Технологийн мэдээ

БНХАУ албан ёсоор жолооны дижитал үнэмлэх олгож эхэллээ

Олон нийтийн аюулгүй байдлын яамны харьяа зам тээвэр зохицуулалтын хэлтсийн мэдээлж байгаагаар лхагва гарагт жолооны дижитал үнэмлэх албан ёсоор хэрэглээнд нэвтэрчээ. Хэрэглээнд нэвтэрсэн даруй тус хэлтсээс 2.72 сая жолоочид дижитал үнэмлэхийг гардуулсан байна.

Улмаар БНХАУ-ын нийт 28 хот тус үнэмлэхийг хэрэглээнд нэвтрүүлэх болсон анхдагчид болжээ. Тэдгээр 28 хотод Бээжин, Шанхай, Гуанжоу, Шиан зэрэг хотууд багтсан байна.

Өмнө нь зургадугаар сарын 1-ний өдөр Тияньжин, Ченду, Сужоу зэрэг хотуудад нийт 1.95 сая хүнд тус үнэмлэхийг олгоод байжээ.

Тийнхүү энэ сарын 1-ний өдрөөс БНХАУ-д жолооны дижитал үнэмлэх албан ёсоор хэрэглээнд нэвтрээд байна.

Эх сурвалж: Xinhua

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!