Апплекейшн

И-спорт сонирхогчдын хамгийн дуртай апплекейшн Discord -н тухай сонирхолтой баримтууд

Дэлхийд хэрэглээгээрээ эхний 5-д ордог сошиал платформ болох DISCORD-н талаарх сонирхолтой мэдээллийг уншаарай. Анх тоглоом хөгжүүлэн бүтээх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байсан HAMMER & CHISEL компани тоглоомийн бизнест амжилтгүй байгаагаа ойлгосон даруйдаа үйл ажиллагаагаа өөрчлөн яг л Skype шиг messenger апплекейшн нээхээр зорин ажиллажээ. Мөн компанийхаа  хэмээх нэрийг DISCORD болгон өөрчилжээ.

Харин аз болж тэдний зохион бүтээсэн DISCORD application нь тун амжилттай байсан төдийгүй ижил төрлийн апп slack-аас хамаагүй илүү нэр хүндтэй байв. Гэвч харагдах байдал дизайны хувьд slack-тай тун адилхан байв.

Эдгээр хоёр программыг андуурах хүмүүс ч цөөнгүй байдаг гэнэ шүү.

DISCORD нь тун удалгүй хятадын тоглоом хөгжүүлэгч компани болох Tencent гэх мэт томоохон компаниудаас хөрөнгө оруулалт татаж чаджээ.

DISCORD нь энэ төрлийн бусад messenger application-уудыг бодвол суулгаж хэрэглэхэд тун хялбар тэр дундаа тоглоом тоглогчдын дунд ашиглахад тун хялбар апп.

Тиймээс и-спорт сонирхогчдийн хамгийн дуртай апп болсноор тун хурдан амжилтыг олжээ.

DISCORD-ынхон дэлхийн тоглоом сонирхогч залуусыг нэгтгэн хэмээх мэдэгдлийг хүртэл тун зоригтойгоор өөрсдийн вэб сайтан дээрээ нийтэлж байжээ.

DISCORD-ын талаар хамгийн анхны видео нийтлэлийг Carson King хэмээх YouTuber залуу нийтэлж байжээ.

DISCORD нь компьютер тоглоом тоглогчдийн дунд хамгийн хэрэглэхэд хялбар апп хэмээх ойлголтыг анх олон нийтэд зарласан бөгөөд тоглоом тоголдог найзтайгаа анх дискордоор холбогдоход түүний найз нь яг л хажууд нь байгаа мэт мэдрэмжийг төрүүлсэн тухай хүртэл ярьсан байна.

Үүнээс хойш дискорд нь gamer-уудад зориулсан хамгийн сайн апп хэмээх нэрийг зүүж эхэлжээ.

DISCORD- ийн лого нь зүгээр нэгэн энгийн цэгэн нүдтэй инээмсэглэж буй дүр төдий мэт боловч түүний нэрийг Clyde гэдэг гэх мэдээллийг 2017 оны 3 сарын 20-нд дискордийхон өөрсдийн Twitter хуудсаараа дамжуулан зарлаж байжээ.

DISCORD-ыг хөгжүүлэгч компани нь залуучуудад ажлаа эрх чөлөөтэйгээр хийх боломжийг олгосон дэлхийн хамгийн аз жаргалтай оффисуудын нэг гэдгээрээ алдартай хэн ч дуртай үедээ ажилийнхаа дундуур тоглож болно. Оффисын өрөө болон ажилчдынхан ширээн дээгүүр дүүрэн тоглоом хөглөрч байдаг. Хааяахан вэб сайтан дээрээ хэрэглэгчдийг хөгжөөх сонирхолтой зүйлсийг сэдэн байрлуулдаг мөн сонирхолтойн дискордын вэб сайтны ард ташуу зураас аваад ямар ч хамаагүй текстүүдийг бичсэн тохиолдолд 404 буюу таний хуудас олдсонгүй хэмээх алдаа гардаг байна. Дараагаар нь хажуугийн зурган дээр дархад snake тоглоомыг тоглож болдог эдгээрээр зогсохгүй өөр төрөл бүрийн сонирхолтой зүйлс ч байдаг.

Мөн DISCORD-н хайлтын булан дээр үр дүнгүй утгуудыг удаа дараа хайсан тохиолдолд томруулдаг шил нь бананы дүрс болж хувирдаг гэх мэт сонирхолтой зүйлсүүдийг харж болдог байна.

DISCORD нь нилээн олон хэрэглэгчтэй болсны дараагаар Skype болон TeamSpeak аппаас салах цаг болсон гэж дийс хүртэл хийж байжээ. Хамгийн сонирхолтойн энэ талаар уриалгыг өөрсдийн вэб хуудасны нүүр хуудсан дээр бичсэн байв. Тус агуулгыг тодруулбал дискорд нь текст болон дуут зурвас гээд бүгд үнэ төлбөргүйн дээр комьютер болон гар утсны аль нь дээр ч ашиглах боломжтой харин одооноос эхлэн хэрэглэхэд төвөгтэй Skype болон TeamSpeak аппаас салцгаах цаг ирсэн илүү энгийн амьдралын хэв маягийг сонгоцгооё гэсэн байв.

DISCORD нь 2018 оны байдлаар сард дунджаар 9,900,000 хэрэглэгч, 2019 онд 45 сая , 2019 онд 56 сая, 2020 онд сар бүр 100 сая хэрэглэгч хүртэл хэрэглэдэг болж гайхалтай хурдан хугацаанд олон хэрэглэгчтэй болоод амжсан.

Мөн 2018 онд дискордод 6 тэрбум зурвасуудыг хэрэглэгчид бичсэн бол 2019 онд 15 тэрбум зурвасуудыг хэрэглэгч нар солилцсон байдаг.

Мөн DISCORD-д тоглоом байрлуулсан тоглоом хөгжүүлэгч борлуултынхаа 90% ийг авдаг бол дискорд ердөө 10% ийг авдгаараа Epic games-ээс ч бага байжээ.

Харамсалтайн энэхүү санаа нь тоглоом бүтээгч томоохон компаниудын зүгээс зах зээлийн үнэ унагаасан хэмээх нэлээдгүй шүүмжлэлийг хүртсэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!