Апплекейшн

TEAMVIEWER болон ANYDESK програм ашиглан зайнаас компьютер болон дэлгэц рүү хандах

TEAMVIEWER болон ANYDESK зэрэг үнэ төлбөргүй ашиглах боломжтой програм хангамжуудыг алсын зайн хяналтын програм хангамж гэж нэрлэж болох бөгөөд интернет ашиглан алсын зайнаас компьютер удирдах боломжтой аль эсвэл нэг компьютороос нөгөөд шилжих боломж олгодог. Өөрийн компьютерын хулгана, гар товчлуурыг ашиглан алсад байгаа хүний компьютер удирдана гэсэн үг.

Мэдээж тухайн хүний зөвшөөрөлтэйгээр алсаас нэвтэрч орох боломжтой.

Алсын зайн тухайн програмуудыг нээх үед тухайн хэрэглэгчийн ID Болон нэвтрэх нууц үг санамсаргүйгээр үүснэ. Тухайн мэдээллийг алсаас хандах хүндээ өгснөөр таны компьютер луу хандаж орох эрх нь нээгдэнэ. Teamviewer програмын жишээг харж болно.

Энэ програмыг голдуу зайнаас хандаж тухай компьютер, сервер засварлах, удирдах зэрэгт түгээмэл ашигладаг.

Мөн дээрх апплекейшн нь онлайн уулзалт, цугларалт хийхэд хамгийн тохиромжтой гэж үнэлэгддэг бөгөөд дэлгэцээ хуваалцах цэстэй байдаг. TeamViewer нь Windows, iOS, Linux, Android системүүд дээр, 30 гаруй хэл дээр ажилладаг. Түрүүнд дурдсанчлан энэ апплекейшн нь аудио болон видео дуудлага хийж, дэлгэцээ хуваалцаж болдог. Хэрвээ та дэлгэцээ бүтнээр нь харуулахыг хүсэхгүй бол хэсэгчлэн буюу тодорхой програмыг хуваалцах боломжийг TeamViewer танд олгодог.

Дараах холбоосыг ашиглан програмын үнэгүй хувилбарыг компьютер дээрээ татаж авч ашиглаж болно.

https://www.teamviewer.com/en/teamviewer-automatic-download/

TEAMVIEWER-тэй адилхан, сүүлийн үед түгээмэл ашиглагддаг програм бол ANYDESK юм.

Дараах холбоосыг ашиглан програмын үнэгүй хувилбарыг компьютер дээрээ татаж авч ашиглаж туршиж үзээрэй.

https://anydesk.en.uptodown.com/windows/download

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tech-news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Хамгаалагдсан !!