Эрсдэлийн удирдлага

Хувь хүний цахим аюулгүй байдлын зөвлөгөө

Цахим гэмт хэрэг нь таны үндсэн хувийн мэдээллээс гадна эд хөрөнгө, боловсрол, ажил эрхлэлт, орлого зарлагын мэдээлэл, өвчний мэдээлэл зэрэг маш олон мэдээллүүд орно. Энгийн жишээгээр тайлбарлавал: Та өөрийн банкны төлбөрийн карт, интернет банкны мэдээллээ алдсанаас болж таны данснаас мөнгө алдагдах, эсвэл хуурамч (spam) и-мэйлүүдэд өөрийн хувийн мэдээллээ алдах гэх мэт болон хэлбэрээр эрсдэлүүд үүсэж болно.

Та өөрийн хувийн төхөөрөмж ашиглаж байхдаа:

  • Гар утас, таблет, компьютер гээд хувийн төхөөрөмждөө нууц үгний хамгаалалт байнга хийж байх.
  •  Олон нийтийн болон үйлчилгээний газарт баталгаагүй WiFi сүлжээнд холбогдохгүй байх. Энэ нь таныг WiFi сүлжээгээр дамжин хувийн мэдээлэл, нууц үгээ алдах цаашлаад бүх мэдээллийг авах эрсдэлээс хамгаална.
  • Та өөрийн хувийн төхөөрөмждөө /гар утас, таблет, iPad гэх мэт/ хэт хувийн шинж чанартай мэдээллээ /өөрийн болон бусдын зураг, дансны нууц код гэх мэт/ хадгалахгүй байх.
  • Имэйл болон бусад нийтийн сүлжээгээр шагнал өгнө, ялагт боллоо гэх мэт хүний шунал дээр дөрөөлсөн мэдээлэлд итгэхгүй, үйлдэл хийхгүй шууд устгаж байх. Үнэгүй юм хулганы хавханд л байдаг гэдгийг санах.
  • Өөрийн хэрэглэдэг аккаунт дээр сэргээх имэйл (Recovery email), өөрийн гар утасаа холбох мөн 2FA төрлийн нууцлалын систем ашиглах. Google Authenticator-ийг ашиглахын зөвлөж байна.
  • Хувийн мэдээлэлтэй төхөөрөмжөө бусдад гар дамжуулан ашиглуулахгүй байх.
  • Өөрийн төхөөрөмжинд нууцлал аюулгүй байдлыг хангасан наад захын тохиргоонуудыг хийсэн байх. Жишээ нь: Нууц үгийн хамгаалалт, антивирус програм хангамж, хатуу диск инкрифт, галт хана гэх мэт.

Олон нийтийн сүлжээнд холбогдохдоо:

  • Та өөр хүний эсвэл, нийтийн компьютер /Интернет кафе, цахим тоглоомын төв, сургууль гэх мэт/ -т холбогдсоныхоо дараа цахим хуудаснаас заавал Log out/Sign out үйлдлийг хийх, интернет хөтчийн incognito (CTRL+SHIFT+N) горимыг ашиглах. Тус горим нь хэрэглэгчийн мэдээллийг хадгалахгүй байх зорилготой.

  • Олон нийтийн сүлжээнд танилцаж, холбоо тогтоосон үл таних этгээдэд хэт итгэн хувийн мэдээллээ задруулахгүй байх.
  • Хувийн мэдээллийг хадгалах зорилгоор олон нийтийн сүлжээнд байршуулахгүй байх.
  • Өөрийн аккаунтад аюулгүй байдлыг хангах наад захын тохиргоог хийх. Жишээ нь: Өөрийн хувийн мэдээллийг зөвхөн найз нөхдөөс өөр хэн ч үзэх боломжгүйгээр тохируулах.
  • Олон нийтийн сүлжээний хэрэглэгчээс санал болгосон програм хангамж болон бусад материалыг шууд татан авахгүй байх.
  • Бусдын гар утас, таблет, компьютерийг ашиглахдаа хувийн мэдээллээ аль болох ашиглахгүй байх, олон нийтийн сүлжээнд холбогдохоос татгалзаж байх.

  • Интернетээр дамжин гаднаас орж ирэх төрөл бүрийн халдлага, довтолгоон жил бүр нэмэгдэж, учруулах хохирол нь ихэссэнээр байхын зэрэгцээ дотроос эх үүсвэртэй халдлага, будлиан, зөрчил,гэмт хэргүүд ч маш их нэмэгдэж байна. – Байгууллагын сүлжээг унагадаг, ажиллагаанаас гаргадаг,сервер,компьютерүүдэд хадгалагдаж буй өгөгдөл,мэдээллийг хулгайлах, устгах, өөрчлөх,хэрэглээний програмуудыг эвдэлдэг 1000 орчим халдлагаас гадна ажилтнуудыг хууран мэхэлж мэдээлэл авдаг, залилдаг олон төрлийн үйл ажиллагаа дэлгэрч байна.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!