Компьютер

HDD болон SSD хард дискний ялгаа

Таны компьютер дээрх мэдээллийг хадгалж байдаг төхөөрөмжийг хатуу санах ой гэдэг. Саяхныг хүртэлх компьютерийн хатуу диск нь дотроо пянз тоглуулагч шиг хэдэн давхар диск бүхий бүтэцтэй байсан нь одоо ч мөн өргөн хэрэглэгдэж байгаа. Энэхүү дискийг HDD буюу Hard Disk Drive гэдэг. Хатуу дискний хувьд хөгжлийн дараагийн шатанд SSD буюу Solid State Drive болж ахисан.

Товчоор хэлбэл SSD нь ерөнхийдөө бидний хэрэглэдэг флэш санах ойтой төсөөтэй. Гэхдээ хэмжээ болон багтаамж нь илүү том, илүү нарийн ажиллагаатай. SSD дотор хатуу дисктэй ижил эргэлдэх, хөдлөх эд анги байхгүй. Хатуу дискнээс мэдээлэл уншихгүй үед ч гэсэн диск нь өндөр хурдтайгаар байнга эргэлдэж байдаг.

Уламжлалт ээрэх хатуу диск нь олон үе дамжсан хувийн компьютерүүдийн үндсэн тэмдэг байсаар ирсэн.
Хатуу дискний дотор хуучин тоглогч шиг жаахан харагддаг зүйл байдаг: Төв тэнхлэгийг тойрон эргэлддэг хавтан, эсвэл хэд хэдэн нугалсан хавтан байдаг – ихэвчлэн 5400-аас 7200 эргэлтийн хурдаар. Зарим хатуу хөтчүүд ажиллаж байх үед илүү хурдан эргэлддэг.

Өнөө үед хөтчүүдийн дийлэнх нь сериал ATA (эсвэл SATA) гэж нэрлэгддэг стандарт интерфэйсээр холболт ашигладаг.

Хатуу дискүүд нь маш их энерги зарцуулдаг, их хэмжээний дуу чимээ гаргадаг, дулааныг цацдаг бөгөөд SSD-ууд шиг хурдан ажиллах чадваргүй байдаг ба эцэст нь HDD нь механик төхөөрөмж тул цаг хугацааны явцад элэгддэг.

SSD-ийн үндсэн санаа бараг 50-иад жилийн өмнө гарсан ч гэсэн тухайн үеийн технологиор нь хангалттай багтаамжтай, найдвартай санах ой хийх боломжгүй байсан юм.

1976 онд Датарам хэмээх компани анхны SSD-г үйлдвэрлэн гаргаж байсан боловч хэт нүсэр, хэт үнэтэй байсан тул зах зээл дээр амжилт олж чадаагүй аж. Уг SSD нь 256килобайт багтаамжтай боловч 9700 ам. долларын үнэтэй байжээ. Одоогийн ханшаар бол 37000 ам. доллар гэсэн үг. Хэрэв 1терабайт багтаамжтай SSD байна гэвэл 150 тэрбум ам. долларын үнэтэй болно. Гэвч инженерүүд уг технологийг сайжруулахаар, тасралтгүй оролдож, янз бүрийн SSD-г туршсаар байсныг дурдах нь зүйтэй.

Харин нанотехнологийн хөгжлийн дүнд SSD-г тун хямд, бас их багтаамжтай, өндөр үзүүлэлттэй хийх бололцоотой болж байна.

SSD нь ямар ч хөдөлгөөнтэй эд ангигүй. Хатуу дискний хувьд шаардлагатай өгөгдлөө олж уншихын тулд унших бичих толгойг нааш цааш нь зөөн хөдөлгөдөг. Харин SSD дээр бичигдсэн шаардлагатай өгөгдлийг олж унших, бичих үүргийг түүн дотор байрлах жижиг процессор буюу контроллер гүйцэтгэнэ. Энэ контроллерын хурднаас SSD-ийн унших бичих хурд шууд хамаардаг. Контроллер нь унших бичихээс гадна бичилтийн алдааг хянах, зарим тохиолдолд өгөгдлийг шифрлэх, шифр тайлах гэх мэт маш олон үйлдлийг гүйцэтгэдэг. Одоогоор хамгийн хурдтай контроллер нь Samsung фирмийн MEX бөгөөд унших хурд нь 550МБ/с, бичих хурд нь 520МБ/с хүрнэ.

Одоо SSD-ийн үзүүлэлтүүдийг хатуу дисктэй харьцуулж үзье:

  • Эрчим хүч бага хэрэглэдэг. Ердийн хатуу диск нь 7Ватт чадалтай бол зарцуулдаг бол SSD нь 2-3Ватт чадалтай. Өөрөөр хэлбэл 2-3 дахин бага эрчим хүч зарцуулна.
  • SSD нь харьцангуй үнэтэй. 1Терабайт багтаамжтай хатуу диск 20-40ам. доллар үнэтэй бол мөн ийм багтаамжтай SSD нь 150ам. доллар үнэтэй.
  • Бага багтаамжтай. Десктоп компьютерт зориулсан их багтаамжтай SSD нь 4Терабайт, нөтбүүкт зориулсан SSD нь голдуу 1Терабайтаас бага багтаамжтай. Харин хатуу дискний хувьд энэ үзүүлэлт 1-10Терабайт хүрч байгаа билээ. Гэвч 2016 он 8 сард Самсунг компани 32Терабайт багтаамжтай SSD үйлдвэрлэж эхэлжээ.
  • Компьютер ачаалах хурдны хувьд SSD нь хавьгүй их хурдтай. Ердийн хатуу дисктэй компьютер 30-40 секундэд ачаалагддаг бол SSD бүхий компьютер 10 секундэд ачаалагдана.
  • SSD дотор хөдөлгөөнтэй эд анги байхгүй учир ямар ч анир чимээгүй ажиллана. Харин хатуу диск нь байнга эргэлдэж байх тул дүнгэнэсэн чимээ гарна. Унших бичих үед соронзон толгойн зөөгдөж байгаа чимээ тод сонсогддог.
  • Бичлэгийн алдаа гарах магадлал нь хатуу дискнээс 1.5 дахин бага.
  • SSD-ийн унших хурд 550МБ/с хүрдэг бол хамгийн хурдтай хатуу дискний хурд 120МБ/с. Энэ бол SSD-ийн хамгийн том давуу тал юм.
  • SSD нь гаднын цохилт, доргилтод маш тэсвэртэй. Харин хатуу дискийг унагах, доргиох, ялангуяа бичлэг бичиж байх үед нь доргиовол эвдрэх өндөр магадлалтай байдаг.
  • Хатуу дискийг гадны хүчтэй соронзонд ойртуулбал доторх бичлэг нь устаж алга болох магадлалтай. Харин SSD-т ийм сул тал байхгүй.

SSD-ийн унших бичих тоо нь хязгаарлагдмал. Энэ бол хамгийн том сул тал нь. Байнгын ажиллагаатай компьютерын SSD нь ойролцоогоор 10 жилийн дараа эвдэрнэ. Гэхдээ компьютер, тооцоолох техникийн эдэлгээний хугацаа 5 жил байдгийг санавал энэ нь хангалттай хугацаа юм. Харин хатуу диск олон арван жил найдвартай ажилладаг билээ.

Хэрэв та маш их өгөгдөл (10Терабайтаас их) хадгалах шаардлагатай бол, аль болох хямд систем хайж байгаа бол, компьютерын ачаалах болон унших бичих хурд таны ажилд нөлөөлдөггүй бол хатуу дисктэй компьютерыг сонгох нь зүйтэй.

Харин таны ажилд хурд чухал шаардлагатай, үнэ өртөг таны хувьд асуудал биш бол SSD-ийг сонгох нь зүйтэй.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Санал болгох
Close
Back to top button
error: Хамгаалагдсан !!