Хувь хүний ур чадвар

Интровертууд хэрхэн амжилттай нетворкинг хийх вэ

Экстраверт хүмүүс олны дунд орж шинэ хүмүүстэй танилцаж ярилцаж амьд харилцаанаас эрч хүч авч цэнэглэгддэг бол интровертууд буюу бидний ярьдагаар дотогшоогоо хүмүүс ийм тохиолдолд ядарч, эрч хүч нь шавхагдаж цэнэггүй болдог. Интровертүүд хүнтэй танилцаж нөхөрлөж нетворкинг хийх мэдээж дуртай ч, тэдэнд шинэ хүнтэй яриа өдөн танилцах алхам хийх тийм ч амар байдаггүй. Тэд ихэнхдээ өөрийгөө хүчлэн байж олон хүнтэй арга хэмжээнд оролцдог ба хүмүүстэй ярьж эхлэх нь тэдний хувьд аймшигтай санагддаг. Үүний оронд тэд гэртээ ганцаараа хүссэн юмаа хийгээд сууж байх хамаагүй дуртай байдаг. Гэвч амжилтанд хүрэх хүсэлтэй хүн бүхэнд янз бүрийн арга хэмжээнүүдэд очин нетворкинг хийж олны дунд орж, танилын хүрээгээ тэлэх нь маш чухал.

Та Интроверт нэгэн бол нетворкинг хийхэд тань туслах 6 энгийн зөвлөгөө

 

1. Төлөвлөгөө гарга

Том хурал семинар дээр хэнтэй танилцаж нетворк хийхээ төлөвлөөд байх нь хэцүү ч ихэнхи хурал уулзалтын арга хэмжээг зохион байгуулж буй байгууллагууд гол зочид оролцогч нарын товч намтар танилцуулгыг мэдээлэлдээ оруулсан байдаг. Тэгэхээр та иймэрхүү уулзалтанд явахаасаа өмнө гол танилцана гэж товлосон хүнийхээ тухай мэдлэгтэй болсон байхад нетворкинг-д маш чухал.

2. Ярих юмаа бэлд

Том хурал уулзалт дээр хүмүүс танилцахдаа танаас давтагдсан асуултууд ихээр асуух болно, та ч танилцсан хүн болгоноос тодорхой хэдэн төрлийн асуултаа асуух болно. Тэгэхээр та өөрийгөө хэн гэдгээ танилцуулах, ямар ажил эрхэлдэг, үндсэн ажлаасаа гадуур хийж байгаа эсвэл хийхийг зорьж байгаа хувийн төсөл, яагаад энэ хуралд оролцох болсон гэх зэргийг маш товчоор бас сонирхолтойгоор яаж хэлэхээ бодож бэлтгэсэн байхад амар байдаг. Танилцсан хүн бүрээсээ бас эдгээр мэдээллүүдийг авахыг хичээгээрэй.

3. Санаачлагыг гартаа ав

Таны оролцож байгаа арга хэмжээнд хүндэлж явдаг олны танил тань байвал боломжийг алдалгүй өөрөө очоод танилцаад ав. Тантай тоож юм ярихгүй гэж битгий дэмий ай, зориглоод өөрийгөө танилцуул, тэр хүн чинь маш энгийн бас найрсаг байх магадлал өндөр. Хэрэв та өөрөө санаачилга гарган танилцахгүй тэр боломжийг өнгөрөөвөл дахиж хэзээ ч тийм сайхан боломж олдохгүй байж магад.

4. Танилцах боломж олго

Интровертүүд арга хэмжээний үеэр өөрийн мэдэлгүй хүмүүстэй танилцахаас зугтах нь элбэг. Энийг өөрчлөхийн тулд өөртэйгөө бага зэрэг ажиллах шаардлагатай. Үүний тулд:
Танилцах хүсэлтэй байгаа хүнтэйгээ харц тулгарахыг оролд. Танилцах сонирхолтой байгаа хүнтэйгээ ойрхон зогс, тэгээд боломж олдонгуут танилц. Завсарлагаа, кофе цай уух зуур хажууд нь сууж/зогсохыг бод. Утсаа халаасандаа юмуу цүнхэндээ орхи, имэйл шалгах болон сошиал медиа орохоо дараа нь хий.

5. Аль болох олон хүнтэй харилц

Интровертүүд ихэнх нетворкингийн хугацааг ганц хоёр хүнтэй л гүн яриа удаан өрнүүлж өнгөрөөх талтай байдаг. Ингэснээр маш олон хүнтэй танилцах сайхан боломжоо алддаг. Мэдээж нэг хүнтэй хэр удаан ярих нь зүйтэй гэсэн дүрэм байдаггүй ч аль болох олон хүнтэй танилцаж танилын хүрээгээ тэлэхийг хичээх хэрэгтэй. Хөдөлгөөнтэй байж, байршлаа сольж, өөр хүмүүстэй танилцах боломжоо нэмэх хэрэгтэй.

6. Түр завсарлага авч амар

Олон хүнийг хамруулсан арга хэмжээн дээр интровертүүд их ядардаг. Таны цэнэг чинь дуусч байгаа мэт санагдвал жаахан амсхий. Түр гадагш гарч ганцаараа агаар амьсгалж болно. Гол нь өөрийгөө анзаарч, бүр ядрахаасаа өмнө арга хэмжээ авбал ядарч хашрахгүй нетворкинг хийх боломжтой.

ЭХ Сурвалж: theclub.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!