Мобайл

Samsung-н утас худалдан авахдаа заавал шалгах зүйлс

Самсунг төрлийн утас худалдан авахдаа хуруу мэдрэгч, биеийн биометр хэмжих системүүд, дуу чимээ, дулаан мэдрэгчид гэх мэт гаднаас нь хараад хэвийн ажиллагаатай байгааг эсэхийг мэдэх боломжгүй тохиолдолд хэрхэн хэвийн эсэхийг шалгах вэ

Тэгвэл *#0*# кодыг ашиглан хэвийн ажиллагааг нь шалгах боломжтой юм.

Заавал шалгах шаардлагатай чухал цэсүүдийн талаар мэдээд аваарай

Оношилгооны нууц цэсэнд нэвтрэх

Та оношилгооны цэсрүү нэвтрэхийн тулд дуудлага хийх хэсэгрүү ороод дуудлагын тооны хэсгийг ашиглан *#0*# кодыг бичнэ . Кодыг бичингүүт шууд оношилгооны цэсрүү нэвтрэн орох бөгөөд та дуудлага хийх ногоон товчийг дарах шаардлагагүйг анхаараарай. Хэрэв код бичсэний дараа цэсрүү нэвтрэн орохгүй байвал утас үйлдвэрлэгчээс ирэхдээ энэхүү кодыг ажиллах функц нь хаалттайбайна гэсэн үг юм.

Зурагт үзүүлсний дагуу нийт 22 оношилгооны цэс гарч ирэх ба энэхүү цэсүүдийн тусламжтайгаар та өөрийнхөө утасны бүрэн бүтэн ажиллагааг шалгах боломжтой.

Red, Green & Blue

Улаан, ногоон болон цэнхэр өнгөний сонголтуудтай товчийг дарснаар таны утасны RGB өнгө буюу үндсэн өнгүүдийг хэр тод харагдуулж байгааг шалгах юм. Ингэж шалгаснаар таны утас өнгөний ялгарал хэвийн байгаа эсэхийг шалгаж болно.

Receiver & Vibration

Receiver товчийг дарснаар таны утас дуудлага хүлээн авах үедээ дуугарч байгаа эсэхийг харин Vibration товчийг дарснаар таны утасны чичиргээ хэвийн ажиллаж буйг шалгана. Ажиллагааг шалгасны дараагаар дэлгэцэн дээр нэг товшиход буцаж үндсэн цэсрүү орох болно.

Dimming

Dimming товчийг дарснаар таны дэлгэц улаан, ногоон, цэнхэр өнгөнүүд хар өнгөрүү ууссанаар харагдах бөгөөд дэлгэцэн дээр дарж өгснөөр дэлгэц бүдгэрч, тодрох үйлдэл ээлжлэн солигдох болно. Ийнхүү шалгаснаар таны дэлгэцийн өнгөнүүд ямар нэгэн асуудалгүйгээр бүдгэрч, тодорч байгаа эсэхийг харуулна. Үндсэн цэсрүү буцахын тулд дууг нэмэх товчин дээр дараарай.

Mega Cam

Mega Cam цэсийг дарснаар та үндсэн буюу арын камераа шалгах боломжтой. Дуу нэмэх, хасах товч нь камерын ойртуулж, холдуулах функцтэй холбогдсон байдаг. Таны дарсан зураг зургийн цомог хэсэгт хадгалагдана. Буцах товчлуур дарж үндсэн оношилгооны цэсрүү буцаж орно.

Sensor

Sensor цэс нь таны утасны мэдрэгчүүдтэй холбоотой бүхий л системүүдийг шалгах боломжтойгоор зохиогдсон бөгөөд энэ дунд нь хөдөлгөөн мэдрэгч, даралт мэдрэгч, гэрэл мэдрэгч, соронзон орон мэдрэгч, зүрхний хэм мэдрэгч, хуруу танигч гэх зүйлс ордог. Энэхүү цэсны тусламжтайгаар та утасны мэдрэгчүүдээ ажиллаж байгаа эсэхийг бүрэн шалгах боломжтой.

Touch

Touch энэхүү цэс нь шалгахад маш хялбар бөгөөд маш чухал хэсэг юм. Та энэхүү хэсгийн тусламжтайгаар өөрийн утасны дэлгэцийн мэдрэгч хэсэг бүхэлдээ ажиллаж байна уу гэдгийг мэдэж болно. X хэлбэртэй дөрвөлжин хэсгүүдийг хуруугаа ашиглан бүгдийг нь ногоон өнгөөр идэвхжүүлэх хэрэгтэй. Бүх хэсгийг будаж дууссанаар үндсэн цэсрүү шилжих болно харин таны дэлгэцийн зарим хэсэг мэдрэхгүйн улмаас бүхэлд нь будаж чадахгүй бол дуу нэмэх товчоо ашиглах хэрэгтэй.

Sleep & Speaker

Sleep цэсийг дарсанаар таны утас түр амрах горимруу асуудалгүй шилжиж байна уу гэдгийг харуулна. Харин Speaker хэсэгт утасны дугаралт асуудалтай байна уу? эсэхийг шалгах боломжтой.

Sub Key

Sub Key тестээр таны утасны бүхий л товчлуурууд ажиллаж байгаа эсэхийг шалгадаг. Товчлууруудыг ээлжээр дарах тоолонд дэлгэцийн өнгө ээлжлэн солигддог. Буцаж үндсэн цэсрүү орохын тулд дэлгэцийн дунд байгаа exit хэсгийг дарахад болно.

Front Cam

Таны урд талын камерыг шалгахад зориулагдсан цэс юм. Үндсэн цэсрүү буцахын тулд буцах цэсийг 2 удаа дарахад л болно. Мэдээж таны дарсан зураг зургийн цомог хэсэгт хадгалагдсан байдаг.


Эдгээр тестүүдийг хийж худалдан авах утсаа шалгаж үзсэнээр илүү баталгаатай сонголт хийх боломжтой.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!