Бүтээгдэхүүн & Үйлчилгээ

Бидний өдөр тутмын хэрэглээнд ашиглагддаг кабелиуд

Composite Video кабель

Гэрийн электрон бараанаас эхлээд сега тоглоом хүртэл маш олон зүйлд энэхүү кабель нь хэрэглэгддэг байсан. Шар кабель нь дүрсийг, улаан болон цагаан кабель нь стерео аналоги дууг дамжуулдаг. Өндөр чанарын дохиог дамжуулж чадахгүй ба стандарт дохиог ч мөн муухан дамжуулдаг. Composite кабель нь өнгөнүүдийг зэрэг ажиллуулж, бүрэлзүүлдэг тул аль болох ашиглахаас зайлсхийх хэрэгтэй.

S-video кабель

S-Video нь хамгаалалт болон өнгүүдийг тусгаарлан зохион байгуулдаг чанараараа Composite кабелийг сайжруулан гарч ирсэн юм. Хэрэв та хавтгай дэлгэц бүхий CRT телевизортой бол, Composite болон S-Video кабелиудыг ашиглаж, харьцуулж үзэхэд, асар их ялгаа мэдэгдэнэ.
S-video кабелийг хэрэглэдэг телевизор одоо бараг байхгүй бөгөөд зарим зөөврийн компьютерүүд энэхүү холболттой байх тохиолдол байдаг.

Component Video кабель

Component видео кабель нь RGB гурван өнгийг, тус бүрийг нь өөрийн Улаан, Ногоон болон Цэнхэр үзүүр бүхий гурван салангид кабельд хувааж, дамжуулдаг кабель юм. Зарим тохиолдолд, улаан болон цагаан нэмэлт үзүүр бүхий хоёр утас байдаг ба эдгээр нь аналоги стерео дуу юм. Энэхүү кабель өндөр чанарын дохио дамжуулдаг учир HDTV дээрхи эдгээр оролт нь өргөн хэрэглэгддэг. 720p эсвэл 1080i-ийн дохиог ашиглахад дүрсийн чанар алдагддаггүй байна. Гэрийн AV-ийн холболтын хувьд энэ нь маш хэрэгтэй, үр дүнтэй зүйл. Та стандарт телевизортой байгаад, эдгээр Component оролттой бол, PS2 болон Xbox-оо холбож ашиглахад маш том ялгаа байгааг мэдэх болно. Гэр ахуйн хэрэглээнд энэхүү кабелийг ашиглахад тохиромжтой байдаг.

VGA кабель

VGA кабель нь компьютерийг дэлгэцтэй холбоход хэрэглэгддэг аналоги стандарт юм. Одоо ч өргөн хэрэглэгддэг ба орчин үеийн VGA оролттой HDTV байдаг. Чанарын хувьд Component кабельтай ижил бөгөөд онцгой тохиолдолд, гаралтын нягтралын өргөн сонголттой байдаг. VGA кабель нь дууны мэдээллийг дамжуулдаггүй.

DVI кабель

DVI кабель бол шинэ, компьютер дэлгэцийн холболтын дижитал стандарт юм. Энэхүү кабель нь маш өндөр зурвасын өргөнтэй ба HDMI шиг өндөр чанарын дүрсийг дамжуулдаг. Хэрэв та DVI оролттой HDTV эсвэл DVI-ийн шинэ график карттай бол, таны телевизор болон компьютерийг тань холбох хамгийн шилдэг кабель байх болно. DVI нь ямар нэгэн дууны мэдээллийг дамжуулдаггүй.

HDMI кабель

HDMI нь дуу дүрсийн кабелиудаас хамгийн шилдэг нь. Бүрэн дижитал, шинэ хувилбар нь 48 битийн өнгийг дэмжиж, секундэд 10,2 гегабитийн зурвасын өргөнтэй ба энэ нь ирээдүйн 1440p(2560×1440) HDTV нягтралыг дамжуулахад хангалттай юм. HDMI нь 1080p-ийг дамжуулахад хамгийн өргөн хэрэглэгддэг кабель. Кабель нь мөн дууны мэдээллийг дамжуулдаг ба 1.3 хувилбар нь Dolby True HD болон DTS-HD Mater Audio гэх мэт алдагдалгүй дууны форматыг дэмжих чадвартай.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!