Юмсын интернет

Оффисын хэвлэх, хувилах төхөөрөмж сонгох гэж буй бол та дараах зүйлсийг анхаараарай

Өдөр тутмын оффисын үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг болох хэвлэгч, хувилагч төхөөрөмж сонгох нь энгийн хирнээ чухал ажил юм. Учир нь ихэвчлэн хүмүүс хэвлэж л байвал болоо гэсэн хандлага дээр тулгуурлан төхөөрөмжийг сонгодог.Нээрээ л хэвлэж л байвал болоо нь үнэн. Харин хэвлэхээ болиод ирэхээр асуудлыг ардаасаа дагуулж эхлэдэг. Тухайн үед дахиад шинийг худалдан авах уу? Дахиад л хөрөнгө оруулалт шаардагдана эсвэл төсвийн хугацаа дуусаж дахин шинийг худалдан авах боломжтой болтол хүлээх үү?

Уг асуудлыг дагуулахгүйн тулд анхны байран дээр өөрийн хэрэгцээ болон хэрэглээнд тулгуурлан таарсан, зөв төрлийн төхөөрөмжийг худалдан авалт хийх нь гарч болох сул зардал, сул зогсолт, дахин хөрөнгө оруулалт гэх мэт зүйлсээс зайлсхийх боломжийг бий болгож байгаа юм.

Ихэнх байгууллагуудад тохиолддог нийтлэг шинж нь хэрэглээг үл хамааран төсөвт тааруулан төхөөрөмжийг худалдан авалт хийдэг.

Энэ нь дараах 2 үр дагаврыг дагуулж болдог.

  1. Таны төсөв хэрэгцээт төхөөрөмжөөс хэтэрсэн байж болох бөгөөд ашиггүй хөрөнгө оруулалт хийж байж ч болох юм.
  2. Таны хэрэглээ өндөр ч төсөвлөлт багаар тавигдаж шаардлага хангахгүй төхөөрөмж худалдан авалт хийх нь дээрд дурдсан бүх асуудлыг дагуулахаас гадна ажилчдын сэтгэл ханамжид шууд нөлөөлдөг.

Тэгэхээр та төхөөрөмжийг хэрхэн сонгох шаардлагатай вэ?

  • Хамгийн түрүүнд анхаарах зүйл бол сарын дундаж хэвлэлт болон ойрын 2 жилд хэд хүртэл өсөж болох талаар бодолцож үзэн үүн дээрээ тулгуурлан төхөөрөмжийг сонгох нь ирээдүйд гарч болох эрсдэлийг багасгана.
  • Дараагийн анхаарах зүйл бол хэрэгцээ юм. Хэрэгцээ нь та уг төхөөрөмж дээр ямар функцуудыг ашиглан ажлыг хөнгөвчлөн дотоод үйл ажиллагааг илүү хурдан байлгах вэ гэдгийг бодолцож өөрийн харьцаж буй худалдааны зөвлөхтэй ярилцах юм.
  • Хор, Бул зэрэг сэлбэг хэрэгслүүд нь түгээмэл эсэх

Жишээлбэл:

  • Та скан хийх шаардлагатай юу? Тийм бол 2 талт байх материал скан хийх үү? И-Мэйл эсвэл Фолдер?
  • Ажилчид төхөөрөмж рүү код эсвэл картаар нэвтрэх шаардлагатай юу?
  • Та төхөөрөмж дээр гарч буй хэвлэлтийн тайланг авах уу? гэх мэт асуултуудыг асууж төхөөрөмжийн боломжуудыг харж үзээрэй.

Мартаж болохгүй жижиг хирнээ хамгийн хүнд асуулт нь Та өнгөт хэвлэх шаардлагатай юу?

Уг асуултад хэрэглэгчид ихэвчлэн манайх өнгөт хэвлэх шаардлагагүй хэмээн шууд хариулдаг ч хэсэг хугацааны дараа өнгөтөөр хэвлэх шаардлага гарахад жижиг өнгөт принтер худалдан авч урсгал зардлыг илүү өндөр болгодог. Мэдээж өнгөт хувилагч төхөөрөмж худалдаж авах нь хар цагаан төхөөрөмжөөс өндөр өртөгтэй.

Нэгж хэвлэлт нь өндөр тусах боловч 2 төхөөрөмжид хөрөнгө оруулалт хийснээс хамаагүй бага гарах юм. Бас системийн тусламжтайгаар хэрэглэгчдийн өнгөтөөр хэвлэх эрхийг хязгаарлаж өгснөөр гарч болох зардлыг шууд багасгаж байгаа юм.

Эх Сурвалж: moguls

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!