Бүтээгдэхүүн & Үйлчилгээ

Камерын линзийг хэрхэн цэвэрлэх вэ

Камерын линз-ний цэвэр байдал нь таны зургийн чанарт ихээхэн нөлөөлдөг. Та линз-ээ хэт их эсвэл ойр ойрхон цэвэрлэвэл линзээ зурах эрсдэлтэй тул энэхүү зааварт камерын линзийг хэрхэн ямар материал хэрэглэж цэвэрлэх талаар орууллаа.

Алхам 1: Тоосыг арилгах

Та линзээ цэвэрлэхийг хүсвэл үлээхээс зайлсхий. Таны шүлс эсвэл амьсгал нь линз-ны конденсацыг ихэсгэж болзошгүй. Хамгийн найдвартай арга бол үлээгчийг ашиглан аливаа тоос, тоосонцорыг зайлуулах юм. Үлээгч:

Алхам 2: Линз-ний зориулалтын багс ашигла

Хэрэв үлээгч хангалтгүй үлээгээд линз дээр тодорхой тоосонцор бохирдол хэвээр байгаа бол санаа зовох хэрэггүй! Та линз-ний багс ашиглаж болно. Бид болвол тэмээний үстэй багс ашиглахыг зөвлөж байна. Тэмээний үс нь нимгэн тул линз-д төдийлөн хор нөлөө үзүүлэхгүй. Багс нь яанз бүрийн бохирдлыг өөр дээрээ нааж авдаг гэдгийг санаарай. Гараараа багсандаа хүрэхгүй байхыг хичээгээрэй. Энэ нь ач холбогдолгүй мэт санагдаж болох ч хэрэв таны гарт байгаа тос линз дээр очвол линзийг бохирдуулж болзошгүй юм.

Хэрэв та багс хэрхэн ашиглахыг юүтүбээс видеонууд үзээрэй.

 

Алхам 3: Камерын линз цэвэрлэгчийг ашигла

Камерын линз цэвэрлэгч ашиглах нь маш зөв. Ихэнх цэвэрлэгч шингэн нь алкоголь агуулсан байдаг бөгөөд нэг линз цэвэрлэхэд ганц, хоёр дуслыг ашиглахад хангалттай. Шингэн камерын линз цэвэрлэгч ашиглахдаа линзний даавуу эсвэл линз цэвэрлэх тодорхой эд дээр дусааж тойрог хэлбэрээр зөөлөн арчаарай.

Эцэст нь хэлэхэд Линзээ аль болох бага цэвэрлээрэй

Таны тоног төхөөрөмж заримдаа бага зэрэг бохирддог гэдгийг санаарай, гэхдээ та тоос шороо болгоныг байнга цэвэрлээд байвал эргээд таны линз гэмтэх магадлалтай.

Таны камерын линз маш мэдрэмтгий тул зайлшгүй шаардлагатай тохиолдолд л цэвэрлээрэй. Та арын линз, линзний таг, шүүлтүүрийг цэвэрлэхдээ эдгээр алхмуудыг давтаж болно.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!