Дижитал стратеги

Магадлан итгэмжлэл гэж юу вэ? Магадлан итгэмжлэлтэй эсэхийг хэрхэн мэдэх боломжтой вэ?

Сургалтын байгууллагын магадлан итгэмжлэл яагаад чухал вэ? Бид яагаад заавал магадлан итгэмжлэлтэй сургуулийн хөтөлбөрийг сонгох хэрэгтэй вэ? Эдгээрийн тухай та өмнө нь нухацтай бодож үзээгүй бол анхаарлаа хандуулаарай.

Магадлан итгэмжлэл гэж юу вэ?

Дэлхийн даяар олон тооны коллеж, их сургууль байдаг гэхдээ тэдгээрийн хичнээн нь итгэмжлэгдсэн байдаг вэ? Коллеж, их сургуулийн үйл ажиллагаа явуулж байгаа л бол хамгийн сайн боловсролын хөтөлбөр эсвэл заах системтэй гэсэн үг биш юм.

Accreditation буюу магадлан итгэмжлэл гэдэг нь тухайн боловсролын байгууллагын хөтөлбөрийг шинжлэх, судлах, тэдгээрийн чанар сайн эсэх, бүх оюутнуудад адил тэгш санал болгож байгаа зэргийг үнэлэн, хүлээн зөвшөөрч буй үйл явц юм. Хэрэв их дээд сургууль магадлан итгэмжлэгдсэн бол түүний үйл ажиллагааны системийг үнэлэхэд цаг хугацаа зарцуулсан бөгөөд энэ нь магадлан итгэмжлэгдсэн гэж нэрлэгдэх шаардлагатай стандартад нийцсэн гэсэн үг юм.

Магадлан итгэмжлэлийг бүс нутаг, үндэсний, олон улсын хэмжээнд олгосон байдаг ба ихэнх тохиолдолд тухайн улсад мөрдөгдөж буй хууль журмын дагуу магадлан итгэмжлэлийг боловсролын байгууллагуудад олгодог.

Магадлан итгэмжлэлийг зөвхөн сургуулиудад төдийгүй дадлагажигч, оршин суух газар, хөтөлбөр, онлайн коллежид хүртэл санал болгосон байдаг.

Магадлан итгэмжлэлтэй эсэхийг хэрхэн мэдэх боломжтой вэ?

Боловсролын байгууллага нь магадлан итгэмжлэгдсэн эсэх, хэдий хугацааны туршид хүлээн зөвшөөрөгдсөн бэ гэдгийг та тухайн орны албан ёсны боловсролийн төв байгууллага эсвэл холбогдох дээд байгууллагын албан ёсны эх сурвалжаас мэдэж авах боломжтой байдаг.

Тухайлбал АНУ-д хамгийн түгээмэл итгэмжлэлийн хэлбэрүүдийн нэг бол Бүс нутгийн магадлан итгэмжлэл байдаг. АНУ-ын Боловсролын хэлтэсд тус улсын итгэмжлэгдсэн бүх байгууллагуудын мэдээллийн сан байдаг бөгөөд тус хэлтсийн вэб хуудсаар дамжин өөрийн сонгосон сургуулийг илтгэмжлэгдсэн эсэхийг шалгаж болдог байна.

Харин Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт дээд боловсролын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл явуулах тухай заасан байдаг. Монгол улсад Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл нь магадлан итгэмжлэл олгодог бөгөөд байгууллагын буюу сургалтын байгууллагыг бүхэлд нь хамарсан, хөтөлбөрийн буюу сургалтын тодорхой нэгжийн үйл ажиллагааг хамарсан гэсэн хоёр үндсэн хэлбэрээр магадлан итгэмжлэлийг олгодог юм.

Та өөрийн суралцахаар сонгож буй сургуулиа магадлан итгэмжлэлтэй эсэхийг мэдэхийг хүсвэл http://accmon.mn хаягаар орж шалгах боломжтой.

Ямар ч тохиолдолд та албан ёсны эх сурвалжийг ашиглан өөрийн сонгосон сургуулийн магадлан итгэмжлэлийг шалгах хэрэгтэй гэдгийг таньд сануулахад илүүц биз.

Магадлан итгэмжлэл яагаад чухал вэ?

Хэрэв та магадлан итгэмжлэгдсэн байгууллагад сурч байгаа бөгөөд өөр шалтгаанаар шилжих эсвэл сургуулиа солихоор шийдсэн бол өмнөх сургуульд авсан кредитүүдээ шинэ сургуульд хүлээн авах боломжтой байдаг. Зарим тохиолдолд та өргөдөл бөглөж, сургуульд элсэх үйл явцыг дахин хийх хэрэгтэй болдог ч таны бусад сургуульд сурахад зарцуулсан цаг хугацаа үнэ цэнтэй хэвээр байх болно. Таны авсан ангиуд хүлээн зөвшөөрөгдөж, эхнээс нь эхлэх шалтгаан байхгүй болно.

Магадлан итгэмжлэлийн талаархи бас нэг чухал зүйл бол зарим улсад магадлан итгэмжлэгдсэн сургуулиуд тухайн орны онцлогоос шалтгаалан тусламжийн хөтөлбөрт хамрагдаж, ажил олгогчдын сургалтын тусламж авах боломжтой байдаг байна. Гэхдээ эдгээр нь тодорхой шалгуурын дагуу байх бөгөөд ихэвчлэн боловсролын төлбөрөө төлөхөд хэцүү байгаа оюутнууд болон гэр бүлд туслах үйлчилгээг санал болгодог байна.

Мэдээллийн эх сурвалж:

  • http://accmon.mn
  • https://www.ed.gov/
  • www.cois.org

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!