Хэрэглээний програм

Excel программ дээрх давхардалыг арилгагч буюу Remove Duplicates-г ашиглаж сурах

MS Excel программын Data цэсний Data tools хэсэгт байрших Remove Duplicates хэмээх хэрэгслийг танилцуулья. Remove Duplicates хэмээх хэрэгсэл MS Excel программын Data Ribbon-н Data tools хэсэгт байрладаг. Тус toolbar нь давхардан өгөгдсөн мэдээллийн давхардлыг арилгах үйлдлийг хийдэг.

Тус хэрэгслийг хэрхэн ашигладаг талаар жишээ дээр тайлбарлая. Бидэнд дараах зурагт үзүүлсэн 500 орчим машины дугаар өгөгджээ.

Дээрх мэдээнд нэг машины дугаар хэд хэдэн удаа давхардан орсон байгаа. Бидний гол зорилго бол давхардаагүй тоогоор нийт хичнээн машин байгааг тодорхойлох явдал юм. Үүнийг хялбархнаар тодорхойлохын тулд бид MS Excel программын Remove Duplicates хэрэгслийг ашиглана.

1. A1:B524 мужийг сонгоно.

2. Data Ribbon-н Data tools хэсгээс Remove Duplicates коммандыг өгч, Remove Duplicates цонхыг нээнэ. Тус цонхны Columns хэсэгт 1-р алхамд сонгогдсон мужийн A, B баганууд сонгогдсон байна. Энэ доорх зурагт үзүүлэв.

Бидний гол зорилго A баганын давхардлыг арилгах тул дээрх зурагт үзүүлсний дагуу Remove Duplicates цонхонд зөвхөн A баганыг идэвхжүүлнэ. B баганыг идэвхжүүлэхгүй. Ингээд OK коммандыг өгөхөд A багана дахь давхардсан утгууд B баганад харгалзах утгын хамт арилах болно. Үр дүнг дараах зурагт үзүүлэв.

Дээрх зургийг товч тайлбарлавал нийт 523 өгөгдлөөс 431 өгөгдөл нь давхардсан байсан ба давхардлыг арилгаад нийт 92 давхардаагүй утгыг гаргаж ирсэн гэсэн мэдээлэл юм.

Хэрэв бид А, B багануудыг зэрэг идэвхжүүлбэл 2 баганын яг ижилхэн утгуудыг устгана гэсэн үг юм. А, B багануудыг зэрэг идэвхжүүлэн Remove Duplicates коммандыг өгч үзье. Үүний үр дүнд дараах зураг гарна.

Дээрх зургийг товч тайлбарлавал нийт 523 өгөгдлөөс 306 өгөгдөл нь давхардсан байсан ба давхардлыг арилгаад нийт 217 давхардаагүй утгыг гаргаж ирсэн гэсэн мэдээлэл юм.

Эх Сурвалж: Excel.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!