Дижитал стратеги

Орчин үеийн сүлжээ хөгжүүлэгч, сүлжээний инженерийн заавал эзэмшсэн байх чадварууд ба Cisco DevNET

Мэдээлэл технологийн салбар хурдацтай хөгжиж буй өнөө үед сүлжээний инженерүүд бид ч мөн адил даган хөгжих шинэ үүд хаалга нээгдэж байгаа билээ. Энэ удаагийн нийтлэлээр та бүхэнд орчин үеийн сүлжээний инженерийн заавал эзэмшсэн байх ёстой чадварууд болон сүлжээний хөгжүүлэгч болоход чиглүүлэх Сиско компаниас гаргасан цоо шинэ “DevNet Associate” хэмээх сургалтын талаар танилцуулж байна.

Орчин үеийн сүлжээний инженерийн заавал эзэмшсэн байх чадварууд

Software Defined Network (SDN) гарч ирсэнээр сүлжээний төхөөрөмжүүдийг төвлөрсөн нэг цэгээс удирдах, тохируулах, хянах боломжтой болсон. Сүлжээний төхөөрөмжүүдийг нэгдсэн нэг Controller- оор удирдахаас гадна сүлжээний автоматжуулалтыг хэрэгжүүлэх цоо шинэ боломж гарч ирлээ. Байгууллагын сүлжээндээ автоматжуулалт хэрэгжүүлэхийн тулд та сүлжээний инженерээс сүлжээний хөгжүүлэгч болох шаардлагатай. Сүлжээний хөгжүүлэгч болохын тулд зайлшгүй эзэмшсэн байх чадваруудыг үе шатаар нь ангилж харууллаа:

Эхний шат:

  • Python – програмчлалын хэл
  • REST APIs – аппликейшн хооронд өгөгдөл дамжуулах интерфейс
  • JSON/XML – өгөгдлийн формат
  • Git/GitHub – version control system

Хоёр дахь шат:

  • Linux Skills
  • Ansible
  • Docker
  • NETCONF/YANG

Гурав дах шат:

Linux Networking
Container Networking
NFV

Нэмэлтээр:

Network controllers
IOT Networking
Cloud Networking
NFV
DevOps
Эдгээр чадваруудыг эзэмшиж чадвал та аж үйлдвэрийн 4-р хувьсгал болох Digital Transmission-нд шилжиж буй бизнессийн байгууллага мөн томоохон компаниудад дутагдаж байгаа, шаардлагатай байгаа орчин үеийн сүлжээний инженер болох болно.

DevNet Associate гэж юу вэ?

Дээрх чадваруудыг эзэмшүүлэхийн тулд мэдээлэл технологийн сургалтаар дэлхийд тэргүүлэгч Сиско компаниас “DevNet Associate“ сургалтыг 2020 онд шинээр гаргаж ирсэн билээ. DevNet Associate сургалт нь сүлжээний инженерт програм хөгжүүлэгчийн чадвар олгох, сүлжээний инженерээс хөгжүүлэгч болгоход зорьж байгаа юм.

DevNet сургалтанд хэн хамрагдах боломжтой вэ?

Дараах ажлын байранд ажиллаж байгаа эсвэл ажиллахаар сонирхож буй хүмүүс энэхүү сургалтанд хамрагдаж боломжтой. Үүнд:

 

  • Junior Developer/Developer
  • Test Development Engineer
  • Junior Software Engineer
  • Junior Application Developer
  • Junior Automation Engineer/Automation Engineer
  • Junior Cloud Developer
  • Junior DevOps Engineer

Сүлжээний инженерүүдийн хамгийн сайн мэддэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн серфитикатын шатлал бол CCNA – CCNP -CCIE юм. Үүнтэй мөн адилаар DevNet Associate – DevNet Professional -DevNet Expert гэсэн хөгжүүлэгчдэд зориулсан шинэ шатлалууд Сиско гаргаж өнгөрсөн жил олон нийтэд танилцуулсан билээ. Хөгжүүлэгч болох анхан шатны шалгалт нь DevNet Associate бөгөөд дараагийн шат нь DevNet Professional юм. DevNet Professional болохын тулд үндсэн “Core” шалгалт өгөхөөс гадна та бүхэн дараах чиглэлүүдээс өөрсдийн сонирхсон салбарынхаа шалгалтыг өгөх боломжтой. Үүнд:

  • DevNet Enterprise Automation
  • DevNet Data Center Automation
  • DevNet Service Provider Automation
  • DevNet Security Automation
  • DevNet Collaboration Automation
  • DevNet IoT
  • DevNet WebEx
  • DevNet DevOps

Уг сургалтанд хамрагдсанаар та дараах чадваруудыг эзэмшинэ:

Програм хөгжүүлэгчийн чадварууд (python, git, JSON)
REST API ашиглах чадвар
Container болон microservices, CI/CD –ийн талаар ойлголт
Сүлжээний автоматжуулалт ба DevOps чадварууд
Сиско –ийн шинэ платформуудын талаарх мэдлэг

Бэлтгэсэн: Б. Мөнхбаяр

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!