Дижитал стратеги

QR код гэж юу вэ?

Хаа сайгүй байдаг ч зарим хүмүүс яг ямар учиртай юунд хэрэгтэйг нь ойлгодоггүй зүйл бол QR код юм. QR код (Quick Response буюу түргэн хариулт) нь мэдээллийг зориулалтын програм эсвэл машинаар түргэн хугацаанд тайлж унших арга юм.

QR код нь анх 1994 онд Япон улсад Denso Wave компани автомашин болон автомашины эд анги үйлдвэрлэхэд байршил болон үйлдвэрлэлийн явцыг хянах зориулалттайгаар зохиосон байна. Харин одоо QR кодыг дэлхий даяар бүхий л компаниуд гэлтгүй хувь хүмүүс өөрийн нэрийн хуудас танилцуулга гээд олон төрлийн мэдээллийг бие биетэйгээ хуваалцахад ашиглаж байна. QR код нь хэрэглэхэд тун хялбар. Утасныхаа камер юм уу, QR код уншигчаар уншуулахад тухайн код-д хадгалагдсан мэдээлэлийг харуулах аль эсвэл холбогдох линк рүү шилжих болно.

QR код нь үр ашигтай өгөгдөл хадгалах дөрвөн стандарт кодлолын горимыг (тоон, үсэг, байт / хоёртын ба ханзны) ашиглана.

QR код нь дүрслэл төхөөрөмж уншигч (тухайлбал, камер, сканнер) болон Рийд-Соломоны алдааны залруулгыг ашиглан боловсруулсан цагаан дэвсгэр дээрх хар модулиудаас (дөрвөлжин цэгүүд) бүрдэнэ.

QR код нь банкны дансны мэдээлэл, кредит картны мэдээллийг хадгалах болон төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч програмуудтай хамтран ашиглагддаг. Мөн криптограф валютын салбарт ашиглаж байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!