Компьютер

Хүн бүрийн мэдэхэд илүүдэхгүй компьютерийн командууд

Компьютерийн хэрэглээний мэдлэг сайтай, мэргэжлийн хүмүүс аливаа үйлдлийг, коммандын тусламжтай хялбархан аргаар хийж гүйцэтгэдэг. Энэ нь тэдний цаг завыг хэмнэхээс гадна, илүү сул үйлдэл гаргахаас сэргийлдэг байна. Тиймээс бид та бүхэндээ таны мэдэж байвал зохих, компьютер дээрх өргөн хэрэглээний коммандуудыг танилцуулж байна.

1. Хаагдсан цонхүүдийг эргэн сэргээх

Google Chrome веб хөтөч дээр, санаандгүй байдлаар хаагдсан цонхүүдийг эргэн сэргээхдээ “Control+Shift+T” ашиглана.

2. Screenshot хийх

Компьютер дээр Screenshot буюу хадгалж авахыг хүссэн зураг, мэдээллийг crop хийн хадгалахын тулд Start цэс рүү орж,  Snipping Tool хэсэг рүү орно.

3. Excel программын сүүлийн үйлдлийг давтах

Excel рүү орж, компьютерийн гар дээр байрлах, F4 товчыг дарна.

4. Youtube бичлэг зогсоох, гүйлгэх, ухраах

Бичлэг, кино үзэж байхдаа F товчийг дарахад дэлгэц томордог. Харин K товч зогсоох, тоглуулах, L товч нь 10 секундээр гүйлгэх, харин J товч нь бичлэгийг 10 секундээр ухраадаг байна.

5.Цонхны байрлах өөрчлөх, нээх, далд оруулах

Нээсэн цонхнуудын байршил өөрчлөх, дэлгэцэнд нээх, нуухдаа Windows товчин дээр дарж, баруун, зүүн, дээшээ, доошоо суман дээр дарна.

6. Cache устгах

Хадгалагдсан мэдээллийг устгаж, шинэчлэхдээ Control+Shift+R

7. Дэлгэцний байрлал өөрчлөх

Control+Alt+баруун, зүүн, дээр, доор сум

8. Томруулах

Control+ томруулах, Control- багасгах, Control+0 хэвийн хэмжээнд тохируулах

9. Task manager нээх

Control+Alt+Delete

10. Нэг хуудаснаас нөгөө хуудсанд шилжих

Alt+Tab

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Санал болгох
Close
Back to top button
error: Хамгаалагдсан !!