Мобайл

iPhone 13 утсыг 9-р сарын 17-ны өдөр худалдаанд гаргах төлөвтэй байна

Apple компани 9-р сарын 17-ны өдөр iPhone 13 (албан ёсны нэршил биш болно) утсыг албан ёсоор худалдаанд гаргах болов уу гэсэн таамгийг хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл дэвшүүлээд байгаа юм.

Мэдээлэл технологийн төрөлжсөн Phone Arena сайт 26-ны өдөр мэдээлснээр, iPhone 13 ухаалаг утсыг 9-р сарын 17-нд худалдаанд гаргах тухай онцолсон байна. Хятадын цахим худалдааны IT Home аппликейшн Apple компаны iPhone 13 утсыг худалдаанд гаргах өдрийг мөн 9-р сарын 17-ны өдөр гэж таамаглаж байгаа юм. Харин AirPods 3 цувралыг 9-р сарын 30-нд худалдаанд гаргах таамаглалтай байна. Мөн Wedbush Securities компаны Даниел Айвс Apple компани iPhone 13 утсаа 9-р сарын 3 дахь долоо хоногт буюу 9-р сарын 13-17ны хооронд худалдаанд гаргах болно гэж таамаглаж байсан юм.

Apple компани нь ихэвчлэн мягмар гарагт шинэ бүтээгдэхүүнээ танилцуулах арга хэмжээгээ зохион байгуулж, тус долоо хоногийнхоо баасан гарагт урьдчилсан захиалгаа авч эхэлдэг билээ. Үүнээс харахад Apple компани шинэ бүтээгдэхүүнээ 9-р сарын 7-ны мягмар гарагт зарлаж, 10-ны баасан гарагт урьдчилсан захиалгаа эхлүүлэн 9-р сарын 17-нд албан ёсоор худалдаанд гаргаж магадгүй юм.

Одоогоор мэдэгдэж буйгаар энэ онд худалдаанд гарах iPhone 13 утасны үзэгдэх байдал нь өмнөх iPhone 12-той харьцуулахад мэдэгдэхүйц өөрчлөлт гарахгүй гэж үзэж байна. Зөвхөн дэлгэцийн дээд хэсгийн камер, спикер байрладаг ховил хэсэг жижигсэх төлөвтэй байгаа аж.

IPhone 13 нь шинэ үеийн гар утасны процессор A15 Bionic-ээр тоноглогдсон байх бөгөөд батерейны хүчин чадал нэмэгдэх аж. Мөн камерийн хүчин чадал сайжирч, зургийн хэлбэр, өнгийг засах функцийг нэмж оруулах юм. iPhone 13 утас нь хар болон мөнгөлөг, алтлаг өнгөнөөс гадна алтлаг ягаан (rose gold) өнгөөр гарах төлөвтэй байна.

Мөн Apple компани iPhone 13 утасны хамт iPad mini 6 болон Apple Watch 7 зэргийг танилцуулах магадлалтай юм.

Эх сурвалж: Financial news

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!