Апплекейшн

VOOV MEETING онлайн уулзалтын програм ашиглах-3-р хэсэг (Програм дээр ажиллах)

Алхам 1. Зур.22-т улаанаар хүрээлсэн хэсэгт байрлах Start товч дээр дарсны дараа Select method to Connect to Meeting Audio харилцах цонх (Зур.23) нээгдэх ба энэ нь 2 сонголттой байдаг. Цөөн тооны хэрэглэгчидтэй PC audio холболтыг сонгон чанартай дуу авиагаар холбогддог. Харин олон хэрэглэгчидтэй холбогдож байгаа үед Phone Call холболтыг сонгохыг зөвлөдөг.

Алхам 2. Зур.25-д хэрэгслийн мөрийн хамгийн эхэнд MUTE гэсэн хэрэгсэл байрлах ба үүний ард нь байрлах суман дээр дарахад дуутай холбоотой бүх тохиргоо энд хийгддэг. Энэ товчин дээр дарвал видеоны дуу хаагддаг. Зураг дээр тухайн компьютерт холбогдсон дууны төхөөрөмжүүдийн мэдээллүүд харагдаж байна. Хэрэглэгч аль төхөөрөмжөө сонгохоо өөрөө шийднэ. Эсвэл Auto горим дээр нь үлдээж болно.

Зур.25-д харуулсан хэрэгслийн мөрд Mute (1) дуу хаах/нээх дууны тохиргоо, Stop Video (2) Видеог хаах/нээх видеоны тохиргоо, Share Screen (3) дэлгэц хуваалцах, Security (4) нууцлалын тохиргоо, Invite (5) сурагч урих, Attendees (6) оролцогчид, Chat (7) бичвэрийн талбар, Emoji (8) эможи, More (9) бусад хэрэгсэл гэсэн хэрэгслүүд байрлана.

Алхам 3. Зур.26-д хэрэгслийн мөрөөс Video Options гэсэн хэрэгсэл байрлах ба арын жижиг суман дээр хулганы заагчийн зүүн товчийг товшиход Video Options, Virtual Background сонголтууд харагдана.

Video Options хэсэгт видеотой холбоотой бүхтохиргоо хийгдэнэ. Энд видео хичээлийн дүрс, дуутай холбоотой бүх тохиргоо хийгддэг.

Програмын ерөнхий тохиргоо

  1. Turn on Video – хичээл эхлэх үед видео зэрэг нээгдэх.
  2. Turn on Міс – микрофон нээлттэй эхлэх.
  3. Use PC audio by Default – Компьютерийн аудио ашиглах.
  4. Audio mode – Зөвхөн аудио сонсох, дэлгэц шэйрлэх боломжтой. Видео хүлээн авахгүй
  5. Display my meeting duration – Хичээл явагдаж буй хугацааг дэлгэцэнд харуулах.
  6. Add Watermark on Shared Screens – шэйрлэсэн контент харах үед тамгатай гаргах
  7. Show on-screen comments – Комментүүдийг дэлгэцэнд шууд харуулах
  8. Speech bubble – Коммент нь жижиг тэкст хайрцгаар харагдах Speaker
  9. Spotlight – Зөвхөн ярьж буй оролцогчийг ялган харуулах
  10. Stay in Meeting whеn ѕсrееn is locked – дэлгэц амарсан, түгжсэн тохиолдолд хичээлээс гаралгүй холбоотой байх

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!