МЭДЭЭ

Компьютер графикийн Вitmap, Vector гэсэн 2 ангилалын ялгааг ойлгох нь зураг оруулах, засварлахад тус болно

Компьютер график ДҮРСЛЭЛИЙГ BITMAP болон VECTOR гэсэн 2 үндсэн ангилалд ХУВААНА. Энэ 2 ангилалын ялгааг ойлгох нь танд зураг оруулах, засварлахад тус болно.

Бүх вектор графикийн програмууд Вitmap зургийн филтертэй байдаг ба вектор дүрслэлийг Вitmap зураг дүрслэлд шилжүүлэх командтай байдаг.

ВITMAP ЗУРАГ

Вitmap зураг нь Pixel гэгдэх цэгүүдийн нягтралаас бүрдэх ба техникийн хэллэгээр РАСТЕР ЗУРАГ гэж нэрлэдэг. Вitmap зурагтай ажиллаж байх үед Pixel-үүдийг засварлах нь объект болон дүрсийг засварлахаас илүү чухал. Өнгө болон сүүдрийг нарийн харуулдаг учраас Вitmap зургууд нь фото буюу дижитал зурагт зориулсан хамгийн энгийн электрон хэрэгсэл юм.

ВЕКТОР ЗУРАГ

Вектор зураг нь тоон утгаас бүрдсэн шулуун болон муруй шугмуудаас тогтдог. Энэ нь зургийн чанарыг алдагдуулалгүй зөөж, хэмжээг өөрчилж, эсвэл шугмын өнгийг өөрчилж болно гэсэн үг юм. Вектор зураг нь нарийвчлалаас хамаардаггүй учир нарийвчлал, тодорхой байдлыг алдагдуулахгүйгээр хэмжээг дурын өөрчилж, дурын нарийвчлалтайгаар хэвлэх боломжтой.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!