Сансар огторгуй

Хятадын Ангараг гарагт тавьсан ровер 90 хоногийн даалгавраа гүйцэтгэж дуусчээ

БНХАУ-ын Ангараг гарагт тавьсан ровер 90 хоногийн төлөвлөгөөт даалгавраа амжилттай гүйцэтгэж дуусжээ. Даалгаврын төгсгөлд ровер бүрэн цэнэгтэй, ажиллагааны хувьд ямар нэг доголдолгүй гэсэн үзүүлэлттэй байсан бөгөөд цаашид аялалаа үргэлжлүүлэх ажээ.

Зуронг гэх тус роверийг анх өнгөрөгч тавдугаар сарын 14-ний өдөр Утопия Планития гэх Ангараг гарагийн хамгийн том тал газарт тавьж байсан юм.

Ангараг гараг дээр бууснаас хойш ровер нийт 889 метрийн зайг туулж, 10 гигабайтын дата цуглуулжээ.

Ийнхүү АНУ, БНХАУ нь Ангараг гараг дээр амжилттайгаар ровер тавьсан улсууд болж байгаа юм.

Мөн БНХАУ сарны чулууг дэлхийд авчирснаар АНУ-аас хойш дэлхийд сарны чулуу авчирсан анхны улс болжээ.

Эх сурвалж: NY Post

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!