Мобайл

Солонгос улсад Samsung Galaxy Z Fold 3 ба Flip 3 ухаалаг утасны урьдчилсан захиалга 920,000 хүрчээ

Samsung Electronics-ийн гурав дахь үеийн эвхэгддэг утас болох Galaxy Z Fold 3 ба Galaxy Z Flip 3 нь дээд амжилтыг шинэчлэн тогтоов.

Samsung Electronics компаний 25-ний өдөр мэдэгдсэнээр Galaxy Z Fold 3 болон Galaxy Z Flip 3 утасны урьдчилсан захиалгын борлуулалтын эхний өдөр буюу 24-ний өдөр 270,000 орчим борлуулалт хийсэн талаар онцолжээ.

Энэхүү үзүүлэлт нь Samsung Electronics-ийн гаргасан гар утаснууд дундаас худалдаанд гарсан өдрөө Солонгост хамгийн өндөр борлуулалт хийсэн амжилтыг шинэчлэн тогтоогоод буй юм.

Samsung Electronics компани өнгөрөгч 17-23ны өдрийг хүртэлх 7 хоногийн хугацаанд 920,000 орчим ширхэг урьдчилсан захиалга авчээ. Харилцаа холбооны мэргэжилтнүүд урьдчилсан захиалгын тоо 800,000-д хүрэх болов уу гэсэн таамгийг дэвшүүлж байснаас хамаагүй давсан үзүүлэлт болоод буй юм.

Мөн Galaxy Note 20 утасны урьдчилсан захиалгын борлуулалтаас 1.3 дахин, Galaxy S21 утасныхаас 1.8 дахин их үзүүлэлт юм. Samsung Electronics компаний мэдээлснээр Fold 3 ба Flip 3 утасны борлуулалтын харьцаа 3:7 байгаа аж. Galaxy Z Flip 3 утсыг урьдчилан захиалсан хүмүүсийн 35 гаруй хувь нь 20-30 насны эмэгтэйчүүд байгаа аж.

Энэ нь уян хатан ухаалаг гар утасны хувьд борлуулалтын дээд амжилтыг эвдсэн тохиолдол болсон бол эвхэгддэг ухаалаг утасны хувьд нийтийн хэрэглээнд нэвтрэх явцыг дараагийн шатанд гаргасан явдал болсон хэмээн үзэж байна.

Үүний зэрэгцээ, Galaxy Z Flip 3 нь шаргал (creamy) болон нил ягаан (lavanda) өнгийн загварууд борлуулалт өндөр байсан бол Galaxy Z Fold 3-ийн хувьд хар (phantom black) өнгийн загвар хамгийн олон захиалга авсан байна.

Эх сурвалж: Financial News

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!