Дижитал стратеги

Жижиг дунд бизнес эрхлэгчид Excel дээр тайлагнахаа больж Power BI–ийг сонгох хэрэгтэй

Power BI нь аль ч төхөөрөмжөөс төвөггүйхэн ажиллаж болох дата боловсруулж, үр дүнгээ хянаж болох бизнесийн дүн шинжилгээ хийх ухаалаг шийдэл. Мянга мянган дата цуглуулж, түүнийгээ бодитоор, маш цэгцтэй дэлгэн харуулж, дүн шинжилгээ хийдэг. Дата бэлтгэх, дата илрүүлж болохуйц дата агуулахтай бөгөөд үүнээс гадна олон талыг мэдээллийг зэрэг харуулах хянах самбартай.

Microsoft хөгжүүлэгчид урт хугацааны хөгжүүлэлтийн ажил хийж Microsoft Office 365 шийдлийн нэг хэсэг Power BI гэх энэ цогц бүтээгдэхүүнийг анх 2013 онд зах зээлд нэвтрүүлсэн.

Power BI нь дан ганц Tableau шиг задлан шинжлэх хэрэглүүр биш, Excel-ийн PivotTable, PivotChart шиг эсвэл үүлэн технологид суурилсан дата анализын аргачлал биш юм.

Харин дээрх бүх аргачлалыг өөртөө багтаасан цогц шийдэл бөгөөд Power BI дээр ажилласнаар та олон төрлийн эх үүсвэрийн дататай холбогдох боломжтой (өөртөө дата эх үүсвэрийн нөөцтэй бөгөөд сар тутамд тэр хэмжээний дата нэмэх боломжтой).

Датагаа өөрийн хүссэнээр цуглуулж, загварчилж, схемчилж, In-Memory хурдтай хэмжигчийн тусламжтайгаар хэмжиж, тооцоолох боломжтой.

Дата шинжлэх элементүүдээр датаг шинжилж, тухайн датаны цаана ямархуу мэдээлэл агуулагдаж байгааг харуулж бас болно.

Мөн та үүлэн технологид суурилсан Azure дата эх үүсвэрийн адил зохион байгуулсан сервер дээр ажиллаж болохоос гадна бусад бүтээгдэхүүн дээр хийж болдоггүй олон боломжит үйлдлийг Power BI дээр хийх боломжтой.

Power BI нь Windows desktop-ийн Power BI desktop программ хангамж, Power BI service гэх онлайн SaaS (үйлчилгээний программ хангамж) болон Windows, iOS ба Android төхөөрөмж дээж ажилладаг.

Ер нь ямар ч бизнес эрхлэгч үйл ажиллагаагаа эхлэхдээ стратегитаа тулгуурлан төрөл бүрийн технологи хэрэглэж датагаа шинжилж, цаашдаа энэ бизнес маань өргөжин томорно л гэсэн зорилготой байдаг.

Гэтэл технологи өөрөө өдөр ирэх тусам боловсронгуй болж Powerful BI илүү жижиг дунд бизнест тохиромжтой болон хөгжиж байна. Энэ төрлийн олон хэрэглүүрүүд бий болж, илүү сайжирч байна.

Үүний үр дүнд жижиг дунд бизнес эрчимтэй хөгжиж, ашиг орлого нэмэгдэж байгаа нь борлуулалт, маркетингийн баг нь BI мэдээлэлд дүн шинжилгээ хийж, оновчтой шийдэлд хүрч чадаж байгааг харуулж байна.

Forbes-ийн мэдээллэснээр 2018 онд 100 хүртэл ажилтантай бизнесийн байгууллага Power BI нэвтрүүлж хамгийн хурдан амжилтад хүрсэн байна. Учир нь Microsoft’s Power BI дараах боломжийг танд өгч байна.

  • Шийдвэр гаргахад танд графикчилсан, бодит, бүх зүйлийг багтаасан бизнесийн тайланг үзүүлнэ
  • Цаг хугацаа болон зардлыг хэмнэнэ
  • Бизнесийн боломжийг тодорхойлно
  • Багийн ажиллагааг дэмжинэ
  • Дата дүн шинжилгээ хийнэ
  • Хамтын ажиллагааг дэмжинэ
  • Ихээхэн хэмжээний дата хөрвүүлэх боломжтой
  • Төв самбар нь хэрэгцээт олон мэдээллийг багтаана
  • Дүн шинжилгээг загварчлана

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!