Апплекейшн

WhatsApp мессенжер macOS үйлдлийн системтэй компьютер дээр ажиллах туршилтын хувилбарыг гаргажээ

WhatsApp мессенжер macOS үйлдлийн системтэй компьютер дээр ажиллах туршилтын хувилбарыг гаргаж, Windows үйлдлийн системтэй компьютер хэрэглэгчид ч тус аппликейшнийг татан хэрэглэж болохоор болжээ.


Тус туршилтын хувилбар нь WhatsApp-ыг олон төрлийн үйлдлийн систем бүхий төхөөрөмжүүд дээр ачаалах чадварыг сайжруулж, цаашлаад олон хүнээс санал хүсэлт хүлээн авахад чухал үүрэг гүйцэтгэх гэнэ.

Хэрэглэгчид тус туршилтын хувилбарыг татсанаар шууд тестлэгчээр бүртгэгдэх юм. Тийнхүү туршилтын хувилбарын сайжруулалт автоматаар шинэчлэгдэж орох гэнэ.

Хэрэв тестлэгчид ямар нэг алдаа олбол WhatsApp Desktop Settings, Contact US цэсэд хандаж, хаана, ямар алдаа гарч байгаа талаар мэдэгдэх юм.

Эх сурвалж: 9to5mac

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!