Сошиал Медиа сувгууд

Твиттерт 10 мянгаас дээш дагагчтай хэрэглэгчид мөнгө олох боломжтой болжээ

Цахим нийгмийн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч Твиттер компани лхагва гаригт өөрийн платформд Super Follows үйлчилгээг шинээр нэвтрүүллээ.

Ингэснээр Твиттерийн хэрэглэгчид өөрийн дагагчдаас орлого олох боломжтой болж байгаа юм. Гэвч энэхүү шинэ цэс нь зөвхөн 10 мянгаас дээш дагагчтай хэрэглэгчдэд нээгдэх бөгөөд “Supper Follows”-г идэвхэжсэн жиргээг зөвхөн Subscribe хийсэн буюу төлбөр төлсөн хэрэглэгчид унших боломжтой аж. Улмаар Monetization хийсэн хэрэглэгч өөрийн жиргээний уншилтын орлогын тодорхой хувиас мөнгө олох юм.

Мөн Super Follows үйлчилгээ одоогоор зөвхөн АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтэрсэн бөгөөд багадаа 10 мянган дагагчтай хэрэглэгчид сүүлийн 30 хоногийн турш дор хаяж 25 удаа жиргээ хийсэн байх, 18 нас хүрсэн байх гэх гол шалгууруудыг хангах шаардлагатай.

АНУ-ын гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дотоод журмаараа өөрсдийн сэтгүүлчдээ энэ төрлийн аргаар мөнгө олохыг хориглосон байдаг.

Эх сурвалж: CNBC

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!