Эрсдэлийн удирдлага

Кибер халдлагад өртөхгүй байхын тулд мөрдлөг болгох дүрмүүд

Кибер аюулгүй байдал нь систем, сүлжээ, програмыг дижитал халдлагаас хамгаалах тухай ойлголт юм. Кибер халдлагын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд кибер халдлагад өртөхгүй байхын тулд мэргэжилтнүүдийн санал болгосон хүн болгоны мөрдвөл зохих дүрмүүдийг хүргэе.

  1. Надад тохиолдохгүй гэж хэзээ ч бүү бод, хэн ч кибер халдлагын хохирогч болж болно.
  2. Байнга тэмдэгтийн холимог хүчтэй нууц үг буюу тоо, тэмдэгтийн холимог ашигла.
  3. 1 нууц үгийг олон газар ашиглахгүй байх. Ямар ч тохиолдолд, нууц үгээ хүмүүстэй хуваалцахгүй байх, зайлшгүй хуваалцсан тохиолдолд даруй сольж занш.
  4. Тоног төхөөрөмжөө хяналтгүй орхихгүй байх. Орхих шаардлагатай бол байнга түгж (lock)
  5. Имэйл доторх линк, хавсралт руу орохдоо болгоомжтой бай. Тодорхойгүй линк рүү орохгүй байх.
  6. Банк, онлайн шоппинг зэргээ байнга итгэлтэй сүлжээнээс орж занших хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, энд тэндхийн тодорхойгүй, үнэгүй wifi сүлжээнээс аль болох ийм мэдрэг сайтууд руугаа хандахгүй байх.
  7. Хэрэгтэй мэдээллээ байнга backup хийх, вирусын эсрэг програмаа байнга update хийж байх
  8. Флаш диск гэх мэт гадны төхөөрөмжүүдийг компьютер лүү холбохдоо болгоомжтой байх
  9. Нийгмийн сүлжээнд юу хуваалцаж байгаадаа үргэлж анхааралтай байх. Гэмт хэрэгтнүүд тантай найзалж, таны талаарх мэдээллийг хялбархан олж авах боломжтой.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!