Компьютер

Түгээмэл хэрэглэгддэг үйлдлийн систем болох MAC, Windows, Linux –ын харьцуулалт

Үйлдлийн систем гэдэг нь компьютерийн техник хангамж, програм хангамжийн нөөцийг удирдаж , компьютерийн програмуудад буюу бидний хэрэглэдэг программ хангамжуудыг ажиллах орчинг үүсгэж, шаардалагатай программаар хангадаг нэгэн төрлийн програм юм.

Үйлдлийн систем гэж юу вэ?

Үйлдлийн систем гэдэг нь компьютерийн техник хангамж (төхөөрөмжүүд: DVD ROM, HARD DISK, RAM, CPU, GPU, Mainboard, Флаш диск…), програм хангамжийн (MS Word, Photoshop, Chrome …) нөөцийг удирдаж , компьютерийн програмуудад буюу бидний хэрэглэдэг программ хангамжуудыг ажиллах орчинг үүсгэж, шаардлагатай програмаар хангадаг нэгэн төрлийн програм юм. Төхөөрөмж үйлдэл хийж байгаа бол түүнд үйлдлийн систем байгаа гэж үзэж болно. Бидний сайн мэдэх ухаалаг утас (IPhone, Samsung Galaxy.. ), зурагтын удирдлага ч гэсэн өөрсдийн үйлдлийн системтэй байдаг.

Энгийн үйлдлийн системийн архитектур

Одоогоор хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа Mac OS үйлдвэрлэгч Apple компани, Windows үйлдвэрлэгч Microsoft компани, Linux нь нээлттэй эх гэсэн үйлдлийн системийн төрлүүд байна.

MAC Үйлдлийн систем

Аюулгүй байдал сайн

Учир нь Linux цөмтэй байдаг тул вирус болон троян суух боломж бага.

Найдвартай ажиллагаатай

Яагаад хамгийн сайн найдваржилт сайтай гэвэл Apply компани өөрсдийн үйлдвэрлэсэн hardware (iMAC,Macbook, IPhone, IPad, IPod…) буюу төхөөрөмжүүд дээрээ бүх шатанд нь гүнзгий шалгагдсан үйлдлийн системээ бүтээдэг. Эндээс Apple HARDWARE + Apple OS болсноор найдвартай ажиллагаа хамгийн сайн нь юм.

Ашиглахад хялбар

Өнгө загвар, дизайны хэлбэр гээд бүгд хүний нүдийг бага ядраахаас гадна ашиглахад тун энгийн график орчинтой (GUI) байдаг. Туршлагатай хэрэглэгчид CLI буюу команд мөрийн тусламжтайгаар үйлдлийн илүү хялбар гүйцэтгэдэг.

Apple компанийн бусад төхөөрөмжүүдтэй нягт ажиллана

Mac OS нь Apple-н бусад бүтээгдэхүүнийг автоматаар таньж, ажиллуулдаг ба нэмэлт программ драйвер шаардахгүй. Жишээ нь та өөрийн IPhone ухаалаг утсыг iMac дээр холбоход ямар ч асуудал гарахгүй гэсэн үг. IPhone, Apple Watch, IPad, Apple TV, iPod HomePod, Cinema Display, Airport

Mac Үйлдлийн системийн хувилбарууд:

Public Beta: Kodiak
Version 10.0: Cheetah
Version 10.1: Puma
Version 10.2: Jaguar
Version 10.3: Panther
Version 10.4: Tiger
Version 10.5: Leopard
Version 10.6: Snow Leopard
Version 10.7: Lion
Version 10.8: Mountain Lion
Version 10.9: Mavericks
Version 10.10: Yosemite
Version 10.11: El Capitan
Version 10.12: Sierra
Version 10.13: High Sierra
Version 10.14: Mojave
Version 10.15: Catalina

Windows Үйлдлийн систем

Ашиглахад хялбар

Бусад үйлдлийн системтэй харьцуулахад илүү хялбар илүү уян хатан байдаг тул алдартай үйлдлийн систем болсон.

Хүчин чадлыг хянах

Та alt+ctlr+del хослолыг дарж өөрийн компьютерийн ажиллаж байгаа хүчин чадал болон төхөөрөмжийн нөөц ашиглалтыг хянаж удирдах боломжтой нь давуу тал болдог.

Файлын удирдлага

Таны зураг болон видео дүрс, бичиг баримтын файлыг автоматаар удирдаж байршуулдаг.

Plug & Play = Залгаад Тоглуул

Хэрэглэгч залгаад тоглуул гэсэн зарчмаар ихэнх төхөөрөмж дээр ажилладаг болов ч зарим нэг тусгай төхөөрөмж дээр заавал драйвер файлыг нь суулгах шаардлага гардаг. Жишээ нь: USB web камер, joystick гар гэх мэт.

Windows

Тус үйлдлийн систем нь цонх зарчмаар ажиллах ба үүнийг энгийн үгээр тайлбарлавал эхэлсэн процесс бүр эсвэл эхлүүлсэн үйлдэл бүр дээр цонх гарч ирдэг. Нэг цонхны заана нэг процесс ажиллаж байна гэсэн үг юм. Программ бүр цонх нээж ажиллах ба цонхыг хаавал тус программ зогсоно.

Windows Үйлдлийн системийн хувилбарууд

MS-DOS
Windows 1.0 – 2.0
Windows 3.0 – 3.1
Windows 95
Windows 98
Windows ME – Millennium Edition
Windows NT 31. – 4.0
Windows 2000
Windows XP
Windows Vista
Windows 7
Windows 8
Windows 10
Windows Server
Windows Home Server
Windows CE

Linux бүлийн Үйлдлийн систем

Нээлттэй эхийн үйлдлийн систем

Хамгийн гол давуу тал юм. Учир нь Windows, Mac орчинд та зөвхөн Microsoft, Apple-ын шийдлийн хүрээнд таны боломж хязгаарлагдана. Таны боломж тэдний дүрмээр хязгаарлагдана. Танд энэ дүрэм таалагдахгүй бол та Linux бүлийн үйлдлийн системийг ашиглах нь зөв. Та тус үйлдлийн системийг өөрийн хүссэн эсвэл шаардлагатай байгаа зүйлсийг бүтээх, өөрчлөх боломжийг олгодог.

Үнэгүй үйлдлийн систем

Үнэгүй үйлдлийн систем тул та хүссэн үедээ ашиглаж боломжтой. Windows 10 Pro үйлдлийн системийн үнэ 200$ бол Mac хувьд бүтээгдэхүүний үнэд үйлдлийн системийн үнэ орсон байдаг.

Windows болон Mac-аас илүү боломж

Бидний эргэн тойронд ажиллаж байгаа ухаалаг төхөөрөмж бүрийн цаана тус үйлдлийн систем ажиллаж байгаа гэхэд хэлэсдэхгүй болов уу? Тус системийг ашиглаж байгаа зарим нэг салбараас дурдвал:

  • Хурдны галт тэрэг
  • Хүнд хөнгөн үйлдвэрлэлийн автоматжуулалт, цөмийн шумбагч, авто машин, мотоцикл,
  • Дижитал камер,
  • Роботууд,
  • WiFi Рутер,
  • Ухаалаг гэрийн төхөөрөмжүүд,
  • Ухаалаг ТВ,
  • Play Station,
  • Тооны машин
  • Супер компьютерүүд
  • USA NASA Сансар судлал
  • Угаалгын машин
  • Нисэх онгоцны систем гэх мэт…

Эндээс аль нэг нь хамгийн сайн гэсэн үг биш юм. Энэ нь таны сонголт таны мэргэжил, таны юу хийх гэж байгаагаас хамаарна. Хэрэв та тоглоомчин бол танд ямар ч сонголтгүйгээр шууд Windows-ыг сонгох нь зөв. харин программист бол Linux-ийг илүүд үзэж магадгүй юм. Видео / график талын мэргэжилтэй бол танд MAC нь илүү дээр байх талтай юм. Мэдээж таны сонголт өөр байж болно. Шалгаж үзэх хамгийн сайн арга бол та бүгдийг нь ашиглаж, туршиж үзэх.

Hint: Та өөрийн ашиглаж байгаа үйлдлийн систем дээрээ VMWare, Virtual Machine-ыг ашиглаж туршиж, ашиглаж үзээрэй.

Эх сурвалж: itpartner.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!