Программ хангамжийн үнийг тооцоолох аргууд

Бизнесийн үйл ажиллагааг компьютержуулахад системийн зардлыг тооцож үзэн, хэрэгжүүлэх функцийг сонгох шаардлагатай.
Системийн хөгжүүлэлтийн зардлыг тооцоолох дараах аргууд байдаг.
Программын алхмын арга
Энэ арга нь нийт системийн программын алхмын (мөрийн) тоонд суурилан систем хөгжүүлэлтийн хүн-цаг болон зардлыг тооцоолно. Энэ аргыг кодын Мөрийн арга/LOC гэдэг .
FP арга
Оролт/гаралтын дэлгэц, ашиглах файл, функц зэргийг хэрэгжүүлэхэд гарах хүндрэлийн тоон утгад үндэслэн, систем хөгжүүлэлтийн хүн-цаг болон зардлыг тооцоолох арга юм. Хэрэглэгчийн график интерфэйс болон объект хандалт программын хөгжүүлэлтийг тооцоолоход тохиромжтой.
Аналоги тооцоолол
Өмнө нь хөгжүүлсэн ижил төстэй системийн гүйцэтгэл, бичлэгийг ашиглан систем хөгжүүлэлтийн хүн-цаг болон зардлыг тооцоолох арга юм. Ижил төсөөтэй байдал нь их байх тусам тооцоолол илүү бодитой болдог .