Хэрэглээний програм

Excel програм дээр коммент оруулах ба коммент хэвлэх техник

Та бүхэн Excel программын тодорхой нэг нүдэнд Comment (цаашид коммент гэсэн текстээр бичнэ) буюу тайлбар бичиж мэднэ байх. Коммент ашиглах нь нүдний утгыг мартаж санахаас сэргийлдэг ид шидтэй хэрэгсэл

Надад дараах тооцоолол өгөгдсөн байна.

Дээрх тооцоололд тайлбар хийх шаардлагатай болжээ гэж төсөөлье. Өөрөөр хэлбэл B2 нүдний утга 87,000 гэсэн тоо нь 1-р сарын борлуулалт, B3 нүдний утга нь хүүний зардал ороогүй дүн гэх мэт тайлбар хийх шаардлагатай болсон. Тэгвэл бид энэ тайлбарыг Excel программын Comment хэрэгслийг ашиглах замаар тухайн нүдэнд оруулна.

Нүдэнд коммент оруулах

Үүний тулд бид B2 нүдэн дээр курсор байршуулж, хулганын баруун товчийг дарах замаар Insert Comment коммандыг өгч, үүсэх талбарт тайлбараа бичнэ. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Гэх мэтчлэнгээр B2, B3 нүдэнд коммент оруулна. Ингээд тухайн нүдэн дээр курсорыг байршуулахад комментууд автоматаар ил гарч, өөр нүд дээр курсорыг байршуулахад автоматаар коммент арилна. Хэрэв комментыг байнга ил гаргахыг хүсвэл коммент бичсэн тухайн нүдийг сонгож, хулганын баруун товчийг дарах замаар Show/Hide Comments коммандыг өгнө.

Энэ коммандын үр дүнд тухайн нүдний коммент байнга ил харагдах болно. Энэ мэтлэнгээр B3 нүдний комментыг ил гаргана.

Коммент хэвлэх

Одоо Excel программ дээрх тухайн тооцооллыг комменттой нь хамт хэвлэхийг хүссэн гэж үзье. Энэ тохиолдолд шууд хэвлэх коммандыг өгөхөд коммент хэвлэгдэхгүй. Тэгэхээр яаж тухайн тооцоолыг комменттой нь хамт хэвлэх бэ гэсэн асуудал үүснэ. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар одоо тайлбарлая.

Excel программ дээрх тооцооллыг комментын хамт хэвлэхийн тулд нэн тэргүүнд хэвлэх шаардлагатай комментуудыг байнга ил харагдах төлөвт тохируулах ёстой. Өөрөөр хэлбэл бид ний өмнө нь тайлбарлаж байсанчлан Show/Hide Comments коммандыг ашиглана гэсэн үг юм.

Ингээд Excel программын Page Layout цэсний Page Setup хэсгийн баруун доод буланд байрлах сум дээр дарж, Page Setup цонхыг нээнэ. Энэ талаар дараах зурагт үзүүлэв.

Нээгдсэн Page Setup цонхны Sheet хуудаснаас Comment талбарын сонголтыг As displayed on sheet гэсэн болгож, OK коммандыг өгнө.

Ингээд одоо хэвлэх коммандыг өгөхөд ил гаргасан бүх комментууд цаасан дээр хэвлэгдэн гарах болно. Та бүхэн туршаад үзээрэй.

Эх сурвалж: EXCEL.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!