Дижитал стратеги

International Bank Wire Transfer гэж юу вэ?

Банкны Электрон Шилжүүлэг (wire transfer, bank transfer, credit transfer) бол нэг хүн эсвэл аж ахуйн нэгжээс нөгөө хүн эсвэл аж ахуйн нэгж рүү мөнгө шилжүүлэх электрон шилжүүлгийн арга юм. Wire transfer нь нэг банкны данснаас нөгөө банкны данс руу эсвэл шууд касс (cash office)-аар бэлэн мөнгөний шилжүүлгийг хийдэг.

Ялгаатай wire transfer системүүд болон операторууд нь шилжүүлгийн төрөл, гүйлгээний дүн, шимтгэл, шимтгэлийг төлөх хэлбэр, шуурхай байдал зэргээрээ ялгаатай шилжүүлгийн төрөл бүрийн боломжуудыг санал болгодог.

Шилжүүлгийн төрлийг ерөнхийд нь хоёр ангилдаг

  1. Шуурхай буюу нэн яаралтай бөгөөд буцаагдах боломжгүй (immediate real-time and final irrevocable settlement).
  2. Хугацаанд суурилсан буюу тогтмол цагийн мөчлөгтэй (periodic basis).

Шуурхай төлбөр тооцооны системүүд нь өндөр мөнгөн дүнтэй, цаг алдалгүй хийх ёстой гүйлгээнүүдийг гүйцэтгэх хандлагатай байдаг бөгөөд мөн гүйлгээний шимтгэл нь өндөр, гүйлгээний хэмжээ нь бага байх хандлагатай байдаг. Шуурхай төлбөр тооцооны процесс нь бага цаг хугацаа шаарддаг бөгөөд энэ нь шилжүүлгийн үед үүсэх валютын ханшийн хэлбэлзлээс сэргийлдэг.

Хугацаанд суурилсан гэдэг нь шилжүүлгүүдийг цуглуулж байгаад тодорхой хугацаанд (жишээ нь: өглөө бүрийн 10 цагт, лхагва гариг бүрт, өдөрт 3 удаа (өглөө, өдөр, орой ажил тарахаас өмнө)) гүйцэтгэдэг. Хугацаанд суурилсан шилжүүлэг нь нэн яаралтай биш учраас шилжүүлгийн шимтгэл хямд байдаг.

Wire Transfer хийх аргууд

1. Жижиг мөнгөн гуйвуулга (Retail money transfers)
Wire transfer-ийг санал болгодог хамгийн том компаниудын нэг нь Western Union.

Western Union нь хувь хүмүүсийг эсвэл ямар нэгэн санхүүгийн институтийг Western Union-нд дансгүйгээр Western Union-оор мөнгө шилжүүлэх болон хүлээн авах боломжийг олгодог. Мөнгө угаахтай холбоотойгоор хяналт ихэссэн, түүнчлэн террорист бүлгүүд энэхүү үйлчилгээг ашиглаж байгаа талаарх анхааруулга, ялангуяа 2001 оны 9-р сарын 11-нд болсон халдлага зэргээс шалтгаалан сүүлийн жилүүдэд Western Union шилжүүлгийн талаарх анхааруулга болон маргаан ихэссэн.

Western Union илгээгч болон хүлээн авагчийн талаарх мэдээллийг авдаг. Гэсэн хэдий ч хүлээн авагч нь биеийн байцаалтаа үзүүлэх шаардлагагүй байдаг учраас зарим шилжүүлгүүд үндсэндээ нэргүйгээр нууцлагдмал (anonymously) хийгдэж байна.

Энэ зах зээлийн Western Union-той төстэй бусад компаниуд: ACE Money Transfer, RIA Financial Services, MoneyGram, VFX Financial PLC (Европынх), LCC Money Transfer (Европынх), Azimo, Dwolla, TransferGo, TransferWise.

Хэрэглэгч болон бизнесийн мөнгийг олон улсад шилжүүлэх өөр нэг сонголт бол олон улсын мөнгө гүйлгээг хийх тусгай зуучлагч байгууллага (specialised brokerage houses)-ыг ашиглах юм.

Эдгээр зуучлагч байгууллагуудын ихэнх нь банктай харьцуулахад илүү сайн солилцооны ханшаар буюу харьцангуй хямд ханшаар мөнгийг шилжүүлдэг. Тиймээс 4 хүртэлх хувийг хэмнэх боломжтой.

2. International буюу Олон улсын мөнгөн гуйвуулга
Олон улсын ихэнх шилжүүлэг SWIFT (Society for Worldwide Interbank Financial Telecommunication)-ээр хийгддэг. 1974 онд долоон олон улсын банк хамтран санхүүгийн мессежийг хялбар илгээх глобал сүлжээг үүсгэх зорилгоор хамтын ажиллагаан нийгэмлэгийг байгуулсан.

Энэхүү мессежийг банкнууд санхүүгийн институтүүд-ийн хоорондох мөнгө гүйлгээг хийхэд солилцооны өгөгдөл болгож ашигладаг. SWIFT-ийн төв байр нь Бельгийн Брюссель хотын захад La Hulpe-д байдаг.

Мөн түүнчлэн SWIFT нь Нэгдсэн Үндэсний Байгууллагаас зөвшөөрөгдсөн санхүүгийн мессежийн стандартыг сайжруулах болон бий болгох олон улсын стандартын байгууллага юм.

Санхүүгийн байгууллага бүрд ISO 9362 код оноосон байдаг бөгөөд энэхүү кодыг Bank Identifier Code (BIC) буюу SWIFT код гэдэг. Энэхүү код нь ердийн 8 тэмдэгтийн урттай байдаг. Жишээлбэл: Худалдаа Хөгжлийн Банкны SWIFT код нь

SWIFT code TDBMMNUBXXX
Swift code (8 characters) TDBMMNUB
Branch name TRADE AND DEVELOPMENT BANK OF MONGOLIA
Branch address 19 PEACE AVENUE, SBD DIST, 1-KHOROO, TDBM BUILDING
Branch code XXX

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!