах зурааснууд, тэр ч бүү хэл дэлгэцийн доор байрлах огноо зэрэг нь таныг 1980-аад онд аваачина.
Neony
Неон өнгө зөвхөн загварын салбарт төдийгүй технологийн ертөнцөд тренд болж байна. Энэхүү аппын тусламжтай та зургууддаа янз бүрийн неон өнгөтэй текст нэмэх боломжтой.