Юмсын интернет

Хүний эрүүл мэндийн үзүүлэлтийг тогтмол хянаж, дата цуглуулах үйлдэлтэй ухаалаг цагны тухай

Wearable technology буюу зүүдэг төхөөрөмж нь гар утаснаасаа зүүгдсэн орчин үеийн хэрэглэгчдийн зан төлөвт шинэ хандлагыг авчирч буй.

Швейцарт 1972 онд анхны дижитал цагийн моделийг бүтээснээс хойш 40 гаруй жилийн дараа Omate компани зах зээлд нэвтрүүлсэн билээ.

Хэрэглэгчийн эрүүл мэндийн үзүүлэлтийг тогтмол хянаж, дата цуглуулах үйлдлүүд нь ухаалаг цаг худалдан авах гол шалтгаан юм.

Гэвч сүүлийн үеийн ухаалаг цагийг хөгжүүлэгчид QR код ашиглан төлбөр, тооцоо хийх шийдэлд анхааран хөгжүүлж байна.

Ухаалаг цаг бүрд байршил тогтоох, хуанли, цаг агаарын мэдээллийг харах, утсанд ирэх дуудлага, мессеж, татсан аппуудын сонордуулгыг хүлээн авах боломж байдаг.

Мөн алхалт, зүрхний цохилт, шатаасан калори, нойрны хэмнэл хэмжих зэрэг эрүүл мэндийн үзүүлэлтийг тогтмол хянахад тус болно. Зарим төрлийн цаг зүрх, судасны өвчин, амьсгал боогдох шинж тэмдгийг илрүүлэн, түргэн тусламж дуудах үйлдэлтэй болоод буй.

Түүнчлэн Bluetooth, Wifi-тай холбогдох горимтой тул ухаалаг туслахуудтай шууд харилцах, дуу сонсох, дүрс бичлэг үзэх олон төрлийн шийдэлтэй. Бид зах зээлд тэргүүлж буй хамгийн сүүлийн үеийн ухаалаг цагуудад харьцуулалт хийхдээ дээрх түгээмэл шийдлүүдээс бусад онцлох үйлчилгээг багтаалаа.

Одоогоор уг зах зээлийн 48 хувийг Apple компани дангаар эзэлж, Samsung, Google (Fitbit) удаалан, дэлхийн нийт ухаалаг цагны борлуулалтын 70 гаруйг зөвхөн энэ гурван компани эзэгнэж байна:

APPLE

Зах зээлийн тал гаруй хувийг дангаар эзэлж буй Apple компани өнгөрсөн онд 22 сая ухаалаг цаг борлуулсан. Өөрөөр хэлбэл, дэлгүүрийн лангуунаас худалдан авч буй хоёр ухаалаг цагийн нэг нь Apple гэсэн үг.

Онцлог:

-Siri ухаалаг туслахтай
-Apple Pay ашиглан төлбөр, тооцоо хийх боломжтой
-Fall Detection буюу хэрэглэгчийн осол, бэртлийг илрүүлж, түргэн тусламж дуудах шуурхай холбоостой
-Noise app буюу хүний сонсголд сөргөөр нөлөөлөхүйц чанга дуу шуугианыг мэдэрч, дохиолол өгөх үйлдэлтэй
-Таны сарын тэмдгийн мөчлөгийг хянаж, ирэх өдрийг тааварлан сонордуулга илгээдэг. Хүсвэл сонордуулгыг дэлгэцэд харуулахгүйгээр тохируулах гэх мэт

XIAOMI

XIAOMI 2014 онд MI band загварыг гаргаснаас хойш ухаалаг цагны зах зээлд нэвтрэн, өнгөрсөн таван жилийн хугацаанд 50 гаруй сая бүтээгдэхүүн борлуулаад буй. Тус компанийн хувьд Хятад улс хамгийн том зах зээл нь юм. Анхны загвар болох MI band ухаалаг бугуйвч нь үнийн хувьд хямд, функц ашиглахад хялбар, зүүхэд эвтэйхэн байдлаараа XIAOMI-гийн бусад үзүүлэлт сайтай цагаас илүү борлуулалттай байдаг.

Онцлог:

-Цэнэг сайн барина
-GPS болон GLONASS хослон байршил тогтоох системийн хүрээнд гүйх, алхах, ууланд авирах сэлэх, дугуй унах, цанаар гулгах зэрэг 12 төрлийн спорт, фитнессийн тохиргоотой.
-50 метр хүртэлх усны гүнд ажиллах боломжтой
-Дэлгэцний өргөн нь Apple Watch-аас илүү нимгэн гэх мэт

GOOGLE (FITBIT)

Google компани ухаалаг бугуйн цагаар дагнасан Fitbit компанийг 2021 оны 1 сард компанийг худалдаж авсан бөгөөд Fitbit компанийн хувьд 2015 онд IPO хийж, 745 сая долларын хөрөнгө оруулалт босгон үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй.

Онцлог:

-Android болон iOS-тэй хосолж ажиллах боломжтой
-Зургаан өдөр цэнэгээ барьдаг
-Нойрны хэмнэлийг хянах үйлдэлтэй
-Amazon Alexа ухаалаг туслахтай
-Fitbit Pay төлбөрийн системийг ашиглах боломжтой
-Sleep score үйлдэл нь таны нойрны хэмнэлд оноо өгөхөөс гадна гүн болон гүехэн нойр, дуг хийсэн хугацааг тус тусад нь нарийвчлалтайгаар үзүүлэх, унтаж байх үеийн хүчилтөрөгчийн хэмжээг хянадаг гэх мэт

SAMSUNG

Өмнөд Солонгосын технологийн аварга компани Samsung энэ оны 3-р улирлын байдлаар 1.9 ширхэг ухаалаг цаг борлуулаад буй. Германы Берлин хотод 2013 онд болсон Samsung Unpacked арга хэмжээний үеэр анхны ухаалаг цагаа танилцуулсан тэд Apple компанитай өрсөлдөхөөр зах зээлийн хүчтэй тоглогч болж буй билээ.

Онцлог:

-Android болон IOS үйлдлийн системийг аль алиныг нь дэмждэг
-Bluetooth болон LTE сүлжээнд холбогдсон
-Spotify-г интернетгүй үед ашиглах боломжтой
-Samsung Pay ашиглан төлбөр, тооцоо хийх гэх мэт

Эх Сурвалж: Unread.today

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!