Технологийн мэдээ

iPhone 13 хиймэл дагуулын холбоо дэмжинэ

Apple компанийн аналист Куо Мин Чи шинэ загварын iPhone 13 утас тусгайлан өөрчилсөн үндсэн долгионы чипийн тусламжтайгаар хиймэл дагуулын холбоо дэмжих гэнэ.

Apple компанийн хөрөнгө оруулагч нартаа илгээсэн захидалд Куо Мин Чи загварын утсанд ашиглаж магадгүй Qualcomm X60 гэх үндсэн долгион чипийг бага тойргийн замын хиймэл дагуулын холбоо дэмжихийг хэлжээ. Хэрэв Apple тус компанитай хамтарч ажиллавал тухайн утсыг ашиглах хүмүүс сүлжээ тасалддаг газруудад ч утсаар ярьж, зурвас илгээж болох юм.

Хиймэл дагуулын утасны хамгийн гол давуу тал бол үүрэн телефоны сүлжээнээс үл хамааран илүү олон цэгт дуудлага хийж болоход оршино.

Одоогийн байдлаар Apple компанийг iPhone 13, iPhone 13 Pro, iPhone 13 Pro Max, iPhone 13 mini гэсэн нийт 4 загвар гаргана гэж тооцоод байгаа юм.

Эх сурвалж: Indian Express

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!