Хэрэглээний програм

Excel програм дээр Auto Correction ашиглах нь

1-Сайн, 2-Дунд, 3-Муу. Тэгвэл A1 нүдэнд 1 гэж бичингүүт A1 нүдэн дээр маань Сайн, A2 нүд дээр 2 гэж бичингүүт A2 нүдэнд дээр дунд гэсэн текстүүдийг хэрхэн гаргадаг бэ?  Өөрөөр хэлбэл тухайн нүдэнд шууд 1, 2, 3 гэсэн тоо оруулахад уг тоонуудыг тухайн нүдэндээ яаж Сайн, Дунд, Муу гэсэн текст рүү хөрвүүлдэг Auto Correction-ы талаар үзье. Энэ асуудлын талаар та бүхэн дараах хөдөлгөөнт зургаас харж болно.

Javhaa

Одоо дээр асуудлыг хэрхэн шийдсэн тухай танилцуулъя. Мэдээж бид энэ асуудлыг шийдэхэд Excel программын Auto Correction-ийг ашигласан. Яахав Auto Correction ашиглахгүй гэвэл VBA код бичиж болно.

Юуны өмнө Excel программын File товч дээр дарж, Option коммандыг өгнө.

Үүсэх Excel Option цонхноос Proofing гэсэн цэсийг сонгож, тус цэснээс үүсэх цэснээс AutoCorrect Options … гэсэн коммандыг өгнө.

AutoCorrect: гэсэн цонх дээр:

Replace талбарт 1, 

With талбарт сайн гэж гараас бичиж оруулна. Үүний дараагаар AutoCorrect цонхны Add коммандын тусламжтайгаар тухайн кодыг Excel программд оруулна. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Дээрх зарчмаар 2, 3 гэсэн тоонуудыг Дунд, Муу гэсэн текстэнд харгалзуулж оруулна.
Ингээд OK коммандыг хааж, Excel программын дурын нүд дээр 1, 2, 3 гэсэн тоонуудыг оруулахад автоматаар Сайн, Дунд, Муу гэсэн текстүүд гарах болно.
Хэрэв 1, 2, 3 гэж бичихэд шууд тоогоороо гараад байвал Excel программыг хаагаад, эргүүлээд нээхэд 1, 2, 3 гэсэн тоонууд текстэнд хөрвөж гарах болно.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!