Бүтээгдэхүүн & Үйлчилгээ

Инстант камер (instant camera) таны дурсамжийг шууд буулгана

Гэр бүлийн тэмдэглэлт баяр болон шинэ жилээр буйдан тойрч суугаад зургийн альбомоо дэлгээд өнгөрсөн дурсамжаа дурсаад баяр баясал, инээд дүүрэн хөгжилдөн, үзэж суух мэдрэмж хамгийн гоё

Орчин үед хүмүүс зургаа угаалгахаас илүү утсандаа хадгалдаг болчихсон. Утсаа солих эсвэл алдах үед хамгийн түрүүнд зургуудаа бодоод гунигладаг. Гэхдээ асуудал байгаа газар үргэлж шийдэл байдаг.

Инстант буюу зургаа дараад шууд угаах боломжтой хальстай камерууд сүүлийн үеийн охид залуус дунд нэлээд тренд

Хамгийн анхны Model 95 нэртэй Polaroid камер 1948 онд Бостон дахь их дэлгүүрт зарагдаж эхэлсэн бөгөөд камерууд хэдхэн минутын дотор зарагдаж дууссан түүхтэй.

Энэхүү камер нь дотроо суурилуулсан принтертэй, хурдан шуурхай хэвлэх чадварыг өөртөө агуулсан.

Инстант камерын давуу тал:

  • Авч явахад авсаархан, загварлаг
  • Гар утсандаа / App / суулгаад, утаснаасаа зураг угаалгах боломжтой
  • Хор шаардлагагүй зориулалтын цаасыг хийгээд л хэвлэнэ
  • Хамгийн гоё нь зургаа дараад тэр дор нь угаадаг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!