Дижитал стратеги

Харанхуйн хязгаарт хүрэх айдас ба хүний эрхийн асуудал болсон шифрлэлт

ШИФРЛЭЛТ БОЛ ЦАХИМ ОРЧИНД БУЙ ХҮМҮҮСИЙН ЭРХИЙГ ХАМГААЛДАГ БА ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАДАГ ГОЛ БАТАЛГАА

Фэйсбүүкийн зурвасуудыг тань өөр хэн нэгэн уншдаг бол яах вэ?

Улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг дан ганц зэвсэгт хүчин, хилийн зурвасаар хамгаална гэдэг ойлголт орчин үед нэгэнт үгүй болжээ.
Цахим ертөнцөд ямар ч халдлага, довтолгоо, гэмт хэрэг, оюун санааны террор хийж болно. Энэ бол хил хязгааргүй эрсдэл гэсэн үг.
Даяаршсан ертөнцөд дэлхийн хүн амын тэн хагас нь интернэтийн технологи ашиглаж байна. Энэ нь цахим шуудан, шуурхай зурвас, олон нийтийн сүлжээгээр дамжуулан хэн нэгэнтэй харилцаа холбоо тогтоох боломж олгодог.
Компаниуд мэдээллийг хадгалах, хуваалцах, аюулгүй байдлыг хангах асар их хүчин чадалтай цахим үйлчилгээг үзүүлдэг. Засгийн газрууд тоон системийн харилцаа холбооны орчинд хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах үүрэг хүлээдэг.

Гэвч ихэнхдээ тэд нийтээр нь мөрдөн тандах ажиллагаа явуулах замаар өөрсдийн хүлээсэн үүргийг зөрчдөг байна. Үүний үр дүнд өнөөдөр дэлхийн томоохон технологийн компаниуд тоон мэдээллийн аюулгүй байдлыг хангах шифрлэлтийн асуудлаар Засгийн газар, хууль сахиулах байгууллагуудтай улс төр, технологийн маргаан хийсээр байгаа ажээ.
Технологийн компаниуд хүний эрхийг хүндэтгэх, хэрэглэгчдийнхээ хувийн нууцтай байх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй. Эдгээр компанийн хувьд шифрлэлт нь өөрсдийн хэрэглэгчдийн харилцаа холбооны аюулгүй байдлыг хамгаалах, хүний эрхийн эрсдлийг бууруулах хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм.
ЦАХИМ ОРЧИНД ХҮН БҮР АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХ, ҮЗЭЛ БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛЭХИЙН ҮНДЭС НЬ ШИФРЧЛЭЛ ЮМ.

ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ЭНЭ НЬ ЦАХИМ МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБООГ ХАМГААЛАХ АРГАЧЛАЛ Ч ГЭЖ БОЛНО.

Шифрлэлт бол цахим орчинд буй хүмүүсийн эрхийг хамгаалдаг ба хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангадаг гол баталгаа.
Мөн цахим орчинд ямар нэг айдасгүйгээр өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг хүмүүст олгодог.

Түүнчлэн шифрлэлт нь хүний хувийн мэдээллийг хулгайлах, цахим гэмт хэргийг таслан зогсоох, харилцаа холбоог хууль бусаар хянадаг Засгийн газрын үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэхэд тусалдаг.

Энэ нь зөвхөн илгээгч, хүлээн авагч гэх хоёр тал унших боломжтойгоор мэдээллийг хөрвүүлэх математик үйлдэл бөгөөд үүнийг цахим орчинд шуудан илгээх, мөнгө санхүүгийн гүйлгээ хийх, эрүүл мэндийн мэдээллийг хадгалах зэрэг олон тохиолдолд хэрэглэдэг.

Мэдээллийг шифрлэх гэдэг нь хөндлөнгийн этгээд мэдээллийг замаас нь барьж авлаа ч ойлгомжтой хэлбэрээр уншиж чадахгүй байхыг хэлнэ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!