Апплекейшн

Монгол хэл яриаг бичвэр болгон хөрвүүлэх “Чимэгэ бичээч” системийн тухай

Дэлхийн технологийн хөгжлийг тэргүүлж буй нэгэн чиглэл бол хүний хэл яриаг таних технологи юм. Монгол хэл яриаг бичвэр болгон хөрвүүлэх “Чимэгэ бичээч” системийг монгол залуус минь бүтээсэн бөгөөд энэ системийн талаар мэдээлэл хүргэж байна

Чадамж ба чанар

Хүн 1 цагийн аудио эсвэл видео бичлэгийг ойролцоогоор 8 цаг зарцуулж бичдэг. Харин “Чимэгэ бичээч” 4 минутад хөрвүүлнэ.

Одоогийн байдлаар, тус технологи чанартай бичлэгтэй монгол яриаг 96% зөв таньж кирилл үсгээр бичвэр болгон буулгаж байна. Тиймээс манай технологийг дэлхийн түвшинд хүрсэн гэж үзэж болно.

Хурдыг мэдэр

Дэлхийн технологийн хөгжлийг тэргүүлж буй нэгэн чиглэл бол хүний хэл яриаг таних технологи юм. Бид монгол хэл яриаг бичвэр болгон хөрвүүлэх “Чимэгэ бичээч” системийг анхлан бүтээж таны хэрэглээнд өргөн барьж байна.

Зардлаа хэмнэ

Таны хүнээр бичүүлэх зардлыг “Чимэгэ бичээч” 50% – 70% хэмнэнэ.

Бүтээмжээ ихэсгэ

Бичлэг сонсоод бичнэ гэдэг үнэндээ тийм ч сонирхолтой ажил биш. Үүнийгээ “Чимэгэ бичээч”-д даатгавал, ажлын ачаалал хамгийн багадаа 60% хөнгөрнө. Үндсэн бизнестээ төвлөрч, илүү чухал ажлаа амжуул.

Автомат хяналт

Хүн урт бичлэг сонсоод шивэхэд ядарч, анхаарал суларч, залхдаг. Хурлын протокол гараар хөтлөхөд бичиж амжилгүй, чухал үг, өгүүлбэр, санааг орхино, сэтгэл хөдлөлөөр хандаж үг үсгийг солино. Ингэхлээр, яриаг бүрэн гүйцэд бичнэ гэдэг нэлээд бэрх байдаг бол түүнийг нь хянаж шалгах бүр хэцүү

Тэгвэл, “Чимэгэ бичээч” ядрахгүй, залхуурахгүй, анхаарлаа сулруулахгүй, сэтгэл хөдлөлөөр хандахгүй, яриаг тэр чигт нь үг, үсэг орхихгүй бичвэрт хөрвүүлнэ.

Амьдралд манлайл

ТА тэргүүлэх технологийг түүчээлэн ашигласнаар өөрийнхөө, бизнесийнхээ нэр хүндийг тодотгохын зэрэгцээ “үндэсний технологийн хөгжил”-д хувь нэмрээ оруулна

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!