Дижитал стратеги

Тесла компани хүн дүрст робот бүтээхээр ажиллаж байна

Тесла компани хүн дүрст робот бүтээхээр ажиллаж байгаа ба эхний загварууд ирэх жил бэлэн болно гэж тус компанийн үүсгэн байгуулагч Элон Маск мэдэгджээ. Тэрбээр AI Day арга хэмжээний үеэр роботын анхны зургийг олон нийтэд дэлгээд байна.

Хиймэл оюун ухаан хяналтаас гарах вий гэдгээс айдаг гэдгээ өмнө нь хэд хэдэн удаа дурдаж байсан Элон Маск роботыг “нөхөрсөг” байлгахыг зорьж байна гэжээ. Optimus гэх тус хүн дүрст робот нь 172 см өндөр, 56 кг жинтэй байх аж.

Тесла компани автомат машиныг бүтээсэн туршлага, мөн жолоочийн туслах Autopilot програм хангамжийн зарим техник болон програм хангамжийг ашиглан ийнхүү хүншүүлсэн роботыг бүтээж байгаа аж. Энэ нь хүн хийхэд аюултай, эсвэл олон давтагддаг, уйтгартай ажлуудыг гүйцэтгэхэд зориулагджээ.

Гэвч Тесла компани өмнө нь нарны эрчим хүчээр ажилладаг супер цэнэглэгчийн сүлжээ, могойн хэлбэртэй робот цэнэглэгч гэх мэт хэзээ ч бодит амьдралд биеллээ олоогүй төслүүдийг санаачилж байсан тул Optimus робот бүтээх санаачилга ажил хэрэг болох эсэхийг хэлэхэд эрт байна гэж технологийн сайтууд бичиж байна.

Эх сурвалж: The Verge

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!