Интернет

Хятадын интернэт хэрэглэгчдийн тоо 1 тэрбумыг давжээ

Хятадын нийт 1.4 тэрбум хүн амын 1 тэрбум гаруй нь интернэт хэрэглэж байна гэсэн судалгааны дүн гарчээ.
Хятадын Интернет мэдээллийн төвийн (CNNIC) өнгөрөгч 6-р сард хийсэн судалгаагаар тус улсын интернэт хэрэглэгчдийн тоо анх удаа 1 тэрбумын босгыг давж 1.11 тэрбум болсныг Хятадын Төв телевиз болох CCTV өнгөрөгч 27-ны өдөр мэдээлжээ. Энэхүү дүн мэдээ нь зургаан сарын өмнөхтэй харьцуулахад 21.75 саяар өссөн байгаа юм.
Үүнийгээ дагаад иргэдийн интернет ашиллалтын давтамж ч 71.6% болж, зургаан сарын өмнөхөөс 1.2%-иар өссөн байна.

  • Мөн хөдөө орон нутгаас интернэтэд холбогдох иргэд, 50-иас дээш насны интернет хэрэглэгчийн тоо ч өссөн үзүүлэлттэй байна.
  • Хятадын интернэт хэрэглэгчид долоо хоногт дунджаар 26.9 цаг интернэт ашиглаж байгаа нь зургаан сарын өмнөхөөс 0.7 цагаар нэмэгдсэн үзүүлэлт аж.
  • Global Times сонины онцолсноор интернет хэрэглэгчдийн тоо өсөхийн хэрээр Хятадын онлайн эдийн засаг тэлж, онлайн дэлгүүрээр үйлчлүүлэгчдийн тоо 810 саяд хүрээд байгаа бол онлайнаар хоол хүргүүлж авдаг хэрэглэгчдиын тоо 460 гаруй сая болоод байгаа юм.

Хятадын засгийн газар АНУ-ын зүгээс тус улсад тавьсан хориг арга хэмжээний хариуд дотоодын хэрэглээ болон экспортыг дэмжих зорилгоор ихэр мөчлөг гэх стратегийг хэрэгжүүлэхийн хажуугаар онлайн эдийн засгийг дотооддоо хөгжүүлэх зорилгыг тавиад байгаа юм.
Хятадын Олон улсын эдийн засгийн солилцооны төвийн эдийн засгийн ахлах мэргэжилтэн Чэн Венлин хэлэхдээ: “Хятадын үсрэнгүй дижитал хөгжил нь ихэр мөчлөг стратегийн гол хөдөлгөгч хүч болоод зогсохгүй ирээдүйд тулгарах сорилтуудад хариу арга хэмжээ авах чухал хэрэгсэл болох юм.” гэж үнэлжээ.

Эх сурвалж: Yonhap

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!