Фейсбүүк

Фэйсбүүк өөрийн хөгжүүлсэн дижитал хэтэвчээ хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ

Фэйсбүүкийн крипто санхүүгийн үйлчилгээг ахалж буй Дэвид Маркус өөрийн медиум хуудаснаа бичсэнээр Өөрчлөлт авчрах цаг аль хэдийн болсон гэжээ. Фэйсбүүк компани АНУ-ын бүх мужид тухайн хэтэвчээр гүйлгээ хийх зөвшөөрлийг авч, лицензжүүлсэн болохыг баталж, тийм зөвшөөрөл аваагүй газруудад хэтэвчээ нэвтрүүлэхгүй юм байна.
Тийнхүү өөрийнх нь удирдаж буй төсөл зах зээлд, хэрэглээнд нэвтрэхэд бэлэн болсныг илэрхийлээд Илүү хямд, бүгдэд хүртээмжтэй дижитал төлбөрийн нөхцлийг зах зээлд нийлүүлэх хугацааг хойшлуулаад байх шаардлагагүй гэж үзэж байна гэдгээ ч илэрхийлсэн юм.
Мөн фэйсбүүкийн зүгээс дэлхий дахинаа дутагдалтай ажиллаж буй төлбөрийн системийг засч чадна гэдгээ хэлжээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!