Хувь хүний ур чадвар

Хүний оюун ухааны чадварыг хэмжих 10 коэффицент

1. IQ-INTELLIGENCE QUOTIENT

Танин мэдэхүйн оюун ухааныг хэмжих суурь ойлголт IQ нь тунгаан бодох, асуудлыг шийдвэрлэх, шинэ материал судлахчадварыг илэрхийлнэ. Өндөр хөгжилтэй орнуудын алдартай корпорациуд ажилтан авахдаа IQ-г нь шалгаж авдаг. Тухайлбал: Дэлхийн програм хангамжийн салбарт тэргүүлж буй Microsoft корпораци 120-с дээш IQ-тай программистыг ажилд авдаг байна. АНУ тэргүүтэй өндөр хөгжсөн орны нэр хүндтэй их сургуулиудад элсэх үндсэн нөхцөл нь оюуны чадварын ерөнхий тестийн (SAT, GRE) босго оноог давах буюу IQ өндөр байх явдал юм.

Эрдэмтдийн судалгааны үр дүнд хүн төрөлхтний 0,4% нь 140-өөс дээш IQ-тай буюу сод ухаантай, 0,4% нь 70-аас доош IQ-тэй буюу оюун ухааны хомсдолтой бөгөөд бусад 99.2% нь оюуны чадварын хувьд ерөнхийдөө ижил байдгийг тогтоожээ.

2. EQ-EMOTIONAL QUOTIENT

нь сэтгэл хөдлөл, харилцааны чадварын илтгэцүүр. Зах зээлийн нийгэм нь хүний бүх талын хөгжил, ялангуяа харилцах урлагыг ихээхэн үнэлдэгийг бид мэдэрч эхэлж байна. Нийгмийн харилцааны оюун ухаан гэгддэг EQ нь өөрийн болон бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгох, сэтгэл хөдлөлөө зохистой илэрхийлэх, өөрийгөө урамшуулах, тэвчээртэй байх, үргэлж сэтгэл өөдрөг явах зэрэг цогц чадварыг харуулдаг. EQ өндөртэй хүн өөрийнхөө сэтгэлийн дотоод хөдлөлд автахгүй биеэ барих чадвар эзэмшсэн байх бөгөөд орчинтойгоо зохицон, ажлаа амжилттай явуулж байдаг.

3. AQ-ADҮERSITY QUOTIENT

Бэрхшээлийг даван туулах шаргуу зүтгэл, өөдрөг санаа, зориг эрмэлзлийг харуулдаг илтгэцүүр-AQ. AQ муутай хүн аливаа гэнэтийн явдалд амархан цочирдож, сэтгэлийн хөдөлгөөнд автдаг бол өндөр AQ-тай хүн ямар ч хүнд нөхцлийг сэтгэлийн хатаар давж лидер болдог. Харвардын их сургууль бизнесийн ангийн оюутныхаа AQ-г хөгжүүлэхэд маш их анхаардаг.

4. CQ-CREATIVE QUOTIENT

Бүтээлч чадварын илтгэцүүр нь өөрийн бүтээх чадвараа зөв танин мэдэж, шинийг сэтгэн бодож, бүтээх чадвараа байнга дээшлүүлэх чадварыг харуулдаг. Зохион бүтээгчид, шинийг эрэлхийлэгчид бүгд л багаасаа CQ өндөртэй байжээ. Хүний хамгийн их бүтээлч сэтгэлгээтэй үе бол хүүхэд нас. Иймд та хүүхдийнхээ бүтээлч сэтгэлгээг байнга урамшуулж, хөхүүлэн дэмжиж хөгжүүлж байх ёстой.

5. SQ-SPIRITUAL QUOTIENT

буюу оюун санааны хүч чадлын илтгэцүүр нь биеэ дайчилж зорьсондоо хүрэх сэтгэлийн зориг тэвчээрийг харуулдаг. SQ нь өөрийн мэдлэг туршлагаа мэргэн ухаан, азтай агшин болгон хувиргах сэтгэхүйн чадвар юм.

6. DQ-DEҮELOPMENT QUOTIENT

Өөрийн бие бялдрын байдал онцлогийг тодорхой мэдэж, алхам алхмаар биеэ хөгжүүлэн зорьсон зорилгодоо хүрч амжилт гаргах чадварын илтгэцүүр. DQ өндөртэй хүн өөрийн биеийн онцлог ба чадварыг зөв үнэлж, тогтвортой, системтэй хичээллэх чадвартай болдог. Ялангуяа урлаг, спортын амжилт DQ-гээр дамжин илэрдэг.

7. MQ-MORAL QUOTIENT

Хүний нийгэмд өөрийгөө зохицуулж, үйлийнхээ хэм хэмжээг тогтоох чадвар. MQ өндөртэй хүн сайн мууг ялгах, бусдыг чин сэтгэлээсээ хайрлах чадвартай.

8. NQ-NET QUOTIENT

Мэдээллийн сүлжээнд ажиллах чадварыг илэрхийлнэ. NQ бол орчин үед модонд орж байгаа нэр томьёо бөгөөд залуу үеийг боловсруулах практик модель. NQ нь мэдээлэлтэй харьцах чадвар болон мэдээллийн орчинд өөрийгөө захирах чадварыг хүүхдэд эзэмшүүлдэг.

9. BQ-BONDING QUOTIENT

Эцэг эх үр хүүхдийн дотно харилцааны үзүүлэлт. Ялангуяа 0-7 насны хүүхэдтэй эцэг эхчүүд BQ өндөртэй байх хэрэгтэй. BQ өндөртэй эцэг эхчүүд өөрийн үр хүүхдэд онцгой халамж тавьдаг, хүүхдийнхээ онцлогийг мэдэх чадварыг эзэмшсэн байдаг. BQ өндөртэй хүүхэд өөртөө итгэлтэй сэтгэл хангалуун байх бөгөөд эцэг эхдээ улам дотноссоноор EQ нь өснө, хүүхдийн сэтгэл санаа тайван болж гадаад ертөнцийг сонирхсоноор IQ өснө, гэр бүлийн уур амьсгал халуун дулаан болсноор MQ өснө.

10. FQ-FINANCIAL QUOTIENT

Хөрөнгө мөнгийг оновчтой захирах чадварыг илтгэх илтгэцүүр. Өндөр хөгжилтэй орны иргэд хүүхдийнхээ FQ-г дээшлүүлэхийн тулд ирээдүйн саятнуудын клубт хичээллүүлж, Монопол (саятан) зэрэг тоглоомуудыг багаас тоглуулдаг байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!